2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2025/02512

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 26 191/ШШ2025/02512

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар *******ийн *******, *******ын ******* нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 06 сарын 02-ны өдөр төрсөн хүү *******гийн *******, 2017 оны 01 сарын 05-ны өдөр төрсөн охин *******гийн ******* нарыг эх Д.*******гийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч А.*******гаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан 2009 оны 06 сарын 02-ны өдөр төрсөн хүү *******гийн *******, 2017 оны 01 сарын 05-ны өдөр төрсөн охин *******гийн ******* нарыг тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т заасныг баримтлан ******* *******, *******, , , , ын орон сууцыг хариуцагч А.*******гийн өмчлөлд, ******* *******, , , , ын орон сууцны Голомт банкны байгуулсан орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийг хариуцагч А.*******гийн шүүхийн шийдвэр гарсан 2025 оны 03 сарын 26-ны өдрөөс 100 сарын хугацаанд бүрэн төлж, хариуцагч А.******* орон сууцны зээлийн төлбөрийг төлж дуусмагц орон сууцыг Д.*******, хүү А.*******, охин А.******* нарын өмчлөлд үлдээхээр гэрлэгсэд харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******гаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч А.*******гийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 157,625 төгрөгийг хариуцагч А.*******гаас гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН