| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2025/00448/И |
| Дугаар | 317/ШШ2025/00467 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 317/ШШ2025/00467
2025 04 07 317/ШШ2025/00467
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: “Ток...........СБ” ХХК
/Улаанбаатар хот, Сүхбаа............ар/,
Хариуцагч: Боржиг..............эн
/Төв айм.ын хороо 1-17 тоот/..
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 9.925.224 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Т......... ХХК нь хариуцагч С......................
2.-Хариуцагч С..........зэн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 9.925.224 төгрөгийг бүрэн төлөхөө зөвшөөрч байна. Төлбөрийг 6 хувааж буюу 2025 оны 4, 5, 6, 7, 8, дугаар саруудын 25-ны өдрүүдэд 1.650.000 төгрөгөөр 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1.675.224 төгрөгийг тус тус төлнө. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, зээлдэгчийн анкет, зээлийн гэрээ, хүүний тооцоолол, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн дансны хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн.
4. Хариуцагч нараас хариу тайлбарыг бичгээр гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
2.-Нэхэмжлэгч “Т............нь хариуцагч ...............зэнгээс зээлийн гэрээний үүрэгт 9.925.224 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч.......... нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 9.925.224 төгрөгийг 6 хувааж төлөх хариу тайлбарыг бичгээр гаргасан.
4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талууд харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулан зээл авсан байна.
5. Талуудын эрх үүргийн харилцааг зээлийн гэрээгээр тодорхойлно.
6. Хариуцагч С.Мажигрэгзэн нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч “..........К нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй, хар.эн нь зээлийн гэрээний да..............гуу төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заасан.
8. Нэхэмжлэгч “.........-ийн шаардсан 9.925.224 төгрөгийг хариуцагч ................гзэн нь төлж барагдуулахаа бичгээр илэрхийлснийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
9.-Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
10. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 75.8.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ток................ нь хариуцагч ...........нгээс зээлийн гэрээний үүрэгт 9.925.224 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд шүүх нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүйг дурдах нь зүйтэй.
12. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173.754 төгрөгийн тал хувь 86.877 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 86.877 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, хариуцагч ..............ээс 86.877 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т........ХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
13. Нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч биелүүлэх үүрэгтэй, биелүүлэхгүй бол хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Т.........ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 9.925.224 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч .................ы 9 дүгээр сарын 25-ны өдөр 1.675.224 төгрөгийг тус тус/ төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Т....................ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 173.754 төгрөгийн тал хувь 86.877 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 86.877 төгрөг, хариуцагч ............эс 86.877 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т.................ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг, мөн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ