| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00671/И |
| Дугаар | 317/ШШ2025/00429 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар бусад, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 317/ШШ2025/00429
|
2025 03 28 |
317/ШШ2025/00429 |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чонос овог....
/Төв аймаг, Баянчан., Замт....6 т.....оот/
Нэхэмжлэгч: Чонос ово.гт Эр.
/Төв аймаг, Бая..............от/
Хариуцагч: “Дабл.......
/Сүхбаатар д.........оот/
Нэхэмжлэлийн шаардлага: Газар албадан чөлөөлүүлэх, газарт нөхөн сэргээлт хийлгэх буюу гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.........
Хариуцагчийн төлөөлөгч З..............
Гэрч Ц...
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ......м нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э...........рхэс нар нь хариуцагч “Д........ ХХК-д газар албадан чөлөөлүүлэх, газарт нөхөн сэргээлт хийлгэх буюу гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээхийг даалгахыг хүсэж нэхэмжлэл гаргасан.
1.1 Нэхэмжлэгч Э..хэс нар нь нэхэ.........мжлэлийн шаардлагын үндэслэлээ: “........а нь нэхэмжлэгч ........рхэс нарын хууль ёсны асран хамгаалагч бөгөөд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/552, А/553 дугаар захирамжаар тус сумын 2-р баг, Замт хар хошуу 1-р гудамж, 101, 103 тоот хаягт байрлах газрыг Э.................рыг анх сумын Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 12-ны А/269 дугаар захирамжаар өмчилсөн бөгөөд хаягийн мэдээлэл буруутай байсны улмаас сүүлд хаягийг өөрчлөн зөв болгож, өмчлүүлж, дахин гэрчилгээ олгосон байдаг. Гэтэл нэхэмжлэгч Э...............рхэс нарын өмчлөлийн дээрх газарт Даблью.ХК..........-д 2023 оноос зөвшөөрөлгүйгээр хашаа, барилга байгууламж барьж, газрыг ухах, хөрсийг сэндийчиж, хүнд машин механизмын тос, масло асгах зэргээр газрын хөрсийг бохирдуулж, бусдын өмчлөлийн хөрөнгөд хууль бусаар халдаж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсаар байна. Д........и ХХК-ийн хууль бус үйлдлийн талаар сумын холбогдох албан тушаалтанд мэдэгдэхэд Сумын байгаль орчин хариуцсан улсын байцаагч, газрын даамал нар 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тус компанид газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас өгсөн боловч зөрчлөө арилгахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т "Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй", 106.2-т "...өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй", Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т "Газарт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр тогтоосон журмын дагуу нөхөн төлүүлэх" эрхтэй, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т "Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно" гэж тус тус хуульчилж, өмчлөх эрхийг хамгаалсан байна. Иймд иргэний өмчлөх эрхэд хууль бусаар халдаж, зөвшөөрөлгүйгээр ашиглаж, байгаль орчин болоод иргэний өмчлөлийн газарт хохирол учруулж, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа Д..........пи ХХК-д .........рын өмчлөлийн Төв аймгийн Баянчандмань сумын 2-р баг, Замт хар хошуу 1-р гудамж, 101, 103 тоот хаягт байрлах газрыг албадан чөлөөлж, газарт нөхөн сэргээлт хийлгэх буюу гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээхийг даалгаж, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээж, хохиролгүй болгож өгнө Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой буюу тухай үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбоотой маргаан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасны дагуу шүүхийн онцгой харьяаллаар нэхэмжлэлийг гаргасан бөгөөд өмнө гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тус шүүхийн 2024.04.30-ны өдрийн 151/132024/001422 дугаар захирамжид 2024.05.20-ны өдрийн 151/ШТ2024/00043 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан тул нэхэмжлэгчээр Э......................нарыг тодорхойлон дахин нэхэмжлэл гаргаж байгаа болно” гэжээ.
2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, оршин суугаа хаягийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, Э............эс нарт газар өмчлүүлэх улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.10.09-ний өдрийн мэдэгдэх хуудас, газрын нөхцөл байдлын талаах фото зураг, хүлээн авахаас татгалзсан захирамжийн хуулбар, гомдол хэлэлцсэн шүүхийн тогтоол зэргийг хавсаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Э.......хэс нар нь хариуцагч “Д.............-д холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх, газарт нөхөн сэргээлт хийлгэх буюу гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээхийг даалгахыг хүсэж нэхэмжлэл гаргасан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт болон талуудын шүүх хуралдааны явцад хэн аль нь эвлэрсэн гэж тайлбарлаж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т ... нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заасан.
5. Тус эвлэрлийн гэрээгээр
- Хариуцагч газрын албадан чөлөөлж, 2.000.000 төлөхийг хүлээн зөвшөөрөв.
- Нэхэмжлэгч нэхэмжлэлийг үлдэх шаардлагаас татгалзаж байна.
- Хариуцагч дээрх 2.000.000 төгрөгийг эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж албажсанаар нэхэмжлэгчид төлж барагдуулна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасан.
7. Талуудын шүүх хуралдаанд өөрсдийн биеэр оролцсон ба эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, хэн аль нь хэргийн үйл баримт болон нотлох баримтын талаар маргахгүй байх тул хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл болно.
8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ....... нар нь хариуцагч “Да............ХХК-д холбогдох газар албадан чөлөөлүүлэх, газарт нөхөн сэргээлт хийлгэх буюу гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Да.......Пи” ХХК-аас 126.275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.........нарт олгож шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ........нарын нэхэмжлэлтэй хариуцагч “Да. ХХК-д холбогдох.......... газар албадан чөлөөлүүлэх, газарт нөхөн сэргээлт хийлгэх буюу гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч газар албадан чөлөөлж 2.000.000 төгрөгийг эвлэрлийн гэрээг баталж албажсанаар төлж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Даб.............К-аас 126.275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э...............хэс нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ