Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 317/ШШ2025/00334

 

 

 

 

 

 

 

2025 03 21

 

 

 

 

 

 

317/ШШ2025/00334

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

Нэхэмжлэгч: “Онч Э............Б” ХХК

/Улаанбаатар хот, Баянз.......... 45-11 тоот /,

Хариуца...........

/Төв аймаг, Заа........т тоот /

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 759,790 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Он.........ХК нь хариуцагч Д......мбад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 759,790 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 22698 тоот зээлийн гэрээг байгуулж хэрэглээний зориулалтаар 350,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 27164 тоот зээлийн гэрээг байгуулж хэрэглээний зориулалтаар 50,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8.1 хувийн хүүтэй авсан. Зээлийн төлөлт огт хийгээгүй. Иймд зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцож 252 хоногийн нэмэгдүүлсэн хүү 46,975,56 төгрөг, үндсэн зээлийн 282 хоногийн хүү 262,839,45 төгрөг, үндсэн зээлийн 350,000 төгрөг, 27164 дугаар зээлийн гэрээний 233 хоногийн нэмэгдүүлсэн хүү 6,204,82 төгрөг, үндсэн зээлийн 254 хоногийн хүү 33,820,27 төгрөг, үндсэн зээлийн 50,000 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, шуудангийн зардал 4950 нийт 759,790,1 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, төлбөрийн баримт, цахим зээлийн гэрээний хуулбар, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 759,790.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг “О...............СБ” гаргасан байна.

Хариуцагч Д..............амба төлбөрийг төлсөн учраас нэхэмжлэгч нэхэмжлэгчээс татгалзсан хүсэлтийг ирүүлжээ. /хх-26/

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн үйл баримт нэхэмжлэгчийн хүсэлтээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заасан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “Он..........ХХК нь хариуцагч.мбад холбо.............гдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 759,790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул хариуцагч .................. тэмдэгтийн хураамжид 11,392 төгрөгийг, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 11,392 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “О........” ХХК-д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.5-д заасанд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч “О.............ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 759,790 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч Д..........ба биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д............улсын тэмдэгтийн хураамжид 11,392 төгрөгийг, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 11,392 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “О...............К-д олгосугай.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                               Д.АЛТАНТУУЛ