| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/01340/И |
| Дугаар | 317/ШШ2025/00466 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 317/ШШ2025/00466
2025 04 07 317/ШШ2025/00466
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: “................р
/Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг/,
Хариуцагч: Гэ..................дулам
/Төв айм.................ган/
Хариуцагч: Борж......................бэрэл
/Төв ай.............................раг/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9.804.636,50 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ...............ХХК нь хариуцагч ....................нараас зээлийн гэрээний үүрэгт 9.804.636,50 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.
2.-Хариуцагч ........................ нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 9.804.636,50 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйл байхгүй гэжээ. Төлбөрийг 8 хувааж буюу 2025 оны 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар саруудын 25-ны өдрүүдэд 1.200.000 төгрөгөөр 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1.404.636,50 төгрөгийг тус тус төлнө. Иймд бидний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, зээлдэгчийн анкет, зээлийн гэрээ, хүүний тооцоолол, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн дансны хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн.
4. Хариуцагч нараас хариу тайлбарыг бичгээр гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
2.-Нэхэмжлэгч ............ нь хариуцагч Б...................рэл нараас зээлийн гэрээний үүрэгт 9.804.636,50 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч Б.......................рэл нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 9.804.636,50 төгрөгийг 8 хувааж төлөх хариу тайлбарыг бичгээр гаргасан.
4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талууд харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулан зээл авсан байна.
5. Талуудын эрх үүргийн харилцааг зээлийн гэрээгээр тодорхойлно.
6. Хариуцагч .................. нар нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсний улмаас нэхэмжлэгч “..................нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй, хариуцагч ..................л нар нь зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заасан.
8. Нэхэмжлэгч ................йн шаардсан 9.804.636,50 төгрөгийг хариуцагч .................л нар төлж барагдуулахаа бичгээр илэрхийлснийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
9.-Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
10. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 75.8.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ..........-ийн хариуцагч Б..................эл нараас зээлийн гэрээний үүрэгт 9.804.636,50 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд шүүх нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүйг дурдах нь зүйтэй.
12. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208.723,60 төгрөгийн тал хувь 104.361,8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 104.361,8 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, хариуцагч ..........................бэрэл нараас 104.361,8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ..............д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
13. Нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч биелүүлэх үүрэгтэй, биелүүлэхгүй бол хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч .......-ийн зээлийн гэрээний үүрэгт 9.804.636,50 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ...............л нар нь /9.804.636,50 төгрөгийг 8 хувааж, 2025 оны 4, 5, 6, 7, 8, 9, 10 сарын 25-ны өдрүүдэд 1.200.000 төгрөгөөр, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1.404.636,50 төгрөгийг тус тус/ төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “............йн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 208.723,60 төгрөгийн тал хувь 104.361,8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 104.361,8 төгрөг, хариуцагч ............нараас 104.361,8 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “................-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг, мөн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ