| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/06832/И |
| Дугаар | 197/ШШ2025/06667 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 197/ШШ2025/06667
2025 05 23 197/ШШ2025/06667
Нэхэмжлэгч: ************ давхарт байрлах, Н********* ББСБ ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **************** тоотод оршин суух, Ц.А******** /РД:*********/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,165,891.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О/********,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Н********* ББСБ ХХК, Ц.А******** нарын хооронд 2022.05.16-ны өдөр 1,349,900 төгрөгийг,24 сарын хугацаатай, жилийн 34,8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцон, зээлдэгч зээлийн дансаар мөнгөн хөрөнгийг хүлээн авснаар тухайн гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал шаардах эрхтэй байна.
Хариуцагч дээрх зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,212,629.40 төгрөг, хүү 822,620.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 119,641.70 төгрөг, нийт 2,154,891.40 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь зээлийн тооцооллын баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувийг 2025.04.03-ны өдөр хариуцагч Ц.А******** өөрөө хүлээн авсан, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй байна.
Хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Ц.А********аас зээлийн гэрээний үүрэгт 2,165,891.40 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н********* ББСБ ХХК -д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 49,604.26 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 49,604.26 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН