Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 310/ШШ2025/00278

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 310/ШШ2025/00278

Дундговь аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банк ХК-ийн нэхэмжилсэн 35422699.94 /гучин таван сая дөрвөн зуун хорин хоёр мянга зургаан зуун ерэн есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч Б***********н овогт У************дийн Н*****************н /РД: ЗМ*************/, Э********н овогт Э*************ын М***************н /РД:ЗМ*************/ нар нь 2530192.85 төгрөгийг 2025 оны 05 сарын 27-ны өдөр, 2530192.85 төгрөгийг 2025 оны 06 сарын 27-ны өдөр, 2530192.85 төгрөгийг 2025 оны 07 сарын 27-ны өдөр, 2530192.85 төгрөгийг 2025 оны 08 сарын 27-ны өдөр, 2530192.85 төгрөгийг 2025 оны 09 сарын 27-ны өдөр, 2530192.85 төгрөгийг 2025 оны 10 сарын 27-ны өдөр, 2530192.85 төгрөгийг 2025 оны 11 сарын 27-ны өдөр, 2530192.85 төгрөгийг 2025 оны 12 сарын 27-ны өдөр, 2530192.85 төгрөгийг 2026 оны 01 сарын 27-ны өдөр, 2530192.85 төгрөгийг 2026 оны 02 сарын 27-ны өдөр, 2530192.85 төгрөгийг 2026 оны 03 сарын 27-ны өдөр, 2530192.85 төгрөгийг 2026 оны 04 сарын 27-ны өдөр, 2530192.85 төгрөгийг 2026 оны 05 сарын 27-ны өдөр, 2530192.85 төгрөгийг 2026 оны 06 сарын 27-ны өдөр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335063.50 /гурван зуун гучин таван мянга жаран гурван төгрөг тавь/ төгрөгөөс 167531.75 /нэг зуун жаран долоон мянга таван зуун гучин нэгэн төгрөг далан таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 167531.75 /нэг зуун жаран долоон мянга таван зуун гучин нэгэн төгрөг далан таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Э.М************, У.Н***************н нараас 167531.75 /нэг зуун жаран долоон мянга таван зуун гучин нэгэн төгрөг далан таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан Хас банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ