Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 317/ШШ2025/00379

 

 

 

 

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 317/ШШ2025/00379

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ............ул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ....... овогт ...........маа

/Улаанбаатар....................1 тоот/

Хариуцагч: Ца.....................гва

/Төв айм...................й/

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч: ............

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:.................

Хариуцагч: ...........а,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ...............нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д...............а нь хариуцагч ...................вад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

1.1 Нэхэмжлэгч .............аа нэхэмжлэлийн шаадлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...........г бид хоёр 2001 онд танилцаж үерхэж байгаад 2002 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлээ батлуулсан. Бид 5 хүүхдийн эцэг эх болж том хүү .........г 2003 оны 07 дугаар сарын 09-ний өдөр, ............л 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, ........ 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, ............ 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, ....... 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн. Би Төв аймгийн Цээл сумын Залуу...........ор олон жил ажиллаж байгаад компани дампуурч хувиараа орон нутгийн тээврийн жолоочоор ажилласан. Би 2018 оны үеэс Шивээ хүрэн боомтод дараа нь Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байна. Намайг Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод ковидын нөхцөл байдлын улмаас хөл хорионд байхаас эхлүүлээд зан харилцаа таарахгүй болсон. Одоо энэ цаашид хамт амьдрахгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, охин ................. нарыг эцэг .................э миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

1.2 Хариуцагч ...............эс нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ..................... гэрлэж, 2002 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. ................с гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасана бөгөөд бид гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч байгаа хэдий ч гэрлэлт цуцалснаас үүсэх эрх зүйн үр дагавар болох Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасан асуудлууд буюу хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа харилцан тохиролцож чадахгүй байна. Бид гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсноос хойш "гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дараах эд хөрөнгө"-үүд бий болсон. Үүнд: 1. Монгол Улс, Төв аймаг, Цээл сум, 3 дугаар баг, Зүүн дэнж 1 дүгээр гудамж, 95 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн газар; үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ .............йн нэр дээр байдаг ба гэрчилгээ түүнд эх хувиар байдаг. 2. Монгол Улс, Төв аймаг, Цээл сум, 3 дугаар баг, Зүүн дэнж 1 дүгээр гудамж, 95 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн газар дээр баригдсан 8х7 хэмжээтэй байшин үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Е.............н нэр дээр байдаг ба гэрчилгээ түүнд эх хувиар байдаг. 3. Монгол Улс, Төв аймаг, Цээл сум, 3 дугаар баг, Зүүн дэнж 1 дүгээр гудамж, 95 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн газар дээр 118 хэмжээтэй байшин уг байшин үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй бөгөөд энэ байшинд хариуцагч би хүүхдүүдийнхээ хамтаар амьдарч байна. 4. Монгол Улс, Төв аймаг, Цээл сум, 3 дугаар баг, Зүүн дэнж 1 дүгээр гудамж, 95 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн газар дээр баригдсан 11х4 хэмжээтэй агуулахын байр уг байр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй. Дээр дурдсанчлан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ ................йн нэр дээр байдаг хэдий ч гэрлэлт цуцалснаас гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийг гэрлэгчид нь тодорхойлж чадахгүй, харилцан тохиролцохгүй байгаа тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх нэр бүхий 4 эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, Төв аймгийн ............. сургуулийн тодорхойлолт, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн тодорхойлолт, хүүхдүүдийн эрүүд өсөн бойжиж байгаа өрхийн эмчийн тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 151/ШШ2023/00954 дугаар шийдвэрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрэл зураг зэргийг гаргаж өгсөн.

5. Шүүх ...................рын саналыг авах ажиллагаа, 2024 оны 06 дугаар сарны 20-ны өдрийн 151/ШЗ2024/02057 дугаар шүүгчийн захирамжаар Төв аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, хариуцагч талын хүсэлтээр улсын бүртгэлийн хэлтсээс эд хөрөнгийн лавлагаа шүүхийн журмаар гаргуулах ажиллагааг хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ........нэ нь хариуцагч Ш.............г холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг, хариуцагч ............эг нь нэхэмжлэгч .............. холбогдуулан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

2.1 Нэхэмжлэгч ............нэ хариуцагч.....................нар нь 2002 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн. /хх 16/

2.2 Хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас том хүү .......... ...............уяг нь 2003 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн /хх-5/,

2.3 Дунд хүү ....................... нь 2006 оны 11 дугаар сарын 01-ний өдөр төрсөн /хх- 4/,

2.4 Удаах хүү ................ир нь 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн /хх 6/,

2.5 Охин................. нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн /хх 7/,

2.6 Бага хүү ................ нь 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн /шүүх хуралдаанд талуудаас гаргасан тайлбар/ бөгөөд түүний үрчлүүлсэн, хүүхдүүд эрүүл өсөж, вакцинд бүрэн хамрагдсан, хүүхдүүд сургуульд суралцаж буй болох нь өрхийн эмчийн тодорхойл.рхойлолтоор тогтоогдож байна..................

3. ...................р нь хэд хэдэн тусдаа амьдарч, мөн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасныг шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авсны улмаас зохигчид эвлэрч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж шийдвэрлэсэн байна. /хх 17-18/

4. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Ё.............шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан, хариуцагч .............эрлэлт цуцлахыг хүсч байна.

5. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар ................ар нь зан харьцааны хувьд таарамжгүй болсон гэх шалтгаанаар гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн, хэн аль нь цаашид хамтран амьдрах хүсэлгүй байдал тогтоогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т ... гэрлэгчдийн харилцан тохиролцсон... гэж үзэж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явууулах шаардлагагүй гэж дүгнэж гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.

6. Хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгч ............. нар нь хүүхдүүдээ хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан харилцан тохиролцож 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №01 Эвлэрлийн гэрээг байгуулсан байна. /хх 144/

7. Эвлэрлийн гэрээгээр: ... гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрөв,

...насанд хүрээгүй хүү ......................йн асрамжинд үлдээх.

..................................... нарт 18 нас хүртлэх хугацаанд хүүхдийн тэтгэлгийг хүүхэд тус бүрийн ... хадгаламжийн дансанд төлөх,

Төв аймги.........................үн дэнж гудамж 95 тоотод байрлах гэр бүлийн хэрэг...................й, Г-...........8 дугаар гэрчилгээтэй газар, мөн хаягт байрлах хувийн сууцны зориулалттай 70.68 м.кв талбайтай Ү-1.............. дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хүү Б...............р, охин .............аран нарын өмчлөлд шилжүүлэх ... .............цэцэг нь эд хөрөнгийг хүү ........нарын өмчлөлд шилжүүлсэн тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж харилцан тохиролцсон байна.

7.1 Мөн гэрээнд эд хөрөнгийг шилжүүлснийг нотлож газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг хавсаргасан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар зохигчид гэр бүлийн хамтран өмлөх дундын эд хөрөнгө, хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй гэж үзнэ.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Бо..........э /РД:НЩ..............7/, хариу...........НЩ8............68/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн ............ 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн ...................лдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн Б.Бат-Очир, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн ...............арыг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг ..................эг нараар тус тус тэжээн тэтгүүлж, сар бүр олгох тэтгэлгийг Төрийн банк дахь хү...............р, охин ..............нарын эзэмшлийн хадгаламжийн дансанд сар бүрийн 25-ны өдөр төлнө гэснийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах ................ даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ