Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 317/ШШ2025/00113

 

 

 

 

 

2025 01 28 317/ШШ2025/00113

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

Нэхэмжлэгч: Төр............

/Төв аймаг, .../,

Хариуцагч: Борж.. Унд..........

/Төв аймаг, Дэ.............амж 2 тоот,/

 

Хариуцагч: Хач......тарын...........л

/Төв аймаг, Дэл................имт 3 гудамж 2 тоот,/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 5.851.907 төгрөг гаргуулах тухай

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Төр............ нь хариуцагч ..............аргал  нараас гэрээний үүрэгт 5.851.907 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийг гаргасан.

 

    1. Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Ш.У.................аргал нар нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Төрийн банкны Төв аймаг салбараас №MN200034310001886237 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 10.270.000 төгрөгийг сарын 1.5% /жилийн 18%/-ийн хүүтэй, 30 сар /2жил 6сар/-ын хугацаатай, хувийн хэрэгцээнд зарцуулах зориулалтаар цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд цалингийн орлого, гэрийн хөдлөх хөрөнгө барьцаалсан байна. Зээлдэгч нь зээл авснаас хойших хугацаанд үндсэн зээлд 4.719.964,21 төгрөг, зээлийн хүүнд 1.987.872,12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13.480,07 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.1 заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсан, төлбөрийн зөрчил үүсээд 95 хоног хугацаа хэтрүүлсэн. Иймд хариуцагч Ш.................гал нараас нийт 5.851.907 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон.

2.-Хариуцагч Ш...............ргал нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 5.851.907 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 10 хувааж буюу 2025 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр саруудын 30-ны өдрүүдэд 500.000 төгрөгөөр 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1.351.907 төгрөгийг тус тус төлнө. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, зээлдэгчийн анкет, зээлийн гэрээ, хүүний тооцоолол, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн дансны хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн.

4. Хариуцагч нараас хариу тайлбарыг бичгээр гаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Шүүх, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

 

2.-Нэхэмжлэгч Т.......К нь хариуцагч Ш..................аргал нараас зээлийн гэрээний үүрэгт 5.851.907 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

3. Хариуцагч Ш.У............л нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 5.851.907 төгрөгийг 10 хувааж төлөх хариу тайлбарыг бичгээр гаргасан. 

 

4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талууд харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулан зээл авсан байна.  

 

5. Талуудын эрх үүргийн харилцааг зээлийн гэрээгээр тодорхойлно.

 

6. Хариуцагч Ш................ал нар нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч Төрийн банк ХК нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй, хариуцагч .........эн нь зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ.     

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заасан.

 

8. Нэхэмжлэгч Төр.........-ийн шаардсан 5.851.907 төгрөгийг хариуцагч .ржаргал................ нараас нь төлж барагдуулахаа бичгээр илэрхийлснийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.   

 

9.-Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна. 

 

10. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 75.8.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Тө......... хариуцагч Ш...................ргал нараас зээлийн гэрээний үүрэгт 5.851.907 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 11. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд шүүх нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүйг дурдах нь зүйтэй. 

 

12. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108.581 төгрөгийн тал хувь 54.290,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 54.290,5 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, хариуцагч ............л нараас 54.290,5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төр..............К-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.  

 

13. Нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч биелүүлэх үүрэгтэй, биелүүлэхгүй бол хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Тө............... ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 5.851.907 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ...........аргал нар нь /5.851.907 төгрөгийг 10 хувааж, 2025 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр саруудын 30-ны өдрүүдэд 500.000 төгрөгөөр 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1.351.907 төгрөгийг тус тус/ төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ...........ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108.581 төгрөгийн тал хувь 54.290,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 54.290,5 төгрөг, хариуцагч Ш..............гал нараас 54.290,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төр.............д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг, мөн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУУЛ