Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 317/ШШ2025/00238

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 317/ШШ2025/00238

Төв аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Пунцагцэ.............нбат,

/Улаанбаатар хот, Чингэл............йлааст 17-371 тоот/

Хариуцагч: Мин.........лмаа,

/Төв аймаг, Жа...........оот/

Нэхэмжлэлийн шаардлага: 4,747,552 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:............имэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ............ь хариуцагч .аагаас 4,747.........,552 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэл гаргасан.

1.1 Нэхэмжлэгч Б.Ганбат нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Д.Г..........25 дугаар гудамжны 8 тоот хаягт байрлах хувийн сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Бид нүүж орсноос хойш Сонгинохайрхан дүүргийн цахилгаан түгээх сүлжээтэй цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах гэсэн боловч өмнөх хүн болох Гэ........аа нь 4,775,052 төгрөгийг төлөөгүй байна. Энэ төлбөрийг төлсний дараа гэрээ байгуулна гэсэн шаардлага тавьсан. Иймд Д.Гэрэлмаагаас 4,775,052 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 601 тоот Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнүүдийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, төлбөр төлсөн баримт, авлага барагдуулах гэрээний хуулбар зэргийг хавсаргаж өгсөн.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч ..........нь хариуцагч Д.............аагаас 4,747,552 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4,747,552 төгрөгийг төлсөн баримтыг ирүүлсэн байна.

3. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч......ат, хариуцагч ............маа нар нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Худалдах, худалдах авах гэрээг байгуулан Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, Баянгол 25 дугаар гудамж 8 тоот үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан байх бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн, мөн 4,747,552 төгрөгийг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн үйл баримт тогтоогдож байна. 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т ... нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус  заасан.

5. Нэхэмжлэгч ............ “...нэхэмжлэлийн дагуу төлж барагдуулсан тул гомдол саналгүй байна” гэснийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзнэ. 

6. Иргэний хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй юм.

7. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б..........тын хариуцагч ......аад холбогдуулан 4,747,552 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

8. Зохигч хэн аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 100.5-д зааснаар тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91,351 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д ... энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй мөн энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д ... улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол ... нэхэмжлэгч ... хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана” гэж заасанд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ......ын нэхэмжлэлтэй хариуцагч .............маад холбогдох 4,747,552 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91,351  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.АЛТАНТУУЛ