| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 101/2023/06105/И |
| Дугаар | 317/ШШ2025/00540 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 317/ШШ2025/00540
| 2025 оны 04 сарын 18 өдөр | 317/ШШ2025/00540 | |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С..........
/Да...........................р баг, 8-24 тоот/
Хариуцагч:Гэлэн.............................
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Г............жин
/Ул.................................лол, 3-153 тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 110,250,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч ...........
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ............
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ..............
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ...........
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: .эг нар орол...............цов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ........ь хариуцагч.................ас 110,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
1.1Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2. Хариуцагч ..............яр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
2.1 Хариу тайлбарын үндэслэлээ:
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсаргаж
баримтыг гаргаж өгсөн.
4. Хариуцагч хариу тайлбарт хавсаргаж
5. Шүүх, талуудын хүсэлтийг үндэслэн Худалдаа хөгжлийн банкны 45.................1 дугаарын дансны хуулбарыг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртлэх хуулгыг гаргуулсан. Хэргийг Эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн ч эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ............ нэхэмжлэлийн шаадлагаас 107,635,500 төгрөгийг хангаж, 2,616,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч ...........ь хариуцагч .............яраас 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 25,000 доллар, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 6,500 доллар нийт 31,500 долларыг зээлүүлсэн тул 110,250,000 төгрөгийг гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан. /хх 1-2, 136-137/
3. Хариуцагч ................аяр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, анх ..............й ярилцан тохиролцож байр худалдаж авахаар ярьсан ... байр захиалсан, захиалга авсан ХХК-ийн барилгын ажил удааширсан гэж тайлбарлаж маргаж байна. /хх 54/
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1 Нэхэмжлэгч ...........ар нь 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 25,000 доллар, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 6,500 доллар нийт 31,500 долларыг ............ярын Худалдаа хөгжлийн банк /доллар/-ны харилцах 452.......дугаартай дансанд шилжүүлсэн, ............баяр нь 3,000 долларыг.ul утгатай 2021 .................оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн, мөн өдрөө 2992.64 долларыг B............аас буцаан шилжүүлсэн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 6,000 долларыг Ma........77............ утгатайгаар шилжүүлсэн үйл баримт нотлогдон тогтоогдож байна. /хх 61-62/
3.2 Талууд 31,500 долларын үнийн дүн болон доллар аваагүй мөн түүнчлэн долларын ханшны талаар хэн аль нь маргаагүй.
4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
5. Талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй ч төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйл болох долларыг шилжүүлснээр зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэлээ.
6. Зээлийн харилцаанаас үүссэн үүргээ хариуцагч ........... биелүүлээгүй, үүргээ зөрчсөн бөгөөд шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанартэй эд хөрөнгийг буцаан өгөх үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч Б.Амар шаардах эрхтэй байна.
9. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх бөгөөд хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх хариуцагч нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд заавал төлөх үүрэгтэй.
10. Хариуцагч .............н тайлбараас дүгнэхэд доллар авсан гэдгээ хариу тайлбараар илэрхийлсэн гэж үзнэ.
10.1 Харин тухайн авсан долларыг .............айр захиалсан, захиалга авсан ХХК-ны барилгын ажил удааширсан гэх тайлбартай холбоотой баримтыг өөрөө нотлох, ... гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...тухайн байр захиалсан гэх баримтыг нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй хариуцагчийн татгалзаж буй тайлбар нотлогдон тогтоогдохгүй байх тул хүлээн авсан мөнгийг буцаан төлөх үүрэг үүснэ.
11. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Б............с 107,635,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ..........лгох нь зүйтэй байна.
12. Нэхэмжлэлийн шаардлагаас 2,614,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухайд:
13. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.
14. Нэхэмжлэгч ....... нь хариуцагч ..............ярт 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 25,000 доллар, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 6,500 доллар нийт 31,500 долларыг шилжүүлсэн.
15. АНУ-ын долларын ханш 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 2849.99 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 2850.06 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3417.79 төгрөг байсан болох нь Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна. /хх 159-162/
16. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тогтоож төлбөрийг төлнө гэж заасан.
17. Хариуцагч .........р нь төлбөрийг төлөөгүйгээс төлбөр төлөх үүрэг үүсэх үеийг шүүхийн шийдвэр гарснаас тооцох хэдий боловч нэхэмжлэгч Б.............ь шүүхийн шийдвэр гарах үеийн ханшийн лавлагааг нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хэрэгт авагдсан Монгол банкнаас зарласан 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3417.79 төгрөгийн ханшаар /31,500 /долларыг/ х 3417 /төгрөг/=107,635,500 төгрөгөөр/ тооцох нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
18. Нэхэмжлэгчээс 25,000 долларыг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн бөгөөд тухайн өдрийн ханш 2849 төгрөгт шилжүүлснээр 71,225,000 төгрөг, 6,500 долларыг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн бөгөөд тухайн өдрийн ханш 2850 төгрөгт шилжүүлснээр 18,525,000 төгрөг буюу нийт 89,750,000 төгрөг болж байна.
19. 2021 оны 04 дүгээр сарын 13-наас хойш 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ханшны зөрүү 17,573,220 төгрөгийг хохирол /вальютыг мөнгөөр шаардах эрхтэй/-д тооцож хариуцагч .........аас гаргуулан нэхэмжлэгч .............. олгох нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
20. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг баримтлан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч .............с 107,635,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,614,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
21. Б.Алтжингийн хувьд бие даасан шаардлага гаргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж тайлбар гаргасан ба бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хуулиар хамаалагдсан ашиг сонирхолыг хөндсөн үндэслэл тогтоогдоогүйг, хөндсөн гэж үзвэл ............н нь тусдаа нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй.
22. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 709,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжил хариуцагч .........раас 696,127 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............ олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч ..............ас 107,635,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...........олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,614,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 709,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч...............ас 696,127 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .............олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ