Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 63

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Э,

            Шүүгдэгч: Д.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.А д холбогдох 1828000220038 тоот эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 23-нд Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Рояал Маунт” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, Нарантолгойн 2 дугаар гудамж, 57 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Д.А , регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Д.А  нь 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн нутаг дэвсгэрт Поошиг гэх газарт Б.Б ийг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр манай компанийн жолооч нар хоол идэхээр явсан. Хоолоо хүлээж байх зуур архи уусан. Би хоол идсэний дараа машинд ороод унтаж байсан. Жолооч нар явахдаа намайг дуудсан. Гадаа бие засаад зогсож байхад Б.Б  дуудсан. Араас цохьсон. Зодолдсон.” гэв.

Хохирогч Б.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байдаг Шивээхүрэн хилийн боомтод нүүрс тээврийн ачааны автомашины дараалалд өөрийнхөө машинд байж байсан. Би тэр үед “Рояал Маунт” ХХК-ийн нүүрсний машины жолоочоор ажиллаж байсан. Тэр өдрийн өглөө намайг машиндаа байж байхад манай компанийн жолооч нар болох Б.О , Т, Ч.Г , Н.Э , М.Ч , Ж.Ө , Б.О . Д.А  нар Поошиг гэх газарт очиж малын гэдэс чанаж идье хамт явъя гэж хэлсэн. Би тэр хүмүүстэй хамт Поошиг гэх гэр гуанзнууд байдаг газар очоод Б.О  гэдэг айлд очсон. Тэр айлд бид нар малын гэдсээ чануулсан. Гэдэс чанаж байх хооронд бид нар архи уусан. Нийт Улаанбаатар нэртэй 750 граммтай 3 шил архи уусан. Тэнд байсан хүмүүс намайг хамгийн бага настайгаараа архи аягал гээд надаар архиа хийлгэж ууцгаасан. Би архи ууж байгаад их согтсон. Юу болж байгааг мэдэхээ байсан. Одоо миний санаж байгаагаар гэрийн гадаа би Б.О тэй газар уначихсан зууралдаад байж байснаа санаж байна. Мөн Д.А  намайг цохьсныг санаж байна. Маргааш өдөр нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө би дараалалд өөрийн унаж байсан 34-24 УНЗ улсын дугаартай машиныхаа кабинд сэрсэн. Босож ирээд нүүрээ хартал баруун нүд хөхрөөд хавдсан байсан. Өөр юу ч санахгүй байгаа. Улмаар би цагдаагийн байгууллагад мэдэгдэж гомдол гаргасан. 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр намайг Д.А  цохиж байхыг санаж байгаа. Д.А  нь миний нүүр рүү 1 удаа цохьсоныг санаж байна. Б.О  намайг цохьсныг би санахгүй байгаа, би Б.О тэй газар уначихсан зууралдаад л байсан. Тухайн үед өөр намайг цохиж зодсон хүн байхгүй. Миний баруун нүд хөхрөөд хавдсан. Хамарны дээд хэсгийн арьс жаахан шалбарсан. Өөр гэмтэл аваагүй. Одоо миний бие зүгээр болсон хэвийн байгаа. Баруун нүдээ би Улаанбаатар хотод байдаг Сондор нэртэй эмнэлэгт үзүүлэхэд хэвийн байсан. Би тухайн үед буюу 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр бусадтай маргахдаа архи уусан байсан. Би тэр үед юу болж байгааг мэдэхгүй болтлоо согтсон байсан. Д.А  архи уусан байсан. Түүнийг ямар хэмжээний согтолттой байсныг мэдэхгүй байна. Ч.Г  ах харж байсан. Өөр хэн нэгэн харж байсныг би санахгүй байна. Миний биед учирсан гэмтлийн талаар Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах зэргийн шинжээч Шүрцэцэгийн гаргасан гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрч байгаа. Би хэргийн материалтай танилцахгүй. Шүүх хуралд суухгүй. Надад санал гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь Д.А  нь надад эмчилгээний зардал гэж 570.000/таван зуун далан мянган/ төгрөгийг өгсөн болно. Д.А  надаас уучлалт гуйж бид хоёр одоо эвлэрсэн. Мөн тухайн маргаан болох үед би архиа хэтрүүлж ууж тэнд байсан хүмүүсийг их өдсөн байсан. Миний буруутай үйлдэл бас байгаа. Тиймээс одоо надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Бас тэнд байсан хүмүүс болон Б.О , Т.Э  нараас дараа нь би уучлалт гуйсан...” гэжээ. /хх-23-24/,

Гэрч Б.О ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр бүтэнсайнд би Шивээхүрэн хилийн боомт дээр машины дараалалд зогсоод машин дотроо байж байсан. Тэгсэн чинь манай компанийн жолооч Б.О , Т.Э , Г.Т, Н.Э , Ж.Ө , Б.Б , М.Ч  нар Б.О ы хувийн Ланд машинтай ирээд Поошиг гэдэг газар руу явж гэдэс чанаж идье гээд уг дараалалд надтай хамт байсан Ч.Г , Д.А  бид гурвыг ирж авсан. Бид нар нүүрсний зам дагуу байрладаг Поошиг руу очсон. Поошиг дээр очоод Б.О  гэдэг нэртэй эгчийн гэр гуанзанд нь очиж гэдсээ чануулсан. Тэр хооронд гэдэс болтол Ж.Ө  гаднаас нэг шил 750 граммын Улаанбаатар архи авчирсан. Тэр архийг Б.Б ээр аягалуулсан. Уг архинаас Г.Т, Б.О , Ч.Г  гурав огт уугаагүй. Бусад нь архи уусан. Ч.Г  ах тэр айлд гэдэс цэвэрлэж янзалсан. Дараагийн архийг М.Ч  гаднаас авчирсан ба 1 шил 750 граммын Улаанбаатар архи байсан. Уг архийг дахиад Б.Б ээр аягалуулж ууцгаасан. Гэдэс болоод бид нар гэдсээ идэцгээсэн. Ж.Ө  яваад дахиад нэг шил 750 граммын Улаанбаатар архи бариад ирсэн. Бид нар гэдэс идээд цадаагүй болохоор Б.О  эгчээр дахиад цуйван хийлгүүлж идсэн. Б.Б  цуйван идэж байгаад гэнэт аягатай хоолоо барьж ирээд ширээ рүү шидэж аягаа хагалсан. Мөн гэрт байсан хуванцар сандал хагалсан чинь М.Ч  дэргэд нь сууж байсан болохоор босоод Б.Б ийг аваад гарсан. Би араас нь тамхи татах гээд гарсан. Гэрийн гадаа би тамхи татаад байж байгаад Б.Б тэй маргалдсан. Т.Э  гэрээс гарч ирээд Б.Б  бид хоёрыг яагаад байгаа юм 2 пизда минь намайг согтвол та хоёр авч явна гэчихээд өөрсдөө согтлоо гэж хараасан. Б.Б  бид хоёр нэг нэгнээсээ уучлал гуйгаад гэр рүү буцаад орсон. Тэр хооронд Б.О  айл руу явчихаад ирсэн. Б.О  ирээд одоо бүгдээрээ дараалал руугаа явцгаая гэсэн. Бөөнөөрөө гэрээсээ гарцгаагаад Б.Б  бид хоёр дахиж маргаад дээр доороо ороод ноцолдсон. Бид хоёрыг манай жолооч нар салгасан юм шиг байсан. Дараа нь дахиад бид хоёр ноцолдсон. Юу болсоныг мэдэхгүй байна. Би согтоод тасарсан. Намайг Ч.Г  ах аваад нэг машины араар орж байсныг би санаж байна. Учир нь Б.Б бид хоёр нэг нэгнийгээ харахаар барилцаж авах гээд байсан юм шиг байсан. Нэг мэдэхэд би хилийн боомт руу Б.О ы машинд орчихсон явж байсан. Хил дээр очоод би Д.А ын машинд унтсан. Ч.Г  ах Д.А  хоёр намайг машин руу оруулж унтуулсан гэж Ч.Г  ах надад маргааш өглөө нь ярьсан. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө би Ч.Г  ахаас юу болсон яасан юм бэ гэж асуусан чинь Б.Б  та хоёр хөл дээрээ тогтож чадахгүй байж барилцаж аваад өнхөрч унаад байсан гэж хэлсэн. Би “Б.Б ийн нүүр ам нь гайгүй юу? Би тэрнийг аймар зодсон уу?” гэж Ч.Г  ахаас асуусан чинь чиний зодолдох гэж юу байдаг юм хөл дээрээ тогтож чадахгүй байсан байж гэж хэлсэн. Мөн Б.Б  нь Д.А ыг шээгээд зогсож байхад нь машин мөргүүлсэн чинь Д.А  эргэж хараад Б.Б тэй зодолдоод тэр хоёрыг Н.Э  М.Ч  хоёр салгасан гэж Ч.Г  ах надад ярьсан. Б.Б  миний биед халдаагүй. Миний биед учирсан гэмтэл бэртэл байхгүй. Би тухайн үед архи хэрэглэсэн тасарсан байсан. Маш их согтсон байсан. Д.А  Б.Б  хоёр хоорондоо зодолдсон гэж Ч.Г  ах надад хэлсэн. Б.Б тэй 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хамт архи ууснаас хойш уулзаагүй. Өмнө нь Б.Б тэй маргалдзж байгаагүй. Сая анх удаа л маргаж байна. 2017 оны 11 дүгээр сард Б.Б ийг манай компанид жолоочоор ажиллахаар анх ирэхэд нь танилцсан. Б.Б  ер нь их нийтэч, муухай ааш байхгүй хүн байгаа юм. Согтуу үедээ бол их агсан зантай хүн санагдсан...” гэжээ. /хх-27-28/,

Шүүгдэгч Д.А ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр би Өмнөговь аймгийн Шивээхүрэн хилийн боомтын дараалалд өөрийн хариуцан унадаг 34-28 УНЗ улсын дугаартай автомашинтайгаа БНХАУ-руу гарах чиглэлд нүүрсний машины дараалалд зогссон. Өглөө нь манай компанийн жолооч нар Б.О , Т.Э , Б.Б , М.Ч , Н.Э , Барсболд нар ирээд “Поошиг гэдэг газар орж гэдэс чанаж идье авчихсан байгаа” гэж хэлээд дараалалд зогсож байсан Б.О , Ч.Г  бид гурвыг аваад явсан. Поошиг гэдэг газарт О гийн гэр гуанзанд 11 цагийн үед очсон. Гэдсээ цэвэрлэж чанах хооронд нь бид нар архи уусан. Ж.Ө  нь 750 граммын Улаанбаатар архи авчирж бид нар хувааж уусан. Хамт байсан хүмүүс намайг архи аягал гэхээр нь би Б.О ийг аягалчих гэж хэлсэн. Тэгсэн чинь Б.О  шувууны бага нь жиргэдэг юм гээд Б.Б ийг аягал гэж хэлсэн. Б.Б  уг архийг аягалж тойруулсан. Дахиад архи авъя гээд бүгдээрээ мөнгөө нийлүүлээд 2 шил архи 750 граммын Улаанбаатар архийг Поошиг гэдэг газарт байдаг нэг айлаас худалдаж авсан. Архинд М.Ч  бид хоёр явсан. Уг 2 шил архийг бүгдээрээ хуваагаад уучихсан. Архи дууссаны дараа хоол гараад хоолоо идсэн. Би гэдэс идчихээд гадаа Б.О  ахын хар машинд нь орж унтсан. Ч.Г  ах намайг явцгаая бос гээд босгосон. Би босоод машины ард шээгээд зогсож байсан чинь Б.Б  ирж намайг машины шил мөргүүлсэн. Би эргэж хараад Б.Б ийг нүүр рүү нь 2 удаа цохьсон. Би түүнтэй хэрэлдээд тэвэрч аваад газарт унасан. Газар унасны дараа М.Ч , Н.Э  хоёр бид хоёрыг салгасан. Орой 18 цагийн үед машиндаа суугаад хилийн боомт руу явж очоод өөр өөрсдийн машин руугаа орсон. Б.Б  нь миний биед халдсан. Намайг үстэж байгаад машины шил мөргүүлсэн. Өөр зүйл байхгүй. Би тухайн үед гэмтэл бэртэл аваагүй. Би түүний нүүр рүү 2 удаа гараараа цохьсон. Өөр юм байхгүй. Б.Б  нь өөрөө тухайн өдрийн орой бөөнөөрөө хилийн боомт руу буцаж байхад Ж.Ө ыг мөргөөд байсан гэсэн. Б.Б ийг надаас өөр зодсон хүн байгаа эсэх талаар би мэдэхгүй байна. Би машинд унтаж байсан болохоор Б.Б ийг надтай маргахаас өмнө өөр хүнтэй маргалдсан эсэх талаар нь мэдэхгүй байна. Би архи уусан байсан. Б.О  нь Б.Б тэй маргалдсан. Б.Б  надтай маргалдсаны дараа тэр хоёр зууралдаад зогсож байгаа харагдсан. Би очиж салгасан. Миний харснаар тэр хоёр газар өнхрөлдөөд л байсан. Цохиж зодож байхыг нь бол хараагүй. Б.Б тэй өмнө нь маргалдаж байгаагүй. Б.Б тэй 2017 оны 11 дүгээр сард анх танилцаж байсан. Ер нь бол сайн мэдэхгүй. Б.Б   ер нь их нийтэч, муухай ааш байхгүй хүн байгаа юм. Согтуу үедээ их агсан хүн байсан...” гэжээ. /хх-29-30/,

Гэрч Т.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Шивээхүрэн хилийн боомтын БНХАУ-руу гарах нүүрсний автомашины дараалалд зогсож байсан. Хилийн боомтоос Ч.Г , Г.Т, Ж.Ө , М.Ч , Б.Б , Б.О , Д.А , Б.О  бид хэд боомтоос Поошиг гэдэг газар руу Б.О ы машинтай явсан. Поошиг руу хоол идэх гэж явсан. Урд өдөр нь Поошиг дээр хонины гэдэс гаргуулчихсан байсан ба тэрнийгээ идэх гэж явсан. Поошиг дээр бид нар гэр гуанз ажиллуулдаг О  эгчийн гэрт очсон. Бид нар тэнд архи уусан. Б.Б  сөнө түшиж архи аягалсан. Би ер нь архи уудаггүй хүн байгаа юм. Тухайн үед сэтгэл хөдлөөд архинаас нь жаахан уусан. Бид нар тэнд нийт 750 граммтай архинаас 4 шилийг уусан. Дараа нь гэдсээ идээд шөлөнд нь будаа хийж идэцгээсэн. Дараалалд зогсож байсан манай компанийн жолооч болох Г.М  хэдэн хүмүүстэй ирж гэдэснээс идээд явсан. Бид нар тэр айлаар дахиад цуйван хийлгэж идсэн. Цуйвангаа идээд байж байсан чинь Б.Б  аягаа шидээд ширээн дээр байсан давхарласан байсан тавагнуудыг хагалсан. Ч.Г  ах хажуунаас нь “Чи яаж байгаа юм бэ?” гэсэн чинь Б.Б  “Ална шүү пизда минь та нарыг бүгдийг чинь алчихна шүү” гэсэн. Б.Б  Ч.Г  ах руу гараа далайсан. Хажууд нь сууж байсан М.Ч  Б.Б ийг гэрийн баруун хаяа руу дарж унагаад чигээр нь чирээд гэрээс гаргасан. Гадаа гараад гайгүй намдах шиг болсон. Би хоолоо идчихээд гараад очсон чинь Б.Б  Б.О тэй дээр доороо ороод өнхрөлдөөд байж байсан. Д.А  яг тэр үед нь тэр хоёрыг салгах гээд салгаж чадахгүй байж байсан. Би очоод Б.О ийг салгаж авах гэсэн чинь Б.Б  нь Б.О ийгөө огт тавихгүй байсан. Би Б.Б ийг салгах гээд хойш нь татаад “Больцгоо 2 пизда минь битгий асуудал гаргацгаагаад бай” гэж хэлсэн. Б.Б  Б.О ийг тавихгүй болохоор нь би түүний зүүн талынх нь шанаа руу 1 удаа алгадсан. Б.Б  Б.О ийг тавьчихаад та яагаад намайг зодож байгаа юм бэ гээд намайг бариад авсан. Би түүний цээж рүү жийгээд гарыг нь тавиулсан. Би Б.О  ахын машины урд талд ороод суусан. Дараа нь би уг машинаар колонк орчихоод удалгүй буцаад очсон чинь Б.Б  нь дахиад Б.О тэй маргалдаад газар зууралдаад хэвтэж байсан. Д.А  тэр хоёрыг салгасан. Д.А  тэр хоёрыг салгасаныхаа дараа Б.О  ахын машины хажууд зогсож байсан чинь Б.Б  түүнийг араас нь түлхээд машины шил мөргүүлсэн гэж би Ч.Г  ахаас маргааш нь сонссон. Бүгд машинд суугаад боомт руу буцсан. Боомт руу явах замд Ж.Ө  нь Б.Б тэй багаажинд суучихсан байсан. Жаахан яваад Ж.Ө  энэ Б.Б  намайг мөргөөд байна, энийгээ аваарай би дийлэхгүй байна гэж хэлсэн. Зогсоод Ж.Ө ыг урагшаа оруулж суулгасан. Б.Б  намайг цохиж зодоогүй. Надад халдаагүй. Би Б.Б ийн зүүн шанаа руу нь гараараа нэг удаа алгадсан. Өөрөөр цохиж зодоогүй. Би дөрвөөс таван хундага архи уусан байсан. Бүх юмаа мэдэж байгаа болохоор нэг их согтоогүй байсан. Ч.Г  архи хэрэглээгүй. Б.О , Д.А , Б.Б  гурав согтуу байсан. Б.О  тухайн үед Б.Б тэй маргалдаж байх үедээ миний үгэнд орж байсан. Их согтуу харагдаж байсан. Ч.Г , Г.Т хоёр архи хэрэглээгүй эрүүл байсан. Энэ 2 хүн бол болсон асуудлыг харсан. Хилийн боомт руу буцах үед Г.М  хамт буцсан. Машин дотор болсон явдлыг харсан. Поошиг гэдэг газар гэрт болсон явдлыг Г.М  хараагүй, байгаагүй. Тэр үед Г.М  шатахуун түгээх станц дээр байсан. Б.О , Д.А           хоёр биедээ гэмтэл бэртэл аваагүй. Д.А ын чихнийх нь ард өвдөөд байна гэж байсан. Нүдэнд харагдах зүйл бол байгаагүй. Ил харагдах шарх сорви байгаагүй. Маргааш нь надад Б.Б  ярихдаа Д.А , Б.О  хоёр намайг нийлээд зодоод байсан. Би тэр үед шар хүрээд тэр хоёртой зодолдоод байсан юм гэж хэлсэн. Би түүнд Д.А  чамайг зодоогүй шүү дээ гэсэн чинь Б.Б  “Үгүй ээ, би Б.О ийн дээр нь гарахаар Д.А  намайг татаж доор нь оруулчихаад байсан юм. Миний уур хүрээд байсан. Одоо би тэр хоёрт нэг нэгээрээ үзэх үү гэж асуумаар байна гэж хэлж байсан. Б.Б ийн нүүрэн дээр янз бүрийн гэмтэл ил харагдах зүйл байгаагүй. Харин шүднээс нь цус гарчихсан байгаа харагдсан...” гэжээ. /хх-31-32/,

Гэрч Ч.Г ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 11 цагийн үед би хамт ажилладаг нэг компанийн жолооч нартай хамт Поошиг гэдэг газарт очиж хоол хийж идсэн. Гэдэс чануулаад шөлөнд нь будаа хийж идсэн. Тэр хооронд манайхан 4 шил архи хувааж уусан. Тэр байсан айлаараа дахиад цуйван хийлгэж идсэн. Цуйван идээд дуусаад байж байтал Б.Б  тавгаа ширээ рүү шидээд тав зургаан тавгийг хагалаад чарлаад босоод ирсэн. Би түүнд “Чи яаваа” гэсэн чинь тэр намайг ална аа чамайг гээд өөдөөс ирсэн. Тэр үед нь хажууд сууж байсан М.Ч  түүнийг дарж унагаасан. Б.Б  тэр үед та нарыг бүгдийг ална аа гээд чарлаад байсан. Б.Б ийг М.Ч  нь гэрээс чирээд гаргасан. Би араас нь гараад очсон чинь Б.Б  нь Ж.Ө ыг нэг мөргөөд авч байгаа харагдсан. Мөн Б.Б  нь Д.А ыг шээх гээд зогсож байхад араас нь очоод цохиод авсан. Д.А  нь Б.Б ийг “Чи яаж байгаа юм бэ?” гээд эргээд барьж аваад тэр хоорондоо зодолдсон. Өөд өөдөөсөө 2 гар нь л сарваганаад байгаа харагдсан. Б.Б  нь Т.Э , Д.А , Б.О , Ж.Ө , Н.Э  гэсэн 5 хүнтэй маргалдаад нэг нэгээр нь ноцолдоод байсан. Б.Б  өөрөө уг хүмүүсийг өдөөд байсан, түүнийг боль гээд очсон хүмүүсийг шууд л барьж аваад ноцолдоод байсан. Мөн тэр өдрийн орой буцах гээд машинд суухад Б.Б  нь машины арын сандалыг толгойгоороо мөргөөд алнаа гээд орилоод байсан. Би огт уугаагүй байсан. Б.Б ийг цохиж зодсон хүн байгаагүй. Д.А  тухайн үед нэг их согтоогүй байсан. Б.О  бүр тасарчихсан мөлхөөд унаад байсан. Б.Б  хүн цохиж чадаагүй байх. Б.Б т зодуулсан хүн байхгүй. Харин Ж.Ө ын нүд нь хавдчихсан байсан. Б.Б  Ж.Ө ыг мөргөсөн. Б.Б  хоол идээд сууж байгаад гэнэт л тавгаа шидээд хашхираад босоод ирсэн. Тэгээд л агсан тавиад эхэлсэн...” гэжээ. /хх-33-34/,

Гэрч Г.М ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь нүүрс тээвэрлэлтийн зам дагуу байрлах Поошиг гэх газарт би хоол идэх гэж 14 цагийн үед очсон. О  гээд хоол хийдэг айлд очсон чинь гэр дотор нь манай компанийн жолооч нар гэдэс дотор чаначихсан байж байсан. Би гэдэснээс жаахан идчихээд Поошиг гэх газрын урд талд байдаг компанийхаа шатахуун түгээх станц руу явсан. 16 цагийн үед шатахуун түгээх станцад Б.О , Барсаа ах, Ж.Ө , Ч.Г  ах дөрөв “Ахын дүү дараалал руу буцъя, явъя” гээд ирсэн. Би машинд нь суугаад явж байгаад Поошиг гэдэг газарт байгаа нөгөө хэдийг аваад явъя гээд Поошиг орсон. О  эгчийн гуанзнаас наана, гадаа Б.Б  газар сууж байсан. Хажууд нь Н.Э  Б.Б ийг явъя гээд татаж босгох гээд байж байсан. Б.О  их согтуу газар сууж байсан ба түүний хажууд Д.А  бас явъя гэчихсэн байж байсан. Тэд нарыг машиндаа суулгаад хилийн боомт руу явцгаасан. Би Б.Б ийг 2018 оны 01 дүгээр сарын 21-ний орой хилийн боомт дээр машинаас буугаад согтуу байхад нь өөрийнх нь машинд суулгаж өгсөн. Тэр үед Б.Б  намайг “Зайл пизда минь” гээд мөргөх гээд толгойгоороо зангаад байсан. Би түүний кабин халаагчийг нь асааж өгчихөөд яваад өгсөн. Намайг мөргөж чадаагүй. Би түүнийг огт цохиж зодоогүй. Харин түүнийг машинд нь оруулж өгч амраасан. Би ерөөсөө архи уудаггүй. Тухайн үед ч архи уугаагүй байсан. Ч.Г  ах л архи хэрэглээгүй байсан. Бусад нь бүгд архи уусан байсан. Б.О  нь дундын согтолттой баисан. Тийм ч аймар согтоогүй байсан. Тухайн үед Б.Б ийг бусадтай маргалдаж байхыг хараагүй. Б.Б  тухайн үед боомт руу буцах гэж байхад уйлаад орилоод байсан. Түүний баруун нүд нь хөхөрч хавдсан байсан. Өөр гэмтэл харагдаагүй. 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр би поошиг дээр Б.Б тэй уулзахад түүний нүүр зүгээр байсан. Харин орой нь боомт руу буцах гэж байхад түүний баруун нүд нь хавдсан байсан...” гэжээ. /хх-35-36/,

Гэрч Б.Б ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би Шивээхүрэн хилийн боомтын нүүрсний машины дараалалд 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө 10 өнгөрөөж босоод Поошиг гэх газарт очиж хоол идье гээд Т.Э , Б.Б , Г.Т, Ч, Ж.Ө , Д.А , Б.О ,Ч.Г  нартай явсан. Поошиг гэх газарт очоод гэр гуанзанд ороод гэдэс чанацгаасан. Гэдэс болж байх хооронд бид нар архи ууцгаасан. Эхний архи ууж байхад нь би гарч яваад найз Н.Э гийн гэрт очиж мах чанаад хоол хийж идсэн. Би хамт ирсэн жолооч нарынхаа байгаа гэрт очсон чинь гэдэс чанаад дуусаж байсан. Бид нар тойрч сууж байгаад гэдэсээ идсэн. Би буцаад Н.Э гийнх рүү явсан. Манай хэд нөгөө гэртээ үлдсэн. Би бүрий болохоос өмнө буцаад нөгөө хэд рүү ирсэн чинь бужигначихсан байсан. Б.Б  газар суучихаад орилоод агсан тавих маягтай байсан. Би нөгөө хэдэд Б.Б ийг ямар ч байсан хаяж явж болохгүй гээд хонины хонхорт суулгаад боомт руу машин руугаа явцгаасан. Замдаа Г.М ийг шатахуун түгээх станцаас авсан. Б.Б ийг өөрийнх нь машинд Ч.Г  ах, Т.Э , Г.М  бид хэд өргөж машинд нь оруулаад амраасан. Б.Б  миний бие эрх чөлөөнд халдаагүй. Би Б.Б ийг зодож цохьсон зүйл болоогүй. Тухайн үед би огт архи уугаагүй байсан. Т.Э ыг би архи уугаагүй гэж бодсон. Ч.Г  ах, Г.Т нар архи уугаагүй. Б.Б , Б.О , Д.А  гурав согтуу байсан. Тухайн үед Б.Б ийн бусадтай маргалдаж байхыг хараагүй, түүний биед ямар нэг гэмтэл харагдаагүй...” гэжээ. /хх-37-38/,

Гэрч Г.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр би Б.О ы хамт Шивээхүрэн хилийн боомтод дараалалд зогсож байсан өөрийн компанийн жолооч нарыг машиндаа суулгаад нийт есүүлээ болоод Поошиг гэх газар руу хоол идэхээр явсан. 11 цагийн үед Поошиг гэх газарт очоод О  гэдэг айлд очсон. Тэнд очоод гэдэс чанах хооронд архи ууцгаасан. Ж.Ө  ямар ч байсан эхний архийг авч орж ирсэн. Би архинаас нь огт уугаагүй. Би ер нь архи уудаггүй. Тэд нарыг архи ууж байх хооронд би тэндээс гараад Н.Э гийнд очсон. Н.Э гийнд байж байгаад буцаад хамт ирсэн хэд рүү очсон чинь гэдэс чанаад дуусаж байсан. Би гэдэсийг тогооноос гаргаад бүгдийг нь жижиглээд хөшиглөсөн. Бүгд хоолоо идэцгээсэн. Би гэдэс идчихээд гараад машинд ороод унтсан. Буцаад гэрт ороод цуйван идээд сууж байсан чинь Б.Б  гэнэт муухай орилоод тавгаа аваад ширээ рүү шидээд хагалсан. Ширээн дээр аяга байж таараад уг аяга бас хагарсан. Ч.Г  ах түүнийг “Чи чинь яаж байна” гэсэн чинь Б.Б  өөдөөс нь эсэргүүцсэн юм хэлээд дайрсан. Б.Б ийг Ч.Г  ах руу дайрах үед нь манайхнаас нэг нь түүнийг барьж аваад гэрээс гаргасан. Б.Б  Б.О ийг гэрийн гадаа аймар чанга мөргөсөн. “Нук” гээд л дуугарсан. Тэгсэн чинь Б.О  “Чи муу яаж байна” гээд Б.Б тэй ноцолдсон. Дээр доороо ороод өнхрөлдсөн. Манайхан тэр хоёрыг салгасан. Салгасан хүнийг нь Б.Б  шууд зуурч аваад мөргөх гээд дайраад байсан. Б.Б  ерөөсөө тааралдсан хүн болгонтойгоо зодолдох гээд толгойгоо хойшоо гэдийлгээд мөргөх гээд зангаад их авирласан. Бид нар түүнээс салаад зарим нь машинд суугаад зарим нь түүнээс холдсон чинь ганцаараа хашхираад орилоод байсан. Б.Б  нь Б.О , Д.А  хоёр руу дайраад байсан. Б.Б  мөн айлын гадаа байсан “Соната” маркийн автомашины шилэн дээр цохиод, машины хамар дээр нь цохьсон, боль гээд очсон хүмүүсийг татаж мөргөх гээд л нөгөө хэд нь түүнээс бултаад байсан. Б.Б  тэгэхэд маш их агсан тавьсан. Мөн Б.Б  нь Д.А той зууралдаад байсан. Сүүлдээ Б.Б ийг машинд суулгаад боомт руу аваад явж байх үед машин дотор ойрхон байсан хүмүүсийгээ цохьж аваад байх шиг байсан. Манайхан энийгээ аваач, болиулаач зогс гээд л байсан. Боомт дээр очоод хүмүүсийг машин машинд нь хүргэж өгсөн. Би Б.Б ийн бие эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй. Би огт архи уудаггүй, уугаагүй. Д.А , Б.О  хоёр Б.Б тэй зууралдаад дээр доороо ороод байсан. Б.О , Д.А  хоёр архи уусан байсан. Согтолт нь гайгүй байсан. Б.Б ийн нэг нүд нь жаахан хавдсан байсан. Өөр юм харагдаагүй. Б.Б  нь Б.О ийг аймар чанга нэг удаа мөргөсөн. Өөр Б.Б т зодуулж байгаа хүн хараагүй. Мөн Б.Б  Д.А  руу дайраад байсан...” гэжээ. /хх-39-40/,

Гэрч Н.Э ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр би Шивээхүрэн хилийн боомтоос хойд зүгт байрлах Поошиг гэх газарт гэр гуанз руу хоол идэхээр Б.О  ахын машинаар Ч.Г , Г.Т, Ж.Ө , Б.О , Д.А , Т.Э , Б.Б  бид нар хамт явсан. Поошиг гэх газарт очоод О  гэдэг айлд гэдэс чануулж идсэн. Би гэрийн гадаа утсаар ярьчихаад буцаад орсон чинь хамт ирсэн хүмүүс архи ууж байсан. Би уг архинаас уусан. Нийт 3 шил 750 граммын Улаанбаатар нэртэй архийг уусан. Хоолоо идэж дуусаад явцгаая гэсэн юм яриад байж байсан чинь Б.Б  аяга барьж босож ирээд бүгдийг чинь ална гээд ширээний голд байсан таваг руу аягаа шидэж хагалсан. Ч.Г  ах түүнийг “Чи яаж байгаа юм бэ? боль” гэсэн чинь Ч.Г  ах руу чамайг ална гээд дайрсан. Ч.Г  ах түүнийг түлхээд сандал дээр нь суулгасан. Тэр айлын хүмүүс бид нарыг бүгдээрээ гарцгаа гэж загнасан. Би түрүүлээд гэрээс гарсан. Манайхан Б.Б ийг бариад араас гараад ирсэн. Б.Б  гар хөл нь гозолзоод та нарыг бүгдийг ална нэгийг ч үлдээхгүй ална гээд агсан тавиад байсан. Б.Б  харагдсан хүн бүхнээ л ална гээд дайраад байсан. Б.Б  Б.О  рүү ална гэж дайраад гараараа Б.О ийг нэг удаа цохьсон. Тэр хоёр зууралдаад газар унасан. Бид нар тэр хоёрыг салгасан. Явцгаая гээд баруун тийшээ машин руугаа явсан. Машины ард Д.А  шээгээд зогсож байсан. Б.Б  араас нь очоод Д.А ын дагз руу нь хүчтэй цохьсон чинь Д.А  машин мөргөсөн. Д.А  эргэж хараад Б.Б ийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод барилцаж аваад ноцолдсон. Манайхан бас салгасан чинь Б.Б  босож ирээд Т.Э ыг ална гэж дайраад.дахиад зууралдаад авсан. Дахиад тэр хоёрыг салгаад байж байсан чинь Б.Б  Т.Э ын мөр рүү хоёр гурван удаа цохьсон. Т.Э  буцаагаад Б.Б ийг нэг удаа нүүр рүү алгадсан. Б.Б  дараа нь дахиад Б.О ийг “ална” гээд барьж авсан чинь Б.О  хөл алдаж унасан. Б.Б  дээрээс нь дарж унасан. Манайхан дахиад салгасан. Б.Б ийн хөлнөөс нь өргөөд Ж.Ө  цээжнээс нь өргөөд түүнийг машинд суулгасан. Би Б.Б ийн өөдөөс хараад суусан чинь намайг ална гээд дайраад байсан. Би айгаад машины урд суудал руу суусан. Бүгдээрээ боомт орсон. Боомт дээр очоод машин машиндаа орж унтацгаасан. Би Б.Б ийг зодоогүй, түүнд гар хүрээгүй. Би архи хэрэглэсэн байсан. Би бага зэрэг согтсон байсан. Тухайн үед Б.Б ийг Д.А  цохьж байгаа харагдсан. Дараа нь Т.Э  алгадаж байгаа харагдсан. Өөр зодсон хүн харагдаагүй. Б.О  бараг хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байсан. Д.А  нэг их согтоогүй гайгүй байсан. Т.Э  бага зэрэг согтсон байсан. Б.Б  тухайн үед хацар дээр нь шалбарсан байсан. Маргааш нь түүнийг харахад нэг нүд нь хавдчихсан байсан. Ж.Ө  Б.Б ээр мөргүүлсэн гэсэн. Өөр юм байхгүй. Б.Б  зүгээр сууж байгаад ямар ч шалтгаангүйгээр ална та нарыг гээд л босоод ирсэн...” гэжээ. /хх-41-42/,

Гэрч Ж.Ө ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн өглөө би Шивээхүрэн хилийн боомтын дараалалд байж байгаад хамт ажилладаг нэг компанийн жолооч нартайгаа хамт нийлээд Поошиг гэх газар руу хоол идэхээр явсан. Бид нар Поошиг гэх газарт очоод О гийн гуанзанд очоод гэдэс чануулсан. Тэр айлд миний бие, Ч.Г , Б.О , Г.Т, Б.Б , Б.О , Д.А , М.Ч , Ж.Ө , Н.Э  гэсэн хүмүүс байсан. Бид нар гэдэс чанах хооронд 3 шил 750 граммын Улаанбаатар архи уусан. Дараа нь хоолоо идсэн. Гэдэс идээд цадаагүй дахиад цуйван хийлгэсэн. Цуйван болоод идээд сууж байсан чинь Б.Б  гэнэт хашхирч босож ирээд айлын аяга шидээд хагалчихсан. Бөөн хэрүүл болоод гэрээс гарсан. Би тэр үед их согтуу байсан. Б.О  ах бид нарт хандаж бүгдээрээ явцгаах уу гэж асуусан. Би их согтуу байсан болохоор гэрээс гараад юу болсоныг сайн санахгүй байгаа. Би Б.Б ийн бие эрх чөлөөнд халдаагүй. Би архи хэрэглэсэн байсан. Би өөрийгөө авч явах хэмжээтэй л байсан. Б.О  их согтуу байсан. Д.А , Т.Э  хоёр гайгүй байсан. 2018 оны 01 дүгээр сарын 21-ний орой Поошиг гэх газраас хилийн боомт руу буцах үед би Б.Б ийг тэврээд машинд суулгах үед түүний нүүр нь их хавдсан, хамарнаас цус гарсан байсан. Б.Б  намайг цохиж зодоогүй. Би Б.Б тэй сайн харилцаатай байдаг. Намайг Б.Б  мөргөөгүй. Миний биед гэмтэл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Үзүүлэх шаардлагагүй. Миний бие зүгээр байна...” гэжээ. /хх-43-44/,

Гэрч М.Ч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр би 10 цаг өнгөрч байхад Шивээхүрэн хилийн боомтын чиглэлд дараалалд зогсож байгаад нэг компанид ажилладаг жолооч нар болох Б.О , Ч.Г , Б.О , Ж.Ө , Г.Т, Т.Э , Д.А , Б.Б , Н.Э  нартай хамт Поошиг гэх газарт таван цулын шөл хийж уухаар явсан. Бид нар Б.О ы машинаар явсан. Поошиг гэх газарт очоод Б.О  гэдэг хүний ажиллуулдаг гэр гуанзанд орцгоосон. Хоол хийж байх явцад бид нар нэг шил 750 граммын Улаанбаатар архи хувааж уусан. Би Н.Э  гэдэг айл очиж хоолны өрөө төлж хоол цай идэж уучихаад буцаад Б.О ыд очсон. Тэгсэн чинь манай жолооч нар дахиад нэг Улаанбаатар архи задалчихаад сууж байсан. Би архинаас уусан. Хоол болоод бүгд хоолоо идээд сууж байсан чинь Б.Б  гэнэт босоод орилоод айлын ширээ цохиод аяга хагалсан. Ч.Г  ах түүнийг чи болиоч гэж хэлсэн чинь Б.Б  нь Ч.Г  ахыг хөгшин банди минь ална шүү гэж хэл амаар доромжилсон. Би Б.Б т хандаж “Чи хөгшин настай хүнийг юу гэж хэлээд байгаа юм бэ?” гэсэн чинь Б.Б  над руу дайрсан. Би Б.Б ийг барьж аваад гэрээс түлхээд гаргасан. Гэр дотор бид нар Б.Б ийг сонин зантай залуу байна гэж ярьцгаасан. Би араас нь гараад очсон чинь Б.Б  Д.А той заамдалцаад зогсож байсан. Т.Э  тухайн үед тэр хоёрыг салгах гээд гарыг нь тавиулаад байгаа бололтой зогсож байсан. Би гэр рүү буцаад орсон. Гэрийн гадаа Б.Б  “Та нарыг компаниар чинь ална хядна” гээд орилоод хашхираад байсан. Тэр үед цаг 18 цаг өнгөрч байсан. Б.О  ах боомт руу буцъя гэсэн. Бид нар бөөнөөрөө гэрээс гарсан чинь гэрийн гадна Б.О , Д.А , Т.Э , Б.Б  дөрөв байсан. Б.Б  гэрийн гадаа сууж байсан. Т.Э , Д.А , Б.О  гурав Б.Б ийг тойроод зогсож байсан. Б.О  ах Б.Б ийг архи ууж чаддаггүй, хогийн бацаан байна гээд загнаад байсан. Бүгд буцъя гэсэн чинь Б.Б  явахгүй гээд орилж чарлаад байсан. Б.Б ийг бид нар машинд хүчээр оруулсан. Машины ард буюу хонины хонхор гэж ярьдаг хэсэгт Ж.Ө , Б.Б  хоёр суусан. Замдаа явж байсан чинь Ж.Ө  “Б.Б  намайг цохиод байна, энийгээ аваарай” гэсэн. Машинаа зогсоож байгаад би ар руу орж тэр хоёртой суусан. Цаашаа явахдаа би Ж.Ө ыг цохиулахгүй гэж Б.Б ийн гарыг нь бариад яваад боомт орсон. Боомтод очоод бүгд машин машиндаа ороод унтсан. Би Б.Б ийг хүн цохиж зодож байхыг хараагүй. Харин гэрийн гадаа Д.А  Б.Б  хоёр заамдалцаад зогсож байхыг бол харсан. Б.Б  тухайн үед архи уусан согтуу байсан. Мөн Б.Б ийг ямар хэмжээний согтолттой байсныг мэдэхгүй. Ямар ч байсан агсан тавиад хүн хүн рүү дайраад байсан. Би архи уусан байсан. Тийм их согтоогүй болж байгаа зүйлүүдийг хянах чадвартай байсан. Би тэр үед машинд Б.Б ийн гарнаас нь бариад явж байхдаа түүний хамарнаас нь цус гарсан байхыг харсан. Өөр зүйл хараагүй...” гэжээ. /хх-45-46/,

Гэрч Ч.Г ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Поошиг гэх газарт манай жолооч нар архи уусаны дараа Д.А  морь хараад зогсож байсан чинь Б.Б  араас нь очоод түүний толгой руу цохьсон чинь Д.А  духаараа машин мөргөчихсөн. Д.А  эргэж хараад Б.Б ийн нүүр рүү цохиод авч байгаа харагдсан. Бид нар очоод тэр хоёрыг салгасан. Мөн Т.Э  Б.Б ийг боль чи, битгий агсан тавиад бай гээд нэг алгадсан. Гэхдээ тийм хүчтэй алгадаагүй. Б.О  болохоор Б.Б ийг цохиж зодсон зүйл байхгүй. Эхлээд гэрт хоол идэж байгаад Б.Б  аягаа шидээд авирлаж байгаад гэрээс гараад Б.О тэй маргаж ноцолдоод Б.О ийн дээр нь суучихсан байсан. Дараа нь Б.Б  Д.А ыг морь хараад зогсож байхад араас нь очоод цохиж маргаан үүсгэсэн. Түүнийг Т.Э  очиж салгасан. Дараа нь машинд сууж буцахын өмнө дахиад Б.О тэй маргаж ноцолдоод Б.О ийг доороо оруулаад дээр нь гараад суучихсан байсан...” гэжээ. /хх-47-48/,

Гэрч Б.О ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “..Гурвантэс сумын нутаг нүүрс тээврийн зам дагуу байрлах Поошиг гэх газарт 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 11 цаг өнгөрч байхад манай гэрт “Рояал Маунт” компанийн жолооч нар ирсэн. Тэд нар надаар малын гэдэс чануулж иднэ гээд орж ирсэн. Би тэд нарын авч ирсэн гэдэс дотрыг чанасан. Намайг хоол хийж байх хооронд тэр жолооч нар архи ууцгааж байсан. Уг жолооч нарын нэрийг би мэдэхгүй. Манай гэрээр орж гараад л хоол унд идээд явдаг зүс үзсэн хүмүүс байсан. Тухайн үед хоол болж хүмүүс хоолоо идэж байтал гэнэт Эвлэг гэж дууддаг Б.Б  нэртэй залуу босож ирээд барьж байсан аягаа шидээд ширээн дээр байсан 1 аяга, 2 тавгийг хагалсан. Тэр залуу хамт байсан хүмүүсдээ агсан тавиад эхэлсэн. Тэгсэн чинь тэнд байсан хүмүүс түүнийг гэрээс аваад гарсан. Гэрийн гадаа гараад Б.Б  гэдэг залуу агсан тавиад л байх шиг болсон. Тэр үед Эвлэг гэдэг залуу манай 2 ширхэг аяга, 2 ширхэг тавгийг хагалсан. Тэр Эвлэг гэдэг залуу их согтуу байсан. Гэр дотор байхад Эвлэг гэдэг залуу хүнтэй зодолдоогүй. Эвлэг нь хамт байсан жолооч нарт агсан тавиад гэрээс гарсан. Гэрийн гадаа юу болсоныг би мэдэхгүй. Надад харсан үзсэн зүйл байхгүй. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Аяга тавагны мөнгийг би хэн нэгнээс нэхэмжлэхгүй...” гэжээ. /хх-49-50/,

Шинжээч эмч С.Ш мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Б.Б т учирсан тархины доргилт, баруун ухархайн дотор хана, хамар ясны хугарал, 2 нүдний зовхины цус хуралт, баруун нүдний алимны салстын цус харвалт, хамар баруун чамархай, зүүн хацар, хүзүүний зулгаралт гэмтлүүд нь гараар цохих үед үүсэх боломжтой. Хамар ясны хугарал, баруун ухархайн дотор ханын хугарал, хоёр нүдний зовхины цус хуралт, баруун нүдний алимны салстын цус харвалт, хамар, баруун хацрын цус хуралт гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр хамтдаа үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн хацрын зулгаралт, хүзүүний зулгаралт, баруун чамархайн зулгаралтууд нь тус тусдаа үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн хацрын зулгаралт, хүзүүний зулгаралт, баруун чамархайн зулгаралт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Б.Б т учирсан гэмтэл нь өөрөө хүн мөргөснөөс болж үүсэх боломжгүй...” гэжээ. /хх-65/,

Шүүгдэгч Д.А ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “2018 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Шивээхүрэн хилийн боомт гарах чиглэлийн нүүрс тээврийн автомашины дараалалд зогсож байсан. Манай компанийн жолооч нар болох Ж.Ө , Г.Т, Б.Б , Т.Э , Н.Э , Ч нар ирж намайг хамт Поошиг гэх газарт очиж малын гэдэс чанаж идье гэж хэлсэн. Поошиг гэх газарт 11 цагийн үед очоод О гэдэг айлд орцгоосон. Тэндээ гэдсээ чануулаад эхэлсэн ба хоол болж байх хооронд бид нар архи ууцгаасан. Хоол болж би чанасан гэдсээ идчихээд гадаа байсан машинд ороод унтаад өгсөн. Намайг машинд унтаж байхад Ч.Г  ах ирээд “явъя бос” гэж хэлсэн. Би машинаас буугаад шээгээд зогсож байсан чинь Б.Б  ирээд намайг түлхээд машины цонх мөргүүлсэн. Би эргэж очоод Б.Б ийг нүүр рүү нь 2 удаа цохьсон. Дараа нь Б.Б  бид хоёр газар унасан. Бид хоёрыг газар уначихсан ноцолдож байхад М.Ч  Н.Э  хоёр ирж салгасан. Удалгүй бид нар хилийн боомт руу машин руугаа явцгаасан. Боомт дээр очоод бид нар өөр өөрсдийн машин руугаа орцгоогоод унтацгаасан. Би тухайн үед архи уусан байсан. Нэг их согтоогүй байсан. Б.Б  тэр үед архи уусан байсан. Яг ямар хэмжээний согтолттой байсныг мэдэхгүй байна. Би тухайн үед Б.Б ийн нүүр рүү нь гараараа 2 удаа цохьсон. Өөрөөр зодож цохьсон зүйл байхгүй. Б.Б  нь тухайн үед намайг шээгээд зогсож байхад миний үснээс зулгааж байгаад машин мөргүүлсэн.  Тэгээд л би түүнтэй маргалдаж ноцолдсон. Б.Б  бид хоёрыг тэр үед маргалдаж байхад манай компанийн жолооч Ч.Г  ах хараад байж байсан. Би тухайн үед Б.Б ийн нүүр рүү нь 2 удаа цохьчихоод түүнтэй заамдалцаж аваад газар ноцолдсон. Б.Б  нь газар унаад ноцолдож байх үедээ хацар хүзүүгээ урж шалбалсан. Бид хоёрыг хүмүүс салгах үед түүний хацар шалбарчихсан байсан. 2017 оны 11 дүгээр сард Б.Б  манай компанид жолоочоор ирсэн. Тэр үед танилцсан. Ямар нэгэн найз нөхдийн холбоо бол байхгүй. Би монгол хэл бичгээр уншиж бичиж чадна. Би Дархан-Уул аймгийн 15-р сургуульд 1992 онд анх нэг дүгээр ангид элсэн орж 1996 онд Д багштай 4г ангийг төгссөн. 5 дугаар ангиасаа сургуулиас гарсан. Би уг болсон явдлын талаар Б.Б ээс уучлалт гуйсан. Одоо бид хоёр эвлэрсэн. Мөн би Б.Б т эмчилгээний зардалдаа хэрэглээрэй гэж 670.000 /таван зуун далан мянган/ төгрөгийг бэлнээр өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэжээ. /хх-68-69/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг  нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-3/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримт хүлээн авсан тэмдэглэл /хх-5,8,13,16,19/,

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-6,9,14,17/,

Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-7,10-12,15,18/,

Эвлэрлийн гэрээ /хх-20/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-21-22/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай /хх-51,54,57,60,63/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №87 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “Б.Б ийн биед тархины доргилт, баруун ухархайн дотор хана, хамар ясны хугарал, 2 нүдний зовхины цус хуралт, баруун нүдний алимны салстын цус харвалт, хамар, баруун чамархай, хацар, зүүн хацар, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...” гэжээ. /хх-52/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №92 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: Б.О ийн биед хамрын үзүүр, зүүн завжны жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар биеийн эрүүл мэндийг сарниулах гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ. /хх-55/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №93 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “Д.А ын биед ямар нэг гэмтэл тогтоогдсонгүй...” гэжээ. /хх-58/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №94 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: Ж.Ө ын биед зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар биеийн эрүүл мэндийг сарниулах гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ. /хх-61/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-53,56,59,62/,

Өмнөговь Гурвантэс сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус үнэлгээний комиссын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №07 тоот дүгнэлтэд: “Тус суманд шаазан аяга /2*3500/ төгрөг, шаазан таваг /2*4000/ төгрөг, нийт 15.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов...” гэжээ. /хх-64/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-66/,

Хувийн баталгаа авсан баримт /хх-67/,

Дархан-Уул аймаг, Дархан сумын 8 дугаар багийн Засаг даргын албан бичиг /хх-70/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-71/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-72-74/,

Хэрэг бүртгэлтийн явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-75-82/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-83/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-84,85/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-86/,

“Рояал Маунт” ХХК-ийн ачаа тээврийн үйлчилгээний тодорхойлолт /хх-87/,

Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа тодорхойлолт өгөх нэгдсэн маягт /хх-88/,

Эрүүгийн хэргээс зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-89/,

Утсаар ярьсан тэмдэглэл /хх-90-91/,

Жолоочийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-92/,

Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-93/,

Яллах дүгнэлт, хавсралт /хх-94-96/,

Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-97/ зэрэг болно.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.А  нь 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн нутаг дэвсгэрт Поошиг гэх газарт Б.Б ийг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.А д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б ийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №87 тоот шинжээч эмчийн: “Б.Б ийн биед тархины доргилт, баруун ухархайн дотор хана, хамар ясны хугарал, 2 нүдний зовхины цус хуралт, баруун нүдний алимны салстын цус харвалт, хамар, баруун чамархай, хацар, зүүн хацар, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээс үзэхэд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин шүүгдэгчийн үйлдэлд дээрх хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийг ялаас чөлөөлж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргасан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт дээрх хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзсэн болно.

Түүнчлэн шүүгдэгч Д.А  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Б ийн “...Тэр айлд бид нар малын гэдсээ чануулсан. Гэдэс чанаж байх хооронд бид нар архи уусан. Нийт Улаанбаатар нэртэй 750 граммтай 3 шил архи уусан...” гэсэн мэдүүлэг  /хх-23-24/, гэрч Б.О ийн “...Тэр хооронд гэдэс болтол Ж.Ө  гаднаас нэг шил 750 граммын Улаанбаатар архи авчирсан. Тэр архийг Б.Б ээр аягалуулсан. Уг архинаас Г.Т, Б.О, Ч.Г  гурав огт уугаагүй. Бусад нь архи уусан...дараагийн архийг М.Ч  гаднаас авчирсан ба 1 шил 750 граммын Улаанбаатар архи байсан. Уг архийг дахиад Б.Б ээр аягалуулж ууцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-27-28/, Шүүгдэгч Д.А ын “...Гэдсээ цэвэрлэж чанах хооронд нь бид нар архи уусан. Ж.Ө  нь 750 граммын Улаанбаатар архи авчирж бид нар хувааж уусан. Хамт байсан хүмүүс намайг архи аягал гэхээр нь би Б.О ийг аягалчих гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-29-30/  зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Улсын яллагч шүүгдэгч Д.А д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаарх гаргасан санал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзсэн болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б ийн биед хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хийсэн эвлэрлийн гэрээнд “...эмчилгээний төлбөр 300.000 төгрөг, замын зардал 270.000 төгрөг, байрны мөнгө 100.000 төгрөг хүлээн авсан тул цаашид ямар нэгэн гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.А  нь “Рояал Маунт” ХХК-д 2017 оны 04 дүгээр сарын 16-наас одоог хүртэл 34-28 УНЗ дугаартай тээврийн хэрэгслийг түрээслэн ажилладаг болох нь “Рояал Маунт” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №01 тоот тодорхойлолтоор тогтоогдож байх тул түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 166.666 /нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааныг хаалттай хийх үндэслэл тогтоогдохгүй байх тул тус шүүх хуралдааныг нээлттэй явуулсан болно.

            Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.А ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А  нь 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр 166.666 /нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Д.А  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар

 

 

 

ШҮҮГЧ                                       Э.ОЮУН-ЭРДЭНЭ