Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 317/ШШ2025/00492

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 14 317/ШШ2025/00492

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

Нэхэмжлэгч: “Мо..нанс ББ............

/Улаанбаатар хот..............

 

Хариуцагч: Боржигон овогт.............ож

/Төв аймаг, Бор.........1 тоот/  

     

Нэхэмжлэлийн шаардлага: 1,691,031 төгрөг гаргуулах тухай

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Мо............ХК нь хариуцагч Ж.Отго...............,691,031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан

 

1.1 Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Зээл, зээлийн эрх нээх 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 14000063928 дугаартай гэрээг байгуулан 95282069 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Ж................оож нь зээлж авсан мөнгөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул  үндсэн зээлийн үлдэгдэл 880,000 төгрөг, зээлийн хүү 681,032 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 129,999 төгрөг нийт 1,691,031 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ж...........ож шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Мо.................ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,691,031 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд дээрх төлбөрийг 3 хувааж 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 691,031 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч .................ож нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,691,031 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд дээрх төлбөрийг 3 хувааж 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 691,031 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.

 

3. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,006 төгрөгийн тал хувь болох 21,003 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 21,003 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М............ ХХК-ийн 1,691,031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.О.................ож хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,006 төгрөгийн тал хувь 21,003 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100140000941 дансаас 21,003 төгрөг, хариуцагч Ж....................ожоос улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 21,003 төгрөгийг тус тус гаргуулан “Моб..................” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                              Д.АЛТАНТУУЛ