| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийсайхан Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 114/2025/0029/З |
| Дугаар | 114/ШШ2025/0032 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Газар, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 114/ШШ2025/0032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ХХК /РД:5/,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн индексийн 114/2025/0029/З дугаартай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, түүний өмгөөлөгч Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х******* Г.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
2. Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. Дархан-Уул аймгийн Засаг дарга дугаартай газарт төсөл сонгон шалгаруулалт зарлахад “*******” ХХК оролцож, шалгарсан тул 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжаар түүнд Дархан сум, баг, найрамдал талбайн баруун талд үйлчилгээ, нийтийн орон сууц зориулалтаар 1783 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, ******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгон дугаартай газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.
2.2. Улмаар хариуцагч нэхэмжлэгч хуулийн этгээдийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дарааллан ашиглаагүй гэх үндэслэлээр “*******” ХХК-ийн дээрх газар эзэмших эрхийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дүгээр захирамжийн холбогдох хэсгээр хүчингүй болгожээ.
2.3. Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2025 оны 04 дүгээр сарын -ны өдрийн дүгээр албан бичгээр дээрх захирамжийн хуулбарыг хавсралтаараа “*******” ХХК-д хүргүүлснийг эс зөвшөөрч хариуцагчид өөрт нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр газар эзэмших эрхийг сэргээх талаар хүсэлт гаргасан байна.
2.4. Хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраар дамжуулан дээрх хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаарх хариуг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар албан бичгээр “*******” ХХК-д өгсөн бөгөөд нэхэмжлэгч уг хариуг эс зөвшөөрч захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны дотор буюу 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, өмгөөлөгч Б.Ч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжаар төсөл сонгон шалгаруулалтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт нэгж талбарын дугаартай 1783м2 талбай газрыг “Үйлчилгээтэй орон сууц” зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэйгээр авсан.
3.1. Гэтэл 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд сонгогдож аймгийн Засаг дарга болсон С.Н нь манай энэхүү газрын захирамжийг цуцлан хүчингүй болгосон тул манай компани нь тус шийдвэрийг эс зөвшөөрөн Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар шүүхийн ажиллагаа явагдаж шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжаар манай компанийн гаргасан гомдлыг хангаж газар эзэмших эрхийг хэвээр үлдээсэн байдаг.
3.2. Үүнээс хойш манай компани тус газар дээр баригдах барилгын зураг төсөв хийлгэх, техникийн нөхцөл гаргуулах зэрэг ажлуудыг хийлгэж байх хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарсны улмаас бүх ажил 2 жил гаран хугацаанд бүрэн зогсож төрийн ажил үйлчилгээ хүртэл зогсонги байдалд орсон.
3.3. Цар тахлын дэгдэлт суларч хэвийн байдалд шилжих үед манай компани ажлаа үргэлжлүүлэхээр тус эзэмшил газар дээрээ хашаа барих гэтэл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн, дарга нар ирж бидний үйл ажиллагааг зогсоож “А даалгаврыг чинь өөрчлөн батлах хүртэл түр хүлээж байх”-ыг мэдэгдсэн. Төрийн эрх бүхий байгууллагын шаардсаны дагуу “А” даалгавар батлагдаж ирмэгц манай компанийн зүгээс өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглахаар ажлаа эхлэхээр хүлээж байсан.
3.4. Аймгийн Ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлттэй уялдуулан Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас тавьсан шаардлагыг хангасан “А” даалгавар маань 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж ирсэн “А даалгавар”-т нийцүүлэн манай компанийн зүгээс өмнө нь хийсэн барилгын загвар зураг буюу скиз зураг, төсвөө дахин өөрчилж 2023 оны 04 дүгээр сард дахин ерөнхий төлөвлөгөө болон загвар зургаа батлуулан ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан байдаг. Өмнөх зургийн компанитай үргэлжлүүлэн зургаа зуруулах боломжгүй болсон учраас 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Эрхэс Констракшн” ХХК-тай гэрээ байгуулан ажлын зургаа зуруулж байгаа болно. Ажлын зургийн явц болон тооцоог хавсаргав.
3.5. Өнгөрсөн хугацаанд энэхүү газрын төлбөрийг тухай бүр гэрээний дагуу төлж ирсэн. Бид батлагдсан А даалгаврын дагуу ажлаа эхлүүлэхийн тулд уг газрыг цахим бүртгэлд бүртгүүлэхээр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүсэлт гаргахад цахим бүртгэлд бүртгэхээс татгалзаж, улмаар газар эзэмших эрхийг маань хүчингүй болгохоор сонсох ажиллагаа явуулах мэдэгдлийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны гарган манай компанид өгсөн. Манай байгууллага хариу тайлбараа 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тус газарт хаяглан өгөхөд 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн Засаг даргын дугаартай захирамжийг үндэслэн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.Б 2025 оны 04 дүгээр сарын -ны өдөр дугаартай албан бичгийг гарган 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр бидэнд хүргүүлсэн. Манайхаас 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дахин тайлбар бичиж Дархан-Уул аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан боловч 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр манай компанийн газар эзэмших эрхийг сэргээх боломжгүйг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.Б мэдэгдсэн.
3.6. Төрийн байгууллагын хүнд суртлаас үүдэлтэй газраа ашиглахад саад хийсээр хугацаа их алдах үндэслэл болсон. Өөрийн компанийн эзэмшил газрыг зориулалтын дагуу ашиглахын тулд өөрсдийн зүгээс шалтгаалах бүх ажлыг хуульд заасан хугацаанд хийж ирсэн байхад хуульд заасан үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гаргаж, газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр цуцалсанд гомдолтой байна.
Иймд “*******” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Засаг дарга, мөн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х*******, Г.Н******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“*******” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаар аймгийн Засаг даргын захирамжаар төсөл сонгон шалгаруулалтаар ялагч болж Дархан сум баг найрамдал талбайн баруун талд, үйлчилгээтэй нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай 1783 м.кв газар эзэмших эрх бүхий гэрчилгээтэй болсон байна.
4.1. Аймгийн Засаг дарга солигдон хууль бус газар олголт хийгдсэн шалтгаанаар хүчингүй болгож, 2017 онд шүүхээр газар эзэмших эрхээ сэргээсэн байна.
4.2. 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 05/02, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 04/0, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 33, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10/02, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03/10 дугаар албан бичгүүдээр гаргасан хүсэлтүүд нь архитектур төлөвлөлтийн даалгавар авах хүсэлтүүд бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 22/19 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавраар анх эзэмшүүлсэн үйлчилгээтэй орон сууцны зориулалттай архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчилж, үйлчилгээ, оффис, зочид буудлын зориулалтаар 16 давхар барилга барихаар баталж өгсөн.
4.3. “*******” ХХК нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр цахим гэрчилгээ авах тухай хүсэлт ирүүлснийг судлаад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэн шинэчлэх боломжгүй шалтгаанаар буцаасан байна.
4.4. Зориулалтыг өөрчилж үйлчилгээ албаны байр болгох хүсэлт ирүүлээгүй, зориулалт өөрчлөгдсөн захирамж гараагүй анхны зориулалтаараа бүртгэлтэй байна. Сүүлд батлагдсан барилгын зургийг хүчинтэй гэж үзэх боломжгүй юм. Учир нь Ерөнхий архитектур батлахаас өмнө Засгийн газрын 2019 оны 108 дугаар тлын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 5.1.2, 5.3-д зааснаар эрүүл ахуйн хяналт хариуцсан нэгжийн дүгнэлтийг гаргуулах ёстой бөгөөд нэхэмжлэгч уг дүгнэлтийг гаргуулаагүй батлуулсан байна.
4.5. Иймээс 2016 оноос 2025 он хүртэл 9 жилийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу 2 жил далаалан ашиглаагүй буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дүгээр захирамжаар хүчингүй болгосон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “*******” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс дээрх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...газар эзэмших эрх үүссэнээс хойш баталсан зураг, архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилгаа барих гэтэл аймгийн ерөнхий төлөвлөгөөтэй нийцэхгүй байгаа тул архитектур төлөвлөлтийн даалгавраа өөрчлөх талаар мэдэгдсэний дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар авах хүсэлтүүдийг удаа дараа гаргасан, ...сүүлд батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрлүүдийг авч зургаа батлуулах ажлыг хийлгэж байсан, ...газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл бүрдээгүй” гэж, хариуцагчаас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...аймгийн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн газар нь үйлчилгээний төрөлжсөн бүсэд хамаарч байгаа бөгөөд тухайн газар нийтийн орон сууц барих боломжгүй, ...нэхэмжлэгчээс газрын зориулалтаа өөрчлүүлэх хүсэлт гаргаагүй, бодит байдал дээр 9 жил огт үйл ажиллагаа явуулаагүй, сүүлд батлуулсан гэх барилгын зураг нь эрх бүхий байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулахгүйгээр батлуулсан тул түүнийг хүчинтэй гэж үзэхгүй, ...2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 22/19 дүгээр архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсанаас хойш Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн” гэж тус тус тайлбарлан маргасан.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5, 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1-д тус тус зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүнээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах бөгөөд хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд шүүх уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх учиртай.
4. “*******” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэхийн тулд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн эсэх, хариуцагчийн үйл ажиллагаа буюу 2025 оны дүгээр захирамжийн нэхэмжлэгчид хамаарах хэсэг хуульд нийцсэн эсэх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд тус тус дүгнэлт өгөх шаардлагатай юм.
5. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн эсэх:
5.1. Дархан-Уул аймгийн Засаг дарга дугаартай газарт төсөл сонгон шалгаруулалт зарлахад “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК-ууд оролцож, нэхэмжлэгч “*******” ХХК шалгарсан тул 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжаар түүнд Дархан сум, баг, найрамдал талбайн баруун талд нэгж талбарын дугаартай 1783 м.кв газрыг үйлчилгээ, нийтийн орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, ******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, дугаартай газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.
5.2. Улмаар хариуцагч 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дүгээр захирамжаар төсөл сонгон шалгаруулалтаар газрыг эзэмшүүлэхдээ зориулалтын бус газрыг олгосон, эргэлтийн цэгийн солбилцлыг газар дээр тодорхойлж тэмдэгжүүлээгүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, техникийн нөхцөл дутуу, 10 хоногийн дараа төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан, төсөл сонгон шалгаруулалтын дүгнэлтийг нийтэд зарлаагүй, ялагчтай гэрээ байгуулалгүйгээр газар эзэмшүүлсэн гэх үндэслэлээр 1 иргэн, 21 хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор дээрх нэхэмжлэгчийн газар багтсан байх бөгөөд үүнийг “*******” ХХК эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
5.3. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дагуу Дархан-Уул аймгийн Засаг дарга 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/81 дүгээр захирамжаар дээрх 2016 оны ******* дүгээр захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосны дагуу нэхэмжлэгчийн маргаж буй газрыг анх эзэмшсэн эрх сэргэсэн байна.
5.4. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно” гэж зааснаар аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээ, дугаартай газар эзэмшүүлэх гэрээний дагуу “*******” ХХК нь Дархан сум, баг, найрамдал талбайн баруун талд нэгж талбарын дугаартай 1783 м.кв газрыг 5-8 давхар нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болжээ.
6. Хариуцагчийн үйл ажиллагаа буюу 2025 оны дүгээр захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсэг хуульд нийцсэн эсэх:
6.1. Дархан-Уул аймгийн Засаг дарга 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дүгээр захирамжаар Дархан сумын нутаг дэвсгэрт газар эзэмшиж байсан 2 иргэн, 1 хуулийн этгээд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр тэдгээрийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч “*******” ХХК-ийн дээрх газарт багтжээ.
6.2. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болох 5 тохиолдлыг хуульчилсан боловч дээрх хариуцагчийн захирамжид дурдагдсан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэл нь газар эзэмших эрх дуусгавар болох тохиолдолд хамаарахааргүй байна.
6.3. Харин мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаар газар эзэмших эрхтэй Монгол Улсын иргэн, хуулийн этгээд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол аймгийн Засаг дарга түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй байна. Хэдийгээр хариуцагч маргаж буй 2025 оны дүгээр захирамжид газар эзэмших эрхийг дуусгавар болгох гэж тусгасан ч шүүхийн зүгээс түүний үндэслэлд хамаарах газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдолд дүгнэлт өгөх шаардлагатай юм.
6.4. Нэхэмжлэгч болон хариуцагч нар хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх дүгээр гэрээг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулж, зориулалтыг 5-8 давхар нийтийн орон сууцны зориулалтаар эзэмшихээр тусгасан бөгөөд үүнээс хойш дахин гэрээ байгуулаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан “...2016 оны гэрээнээс өөр гэрээ байхгүй” гэх тайлбараар тгдсон ба үүнтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй.
6.5. Шүүхээс хийсэн газрын үзлэг, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 06 дугаар сарын -ны өдрийн 347 дугаар албан бичгийн хавсралт агаар сансарын зураг зэргээр “*******” ХХК нь маргаж буй захирамжид тусгагдсан газар дээр бодитоор огт үйл ажиллагаа явуулаагүй болох нь тгдсон боловч хэрэгт бичгийн нотлох баримтаар авагдсан аймгийн Ерөнхий архитекторын баталсан газрын байршлын зураг, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны *******, 2017 оны А/81 дүгээр захирамжууд, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны дугаар захирамж, “*******” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 05/02, 2020 оны 06 дугаар сарын -ны өдрийн 513, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 04/01, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 04/01, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 33, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10/02, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03/10 дугаар албан бичиг, Дархан-Уул аймгийн ерөнхий архитекторын баталсан 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 22/19 дүгээр архитектур төлөвлөлтийн даалгавар, үйлчилгээ оффис, зочид буудлын барилгын зураг, “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ болон ковидын нөхцөл байдал зэргээс “Амьд газар” ХХК-ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхээргүй байна.
6.6. Учир нь нэхэмжлэгч 2016 оны газар эзэмшүүлэх гэрээнд 5-8 давхар нийтийн орон сууцны зориулалттай гэж тусгасны дагуу тухайн газраа ашиглахаар архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулахаар удаа дараа хандсан боловч хариуцагчаас Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний архитектур орон зайн бүсийн зураг, 2020-2035 оны дархан хотын ерөнхий төлөвлөгөө, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус газар үйлчилгээний төрөлжсөн бүс гэж тусгагдсан тул нийтийн орон сууц бариулах боломжгүй гэх үндэслэлээр татгалзсан нь нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.
6.7. Өөрөөр хэлбэл, хариуцагч “*******” ХХК-ийн эзэмшиж буй газрыг анхнаасаа олгохдоо орон сууцны зориулалтаар олгосон, нэхэмжлэгч төсөл сонгон шалгаруулалтад оролцож тухайн газрыг хуулийн дагуу эзэмшсэн энэ тохиолдолд түүнийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д заасан үүргээ зөрчсөн гэж үзэх боломжгүй төдийгүй мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар газар эзэмшигч нь гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрхтэй бол аймгийн Засаг дарга газар эзэмшигчийн уг эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэх үүрэгтэй байна.
6.8. Гэтэл хариуцагч Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж үйлчилгээний төрөлжсөн бүсэд орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлсэн атлаа үндэслэлгүйгээр газар эзэмшигчийн газраа зориулалтын дагуу эзэмших, ашиглах эрхийг хязгаарлаж архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлахаас татгалзсан хугацаа буюу анх газар эзэмших эрх үүссэн үеэс 2022 оны 22/19 дүгээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлах хүртэлх хугацаанд тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхээргүй байна гэж шүүх үзлээ.
7. Мөн Дархан-Уул аймгийн Ерөнхий архитекторын баталсан 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 22/19 дугаартай архитектур төлөвлөлтийн дааврын хугацаанаас маргаан бүхий дүгээр захирамжийн огноо буюу 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны хувьд:
7.1. Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 2020 оны 06 дугаар сарын -ны өдөр “...2005 онд батлагдсан 2005-2020 он хүртэл Дархан хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд “Дархан их дэлгүүр” орчмыг худалдаа үйлчилгээний бүс болгон төлөвлөсөн байгаа тул орон сууцны барилга барих боломжгүй. Иймд танай байгууллага газрын зориулалтаа өөрчлүүлэн үйлчилгээний барилга байгууламж барих боломжтой байна” гэх 519 дүгээр албан бичгийг “*******” ХХК-д хүргүүлсний дагуу нэхэмжлэгч 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03/10 дугаар албан бичгээр 16 давхар үйлчилгээтэй оффис, зочид буудал бүхий барилгын архитектор төлөвлөлтийн даалгавар олгуулах тухай хүсэлтийг тус газарт гаргажээ.
7.2. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.3.2, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 398 дугаар албан бичигт “...Засаг даргын шийдвэр гаргуулж газар эзэмших эрхийн зориулалт өөрчлөгдөнө” гэж заасны дагуу хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах, түүний зориулалт, байршлыг өөрчлөх эсэх асуудлыг шийдвэрлэх бүрэнтэй эрхтэй ч хэргийн энэ тохиолдолд нэхэмжлэгчийг газрын зориулалтаа өөрчлүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй төдийгүй 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 22/19 дүгээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны дугаар захирамжийг үндэслэсэн атлаа зориулалтыг “Үйлчилгээ оффис, зочид буудал” гэж тусгажээ.
7.3. Эрх бүхий байгууллагаас олгосон архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу нэхэмжлэгч үйлчилгээ оффис, зочид буудлын барилгын загвар зургийг боловсруулж, Засгийн газрын 2019 оны 108 дугаар тлын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн дагуу 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авч Дархан-Уул аймгийг Онцгой байдлын газар, мөн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн нартай зөвшөөрөлцөж, Дархан-Уул аймгийн Ерөнхий архитектораар батлуулсан, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “*******” ХХК-тай “Үйлчилгээтэй 16 давхар 24м*24м хэмжээтэй орон сууцны барилгын иж бүрэн ажлын зураг төсөл боловсруулах” тухай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, тухайн гэрээний дагуу зураг хийгдэж байсан /CD/ зэргээс түүнийг газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхээргүй байна.
7.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Сүүлд батлагдсан барилгын зургийг хүчинтэй гэж үзэх боломжгүй юм. Учир нь Ерөнхий архитектур батлахаас өмнө Засгийн газрын 2019 оны 108 дугаар тлын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 5.1.2, 5.3-д зааснаар эрүүл ахуйн хяналт хариуцсан нэгжийн дүгнэлтийг гаргуулах ёстой бөгөөд нэхэмжлэгч уг дүгнэлтийг гаргуулаагүй батлуулсан байна.” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...эрүүл ахуйн хяналт хариуцсан нэгжийн дүгнэлт байхгүй” гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
7.5. Засгийн газрын 2019 оны 108 дугаар тлын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 5.1-д “Барилгын тухай хуулийн 25.1, 25.2-т тус тус заасан эх загвар зураг /эскиз/, иж бүрэн ажлын зургийг дараахь байгууллагаар хянуулж, зөвшилцсөн байна:”, 5.1.2-т “мэргэжлийн хяналтын байгууллагын эрүүл ахуйн хяналт хариуцсан нэгж” гэж тус тус заасны дагуу барилгын эх загвар зургийг батлуулахдаа мэргэжлийн хяналтын байгууллагын эрүүл ахуйн хяналт хариуцсан нэгжээр хянуулж, зөвшилцсөн байхаар зохицуулсан бөгөөд “*******” ХХК нь уг байгууллагатай зөвшилцөөгүй хэдий ч дээрх үйлчилгээ оффис, зочид буудлын барилгын загвар зургийг Дархан-Уул аймгийн ерөнхий архитектор баталсан, түүнийг эрх бүхий байгууллагаас хүчингүй болгоогүй байхад шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авч, нэхэмжлэгчийг газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэж буруутгах боломжгүй.
8. “*******” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Дархан сумын баг найрамдал талбайн баруун талд байрлах нэгж талбарын дугаартай 1783 м.кв газрыг эзэмших эрх хариуцагчийн хууль бус 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дүгээр захирамжийн холбогдох хэсгийн улмаас зөрчигдсөн байх тул түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
9. Шүүхийн шийдвэр биелэгдэх аргачлал: Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор маргаж буй Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дүгээр захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болж, хариуцагч зохих хуулийн шаардлага хангуулан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг цахимжуулж, түүнтэй гэрээг дахин байгуулах үүрэгтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан “*******” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дүгээр захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан “*******” ХХК-д олгосугай.
3. Энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх аргачлалыг Үндэслэх хэсгийн 9-т тусгасан болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээрээ дамжуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.МӨНХ-ЭРДЭНЭ