Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 197/ШШ2025/06668

 

 

 

 

 

 

 

 

2025 05 23 197/ШШ2025/06668

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ************, Н********** ХХК, /РД: ********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********************** тоотод оршин суух, Б.Ж****** /РД:**********/-д холбогдох

Гэрээний үүрэгт 447,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2.Хариуцагч Б.Ж****** нь Нано ББСБ ХХК-тай 2021.07.27-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулан 2022.03.18-ны өдөр 150,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцон, өөрийн зээлийн дансаар мөнгөн хөрөнгийг хүлээн авснаар тухайн гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

Хариуцагч дээрх зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 150,000 төгрөг, хүү 239,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,680 төгрөг, нийт 447,680 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь зээлийн тооцооллын баримтаар тогтоогдож байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2.Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ гэж заажээ.

Хариуцагч Б.Ж****** 2025.04.03-ны өдөр өөрөө нэхэмжлэлийг хүлээн авсан байх ба гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй ба энэ талаар тайлбараа гаргаагүй тул хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Мөн шүүх хуралдааны товыг 2025.05.21-ний өдөр хариуцагч өөрөө хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцлоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 75 2.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Б.Ж******гаас зээлийн гэрээний үүрэгт 447,680 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н********** ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 14,080 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамж 14,080 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН