Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 317/ШШ2025/00380

 

 

 

 

 

2025 03 26 317/ШШ2025/00380

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

Нэхэмжлэгч: “Т.........

/Төв аймаг, Зуу..............р баг/

 

Хариуцагч: Хо.................хжин       

/Төв ай.................амж, 236 тоот/ 

 

Хариуцагч: Хөвг................

/Төв а.г, Асгат/............

     

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 18.749.352,25 төгрөг гаргуулах тухай

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т...............к” ХК нь хариуцагч Н............иг нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 18.749.352,25 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.  

 

1.2 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Н.................иг нь 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 311901856660 дугаартай зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, газар тариалангийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд гэрийн хөдлөх хөрөнгө, газар тариалангийн тоног төхөөрөмж, төмсний зоорь барьцаалсан. Зээлийн хуваарийн дагуу зээлээ төлөхгүй байх тул үндсэн зээл 15.000.000 төгрөг, хүү 3.194.136,93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 387.544,09 төгрөг, хуримтлагдсан хүү 167.671,23 төгрөг, нийт 18.749.352,25 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

2. Хариуцагч ........иг нар нь хариу тайлбартаа: “.................К-ийн нэхэмжилж байгаа 18.749.352,25 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 4, 5, 6, 7, 8, 9 сар /сар бүр/-ын 25-ны өдөр 500.000 төгрөгөөр, 10, 11, 12, 1, 2 сар /сар бүр/-ын 25-ны өдөр 2.500.000 төгрөгөөр, 3 дугаар сарын 25-ны өдөр 3.249.352,25 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч “........... нь хариуцагч.............риг нараас зээлийн гэрээний үүрэгт 18.749.352,25 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг  байна.

 

3. Хариуцагч .................ориг нар нь нэхэмжлэлийнй шаардлагыг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээний 18.749.352,25 төгрөг төлөх хариу тайлбарыг бичгээр гаргажээ.

 

4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талууд харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулан зээл өгсөн, авсан үйл баримт тогтоогдож байна.

 

5. Талуудын эрх үүргийн харилцааг зээлийн гэрээгээр тодорхойлно. 

 

6. Хариуцагч Н. нар нь зээлийн гэрээ.............нд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсний улмаас нэхэмжлэгч “Т................ХК нь зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч .............нар нь зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ.

  

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заасан.

 

8. Нэхэмжлэгч .............. ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт шаардсан 18.749.352,25 төгрөгийг хариуцагч Н........... нар нь төлж барагдуулахаа бичгээр илэрхийлснийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.  

 

9.-Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гэж дүгнэлээ. 

 

10. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 75.8.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Т...............” ХК-ийн хариуцагч .............зориг нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 18.749.352,25 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

11. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд шүүх нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүйг дурдах нь зүйтэй. 

 

12. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251.696   төгрөгийн тал хувь 125.848 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 125.848 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, хариуцагч Н...............ориг нараас 125,848 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т.................ХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Тө.К-ийн зээлийн............... гэрээний үүрэгт 18.749.352,25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н......... хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251.696 төгрөгийн тал хувь болох 125.848 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ..................риг нараас улсын тэмдэгтийн хураамжид 125.848 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “........К-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУУЛ