| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2025/00301/И |
| Дугаар | 317/ШШ2025/00376 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, Тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 317/ШШ2025/00376
| 2025 оны 03 сарын 25 өдөр | Дугаар 317/ШШ2025/00376 | Төв аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Боржигин ово......хцэцэг,
/Төв аймаг, Зуунмод су.
/Улаанбаатар хот, Сонги.6 ........1а тоот/...............
Нэхэмжлэлийн шаардлага: хүүхдийн тэтгэмж нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.........,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .а,........
Гэрч ..........
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ....мэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.эг нь х.........ариуцагч .ээс хүүхдийн тэтгэ..........лэг нөхөн гаргуулахыг хүсэж нэхэмжлэл гаргасан.
1.1 Нэхэмжлэгч Д.эг нь ......нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Миний бие 2005 онд буюу Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангид сурч байхдаа Нэ..........эрэлтэй танилцан үерхэж байгаад 2006 оны 10 сард жирэмсэн болж 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдөр охин Эн..........лайг төрүүлсэн. Миний охины төрсөн эцэг болох .эрэл нь......... 2007 оны 04 дүгээр сард цэрэгт татагдан алба хааж байсан учир гэр бүлээ батлуулж амжаагүй байсан тул охин Одондалайг өөрөөрөө овоглон иргэний бүртгэлд бүртгүүлэн төрсний гэрчилгээ авсан. 2008 онд ажилд орсон цагаас хойш ..........эрэл нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэн охин бид хоёрыг тоохоо больж нэг хэсэг явж байгаад эргэн ирж 2010 оны 6 сарыг хүртэл ирэн очин охин бид хоёрын амьдралд нэмэр болохгүй байсан. Мөн гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн эмэгтэйгээс салаагүй уг байдал давтагдаад байсан тул би охиноо авч үлдэн нэг мөсөн салах шийдвэрийг гаргасан. Охин маань энэ жил ерөнхий боловсролын сургуулиа төгсөж ирэх жил оюутан болох тул төрсөн эцэг болох Н. охины төрсөн цагаас ............эхлэн одоог хүртэлх буюу 17 жил 6 сарын хүүхдийн тэтгэмж болох нийт 29.126.300 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа, эрүүл өсөж байгаа тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт, ....... бичсэн чат, Сонгино..............иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэргийг хавсаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч .............эг нь хариуцагч .гэрэлэ...........эс хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулахыг гаргуулахыг хүсэж нэхэмжлэл гаргасан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт болон талуудын шүүх хуралдааны явцад хэн аль нь эвлэрсэн гэж тайлбарлаж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т ... нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заасан.
5. Тус эвлэрлийн гэрээгээр “Тус аймгийн амьжиргааны доод түвшингээр 483.000 төгрөгөөр 4 сар төлж барагдуулах, оюутны төлбөрийг тухайн үед нь сургуулийн нэхэмжлэл, сургуулийн дансанд 50%-иар төлнө. Уг 4 сарын мөнгийг шууд шилжүүлнэ. Дээрх заалтуудаар эвлэрч байна.” гэжээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасан.
7. Талууд шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон ба эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, хэн аль нь хэргийн үйл баримт болон нотлох баримтын талаар маргахгүй байх тул хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл болно.
8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ........г хариуцагч ..................гэрэлд холбогдох хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 374.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .......эс 374.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ..............гт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ............ийн нэхэмжлэлтэй хариуцагч .........элд холбогдох хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт тус аймгийн амьжиргааны доод түвшингээр 483.000 төгрөгөөр 4 сар төлж барагдуулах, оюутны төлбөрийг тухайн үед нь сургуулийн нэхэмжлэл, сургуулийн дансанд 50%-иар төлнө. Уг 4 сарын мөнгийг шууд шилжүүлнэ. Дээрх заалтуудаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 374.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............эс 374.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...........цэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ