Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 517

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,                    

улсын яллагч Д.Уянга,

иргэдийн төлөөлөгч Т.Мөнхтөр,                        

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг,

шүүгдэгч М.О, Ж.Б, Д.Н, тэдгээрийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,      

шүүгдэгч Д.Х, Ж.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Мандхай,

шүүгдэгч Ж.Б, С.Э, тэдгээрийн өмгөөлөгч А.Мөнхсайхан,

шүүгдэгч Д.Б, М.Э, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

шүүгдэгч Б.Эрдэнэбилэг, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн,

шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Д.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Хандын Ганбаатар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 153 дугаар зүйлийн 153.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.О, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж.Б, Б овогт Д.Н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Г.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л.Ч, Б овогт Д.Х, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Цэгмид /2017.05.12-ны өдөр нас барсан/ нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 20621392 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 303 дугаар магадлалаар эрүүгийн хэргийн шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, хянан хэлэлцүүлэхээр буцаасныг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авчхянан хэлэлцэв.

           Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.  Шүүгдэгч Монгол Улсын иргэн М овогт Д.Б, 1977 оны 12 дугаар сарын 07-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, СР77120712 тоот регистрийн дугаартай,

2.  Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б овогт Х.Г, 1960 оны 07 дугаар сарын 05-нд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн,  56 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн  дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Биндэр суманд оршин суух, урьд 1983 онд Эрүүгийн хуулийн 64 дүгээр зүйлд зааснаар 1 жил 6 сар хорих ял, 1993 онд Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлийн 137.6 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг хорих тэнсэж ялыг мөн хугацаагаар хянан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, УС60070550 тоот регистрийн дугаартай,

3. Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б овогт М.Э 1960 оны 06 дугаар сарын 23-нд Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, СЖ60062317 тоот регистрийн дугаартай,

4.Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б овогт М.О, 1967 оны 07 дугаар сарын 15-нд Хэнтий аймгийн төвд төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Багануур дүүргийн 4-р хороо Нарийн 17-09 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, СР67071511 тоот регистрийн дугаартай,

5. Шүүгдэгч Монгол улсын иргэн Б овогт Ж.Б, 1974 оны 04 дүгээр сарын 06-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр, хүүхдийн хамт амьдардаг гэх, Багануур дүүргийн  4 дүгээр хороо рашаант 9-9 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, СР74040617 тоот регистрийн дугаартай,

 

6. Шүүгдэгч Монгол улсын иргэн С овогт Г.Б, 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Өмнө дэлгэр суманд төрсөн 31 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Багануур дүүргийн 5 дугаар хороо Их гүн 13-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, СР86070518 тоот регистрийн дугаартай,

 

7. Шүүгдэгч Монгол улсын иргэн Б овгийн Д.Н, 1965 оны 09 дүгээр сарын 10-нд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэр хамтаар Хан-Уул дүүргийн 6-р хороо, Нүхтийн 5-84 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ШД65091072 тоот регистрийн дугаартай,

 

8. Шүүгдэгч Монгол Улсын иргэн Х овогт Б.Э, 1984 оны 12 дугаар сарын 07-нд Хэнтий аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Хэрлэн цагаан шувуу” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2-р баг Нисэхийн 02-12 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, СЭ84120710 тоот регистрийн дугаартай,

 

9. Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б овогт С.Э, 1970 оны 07 дугаар сарын 19-нд Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 баг Саригийн 5-11 тоотод оршин суух, урьд 1999 онд Эрүүгийн Хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж 2000 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2002 оны Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 100.000 төгрөгөөр торгох ялаар, 2004 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, 2005 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ЛЙ 70071979 тоот регистрийн дугаартай,

 

10. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Л.Ч, 1986 оны 10 дугаар сарын 10-нд Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд  төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо рашаант 3-210 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, СР 86101014 тоот регистрийн дугаартай,

 

11. Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б овогт Д.Х, 1986 оны 04 дүгээр сарын 25-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд  төрсөн, 31 настай эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Ээж хайрхан 1-63 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, СР 86042521 тоот регистрийн дугаартай,

 

12. Шүүгдэгч Монгол улсын иргэн, Б овогт Ж.Б, 1976 оны 07 дугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсолтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Багануур дүүрэгт оршин суудаг гэх /тодорхой хаяггүй/ улсаас авсан гавъяа шагналгүй, 2006 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Багануур дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Багануур дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай гэх, СР76020613 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг:

Шүүгдэгч Д.Б нь:

Шүүгдэгч М.Э, С.Э, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд 2006 оны 06 дугаар сарын 05-06-ны шөнө иргэн Б.Эрдэнэбаатарын хашаанд байдаг чингэлэгнээс буюу агуулах савнаас бурхан тахилын эд зүйлс хулгайлж 42.215.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч М.Э, Д.Батчулуун нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан 2006 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүргийн 4 дүгээр хороо 09-02 тоотод оршин суух А.Базарын гэрээс 2 ширхэг бурхан хулгайлж 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч М.Э, Ц.Ганзориг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан 2006 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Засаг даргын өрөөнөөс Алтанганжир хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2012 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Д.Н, Ж.Б, Г.Хадбаатар нартай бүлэглэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр баг Дуутын даваанаас З.Хурцбилэгийн 19 тооны 1.220.000 төгрөгийн үнэтэй  бог малыг  хулгайлсан гэмт хэрэг, 

Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан Хэнтий аймгийн Орон нутгийн музейд 2007 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч 26 ширхэг  хошуудын тамга, агар хувин, мөнгөн хайрцаг зэргийг хулгайлж 134.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг, М.Э, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан тохиролцож бүлэглэн 2006 оны 8 сард Багануур дүүрэг дэх Онцаршилэнг хийдэд хууль бусаар нэвтрэн З ширхэг бурхан хулгайлан 1.480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Дэрсэн хонхор гэх газраас 2012 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Г.Хадбаатар, С.Э нартай бүлэглэн  машин механизм ашиглан Ц.Эрдэнэбадрахын 2 тооны 1.700.000 төгрөгийн үнэтэй адууг хулгайлсан гэмт хэрэг, 

2011 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Ж.Б, Х.Г, Г.Хадбаатар нартай бүлэглэн машин механизм ашиглан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг Ногоон тойромоос Ц.Бямбасүрэнгийн 22 тооны 1.430.000 төгрөгийн үнэтэй хонийг хулгайлж нийт 185.295.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

 Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбилэг, М.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож булэглэн 2007 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд Д.Банзрагчийн гэрт түүний эсрэг амь биед аюултай аргаар хүч хэрэглэн  довтолж маанийн хүрд, зэс тавгийг дээрэмдэж  550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбилэг, Н.Сүхбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2007 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны төвд оршин суух иргэн Б.Аюурзанын амь биед нь аюултайгаар хуч хэрэглэж зодож, гар хөлийг нь хүлэн бурхан тахилын эд зүйлсийг нь дээрэмдэж 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч М.Э, Г.Оюунбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2006 оны 05 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багт оршин суух иргэн Л.Найданд зэвсгийн чанартай зүйл буюу газ цацан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж цохиж бурхан тахилын эд зүйлсийг нь дээрэмдэж 140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

 Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбилэг, М.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2006 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дархан сумын Бор-Өндөр хотын гэр хороололд оршин суух иргэн Б.Ренчинханд, Ш.Чимэдээ нарт амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буу тулган бурхан эд зүйлийг нь дээрэмдэж 90.000 төгрөгийн хохирол гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Бтэй хамтран яллагдагч Г.Быг 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдэхэд нь ятгах болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхэж гэмт хэрэг үйлдэхэд нь хамтран оролцсон гэмт хэргүүд,

 

Шүүгдэгч Х.Г нь:

Шүүгдэгч М.Э, Б.Баттулга, А.Алмаасбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2003 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандганы уурхайн зүүн талд оршин суух иргэн И.Настраагийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж баруун гуянд нь нэг удаа хутгалан биед нь хөнгөн гэмтэл учруулж буу барин дайрч бурхан дээрэмдэхийг завдсан гэмт хэрэг,

Шүүгдэгч М.Этай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн машин механизм ашиглан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд оршин суух иргэн Н.Жанцангийн гэрээс 2003 оны хавар  войперийн таг 1 ширхэгийг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч М.Э, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Юүдэг гол газраас 2005 оны 06 дугаар сарын 22-ны шөнө иргэн С.Цэрэндуламын Аюуш бурханыг хулгайлж 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Э, Ц.Галдан нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Уртын гол газраас 2006 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө иргэн С.Чулуунбилэгийн 1 ширхэг бурханыг хулгайлж 50.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч М.Э, Ц.Галдан нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан 2005 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын төвд оршин суух иргэн Г.Сүхбаатарын гэрээс 1 ширхэг бурханыг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Яллагдагч О.Ганболдтой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан 2006 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 123-ийн буудлаас иргэн Д.Батмөнхийн 2 тооны чөдөртэй морийг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч А.Буддарьтай бүлэглэн 2011 оны 1 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө машин механизм ашиглан Дорнод аймгийн Баянтүмэн сум 4 дүгээр багийн нутаг Хутант гэх газраас Д.Хүрэлбаатарын 19 тооны 5.050.000 төгрөгийн адууг хулгайлсан гэмт хэрэг, 

Шүүгдэгч О.Ганболдтой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан 2006 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас иргэн Д.Өлзийбаярын 2 тооны чөдөртэй морийг хулгайлж 400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

2011 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Ж.Б, Д.Б, Г.Хадбаатар нартай бүлэглэн машин механизм ашиглан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг Ногоон тойромоос Ц.Бямбасүрэнгийн 22 тооны 1.430.000 төгрөгийн үнэтэй хонийг хулгайлсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэгтэй бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баганхангай дүүргийн нутагт оршин суух иргэн Бямбадашийн 2 үхрийг хулгайлж 2.800.000 төгрөгийн хохирол уруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн бөгөөд 10 удаагийн давтан үйлдлээр ганцаараа болон бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хулгайлах гэмт хэргийг нийт 15.830.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд,

 

Шүүгдэгч М. Энхзаяа нь:

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд оршин суух иргэн Г.Цэндийн гэрээс 2003 оны намар “Богдзонхов” бурханыг нь хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг, Д.Б, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан тохиролцож бүлэглэн 2006 оны 8 дугаар сард Багануур дуүрэг дэх Онцаршилэнг хийдэд хууль бусаар нэвтрэн З ширхэг бурхан хулгайлан 1.480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Х.Гтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд оршин суух иргэн Н.Жанцангийн гэрээс 2003 оны хавар войперийн таг 1 ширхэгийг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

 Шүүгдэгч Х.Г, Ц.Галдан нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан 2005 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын төвд оршин суух иргэн Г.Сүхбаатарын гэрээс 1 ширхэг бурханыг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Х.Г, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Юүдэг гол газраас 2005 оны 06 дугаар сарын 22-ны шөнө  С.Цэрэндуламын 1 тооны бурханыг хулгайлж 4.000.000 төгрөгийн учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Х.Г, Ц.Галдан нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Уртын гол гэх газраас 2006 оны 04 дүгээр сарын 17-наас 18-нд шилжих шөнө иргэн С.Чулуунбилэгийн 1 ширхэг бурханыг хулгайлж 50.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Д.Б, Ц.Ганзориг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан 2006 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Засаг даргын өрөөнөөс Алтанганжир хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Д.Б, С.Э, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд 2006 оны 06 дугаар сарын 05-наас 06-ны шөнө Б.Эрдэнэбаатарын хашаанд байдаг чингэлэгнээс бурхан тахил, эд зүйлсийг нь хулгайлж 42.215.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,  

Шүүгдэгч Д.Б, Д.Батчулуун нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан 2006 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүргийн 4-р хороо 09-02 тоотод оршин суух иргэн А.Базарын гэрээс 2 ширхэг бурхан хулгайлж 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Яллагдагч Д.Батчулуунтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2006 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Багануур дүүргийн 2-р хороонд оршин суух иргэн Зандангийн гэрээс шар модон хайрцагтай  хөөрөг, хэт хутга, мөнгөн бөгж,монетон бөгж, хөгжмийн кассет, Алдарт эхийн одон гэх мэт зүйлсийг нь хулгайлж 1.095.000 төгрөгийн хохирол учруулан нийт 54.090.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг, Г.Эрдэнэбилэг, Д.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2006 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө давтанг үйлдлээр Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандганы уурхайн зүүн талд оршин суух иргэн И.Настраагийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж 2 удаа хий буудан бурханыг нь дээрэмдэхийг завдсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбилэг, Д.Б нартай урьчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2006 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дархан сумын Бор-Өндөр хотын гэр хороололд оршин суух иргэн Б.Ренчинханд, Ш.Чимэдээ нарт амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буу тулган бурхан эд зүйлийг нь дээрэмдэж 90.000  төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбилэг, Д.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2007 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд Д.Банзрагчийн гэрт түүний эсрэг амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж маанийн хүрд зэс тавгийг дээрэмдэж  550.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Х.Г,  А.Алтаасбаатар, Б.Баттулга нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2003 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандганы уурхайн зүүн талд оршин суух иргэн И.Настраагийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж баруун гуянд нь нэг удаа хутгалан биед нь хөнгөн гэмтэл учируулж буу барин дайрч бурханыг нь дээрэмдэхийг завдсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Д.Б, Г.Оюунбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2006 оны 05 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багт оршин суух иргэн Л.Найданг зэвсгийн чанартай зүйл буюу газ цацан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж цохиж бурхан тахилын эд зүйлсийг нь дээрэмдэж 140.000 төгрөгийн хохирол учруулан нийт 780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд,

 

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг нь:

Шүүгдэгч С.Э, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төвд иргэн Балжиннямын гэр болон хийдээс 2006 оны 5 сарын 16-наас 17-нд шилжих шөнө бурхан тахилын эд зүйлийг хулгайлж 45.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Д.Б, М.Э, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан тохиролцож бүлэглэн 2006 оны 8 сард Багануур дүүрэг дэх Онцаршилэнг хийдэд хууль бусаар нэвтрэн З ширхэг бурхан хулгайлан 1.480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч С.Этай бүлэглэн машин механизм ашиглан 2011 оны 2 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багийн иргэн Гантулгын 3 тооны гахайг хулгайлан 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, Д.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан Хэнтий аймгийн Орон нутгийн музейд 2007 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч 26 ширхэг хошуудын тамга, агар хувин, мөнгөн хайрцаг зэргийг хулгайлж 134.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

2013 онд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийж явахдаа 2013 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө  яллагдагч Х.Гтай бүлэглэн Багахангай дүүргийн нутагт орших иргэн Бямбадашийн 2 үхрийг хулгайлж 2.800.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Б, Д.Х, Ж.Б нартай бүлэглэн Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр түүхий эдийн захад 2015 оны 04 дүгээр сарын 04-нөөс 5-нд шилжих шөнө хохирогч Г.Оюунгэрэлийн эзэмшлийн грашид нэвтрэн орж 6 шуудай ноолуур хулгайлан 4.140.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулан нийт 6 удаагийн давтан үйлдлээр ганцаараа болон бусадтай урьдчилан үгсэн тохиролцож машин механизм ашиглан бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдэн нийт 190.170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд,

Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, Д.Б, М.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн  2007 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд Д.Банзрагчид амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж маанийн хүрд, зэс тавгийг дээрэмдэж 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, Д.Б Н.Сүхбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2007 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны төвд оршин суух иргэн Б.Аюурзанын амь биед  аюултайгаар хүч хэрэглэн зодож, гар хөлийг нь хүлэн бурхан тахилын эд зүйлс дээрэмдэж  420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг, М.Э, Д.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2006 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө давтанг үйлдлээр Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандганы уурхайн зүүн талд оршин суух иргэн И.Настраагийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж 2 удаа хий буудан бурханыг нь дээрэмдэхийг завдсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, Д.Б, М.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2006 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дархан сумын Бор-Өндөр хотын гэр хороололд оршин суух Б.Ренчинханд, Ш.Чимэдээ нарт амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буу тулган бурхан эд зүйлийг нь дээрэмдэж  90.000 төгрөгийн хохирол учруулан 4 удаагийн дээрмийн үйлдлээр 1.060.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэргүүд,

Бусдын батлан даалтан өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ буюу 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2014 оны 05 сар хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтаас зориуд  зайлсхийсэн гэмт хэрэг,

 

Шүүгдэгч Ж.Баярхүү нь:

2007 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2007 оны 07 дугаар сарын эхээр мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг,

2011 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө шүүгдэгч Д.Болдбаатар, Х.Ганбаатар, Г.Хадбаатар нартай бүлэглэн машин механизм ашиглан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг Ногоон тойрмоос Ц.Бямбасүрэнгийн 22 тооны 1.430.000 төгрөгийн үнэтэй хонийг хулгайлсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Г.Баатар, Ж.Баярмаа, Д.Нармандах нартай бүлэглэн 2009 оны 12 дугаар сарын 26-ны шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Шаргаморьтын аманд байрлах "Улаанбаатар Цахилгаан түгээх станц" ХХК-ний өмчлөлийн АТП-1503 трансформаторын зэс ороомгийг хулгайлж 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Баярмаа, Г.Баатар, Д.Нармандах нартай бүлэглэн 2010 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд  шилжих  шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ч.Мягмарсүрэнгийн эзэмшлийн 250 квт агаарын цахилгааны станцын трансформаторын зэс ороомгийг хулгайлж 8.981.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Баярмаа, Г.Баатар, Д.Нармандах нартай бүлэглэн 2010 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг Гачуурт дахь иргэн С.Батболдын эзэмшлийн ТТИ-30 маркийн трансформаторын зэс ороомгийг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Ганцаараа 2009 оны 12 дугаар сарын 21-ний шөнө Төв аймгийн Эрдэнэ суманд байх иргэн С.Жадамбын эзэмшлийн 86535 маркийн транформаторын зэс ороомгийг хулгайлж 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Баярмаа, Г.Баатар, Д.Нармандах нартай бүлэглэн 2010 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Шарга морьтын эцэст байх “Хас Секюрити” ХХК-ийн гагнуурын аппаратыг хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

2012 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө шүүгдэгч Д.Нармандах, Д.Болдбаатар, Г.Хадбаатар нартай бүлэглэн машин механизм ашиглан  Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр баг Дуутын даваанаас З.Хурцбилэгийн 19 тооны 1.220.000 төгрөгийн үнэтэй  бог малыг хулгайлсан гэмт хэрэг,

Ганцаараа 2012 оны 7 дугаар сарын 23-наас 26-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрикт байрлах Ц.Баатарын эзэмшлийн S11-M-250/6/0.4kVA маркийн трансформаторын зэс ороомгийг хулгайлж 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг, Д.Хуягбаатар, Л.Чулуунбат нартай бүлэглэн Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Түүхий эдийн захад 2015 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө хохирогч Г.Оюунгэрэлийн эзэмшлийн гражид нэвтрэн орж 6 шуудай ноолуур хулгайлан 4.140.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулан нийт 41.071.900 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргүүд,

 

Шүүгэгч Г.Цэгмид, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2004 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Багануур дүүргийн 4 дүгээр хороо 8-7 тоотод оршин суух иргэн Бэхжилтийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж гуулин суварга дээрэмдэж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Баярмаа, Г.Баатар, Д.Нармандах нартай бүлэглэн 2010 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-ны шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дарь эхийн аманд байрлах Ногоон Төгөл ХХК иргэн Д.Отгонбаатар, Н.Доржсүрэн нарын хамтын эзэмшлийн ТТИ-30 маркийн трансформаторын тосыг асган эвдэж 59.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Баярмаа, Г.Баатар, Д.Нармандах нартай бүлэглэн "Биндэгноров" ХХК-ийн ТМ-630Х10 маркийн трансформаторыг эвдэж, 2.956.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Д.Болдбаатартай хамтран яллагдагч Г.Баатарыг 2014 оны 08 дугаар сарын 10 өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 20 өдрийн хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтаас оргон зайлсан гэмт хэрэг үйлдэхэд нь ятгах болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхэж гэмт хэрэг үйлдэхэд нь хамтран оролцсон гэмт хэргүүд,

 

Шүүгдэгч М.Б нь:

Шүүгдэгч Д.Б, Ц.Ганзориг, А.Алмаасбаатар, М.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2006 оны 05 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багт оршин суух иргэн Л.Найданг зэвсгийн чанартай зүйл буюу газ цацан амь биед  аюултайгаар хүч хэрэглэж цохиж бурхан тахилын эд зүйлс дээрэмдэж 140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

 

Шүүгдэгч Ж.Б нь:

Шүүгдэгч Ж.Б, Г.Б, Д.Н  нартай бүлэглэн 2009 оны 12 дугаар сарын 26-ны шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шаргаморьтын аманд байрлах “Улаанбаатар Цахилгаан түгээх станц” ХХК-ний өмчлөлийн АТП-1503 трансформаторын зэс утсыг хулгайлан 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Б, Г.Б, Д.Н нартай бүлэглэн 2010 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ч.Мягмарсүрэнгийн эзэмшлийн 250 квт агаарын цахилгааны станцын трансформаторын зэс ороомгийг  хулгайлж Ч.Мягмарсүрэнд 8.981.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Б, Г.Б, Д.Н нартай бүлэглэн 2010 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр  Баянзүрх дүүргийн нутагт байрлах Гачуурт дахь иргэн С.Батболдын эзэмшлийн ТТИ-30 маркийн трансформаторын зэс ороомгийг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэг,

Шүүгдэгч Ж.Б, Г.Б, Д.Н нартай бүлэглэн 2010 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15-р хороо Шарга морьтын эцэст байх “Хас секюрити” ХХК-ийн гагнуурын аппаратыг хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулан хулгайн 4 удаагийн давтан үйлдлээр нийт 19.281.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд,

Шүүгдэгч Ж.Б, Г.Б, Д.Н нартай бүлэглэн 2010 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-ны шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь эхийн аманд  байрлах Д.Отгонбаатар, Доржсүрэн нарын хамтын эзэмшлийн ТТИ-30 маркийн трансформаторын тосыг асган эвдэж 59.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Мөн 2010 оны 01 сарын 7-ноос 8-нд шилжих шөнө "Биндэгноров" ХХК-ний ТМ-630Х10 маркийн трансформаторыг эвдэж 2.956.000 төгрөгийн хохирол буюу 2 удаагийн давтан үйлдлээр 3.015.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд,

 

            Шүүгдэгч Г.Б нь:

Шүүгдэгч Ж.Б, Ж.Б, Д.Н нартай бүлэглэн 2009 оны 12 дугаар сарын 26-ны шөнө Сүхбаатар дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр Шаргаморьтын аманд байрлах "Улаанбаатар Цахилгаан түгээх станц" ХХК-ний өмчлөлийн АТП-1503 трансформаторын зэс ороомогийг хулгайлж 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Б, Ж.Б, Д.Н нартай бүлэглэн 2010 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө  Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ч.Мягмарсүрэнгийн эзэмшлийн 250 квт агаарын цахилгааны станцын трансформаторын зэс ороомгийг  хулгайлж Ч.Мягмарсүрэнд 8.981.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Б, Ж.Б, Д.Н нартай бүлэглэн 2010 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутагт Гачууртад байрлах С.Батболдын эзэмшлийн ТТИ-30 маркийн трансформаторын зэс ороомгийг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Б, Ж.Б, Д.Н нартай бүлэглэн 2010 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Шарга морьтын эцэст байх “Хас секюрити” ХХК-ийн гагнуурын аппарат хулгайлж 300.000 төгрөгийн хохирол нийт 19.281.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд,

Шүүгдэгч Ж.Б, Ж.Б, Д.Н нартай бүлэглэн 2010 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-ны шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь эхийн аманд байрлах  Д.Отгонбаатар, Доржсүрэн нарын хамтын эзэмшлийн ТТИ-30 маркийн трансформаторын тосыг асган эвдэж гэмтээн 59.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

                Шүүгдэгч Ж.Б, Ж.Б, Д.Н нартай бүлэглэн 2010 оны 01 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө "Биндэгноров" ХХК-ний ТМ-630X10 маркийн трансформаторыг эвдэж 2.956.000 төгрөгийн хохирол буюу нийт 2 удаагийн давтан үйлдлээр 3.015.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд,

Бусадтай бүлэглэн машин механизм ашиглан нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2009 оны 12 дугаар сараас 2010 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд 6 даагийн үйлдлээр транмформаторын зэс ороомгийг хулгайлан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдаж байхдаа бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа бусадтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дүүргийн 1 дүгээр прокурорын газрын хяналтад байхдаа прокурорын шатнаас оргон зайлсан гэмт хэргүүд,

 

            Шүүгдэгч Д.Н нь:

Шүүгдэгч Ж.Б, Ж.Б, Г.Б нартай бүлэглэн 2009 оны 12 дугаар сарын 26-ны шөнө Сүхбаатар дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр Шаргаморьтын аманд байрлах "Улаанбаатар Цахилгаан түгээх станц" ХХК-ний өмчлөлийн АТП-1503 трансформаторын зэс ороомогийг хулгайлж 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Б, Ж.Б, Г.Б нартай бүлэглэн машин механизм ашиглаж  2010 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр  Баянзүрх дүүргийн нутаг Гачууртад байрлах С.Батболдын эзэмшлийн ТТИ-30 маркийн трансформаторын зэс ороомогийг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Б, Ж.Б, Г.Б нартай бүлэглэн машин механизм ашиглаж  2010 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө бүлэглэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ч.Мягмарсүрэнгийн эзэмшлийн 250 квт агаарын цахилгааны станцын трансформаторын зэс ороомгийг хулгайлж 8.981.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Б, Ж.Б, Г.Б нартай бүлэглэн машин механизм ашиглаж  2010 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Шарга морьтын эцэст байх -Хас секюрити- ХХК-ийн гагнуурын аппаратыг хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

2012 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Ж.Б, Д.Б, Г.Хадбаатар нартай бүлэглэн машин механизм ашиглан  Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр баг Дуутын даваанаас З.Хурцбилэгийн 19 тооны 1.220.000 төгрөгийн үнэтэй бог малыг хулгайлсан буюу нийт 5 удаагийн үйлдлээр 20.501.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд,

Шүүгдэгч Ж.Б, Ж.Б, Г.Б нартай бүлэглэн 2010 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-ны шөнө бүлэглэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Дарь эхийн ам газар байрлах иргэн Д.Отгонбаатар, Доржсүрэн нарын хамтын эзэмшлийн ТТИ-30 маркийн трансформаторын тосыг асган эвдэж 59.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Б, Ж.Б, Г.Б нартай бүлэглэн  2010 оны 01 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө "Биндэгноров" ХХК-ний ТМ-630X10 маркийн трансформаторыг эвдэж, 2.956.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 2 удаагийн үйлдлээр 3.015.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд,

 

Шүүгдэгч С.Э нь:

Хэнтий аймгийн хэрлэн сумын 5 баг Саригийн 12-08 тоотод оршин суух иргэн Б.Түмэнхишигийн гэрээс 2006 оны 04 сард 1 ширхэг бурхан хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Д.Б, М.Э, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд 2006 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө иргэн Б.Эрдэнэбаатарын хашаанд байдаг чингэлэгнээс бурхан тахил, эд зүйлс хулгайлан 42.215.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төвд иргэн Балжиннямын гэр болон хийдээс 2006 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих бурхан тахилын эд зүйлсийг нь хулгайлан 45.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Дэрсэн хонгор гэх газраас 2012 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Г.Хадбаатар, Д.Б нартай бүлэглэн машин механизм ашиглан Ц.Эрдэнэбадрахаын 2 тооны 1.700.000 мянган төгрөгийн үнэтэй адууг хулгайлсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.Эрдэнбилэгтэй бүлэглэн машин механизм ашиглан 2011 оны 02 сарын 15-наас16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багийн иргэн Гантулгын 3 тооны гахайг хулгайлан 1.350.000 төгрөгийн хохирол учруулан нийт 92.165.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд,

            Шүүгдэгч С.Э нь 2006 оноос хойш 5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэж бусдад 280 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж Эрүүгийн Хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсон яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа 2014 оны 04 сарын 15 өдрөөс бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа Дүүргийн Нэгдүгээр прокурорын газрын хяналтанд хэрэг нь байх үед прокурорын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүд,

Шүүгдэгч Д.Х, Ж.Б нар нь: Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг,  Ж.Бтэй нартай бүлэглэн Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Түүхий эдийн захад 2015 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө хохирогч Оюунгэрэлийн эзэмшилийн гражид нэвтрэн орж 6 шуудай ноолуур хулгайлан 4.140.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Г.Цэгмид нь /2017.05.12-ны өдөр нас барсан/

Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, Ж.Б нартай урьдчилсан үгсэн тохиролцож бүлэглэн 2005 оны 3 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 8 гудамж 6 тоот хашаанд оршин суух иргэн Д.Бэхжилтийг гэртээ ганцаараа байхад нь шөнийн цагаар гэрлийн утсыг нь тасалж хаалгыг нь хүчээр онгойлгон орж айлган сүрдүүлж 20 см өндөртэй гуулин суваргыг нь дээрэмдэн 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

  2014 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 114 хоног мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрүүдэд тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Улсын яллагч яллах дүгнэлтэндээ намайг 14 үйлдэлд  гэм бурууд тооцож байгаа. 14 үйлдлийн талаар ярихад,

  1. Хулгайн үйлдэл дээр Энхзаяа, Эрдэнэбилэг, Эрдэнэбат нартай 2006.06.05-06 шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, хохирогч Б.Эрдэнэбаатарт 42.215.000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс өөрт ногдох хохирол төлбөрөө төлсөн. Төлсөн баримтаа 2016.09.01-ний өдөр шүүх хурал дээр шүүх бүрэлдэхүүнд өгсөн. Хулгайлсан эд зүйлээ Гантөгсөд зарсан ба Гантөгсөөс зарим зүйлийн буцаан хохирогчид хүлээлгэн өгсөн.
  2. Энхзаяа, Батчулуун, нартай 2006.07.02-ны өдөр Багануур дүүрэгт оршин суух А.Базарын гэрээс 2 ширхэг бурхан авч 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс өөрт ноогдсон төлөх төлбөр 833.333 төгрөгийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн төрийн сангийн 900005406 дугаартай дансанд байршуулсан.
  3. Энхзаяа, Ганзориг нартай 2016.11.11-12-ны шилжих шөнө Хэнтий аймгийн Баян-Адрага суманд Засаг даргын өрөөнөөс Алтадсан ганжир 250.000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ зүйлийг ченж Алтангэрэлээс хураан аваад хохирогчид биетээр нь хүлээлгэн өгсөн байгаа 3хх-70-71 хуудсанд байгаа,
  4. Д.Н, Ж.Б, Г.Хадбаатар нартай 2012.01.06-07-ны шилжих шөнө Хэнтий аймгийн Жаргалтхаан сум Дуутын даваа гэдэг газраас хохирогч З.Хурцбилэгийн 19 түүны бог мал хулгайлж1.220.000 төгрөгийн хохирол учруулсан үүнээс өөрт ноогдох төлбөр 305.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн төрийн сангийн 900005406 дугаартай дансанд байршуулсан.
  5. Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбилэг нартай 2007.03.06-наас 07-нд шилжих шөнө Хэнтий аймгийн төв орон нутгийн музейгээс 26 ширхэг тамга, агар хувин, мөнгөн хайрцаг 130.500.000 төгрөгийн хохирол учруулж эдгээр зүйлийг биетээр нь хүлээлгэн өгсөн тэмдэглэл 5хх-191 дүгээр хуудсанд болон 2хх-94 хуудасны аль нэгэнд нь байгаа байх. Эдгээр зүйлийг Шинэжилд зарсан гэдгээ хэлж, Шинэжилээс эд зүйлийг буцаан авч өгсөн.
  6. М.Э, Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбилэг нартай 2006.8 сард Улаанбаатар хотын Багануур дүүргийн Онцаршилэнг хийдээс 3 ширхэг бурхан хулгайлж 1.480.000 төгрөгийн хохирол учруулсан. Хохирогч гомдол саналгүй болсон гэдгээ 15хх-5-6 дугаар хуудсанд байгаа. Хулгайлсан Манзушир бурханаа хүлээлгэн өгсөн.
  7. Г.Хадбаатар, С.Э нартай 2012.01.14-15-ны шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр суманд хохирогч Ц.Эрдэнэбадрахын 2 тооны адууг хулгайлж 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан, энэ хохиролоо барагдуулж хохирогч гомдол саналгүй болсон гэдгээ 22хх-146 хуудсанд бичсэн байгаа.
  8. Баярхүү, Ганбаатар, Хадбаатар нартай 2011.12.20-ноос 21-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал суманд хохирогч Ц.Бямбасүрэнгийн 22 тооны бог мал 1.430.000 төгрөгийн хохирол учруулж өөрт ноогдох төлбөр 357.500 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн төрийн сангийн 900005406 дугаартай дансанд байршуулсан.
  9. Энхзаяа, Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбилэг нартай 2007.02.05-наас 6-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хохирогч Банзрагчийн маанийн хүрд, зэс тавга зэргийг хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулж өөрт ноогдох төлбөр 137.500 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн төрийн сангийн 900005406 дугаартай дансанд байршуулсан.
  10. Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбилэг, Сүхбаатар нартай 2007.03.30-наас 31-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум Хурх тосгоны хохирогч Б.Аюурзанын бурхан тахил эд зүйлийг авч 420.000 төгрөгийн хохирол учруулж эд зүйлийг биетээр нь хүлээлгэн өгсөн.
  11. Энхзаяа, Оюунбаатар, Алмасбаатар, Ганзориг нартай 2006.05.23-24-ний шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэр Мандал Согоот багын хохирогч Л.Найдангийнхаас 140.000 төгрөгийн хохирол учруулж өөрт ноогдох төлбөр 28.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн төрийн сангийн 900005406 дугаартай дансанд байршуулсан.
  12. Энхзаяа, Эрдэнэбилэг, Эрдэнэбилэг нартай 2006.08.22-ноос 23-ны шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн сум Чандганы уурхайн зүүн талд оршин суух иргэн И.Настраагийнхаас дээрэм хийхийг завдсан.
  13. Энхзаяа. Эрдэнэбилэг, Эрдэнэбилэг нартай 2006.08.25-наас 26-ны шилжих шөнө Хэнтий аймгийн Дархан сум Бор-Өндөр хотоос хохирогч Чимдээд 90.000 төгрөгийн хохирол учруулж өөрт ноогдох төлбөр 22.500 төгрөгийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн төрийн сангийн 900005406 дугаартай дансанд байршуулсан. Энэ дансанд нийт 6 хохирогчийн 1.701.000 төгрөгийг байршуулсан ба баримтаа 2015 оны 10 сард шүүх бүрэлдэхүүнд өгсөн. 6 хохирогчид нийт төлөх төлбөр 1.683.00 төгрөг байдаг. 1.701.000 төгрөг хангалттай хүрнэ.
  14. Оргон зайлсан гэмт хэрэгт Ж.Бтэй хамтран яллагдагч Г.Быг 2014.08.01-ний өдрөөс 2015.06.20-ныг хүртэл оргон зайлуулсан гэмт хэрэг үйлдэхэд нь ятгах болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд нь өдөөн түлхэж хамтран оролцсон гэх хулгайн 8 үйлдэл, дээрмийн 5 үйлдэл Баатарыг оргуулсан гэх 1 үйлдэл нийт 14 үйлдлийг хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа ойлгож өөрт ноогдох төлөх хохирол төлбөрөө өөрийн хүсэлтээр төлсөн. Урьд өмнө миний бие нь ял шийтгэл эдлэж байгаагүй ба анх удаагийн гэмт хэргээр шийтгэгдэж байгаа тул надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Энэ хэргийн улмаас нийт 1401 хоног буюу 3 жил 10 сар 06 хоног цагдан хоригдсон гэв.

 

Шүүгдэгч Ж.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өөрийнхөө хийсэн үйлдлийг бүгдийн хүлээн зөвшөөрч байгаа. Улаанбаатар цахилгаан түгээх станц ХХК-ийн өмчлөлийн АТП-1503 трансформаторыг хулгайлсан үйлдэл дээр Нармандах нь энэ үйлдлийг мэдээгүй очсон байдаг. Энэ талаар өмнөх шүүх хурал дээр хүртэл хэлж байсан. Энэ үйлдлийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү, өөр хэлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Д.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Улаанбаатар цахилгаан түгээх станц ХХК-ийн өмчлөлийн АТП-1503 трансформаторыг хулгайлсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Анх Баярмаа манай дүү хоёр барилгын ажил хийж дуусаад Шарга морьтоос надаар тосч авхуулсан хөнжил пүүгээтэйгээ. маргааш ирж хоночихоод хөнжил пүүгээгээ аваад буцна гэж байсан. Манайд хоночихоод өглөө Баярмаагийн утас нь дуугараад таны машин асах уу гэж надаас асуусан. Би асах байхаа гэж хэлсэн. Тэгвэл Шарга морьт ороод манай хоёр ажилтанг аваад ирье, унаагүй болчихсон байна гэж хэлсэн. Шарга морьтын гүүрний тэнд очиход Баярхүү, Баатар нар шуудайтай зүйл барьсан зам дагуу алхаад явж байсан. Би тэрийг ачиж яваад замдаа шөнө ажилладаг гуанзанд хоол идчихээд, өглөө нь тэр шуудайтай зүйлээ эд нар Судал төвд очиж тушаасан. Тухайн үед би дотор нь  юу байсныг мэдээгүй. Надад таксины мөнгө гэж хэдэн төгрөг өгсөн юм. Би хулгайн зүйл гэж огт мэдээгүй. Би тэр үед Цагаан шувуут такси компанид ажилладаг байсан. 18-34 УБИ гэсэн Accent маркийн машин бол Цагаан шувуут ХХК-ийн таксины машин байсан. Бусад үйлдлээ би хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Надад дээрмийн 4 үйлдэл байгаа, би дээрэмдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Хулгайн  6 үйлдэл байгаа, үүнээс Багануур дүүрэгт болсон хохирогч Оюунгэрэлийн ноолуурын хулгайн үйлдэлд би огт оролцоогүй, энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ үйлдэл нь Баярхүү, Хуягбаатар, Чулуунбат нарын хийсэн үйлдэл юм. Дэлгэрхааны хохирогч Балжиннямын хохирол гомдолгүй болсон гэсэн баримт 16хх-203 хуудсанд байгаа. 100.000.000 төгрөгийн хохиролтой байснаас хохирогчтойгоо эвлэрээд 1.000.000 төгрөг төлж хохирол гомдолгүй болгосон. Бусад үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

     Шүүгдэгч С.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хийсэн 5 үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Түмэнхишиг гуайн 1.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн байгаа. Энэ нь хавтас хэрэгт төлөгдөөгүй гэж яваад байна. Нотариатын баталгаатай бичгүүд бүгд байгаа. 2012 оны шүүх хурал болоход би төлсөн байсан. Энэ хэргийн улмаас 4 жил 6 сар 7 хоног буюу 1647 хоног цагдан хоригдсон” гэв.

     Шүүгдэгч Ж.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2009 оны Улаанбаатар цахилгаан түгээх станц ХХК-ийн өмчлөлийн АТП-1503 трансформаторыг хулгайлсан үйлдэл дээр Нармандах ах ямар ч хамаагүй. 2013 оны 7 сард Хан-Уул дүүргээс трансформатор алга болсон үйлдэлд би хамаагүй, би тэрийг аваагүй тасалбараар намайг авсан гэж яваад байгаа. Тухайн үед өргөдөл гомдол гаргаж өгөөд шалгуулъя гэсэн боловч шалгаж өгөөгүй явсаар байгаад хэргээ танилцуулаагүй Хэнтий аймаг руу явуулсан  байсан. Энэ үйлдлийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2015 оны Багануурын ноолуурын хэрэг дээр Б.Эрдэнэбилэг нь ямар ч хамаагүй. Энэ хэргийн улмаас 4 жил 7 сар 10 хоног буюу 1680 хоног цагдан хоригдсон” гэв.

     Шүүгдэгч Х.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Өмнөх шүүх хуралд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

     Шүүгдэгч М.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Өмнөх шүүх хуралд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

     Шүүгдэгч М.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Өмнөх шүүх хуралд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

           Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

     Шүүгдэгч Д.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Өмнөх шүүх хуралд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

Шүүгдэгч Ж.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Өмнөх шүүх хуралд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

Хохирогч И.Настрагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2003 оны 02 дугаар сарын 16-ны өдөр, ...шөнө дундын үед би гэртээ хүү 15 настай Лхагвадоржийн хамтаар унтаж байтал гадаа машин ирээд зогссон, удалгүй хүн хаалга балбаж хаалгаа тайл гэхээр нь хэн бэ гэхэд нэрээ хэлэхгүй болохоор нь лаагаа асаагаад байж байхад гаднаас Настра хаалгаа гээд бүдэгхэн дуудсан, тэгэхээр нь орноосоо дотуур өмдтэйгээ босоод хаалга тайлж өгтөл улаан ноосон малгайтай намхан хүн шууд буу тулгаад орж ирсэн, би тэр хүнийг ягаан дээлтэй хүн байна гэж харсан тэгэнгүүт чиглүүлсэн бууг нь дээш болгож хүүг маань буудчих болов уу гээд буутай хүн гэж орилсон, би ч буу барьсан хүн ороод ирэхээр нь бууны гол төмрөөс нь барьж дээш нь болгох гэж ноцолдсон. Буутай хүнтэй адилхан нүдээ л гаргасан багтай хоёр хүн орж ирсэн, тэд нарч буугаа булааж аваад хаалгаар чихцэлдээд гараад зугтсан. Араас нь шахуу хаалгаар толгойгоо гаргаж хартал машин хөдлөж байсан миний бодолоор цагаан өнгийн УАЗ маркийн машин байсан, тэд нарыг явсаны дараа хүү маань аав таны хөл  яачихсан юм бэ гэхээр нь хөлөө хартал миний баруун хөлийн өвдөгний дээд талд шалбарчихсан ч юм уу гэмээр газарт их цус гоожиж байсан, тэд нарын нэг гарахдаа  хутгалсан байна гэж бодсон, сая эмч Баяраа ирээд баруун өвдөгний дээд талд гуяны махыг нэвт хутгалсан байна гэж  байсан, цус гараад байхаар нь гуяны гадна талыг нь  боогоод тэндээс л гарч байна гэж бодож байсан чинь нэвт хутгалсан мөн дотор талаас нь гоожиж байсан, ингэж л хутгалжээ гэж бодсон...” гэсэн мэдүүлэг. /1 хавтас 22 дугаар хуудас/

“...2006 оны 08 дугаар сарын 22-23-ны орчимд шөнийн цагаар 03 цагийн орчимд хаалганы түгжээ мулт татаад 2 хүн орж ирээд гар чийдэн тусгаад 2 удаа буудсан, тэр буу нь жижиг гар буу байсан, эхнэр Жавзан муухай хашгираад надруу буудах үед нь алчихлаа шүү дээ гээд хашгирсан, мөн би орныхоо ард байсан тайрсан калибрь буугаа аваад өөдөөс нь ална гэж хэлээд дайрсан гэтэл тэр хоёр хүн буцаад зугатаад гэрээс гарсан сандрахдаа гар чийдэнгээ гадаа үүдэнд хаяад тогоотой сүүнээс шар өнгийн жижиг макаров бууны сум шиг жижиг сум унагаж орхисон байсан, түүнээс хойш 10-д минутын дараа манай гэрийн баруун талаас нилээд зайд жижиг тэрэг асаад хар замруу орсон, харин орж ирэхээсээ өмнө уяан дээр байсан морьдыг суллаад уурганы хуйвийг огтолоод мөн гэрийн гадаа байсан 2 мотоциклийн гарны утаснуудыг бөөнөөр нь тас огтолсон байсан, гэсэн мэдүүлэг. /5 дугаар хавтас 201 дүгээр хуудас/

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2003 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №82 дүгнэлт:

1. Хохирогч И.Настрагийн биед оношинд дурдсан гэмтэл үүссэн байна.

2. Уг гэмтэл нь хурц ир үзүүр зүйлийн хатгалт зүсэлт дүрэлтийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулж хөдөлмөрийн чадвар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

4. Цаашдаа уг гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /1 дүгээр хавтас, 36 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Ренчинхандын мөрдөн байцаалтад өгсөн: “...2006 оны 07 сарын хавьд би ээждээ хань болох санаатай очиж цуг хоносон юм, ингээд шөнө 02 цагийн орчим цонхоор цэнхэр гэрэл тусахаар нь сэрээд харахад нэг хүн цаашаа буцаад гүйж байсан тэр шөнөдөө хашааны мод хулгай хийх гэсэн хүн юм байна гэж бодоод тоогоогүй, гэтэл маргааш нь гэрийнхээ хашаандаа унтаж байтал шөнө 02 цагийн орчим хашаан дээр гарч сууж байгаад хашааны хаалга онгойлгосон байсан нөгөө нохойг маань дуудаад юм өгч байсан, тэгтэл нохой маань гаслаад яваад өгсөн. Тэгээд л тарган залуу нь шууд гэрлүү ороод манай ээжийг гэрийн гадаа чирж гаргаад түлхээд хаясан. Тэгэхээр нь би тэр залууг очоод татахад намайг тэр залуу бас түлхээд хаясан чинь нөгөө залуу нь урт төмөр шиг юм бариад буудлаа шүү тулгаад тэр юмаараа 2 удаа ташааруу минь цохьсон. Тэр бүдүүн залуу нь шууд гэр рүү ороод Аюуш гэх нэртэй 20 орчим см өндөр алтан шаргал өнгийн бурхан ямар металлаар хийснийг нь бол мэдэхгүй байгаа дээр үеийн гуйлан хээтэй домбо хоёрыг аваад л гараад явцгаасан. Маск зүүгээд цагаан бээлий өмссөн байсан...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 218 дугаар хуудас/,

 

Хохирогч Ш.Чимэдээгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2006 оны 08 дугаар сарын 24-ний орой манай нөхөр Батсүрэн Улаанбаатар хот явсан юм. Явсаны дараа хашааны зүүн жижиг хаалгыг нэг хүн нүдэхээр нь очиход тэр хүн Баяа ах байна уу гэхээр нь байхгүй ердөө сая хот явсан гэхэд тэр хүн малаа алдчихаад Баяа ахаар мэргэлүүлэх гэж яваа Дархан сумаас явна танайд орж хүйтэн юм ууя өдөржингөө яваад гэхээр нь хашааны хаалга тайлаад гэртээ оруулаад цай өгөхөд цангасан бололтой их ууж байгаад л та  чинь  энэ жижиг ачтайгаа  хоёулахнаа байгаа юмуу гэхээр нь үгүй хүүхдүүд байгаа гэхэд аан за за гэж хэлж байсан. Тэгээд тэр хүн цай ууж байхдаа бурхан тахил руу хараад байх шиг байсан. Би тэр хүнийг хаалгаар гаргаж явуулсан ба маргааш орой нь буюу 2006 оны 08 дугаар сарын 25-ны орой манай бага охин манай бэр нар нэг нэг нялх хүүхдүүдтэйгээ хашаан дотроо урд талын сүүдэрт хоносон юм. Бид нар тэр өдөр эртхэн унтацгаасан ба манай нохой хашаан дотуураа тойроод хуцаад гүйгээд байхаар нь би хувцастайгаа баруун орон дээрээ бүхлээрээ хэвтэж байсан, сэрээд хаалганыхаа тэнд очтол хаалгаар нэг хүн орж ирээд шууд хананд түлхээд цохиод хоолой эрүүний доороос нэг гараараа шахаад духан дээр ямар нэгэн зүйл тулгаад байсан. Тэгээд битгий хөдөл дуугарч хөдөлвөл буудна шүү гэхээр нь би духанд тулгасан зүйлийг нь буу байх гэж айгаад хөдлөөгүй. Тэгтэл бас нэг хүн хаалгаар орж ирээд л шууд байшингийн баруун буланд байдаг бурхан тахил уруу явж очоод гүнгэрвааны шилийг хагалж байгаа сонсогдсон. Тэгтэл хашаан доторхи гэрэл асахад намайг барьж байсан хүн тавьчихаад гарч гүйгээд гэрийн урд талын гэрлийн утсыг тасалсан. Бэр маань баруун хаалгаар охин хүргэн хоёрыг маань дагуулаад орж ирсэн юм. Тэр үед нөгөө  дээрэмчид аль хэдийн зүүн хойд явган хаалгаар зугтаацгаасан ба охин маань гүйж ирээд нөгөө нэг дээрэмчнийг нь байшингын хаалгаар ороход нь араас нь бариад автал тэр нь эргээд л шууд түлхээд унагачихсан юм билээ. Гэмтэл шарх гэх зүйл бол байхгүй, намайг барьдаг хүн бол өндөрдүү нуруутай туранхайвтар нүүрэндээ цагаан маск зүүсэн гартаа цагаан бээлийтэй бараандуу хувцастай байсан. Нөгөө нэг бурхан авсан хүнийг хараагүй хадгаар битүү ороосон байсан. Бурхан болон хадгаар битүү ороосон байсан алтандарь овооны чулуу мөн гүнгэрвааны доод талд байсан гуулин домбо гэсэн зүйлүүдийг авсан байсан. Тэр бурхан Аюуш л гэдэг нэртэй юм гэсэн гуулин бурхан байсан нохойд маань тэд нар юу ч өгчихсөн байсан юм маргааш нь уяатай байх даа цагаан хөөс сахруулаад гаслаад байхаар нь суллаад тавьчихсан чинь тойрч гасалсаар байгаад үхчихсэн. Миний духанд тулгаад байсан зүйл нь буу шийдэм биш байсан байхаа, төмөр мод л байсан байх гэж боддог юм...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 227 дугаар хуудас/,

 

Хохирогч Т.Балжиннямын мөрдөн байцаалтад өгсөн: “...2006 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө эхнэр охинтойгоо баруун орон дээр баруун талд газраар эхнэрийн дүү Мөнхөө би зүүн орон дээрээ ганцаараа унтацгаасан. Тэгээд өглөө 06 цагийн үед сэрсэн чинь хаалга онгорхой байхаар нь гайхаад харсан чинь гэрийн хоймор авдран дээр байсан гүнгэрваатай бурханууд маань алга болчихсон байсан. Тэгээд харсан чинь гэрийн бүслүүрийг зүүн гурвууланг нь тасдаад тогны утсыг тасдчихсан ба гэр хийдийн маань монгол цоожийг цүүцээр нь тасдаад онгойлгоод дотроос нь эд зүйлс хулгайлчихсан байсан 1. Чогдон түмэн Жанрайсаг уг бурхан 13 толгойтой, титэмтэй, 8 гартай баруун дээд гарт 21 тооны шүрэн эрхтэй, дунд гартаа алтаар шарсан хоролтой, доод гарт нар зүүн талын дээд гарт бадам цэцэгтэй дунд нь нум сумтай, доод талд нь бумба барьсан 2 гараа урдаа залбирсан 50 см өндөр алтаар бүрсэн дээд талынх нь төв нь модоор хийсэн бүх чих нь ээмэгтэй гуулин бурхан байсан.  2. 25-30 см өндөртэй алтаар бүрсэн Тойвон ханд бурхан 3. 15-20 см өндөр Цамбагарав бурхан морин дээр сууж баруун гартаа сэлэм барьсан наад талын урд хөл нь хугарчихсан 4.Үүлэн дунд Луун дээр суусан гуулин цутгамал Замбалгарав бурхан 5. 15 см өндөртэй алтаар бүрсэн суварга 6. 2 ширхэг 15 см өндөр Тойво ханд шаазан бурхан 7. 15 см өндөр шаазан Цагаан дарь эх бурхан 8.Хөнгөн цагаанаар цутгасан 10 см өндөр морь зэрэг нь гэрт байсан. .Хийдээс маань 20 см өндөр зэс бумбатай цорго, гуулин луун товгор хээтэй бариул нь луу ороосон гүц 1 ширхэг, зэсэм Лой бумба 1 ширхэг, зэс тогосны өдтэй гүш 1 ширхэг, өд, хулсан бариул, зэвтэй малын даллагын сум, зэргийг алдсан, эдгээр зүйлс нь миний мэдэхийн 3 үе дамжиж ирсэн эд зүйлс байгаа юм, би эдгээр зүйлсээ үе дамжиж ирсэн үнэлж мэдэхгүй байна. Би бодохдоо бүгдийг нь 100.000.000 сая төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас 240 дүгээр хуудас/,

“..Гэр гандангийн цоожийг эвдээд хонх очиртойгоо, лай бумба гүц, гуулин бариултай гуулин цорготой луун толгойтой зэс бумба, 1 литрийн багтаамжтай Намжил бумба нэртэй гүц, хүний ясан гавлын яс зэрэг зүйлүүд байсныг аваад явсан байна. Би дээрх алдсан өөрийн бурхадаа нэг нэгээр нь үнэлж мэдэхгүй. Уг бурхад нь олон жил хадгалагдаж уламжлагдаж ирсэн дахин давтагдаж хийгдэхгүй түүхийн үнэт зүйл Чогдонтүмэн Жанрайсаг 13-н толгойтой 8-н гартай ийм бурхан монголд хаа ч байхгүй...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 242 дугаар хуудас/,

Хохирогч Л.Найдангийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2006 оны 05 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 24 цаг өнгөрч байхад би ухаан муутай дүү ач хүү Ууганхүү хоёрын хамт унтаж байсан чинь нохой хуцаад байсан. Том бариултай гар чийдэн барьчихсан хоёр хүн орж ирээд би лаа асаасан чинь зүүнээс баруун тийш явж байсан дугуй хагарчихлаа насос байна уу гэхэд нь өгөөд явуулсан чинь удалгүй эргэж хоёулаа орж ирээд хуурай байна уу гэхээр нь орны хөлнөөс авах гээд тонгойтол их муухай юм надруу цацах шиг болохоор нь би цаашаа харсан чинь буутай байсан. Гуулин суумал хоёр гартай 18-19 см өндөртэй шар өнгийн бурханыг маань аваад гараад зугтаасан араас нь явж ч чадаагүй...” гэсэн мэдүүлэг. /2 дугаар хавтас, 23 дугаар хуудас/,

“...гар чийдэнгээс өөр юм бариагүй байсан хэнийг ч цохиж зодоогүй юу ч яриагүй бурхан аваад л зугтаачихсан нэг морь унаад явж байгаа хүний дүрстэй бурхан нь үлдсэн. Алтаар өнгөлсөн гуулин бурхан байсан. Манай хоёр бурхан Дамдинчойжоо, Ловонбалданжунай бурхад байсан...” гэсэн мэдүүлэг. /2 дугаар хавтас, 28 дугаар хуудас/,

Хохирогч Б.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2006 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Өмнөдэлгэр сумын  төвд байрлах хашаанд байсан бурхан тахилын пүүтэгний цоожийг эвдэлж дотор нь байсан авдарны цоожийг мөн эвдэлж бурхан эд зүйлийг маань хулгайлсан байна. Үүнд: 1. Дамдинцойжоо үхэр толгойтой бухан дээр гишгэж эмэгтэй хүн тэвэрсэн дүртэй цутгамал алтадсан 22 см өндөртэй бурхан 2. Жамсран босоо хазгай зогссон толгой дээрээ 3 дарцагтай нум сум сэлэм барьсан17 см өндөртэй алтадсан цутгамал бурхан, З. Ямандаг бурхан 32 мутартай 16 хөлтэй үхэр тэргүүтэй 28 см өндөртэй зэс цутгамал алтадсан 4. Цагаан дарь эх бурхан завилж суусан зүүн гараа зүрхэндээ барьсан баруун гараа өвдөгөн дээрээ тавьсан дүртэй 16 см өндөртэй алтадсан бурхан  5. Аюуш завилж суусан өвөр дээрээ 2 гараа зөрүүлж алган дээрээ бумба тавьсан дүртэй 10 см өндөртэй цул мөнгөн бурхан 6. Бурхан багш 7. Ногоон дарь эх 8. Мөнгөн гуутай гуулин бурхан 9. Усан тахилын цөгц 7 ширхэг 10. Зулын мөнгөн цөгц 2 ширхэг 11. Зулын зэс цөгц 1 ширхэг 12. Зулын гуулин цөгц 9 ширхэг 13. Шүрэн бурхан 14. Хүүхэн хутагтын хэвтээ дүр 15. Модон Арслан 2 ширхэг. Ингээд нийт 15 төрлийн зүйл бурхадыг алдсан бөгөөд үүнээс Ногоон дарь 4/3 см харьцаатай мөнгөн гуутай гүрмэл мяндсан оосортой зурмал бурхан модон арслан 2 ширхэг эд зүйлүүд олдсон бөгөөд үлдэх 177.300.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй байна...” гэсэн мэдүүлэг. /2 дугаар хавтас, 56 дүгээр хуудас/,

 

Хохирогч Ц.Ариунтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2007 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 06 цагийн үед манай музейн манаач Мягмар утасдаад музейд хулгай орчихлоо гэхээр нь цагдаад хэлсэн. Музейн түүхийн танхимаас 26 хошуудын тамга, сайн малчдад олгодог байсан бүслүүртэй агар хувин, мөнгөн хайрцаг алдагдсан байна. Уг 26 тамга нь дөрвөлжин монгол бичгээр бичсэн дардастай дээрээ бариултай 1 тамга нь арслан бариултай дөрвөлжин тамга байгаа, Агар хувин нь дээр, гол, доороо мөнгөн бүслүүртэй байгаа мөн урдаа хойноо мал гэж мөнгөөр бичиж хадсан байгаа, уг мөнгөн хайрцаг нь цалин цагаан мөнгөөр хийсэн хайрцаг байгаа...” /2 дугаар хавтас, 94 дүгээр хуудас/,

“...бүгд нийлээд 130 сая 750 мянган төгрөгийн хохирол учирсан бөгөөд дээрхи хохирол нөхөн төлөгдөж манай байгууллага хохиролгүй болсон, дээрхи эд зүйлүүдийг БСШУЯ-аар  үнэлгээ тогтоож ирүүлсэн байна. Иймд манай байгууллага дээрхи үнэлгээг баримталж эд зүйлүүдээ үнэлнэ.

“...Хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Гантуяа: “...Би Хэнтий аймгийн Орон нутгийг судлах музейд нягтлан бодогчоор ажииладаг. Мөнгөн бүслүүртэй агар хувин ХЭ73-19, дурсгалын мөнгөн хайрцаг ХЭ73-20, хошуудын тамга ХЭ57-9, 01-26, болно. Яамнаас гаргасан үнэлгээгээр алдагдсан эд зүйлсийг үнэлнэ. Яамнаас алдагдсан эд зүйлсийг 131.100.000 төгрөгөөр үнэлсэн...” гэсэн мэдүүлэг. /5 дугаар, хавтас 191 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Аюурзаны мөрдөн байцаалтад өгсөн: “...2007 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 23 цагийн үед нохой боргоод хүн хөөе Аюурзана гуай гээд 2-3 удаа дуудсан. Тэгээд Баян-Адрагаас явна хүүхэд нас барсан ном уншуулна гэхээр нь би тэгээ тэг гээд оруулсан. Тэгээд гэрт орж ирээд мэндийн зөрөөгүй 3-н залуу орж ирээд нэг туранхай залуу нь намайг дарж унагаад хөлийг маань уясан, гарыг маань ард нь мөн хүлсэн, 2 туранхай нь нүүрээ алчуураар боосон байсан тарган нь нүүрээ боогоогүй байсан. Нөгөө хоёр залуу нь авдарны тэрүүгээр бурхан юм аваад 25-н уутанд хийгээд байсан. Би эхлээд жоохон эсэргүүцэж байгаад больсон та нар яаж байгаа юм бэ гэхэд тэд нар юу ч хэлээгүй миний орны толгойд амыг дээш харуулаад уясан байсан. ТОЗ-8 маркийн калибрь бууг хошууг нь би тайрсан эцгээс өвөлж ирсэн буу 2 ширхэг, сум хажууд нь байсан авсан байсан,  авдран дээрээс гуун дотроос арслантай Баяннамсрай гуулийг мөнгөн цайраар бүрсэн, шулмас тэвэрсэн Ямандаг гуулин цутгамал, Очирваань гуулин цутгамал, Чунаг бурхан гуулин цутгамал, Аюуш бурхан гуулин цутгамал,  Ловон Бадамжунай гуулин цутгамал, Жалчин Намсрай бурхан,  Намсрай бурханы хүзүүнд Алтангомбо бурхан 5 цэнгийн алтаар хийсэн, арслантай мөнгө зэс хольсон бойпер, луутай арслантай гуулин бойпер, маанийн 6 үсэгтэй зэс хүрд, модон бөмбөлөг зүүсэн арслан, гуулиар цутгасан бар гуулин арслан, гуулин арслан, цалин цагаан зулын цөгц 12 ширхэг, тахил өргөдөг цалин цагаан мөнгөн цөгц 3 ширхэг, зүмбэрийн таглаа цагаан мөнгөн, мөнхийн зул, 3 литрийн зэс домбо гурван бүслүүртэй, цагаан мөнгөн гурвалжин хэлбэртэй очир толгойтой эрээн хээтэй суурь, зодын 8-н талтай хонх, 4 толгойтой очиртой ламын хонх, зоос зуусан хятад гуулин луу, сүмбэр уулын суврага, хохмой толгойтой очир таглаатай гурвалжин хэлбэртэй нарийн хийцтэй мөнгөн тахил,  20-н лангийн Мөнгөн завьяа,  10-н цэнгийн шижир алтан гулдмай, тайрсан калибрь буу,  Гомбо бурханы дотор талд нь 10-н цэнгийн монгол шижир алтан ээмэг 1 хос, гэх зэрэг зүйлүүдээ алдсан тэр гурван залууг урьд нь хараагүй танихгүй. Би гэртээ ганцаараа байсан гарахдаа тэр бүдүүн залуу өдрийн гэрлийг маань шидчихээд гарсан намайг гарын хүлээсээ тайлаад гарахад баруун хойноос 2 машин хөдөлсөн...” гэсэн мэдүүлэг. /2 дугаар хавтас, 155 дугаар хуудас/,

 

Хохирогч О.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “ ...Манай өвөө Н.Жанцан 2006 оны 05 дугаар сарын 29-нд өвчний улмаас нас барсан би ач хүү нь юм. Манай өвөөг амьд сэрүүн байхад 2003 оны хавар цагаан сарын дарахан авдрын хажуу талын номын сан дотор байсан. Очирваань нэртэй бойперийн таг энэ нь бөөрөнхий таган дээр завилж суугаад 2 гартаа Очир барьсан 20-25 см өндөртэй гуулин дээшээ толгойгоо гэдийлгэж амаа ангайсан, уг ангайсан амаар нь утаа гардаг таг байсан нь гэнэт алга болсон. Би 500.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг. /3 дугаар хавтас 4 дүгээр хуудас/,

 

Хохирогч Ц.Бэхцоожийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Зандангийн хамгийн том охин юм. Манай ээж Зандан нь 70 настай Багануур дүүрэгт амьдардаг хүн юм. Манай ээж Зандан 2006 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Багануур дүүрэг 2 дугаар хороонд оршин суух гэрээсээ шар модон хайрцагтай эд зүйлүүдийг гэртээ ганцаараа байхдаа хулгайд алдсан. Шөнийн цагаар хашааны хаалга тогшиж хажуу айлын Энх-Амгалан гэх хүнийг асуусан юм. Ингэж ээж гэрээсээ гараад хаалгаа тавьж өгөөд гэртээ эргээд ороод ирэхэд гэрийн баруун талаас шар өнгийн хайрцагтай эд зүйлүүдийг нь хураалттай барааны доороос нь аваад явсан байсан. Хүрэн өнгийн дунд гарын мана хөөрөг, бага гарын цагаан чулуун хөөрөг, цагаан өнгийн пивор хөөрөг, мөнгөн хэт хутга 2 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, хөгжмийн кассет 4-5 ширхэг, морь бөхийн бичлэгтэй кассет 6 ширхэг, алдарт эхийн одон зэрэг эд зүйлүүд байсан юм. Ингээд нийт 1.445.000 төгрөгийн хохирол учирсан ба хохиролыг гэм буруутай хүмүүсээс нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг. /3 дугаар хавтас, 10 дугаар хуудас/,

 

Хохирогч Г.Цэндийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2003 оны намар Өмнөдэлгэр сумын төвд гэр хороололд сургуулийн ар талд байдаг гэрээсээ баруун хойд талд байдаг бурханы шүүгээн дээр байсан баруун гар нь хугархай гуулин Богдзонхов гэдэг 15 см өндөртэй бурханаа хулгайд алдсан юм. Хүүхдүүд гадаа тоглож байгаад нэг хүн манайд ороод гарсан гэж ярьж байсан. Уг бурхан надаас өмнө 2 үе дамжиж ирсэн лам өвөөгийн маань бурхан. Бурханаа 500.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг. /3 дугаар хавтас 14 дүгээр хуудас/,

 

Хохирогч Н.Лосолмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Багануур дүүргийн 4 дүгээр хорооны 8-7 тоотод оршин суух манай ээж Д.Бэхжилт маань 2004 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө гэртээ ганцаараа байж байгаад 35 см өндөртэй шар гуулин дотроо алтан сүншигтэй  суваргыг нь нэг танихгүй эрэгтэй хүн орж ирээд дээрэмдсэн байсан. Одоо ээж маань нас барсан учир би хохирогчоор оролцож байгаа юм. Ээжийн маань ярьсанаар 20-21 цагийн үед гэнэт гэрийнх нь гэрэл тасарч тоггүй болсон. Ингээд лаа бариад удаагүй байтал гадаа машин дуугараад нэг танихгүй залуу орж ирээд мэнд усаа мэдэлцээд Бэрхээс танай хүүхдүүд захиа өгч явууллаа гээд дөрвөлжин эвхсэн цаас өгсөн гэсэн тэрийг нь ээж аваад цай хийж өгөөд өгсөн захиаг нь задалсан чинь хоосон цаас байсан гэж ярьж байсан. Тэр залуу өө машинд орхичихож гээд буцаад гараад явчихсан гэсэн. Тэр залуу дахиж орж ирэлгүй машин хөдлөөд явчихсан гэж байсан. Тухайн үед хаалгаа түгжээд хувцастайгаа унтаж байтал шөнө 02 цагийн үед гаднаас гэнэт хаалга хүчтэй угзраад онгойлгож орж ирээд дуугарвал ална шүү гэж хэлж байсан, юун хүн бэ гэхэд дуугуй бай ална шүү гээд гар чийдэн тусгахаар нь ээж урдаас мод бариад бостол нөгөө орж ирсэн хүн нь гараад явчихсан. Маргааш орой нь суваргаа алга болсоныг мэдсэн гэж ярьж байсан, манайд 4 үе дамжиж ирсэн эд. Энэ алдсан суваргаа 16 сая төгрөгөөр үнэлнэ...” /3 дугаар хавтас 17 дугаар хуудас/,

“...тэр суврага бурханы нэрийг " Гаадан Чойдон" гэдэг бурхан алга болсон бурханы урд талдаа ногоон, улаан шүр сувдан шигтгээтэй байсан...” гэсэн мэдүүлэг. /3 дугаар хавтас 47 дугаар хуудас/,  

 

Хохирогч А.Базарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2006 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 09 цагт  байшингынхаа хаалгыг цоожлоод Наран хороолол руу явсан. Тэгээд 14 цагийн үед гэртээ ирэхэд зүүн талын цонх онгойсон бололтой байхаар нь гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхэд зүгээр хэвийн байсан. Тухайн үед бурханаа анзаараагүй маргааш өглөө бурхандаа дээж өргөх гээд бурханаа үзэхэд алга болсон байсан. Манай авдар дээр байсан 1. Богдзонхов бурхан 35 см өндөртэй сүншиглэсэн гадуураа нөмрөг шар өмсгөлтэй шармал гуулин 1 кг орчим жинтэй,  2. Цагаан өвгөн бурхан 20 см өндөртэй суумал нэг гартаа эрх барьсан нөгөө гартаа таягтай сахалтай шар өнгөтэй модон бурхан мөн сүншиглэсэн...” гэсэн мэдүүлэг. /3 дугаар хавтас, 28 дугаар хуудас/,

 

Хохирогч Г.Сүхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2005 оны 06 дугаар сарын 10-ны орой 11 цагт сумын төвд байдаг хувийн байшингын амбаарын цонхоор ороод 25 см орчим яг тохой орчим өндөртэй байдаг бурханаа алдсан юм. “...энэ үед манайд хүн байгаагүй бид нар хөдөө наадамд яваад ирэхэд байхгүй болсон байсан юм. Энэ бурхан нь хөөмөл шармал зэс 25 см орчим өндөртэй бурхан манай ээж өндөр Жанрайсаг бурхан гэж байхад түүний гадуур тойрсон 1000 аюуш бурхан байсан ба 1000 Аюуш бурханы нэг нь л гэж хэлдэг байсан. Уг Аюуш бурханаа 2 сая төгрөгөөр үнэлнэ гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг. /3 дугаар хавтас, 34 дүгээр хуудас/, 

 

Хохирогч С.Цэрэндуламын мөрдөн байцаалтад өгсөн: “...2005 оны 06 дугаар 22-ны шөнө 00 цаг өнгөрч байхад тэр үед би хүү бэр хоёрын хамт унтахаар хэвтэж байхад гадаа машин ирж зогсоод 2 эрэгтэй хүн орж ирсэн нэг нь гар чийдэн барьсан байсан нэг нь хүү бэр хоёрын орны хөлд суугаад “нулмис Тулгаа” гэдэг айл хаана байдгийг асуусан. Нэг нь ширээний хажуугаар гэрийн зүүн талд ширээний зүүн хажууд суусан юм. Тэгээд 5-10 минут болсон байх ширээний хажууд суусан залуу нь цай хийж уусан. Тэгэхэд орон дээр суусан залуу нь гарч цуг яваа хүнээ дуудаж цай уулгая гээд гарсан, тэгтэл ч араас нь нөгөө залуу нь гараад явсан. Тэгтэл бурханы гуунд байсан эрэх дуугарах шиг болохоор нь би хүүхдүүдээ лаа асаагаарай гээд лаа асаатал гуунд  байсан бурхан алга болсон байсан. Тэд гараад машин нь хөдлөөд явсан бид Юүдэгийн гол гэдэг газар нутаглаж байсан “Аюуш” нэртэй 30-40 см орчим суумал алтан шармал үе дамжсан бурхан байсан...” гэсэн мэдүүлэг. /3 дугаар хавтас, 38 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Түмэнхишигийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2006 оны хавраар 4 дүгээр сард байх Төвд мэдээ тайлан гаргах гээд ажил дээрээ нилээн орой болтол суусан. Манай ажлын Анхбаяр Түмээ ах хоёулаа манайд очоод хоноё гэхээр нь тэднийд очоод хоносон. Маргааш нь ажилдаа очоод орой тараад гэртээ харьтал үүдний пингийн цоож зүгээр байсан. Дотор цоожоо онгойлгоод ороод гэрийнхээ эд зүйлийг хартал хойморт байдаг бурханы хайрцагны өмнө тавиастай байдаг. Сэлэмтэй бурхан маань алга болсон байсан хулгай хийсэн хүмүүс гэрийн тооноор орж авсан байсан гуулин бурхан байгаа завилаад суусан сэлэм барьсан өндөр нь 15 см орчим Манзшир гэдэг цутгамал гуулин бурханаа алдсан...” гэсэн мэдүүлэг. /11 дүгээр хавтас, 212 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Бат-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баян-Адрага сумын засаг даргын захирамжаар тус сумын Засаг даргын өрөөнөөс 2006 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Адрага овооны Алтан Ганжир алдагдсан хэрэгт иргэний нэхэмжлэгч хохирогчоор төлөөлөн танай байгууллагад гомдол гаргасан. Баян-Адрага сумын засаг даргын өрөөний цонхны шилийг  гадна талаас нуухаар нь авч дотор талын цонхыг нь цааш хөшиж нугасаар онгойлгоод өрөөний баруун хэсэгт байрлах шилэн хоргоны нүүрний шилийг авч газарт тавиад дотор нь байсан. Ганжирийг аваад буцаж цонхоороо гарсан байсан ба уг өрөөнөөс өөр алдагдсан зүйлгүй. Энэ Ганжир 18-19-р зууны үед хийгдсэн болов уу гэж бодож байна хөөмөл гуулин шармал Ганжир юм.Ард түмний сүсэг бишрэлийн зан үйлд хэрэглэдэг түүх соёлын үнэт зүйл юм. Энэ нь 70-80 см өндөртэй 30 орчим диаметртэй хөндий хөөмөл аргаар цутгаж хийсэн ганжир юм. “...уг Ганжирийн дээд талын оройны жижиг дугуйны гол хэсэгт буудагдаж цоорсон нүхтэй тэр нь цаашаа нэвт гараагүй байсан...” гэсэн мэдүүлэг. /3 дугаар хавтас, 53 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Чулуунбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2006 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-ны үед сумын төвд Б.Ганзориг гэх айлын хашаанд эхнэр хүүхэд ээж нарын хамт амьдарч байсан юм. “...тэр орой шөнө дунд 01-ээс 02 цагийн үед хүн хаалга тогшоод хэн бэ? гээд асуусан чинь Ганаа байна гэхээр нь манай хамаатан байна гэж бодоод манай эхнэр хаалга онгойлгож өгсөн юм. Тэгтэл тэр хүн царайгаа харуулахгүй том гар чийдэн тусгаад орж ирээд гэрийн баруун хойморт ирж зогсоод гар чийдэнгээ унтраагаад Улаан Мэгзэрийнх хаана вэ гэж асуусан. Бид нар зүүн дэвэнд өндөр хүчдэлийн хойно гэж зааж өгөхөд за гээд гараад явсан гарангуутаа шууд гүйхэд нь эхнэрийг гаргаж, харуулсан чинь хаалгаар гараад баруун хойш гүйсэн гэсэн. Бид нар тэгээд унтацгаасан сартай шөнө байсан эхнэр царайг нь харсан гэж байсан, өглөө босоод харахад унтахын өмнө байсан бурхан маань алга байсан. Жамбалгарав гэдэг нэртэй усанд суусан бурхан байсан шар өнгөтэй шар тавагтай бурхан юм тавганд нь ус хийгээд дээр нь тавьж 7 хоноод ус нь дуусдаг бурхан юм. Содон шинж нь том бурханыхаа цээжинд 9-н ширхэг бурханы сийлсэн дүрстэй бурхан байсан өндөр нь 20 см хиртэй аав ээжээс өвлөж ирсэн миний хувьд их үнэтэй бурхан юм дотроо цээж хавьцаа алтаар хийсэн гэж байсан 6-7 сая төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг. /3 дугаар хавтас, 59 дүгээр хуудас/,

 

Хохирогч Д.Банзрагчийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2007 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө гэрийнхээ хаалгыг гүйдэг түгжээгээр нь түгжээд эрт унтсан. Тэгсэн шөнө хаалгыг эвдэн хоёр хүн орж ирээд нэг хүн нь гэрийн баруугаар гэрэл гаргаад гэрийн хоймор руу явахад бас нэг хүн намайг хөнжил бүтээсэн намайг орилох гэтэл амыг тагалсан. Би айгаад дуугараагүй, гэр доторхи алдсан эд зүйлээ бүртгэхэд маанийн зургаан үсэгтэй 1 үсэг нь бусдыгаа бодвол арай өөр өнгөтэй байсан. Энэ хүрд 1920-иод оны үед манайд байсан бас зэс цар тавга жижгэвтэр 20/20 см орчим хэмжээтэй ёроолдоо дугуй хөлтэй тэр хөлийг нь жижиг хадаасаар хадаж тогтоосон санагдаж байна...” гэсэн мэдүүлэг. /5 дугаар хавтас, 194 дүгээр хуудас/,

 

  Хохирогч Д.Өлзийбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2006 оны 8-р сарын 13-наас 14-нд шилжих шөнө гэрийнхээ гаднаас чөдөртэй байсан 2 адуугаа алдсан. Тэр морьны зүс нь эвэртэй онгин тамгатай ухаа, цавьдар морьд байсан. Тэгээд эрж хайж яваад  2006 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сэргэлэн суманд мал маханд өгсөн байсныг олж авсан...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 118 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2006 оны 8-р сарын 13-аас 14-нд шилжих шөнө санаж байна гаднаа унаж байсан чөдөртэй морио алдсан. Миний алдсан морьд бол ухаа буурал сартай дөл тамгатай, хүрэн гүү сартай дөл тамгатай дээрх хоёр адуугаа алдсан. Тэр үед манай урд талын айл болох Өлзийбаярынх бас чөдөртэй байсан хоёр морио алдсан. Дээрх морьдоо нийтэд нь 400 000 төгрөгөөр үнэлж байна…” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 127 дугаар хуудас/,

 

            Хохирогч Ч.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эргүүл үзлэгийн  монтёр  Э.Рэнцэндорж  Шарга  морьт дахь АТП-1503  трансформаторт үзлэг хийхэд хэвийн байсан гэсэн. 2009 оны 12 дугаар сарын 26-ны шөнө хэрэглэгчийн дуудлагаар Шарга морьт дахь цахилгаан тасарлаа гэж очиход АТП-1503 трансформатор газарт унаж, дотор талынх нь зүрхэвч зэс, хөнгөн цагаан нь алга болж, тос нь гоожсон байсан. Уг тоногдсон трансформатор нь ТМ 100/10 №990709 гэсэн хувийн дугаартай 1990 онд ашиглалтанд орсон. Одоогоор зах зээлийн үнэ нь 5.5 сая төгрөг байдаг. Тусад нь үнэлэх боломжгүй, уг зүрхэвчийг тусад нь зардаггүй юм. Уг тоногдсон трансформатор нь "УБЦТС" ХХК-ний Зүүн түгээх төвийн өмч юм. Хөрөнгийн дахин үнэлгээгээр үнэлэгдсэн 5.5 сая төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Т.Болдбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Шарга морьтын зусланд байх Хас банкны захирлын байрыг манайх гэрээгээр хамгаалж байсан. Цахилгааны гүйцэтгэлийг хийж байсан юм. Биндэгноров гэх компани цахилгааны холболт хийж байсан. 2010 оны 01 дугээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө хамгаалалтын ажилтан Октябрь нь объектоо шалгаж яваад трансформаторыг хулгайлах гэж оролдсон байсныг мэдээд төвд мэдэгдсэн. Тэгээд өөрийн биеэр очоод шалгахад транформаторыг гадна биеийг нь эвдээд тосыг нь гоожуулаад лоомоор хөшсөн байсан. Тэнд хоёроос дээш хүний мөр байсан. Тэгээд цахилгааны гүйцэтгэл хийдэг байгууллагатай холбогдоход манай байгууллагад нэхэмжлэл гаргасан. Тэгээд нийт 2.956.000 төгрөгийн хохирол барагдуулж, уг трансформатор хэвийн ажиллагаатай болсон. Уг ажлаа гүйцэтгэх гэрээний дагуу хийлгэсэн. Энэ хэргийн улмаас манай байгууллагад нийт 2.956.000 төгрөгийн, мөн гагнуурын аппаратны 300.000 төгрөг нийт 3.256.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг. /10 дугаар хавтас, 122 дугаар хуудас/,

 

Хохирогч Ч.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2010 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дуүргийн 19-р хорооны нутаг дэвсгэр Өвөр гүнтийн зуслангийн газар байх миний эзэмшлийн "Зуун найман суварга" ХХК-ний төмөр хашаан дотор зүүн буланд байдаг 250 кв агаарын цахилгааны станцын трансформаторыг эвдэж дотор нь байдаг цахилгааны зэс иж бүрэн ороомгийг хулгайлан авч явсан байсан. 2009 оны 10 дугаар сард ашиглалтанд ороод байсан бөгөөд нийтдээ 17 сая гаран төгрөгийн өртөгтэй баригдсан юм. Трансформаторын эд ангийн эвдрэлийг мэргэжлийн байгууллагаар гаргуулсан ба нийт 8.092.700 төгрөгийн хохирол учраад байгаа. Трансформатор бол 8.000.000 төгрөгийн үнэтэй, засвар үйлчилгээ нийлээд 981.900 төгрөгөөр хийсэн. Би одоо нийт 8.981.900 төгрөгийг нэхэмжилж байна, холбогдох баримтыг гаргаж өгнө...” гэсэн мэдүүлэг. /10 дугаар хавтас, 14 дүгээр хуудас/,   

 

Хохирогч С.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...2010 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 10 цагийн орчим Гачууртад байдаг манай зуслангийн байшингийн сахиул Балган миний гар утас руу залгаад "трансформаторыг чинь газар авч тавиад тоночихсон байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би Баянзүрх дүүргийн шугам сүлжээний газар руу залгаад "танайх трансформатор салгасан уу" гэж асуухад "салгаагүй задлаад тоночихсон бол цагдаагийн газраар шалгуул" гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудаж цагдаа очиход задлаад дотор нь байсан зэс утсан ороомгийг нь салгаад аваад явчихсан байсан. Уг трансформаторыг би 2009 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зуслангийн байрандаа цахилгаан татах гэж 4.5 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Надад баримт нь байгаа. Үндсэн үнэ болох 4.5 сая төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг. /10 дугаар хавтас, 58 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Отгонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Уг трансформатор нь Доржсүрэн гуай бид хоёрын хамтын өмч юм. Гэхдээ Доржсүрэн гуайн нэр дээр байдаг юм. Доржсүрэн гуайг очиход тог нь салгагдаж, тос нь гоожсон байсан гэсэн. Тэгээд цагдаад өргөдөл өгсөн байсан. Нийт 59.000 төгрөгийн хохирол учирсан. Хулгайч нар зэс ороомгыг авч чадалгүй тагийг нь эвдэж хүчдэлээр салгаж тогийг нь салгаж байгаад орхиод явсан байсан. Учирсан хохирлыг Дагданжанцан гэж зүүн түгээх төвийн ахлах инженер тогтоосон. Баримтыг өгнө. Учирсан хохирол болох 59.000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг. /10 дугаар хавтас, 75 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Жадамбаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2009 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 2 хүний мөр гарч трансформаторийг маань тоносон байсан. Дотор талын 3 ширхэг зүрхэвчийг алдсан. Тэр зүрхэвч нь дан зэс байдаг юм. Уг зүйлгүйгээр трансформатор ажиллах боломжгүй юм. Би 2008 онд 8.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Тэгээд тавих сэлбэх гээд 1.5 сая төгрөг болсон нийтдээ 9.5 сая төгрөгийг нэхэмжилж байна. Учир нь сэлбэгийг дангаар нь зардаггүй. Эргээд засагдах боломжгүй. Шинээр солихоос өөр аргагүй юм...” гэсэн мэдүүлэг. /10 дугаар хавтас, 40 дүгээр хуудас/,

 

Хохирогч Д.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд өглөө 08 цагийн үед түүхий эдийн захынхаа хашаанд хүү Хэтцахиур дүү Хүрэлхүү нарын хамт ирсэн чинь манай нөхөр босчихсон байсан ба надад гражны маань хаалганы цоожийг хүн эвдлээд дотроос нь шуудайтай ямааны ноолуур авсан байна...” гэсэн мэдүүлэг. /7 дугаар хавтас, 76 хуудас/,

 

Гэрч Б.Жавзангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Өнөө өглөө Өлзийт сумаас охин Батжаргал Чандганы уурхайгаас надтай ярихдаа урд шөнө 02 цагийн үед аавынд /Настраа/ их дуу гараад аллаа амь авар гэхээр нь манай нөхөр Алтнаа гараад очтол баг өмссөн гурван хүн аавынхаас гарч ирээд машинд суугаад явчихлаа аавын гуянд хутгалсан байна, нөгөө хүмүүсийн машины дугаарыг харж чадаагүй гэнээ гэхээр нь цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 28 дугаар хуудас/,

2006 оны 08 дугаар сарын 22-ноос 23-ны орчимд 2 хүн хаалганы түгжээ мулт татаад орж ирсэн, гар чийдэнгийн гэрэл тусгаад буудсан тэр 2 хүн 2 удаа буудсан тэгээд манай нөхөр Настра орны ард байсан буугаа аваад ална гээд өөдөөс нь босоход тэр 2 хүн буцаад зугтаасан харанхуй байсан учир сайн харж чадаагүй ...” гэсэн мэдүүлэг. /5-р хавтас, 204 хуудас/,

 

Гэрч Б.Баяраагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Өлзийт тосгоны чандгана багт Настра гэдэг хүн бусдад хутгалагдсан дуудлагаар 2003 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагт Чандганы уурхайгаас хойш байдаг Настра гэдэг айлынд очиход 2003 оны 02 дугаар сарын 15-ны шөнө Настра гэдэг хүн үл таних гурван хүнд хутгалуулсан гээд байж байсан ба үзэхэд биеийн байдал дунд зэрэг 50 настай Ишжамц овогтой Настрагын баруун хөлийн өвдөгний дээд хэсэгт зөөлөн эдэд нэвт хутгалагдсан шархтай гуяны хэсгээр чинэрч өвдөнө явж гишгэж чадахгүй уг шарх нь зөөлөн эдийн гуяны махаар нь нэвт хутгалсан орсон гарсан хоёр шархтай байсан. Орсон шарханд 5 оёдол, гарсан шарханд 3-н оёдол тавьсан...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 29 дүгээр хуудас/,  

 

Гэрч Н.Батжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...2003 оны 02 дугаар сарын 15-ны шөнө 02 цагийн үед 1 машин нилээн ширүүн манай гадаа ирээд хаалга нэг эрэгтэй хүн нүдээд Настра хаалгаа гэсэн тэгэхээр нь  би  зүүн  гэр гэхэд  цааш яваад  манай  аавын  гэр болох Настрагийн хаалгыг нүдсэн ингээд удалгүй манай аав буутай хүн гэж орилохоор нь нөхөр маань сэрсэн. Тэгэхэд манай нөхөр гараад гүйсэн би нөхрийг гарахаас өмнө гэрийнхээ хаалгаар шагайж харахад саарал УАЗ 469 машин ухас хийгээд хөдөлсөн манай нөхөр намайг дуудахаар нь аавын гэрт орсон. Гэрийн хаалгаар ороход үүдэнд нил цус болчихсон байсан. Тэгтэл манай аавын баруун талын гуя өвдөг хавиар хутгаар зүссэн байсан цусыг нь тогтоох зуураа ааваас асуухад аав гадаа нэг хүн ирээд хаалгаа гэхээр нь хаалгаа тайлтал буутай хүн буу шагайгаад ороод ирсэн, яг хэдийд нь хутгалуулсанаа мэдээгүй гэж ярьж байсан, 3 хүн орж ирсэн...” гэсэн мэдүүлэг.

 

Гэрч Я.Алтанаагийн мөдөн байцаалтад өгсөн: “...Манай эхнэр 2003 оны 02 дугаар сарын 15-ны шөнө намайг сэрээгээд босоорой аав дуудаад байна гэхээр нь би босоод харахад нэг машин манай хашааны үүдний тэнд нилээн хурдтай явж байсан. Ингээд аавынд ороход гэр нь нил цус болчихсон цусыг нь тогтоогоод байж байхад аав гараад дуранд хаашаа явж байна гэхээр нь би гараад дурандтал хойшоо давхиад явж байсан...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 34 дүгээр хуудас/,   

 

Гэрч Д.Оюунчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2002 оны 05 дугаар сараас эхлэн нэг гэрт хамтран амьдрах болсон ингээд Х.Гтай амьдрах хугацаанд аав Дашдорж маань Улаанбаатар хот руу шилжих болоод бид ярилцаад аавынхаа хоёр өрөө орон сууцыг Хас банкны зээлээр худалдаж авсан. Энэ мөнгөнөөс 1.800.000 төгрөг бэлнээр наймаа хийнэ гэж мөн 95-18 УБЛ дугаартай машиныг маань аваад алга болсон. 2005 оны 12 дугаар сард яваад 2006 оны 03 сар хүртэл банкинд 500.000 төгрөг төлөөд сураггүй болсон. Миний хувьд Ганбаатараас нэхэмжлэх мөнгө төгрөг байхгүй, харин манай аав Дашдорж анх явахдаа авч явсан мөнгө машин эвдэлсэн мөн банкны хүү, зээлийн мөнгө төгрөгийг нэхэмжлэх ёстой...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 200 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Нанзаддоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Х.Г, О.Ганболд нарыг зүс танина. “...2006 оны 08 дугаар сарын 10-даар шиг санаж байна яг өдрөө бол сайн мэдэхгүй байна О.Ганболд, Х.Г нар супер ногоон өнгийн 69 машинтай ирээд тэгээд 2 морь байна зараад өгчих суманд гайгүй байна гэсэн гээд хөлс өгөхөөр болсон. Хар хүрэн морь, хүрэн морь, ухаа морь гурван адуу байсан ингээд би нэг морийг нь унаад бид Чойбалсан сум орсон тэндээсээ шууд хойгуураа Сэргэлэн сум орж таньдаг ахыг гуйж 2 хүрэн нийт 240.000 төгрөг өгсөнөөс хоёр хоногийн дараа Болдоо ирэхэд нь 150.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 130 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Дандардоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Гурванзагалын харъяат Нанзаддоржийг танина. 2006 оны 08 дугаар сарын 19-ний орой 20 цагийн үед зүүнтээгээсээ ирлээ гээд хүрэн морь, хул морьтой ганцаараа ирсэн тэр шөнөө унтаад өглөө нь надад морио зарна гээд ганцаараа явж ирээд танихгүй болохоор хүн амьтан морийг маань бичиг баримтгүй гээд авахгүй байна хүүхэд сургуульд орно та надад зараад өгөөч гээд гуйгаад байхаар нь хулгай худлын юм биш биз гэхэд үгүй тийм зүйл байхгүй гээд тэгээд би түүнд Тэнгэр Трейд гээд хотоос ирж мал мах авч байсан компаний хүнд уг 2 адууг нийт 240.000 төгрөгөөр өгсөн надад 20.000 төгрөг өгсөн тэгээд зарсан өдрөө яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 131 дүгээр хуудас/,  

 

Гэрч Н.Базармаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хандын Ганбаатартай анх 1984 онд гэр бүл болсон, одоо 3 хүүхэдтэй. 2006 оны 10 дугаар сард хар ногоон өнгийн супер УАЗ-469 машинтай ирсэн. Тэгээд намайг энэ хэний машин юм бэ гэхээр нь Хэнтийд сууж байсан хүүхэний аавынх нь машин буцааж өгөх машин байгаа юм гэж хэлдэг байсан...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 134 дүгээр хуудас/,

 

Гэрч Ж.Батсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний хувьд мэдэх зүйл байхгүй. 2006 оны 08 дугаар сарын 24-ны орой Улаанбаатар хот руу явсан байсан. Маргааш шөнө нь манай хөгшин бэр нарыг байж байхад нь хүмүүс ирж дээрэмдсэн юм гэсэн. Миний тэр алдсан бурханыг хүн мэдэхгүй сүншиглээгүй бурханыг ил гаргадаггүй учир би бурханыхаа гунгэрваан дотор хадгаар ороогоод хийчихсэн байсан. Тэр хүмүүс хадгаар ороосон бурханы хажууд хадгаар боочихсон алтан овооны чулуу байсан түүнийг бас авчихсан байгаа юм. Мөн бурханы гүнгэрвааны өмнө байдаг жижиг ширээн дээр миний буцалсан ус хийж уудаг гуулин домбыг авчихсан байсан. Цэнд-Аюуш нэртэй 20 гаруй см өндөр хэмжээтэй гуулин бурхан байгаа 25-30 см орчим өндөртэй дунд зэргийн хээтэй никель шиг гялалздаг мөнгөн 4 ширхэг бүслүүртэй гуулин домбо байсан...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 233 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Ханддуламын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн хэрэг гарах шөнө манай гэрийн хаалганы зүүн талын гэрийн бүслүүрийг тас огтлоод хаалганы завсараар гараа оруулаад онгойлгосон байсан. Түүнээс хаалганы цоожийг эвдэж барьсан зүйл байхгүй. Бид нар унтахдаа хаалгаа дотроос нь замган түгжээгээр цоожилсон байсан. Унтаж байгаад зүүрмэглэж сэрэх үед их том хар хувцастай хүн гэрээс гарсан шиг санагдаж байгаа юм. 06 цагийн үед нөхөр маань бурхан алга болчихсон байна Хандаа гэхэд нь би сэрсэнээ тэгвэл хүн аваад гарчихлаа гээд  боссон. Босоод гарсан чинь зүүн хатавчины ойролцоо гаднаас 3 бүслүүрийг тасалчихсан байсан. Тэгэхээр нь би хэсгийн төлөөлөгч Мөнхнаранг дуудаад дагуулж ирсэн чинь өвгөн маань хийдийн маань цоожийг эвдээд орсон байна гэсэн. Би орж хараагүй, гэрт авдран дээр байсан Гүнгэрваатай шармал бурхан 1 суврага зэрэг байсан ба 3 шаазан бурхан байсан би нэрийг нь сайн мэдэхгүй байна. Манай нөхөр сайн мэднэ, нэг бурхан нь 50-60 см өндөр 8 гартай 5 давхар толгойтой гуулиар хийж алтаар бүрсэн бурхан ба нөхрийн маань ааваас өвөлж үлдсэн бурхан байсан. Мөн нэг морьтой гуулин алтаар бурсэн бурхан нөгөө хоёр нь 20 гаран см өндөр гуулиар хийж алтаар бүрсэн бурхан байсан...” гэсэн мэдүүлэг. /2 дугаар хавтас, 2 дугаар хуудас/,   

 

Гэрч Л.Мөнхгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2005 оны 05 дугаар сарын 16-нд өөрийн хамаатан Балжинням ахынд Дэлгэрхаан суманд хоносон. Тэгсэн өглөө Балжинням ах хүүе бурхан маань алга болчихсон байна гэхэд нь сэрсэн чинь зүүн хойно авдран дээр байдаг хайрцагтай бурханууд нь байхгүй болчихсон байсан. Тэр дотор лав олон толгойтой шар том бурхан байдаг байсан, бусад бурханыг нь сайн мэдэхгүй мөн хийдийн цоожийг нь мушгиж эвдлээд дотор юмыг нь сандаагаад хаячихсан байсан юу юу алга болсоныг нь би  мэдэхгүй. Балжинням ах зүүн орон дээр эхнэр нь баруун орон дээр би баруун талд газар унтсан унтахдаа хаалгаа түгжсэн юм. Тэгсэн гаднах гэрийн 3 бүслүүрийг тасдаад гараа оруулаад хаалга онгойлгосон юм шиг байна лээ, мөн гэрлийн утсыг нь гадна нь тасалчихсан байсан...” гэсэн мэдүүлэг. /2 дугаар хавтас, 3 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Лувсанбазарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Баатарсүрэн гэдэг хүний хойд эцэг нь Хаймчиг гэдэг хүн Хутагтын хүрээнд сууж байсан эртний лам хүн байсан. Тэгээд нас барахдаа өөрийнхөө бурхан тахилыг Баатарсүрэнгийн хүү Эрдэнэбаатарт л үлдээсэн юм билээ. “...хашаанд пүтгэнд бурхан тахил нь байсан талийгаач Хаймчиг байхдаа л пүтгэнд байрлуулж зул асаадаг байсан ямар бурхан байсныг нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг. /2 дугаар хавтас, 75 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2006 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Өмнөдэлгэр сумын төвд манай ах Эрдэнэбаатар хашаан дотор байдаг пүтэгнээс олон бурхан тахилаа хулгайд алдсан. Би жилдээ нэг удаа цагаан сараар орж мөргөдөг байсан авдранд дотор нь болон гадна их бурхан эд зүйл байдаг байсан. Манай өвөө Хаймчиг гэж дээр үеийн хүн байсан. Тэгээд нас барахдаа тэр пүтгэнд бүх юмаа байрлуулаад өөр дээр нь өссөн Эрдэнэбаатар ахад өвлүүлж үлдээсэн юм...” гэсэн мэдүүлэг. /2 дугаар хавтас, 80 дугаар хуудас/,

Гэрч Ш.Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “...Хашаан дотор нь цагаан пүтгэн дотор дан бурхан байдаг юм. Яг ямар бурхан байдгыг мэдэхгүй, өөрсдийнх яриагаар өвөөгөөс нь өвөлж ирсэн бурхнууд байсан юм билээ...” гэсэн мэдүүлэг...” гэсэн мэдүүлэг. /2 дугаар хавтас, 81 дүгээр хуудас/,

 

Гэрч З.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2007 оны 03 дугаар сарын 30-нд 23 цаг өнгөрч байхад Аюурзана гуай ирж намайг гэрт гурван хүн ирээд хүлээд бурхан тахилыг минь аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд гэрт нь ороход бурхан тахилынх юмыг ундуй сундуй болгосон байсан. Хашааны нь гадаа баруун тийшээ эргэсэн гурван хүний мөр байсан хашааны нь гадаа машин хүн байгаагүй машин эргэсэн мөр хашааны гадаа байсан...” гэсэн мэдүүлэг. /2 дугаар хавтас, 173 дугаар хуудас/,

 

Гэрч В.Уртнасангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2003 оны 05 дугаар сарын 23-нд нохой хуцаад байхаар нь харахад 2 хүн хашааны хаалганы үүдэнд зогсож байсан наанаас нь очоод юу хийж яваа хүмүүс вэ гэхэд тэр хоёр хүн машин хүлээж байна гэхэд манай нохой наанаас нь боргоход тэр хоёр хүний нэг нь төмөр газар унагаагаад буцааж төмөрөө аваад цаашаа яваад өгсөн. Би сайн харж чадаагүй тэгээд 05 дугаар сарын 25-ны шөнө 03 цагийн үед нохой боргоод байхаар нь гараад хашаагаа эргээд хийдийн гэрийг үзэхэд зүгээр байхаар нь орж унтаад өглөө 06 цагт босоод хийдийн гэрийг эргэж үзэхэд уншлагын гэрийн цоож нь цүүтэйгээ мулт татаад аваад явсан болохоор нь гэрт орж үзэхэд хойд талд нь байсан Гуун дотороос 4-н ширхэг бурхан байхгүй болхоор нь би гараад Хамба лам Цацралтөр дээр ирж хэлсэн. Тэгээд цагдаад хэлээд гэрлүүгээ очсон цагдаа ирж үзээд явсан, тэгээд хамба лам Улаанбаатар хот явсан үлдсэн лам нар нь орой 16 цагт хаасан. Энэ өдөр хамба 4-н бурхан аваачиж тавьсан байсан тэгээд би ажил тарсаны дараа уншлагын хийдийн цүүг нь янзлаад даруулга хийгээд орос цоожоор цоожлоод орхисон. Тэгээд би унтаад шөнө дунд 02 цаг өнгөрч байхад гарч эргэхэд зүгээр байсан орж амраад өглөө 07 цагийн үед босоод унд уугаад байж байхад эхний лам хүүхэд Ёндон орж ирхээр нь уншлагын гэрт ороход лам Ёндон ширээн дээр байсан бурхан байхгүй байна гэхээр нь би хаалга үүд нь зүгээр байна  гээд харахад гэрийн зүүн талд модны хугархай байхаар нь хөшигөө сөхөөд үзэхэд ханын 4 шийрийг хугалаад хаяаг нь сөхөж орсон юм шиг байхаар нь би лам хүүхдээ гаргаж хаалгаа түгжээд цагдаад хэлээд лам хүүхдээ хамба лам руу явуулсан...” гэсэн мэдүүлэг. /3 дугаар хавтас, 22 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Баттөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай гэрт 2006 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагаас 12 цагийн хооронд байшингийн зүүн талын цонхоор орж 2 ширхэг бурхан алдсан юм 1.Богдзонхов, 2.Цагаан Өвгөн гэх хоёр бурхан юм. Манайд энэ өдрийн өглөө 10 цагийн орчимд Батчулуун өөрийн эксель машинтай эхнэрийн хамтаар очсон. Тэгээд аав Базараас ногоо тарьдаг айл заалгахаар явсан намайг 12 цаг өнгөрөөгөөд гэртээ эргэж очиход аав Базар гэртээ очсон байсан. Тэгэхэд манай байшингийн зүүн талын цонхны уяа нь тасарсан байсан өглөө нь дээж өргөх гэтэл 2 бурхан байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг. /3 дугаар хавтас, 32 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Тунгалагсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “...Сумын төвд Ганзориг гэдэг айлын хашаанд байхад 2006 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-ны үед хадам ээж нөхөр 4-н хүүхдийн хамт унтаж байхад шөнө 02-03 цагийн үед байх хаалга нүдсэн хэн бэ гэхэд Ганаа байна гэж хэлээд онгойлгоход танихгүй хүн гар чийдэн тусгаж орж ирээд баруун орны толгой талд зогсож гар чийдэнгээ унтраагаад улаан Мэгзэрийнх хаана вэ гэж асуухад нь зааж өгөхөд гарангуутаа гүйхээр нь гарч харахад булан тойрч гүйгээд алга болсон. Маргааш өглөө 05 цагийн үед босч байхдаа хойморт байсан бурханаа харсан чинь байхгүй байсан. Орой унтахад байсан юм, Жамбалгарав гэдэг нэртэй усанд суудаг бурхан байсан алтадмал шар өнгөтэй таваг нь тусдаа салдаг тийм бурхан байсан эрэгтэй хүний тэнийсэн алгын чинээ гэхээр 20/10 хэмжээтий хавьцаа байх тийм л бурхан байсан. Цээжиндээ 9-н жижиг бурхантай ардаа мааний 4-н үсэгтэй байсан юм...” гэсэн мэдүүлэг. /3 дугаар хавтас, 62 дугаар хуудас/,

 

            Гэрч А.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2006 оны 11 дүгээр сард шиг санаж байна Баярсайхан Ширчинжав хоёроос 800.000 төгрөгөөр оройн хэсэгтээ цоорхой нүхтэй гурван хэсэг Ганжир худалдаж авсан. Мөн уг Ганжирийг 200.000 төгрөгөөр дарханы газарт өгч засуулсан юм. Одоо энэ ганжир надад байгаа...” гэсэн мэдүүлэг. /3 дугаар хавтас, 70 дугаар хуудас/,

Гэрч А.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би урт цагааны зүүн "Үхэр тэрэг" гэдэг дэлгүүрийн лангуу түрээсээр эзэмшдэг. 2006 оны 11-12 сарын орчимд ногоон өнгийн соната машинтай гурван залуугаас 350.000 төгрөгөөр дээд хэсэгтээ бууны сумны ором нүхтэй дээд хэсгээрээ жаахан эвдрэлтэй зэс хөөмөл алтан шаргал Ганжир худалдаж авсан юм. Үүнийг ширчинжавын хамт хуадалдаж авсан үүнээс удаагүй Азийн урлаг дэлгүүрийн Алтангэрэлд 800.000 төгрөгөөр зарсан юм. Тэр 3-н залууг одоо харвал танихгүй. /3 дугаар хавтас, 71 дүгээр хуудас/,

Гэрч О.Галтмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Цэвээнсүрэн овогтой Ганзоригыг танина энэ хүн миний дүү Оюунчимэгтэй суусан. Энэ үеэс эхлэн таних болсон юм, би хувьдаа улсын дугаар 60-01 УБЯ дугаарын саарал өнгийн микроавтобустай юм. Энэ нь өөрийн хувийн машин юм 2006 оны 06 дугаар сард шиг санаж байна Ганзориг нь надаас таны микроавтобустай чинь гол гарчихаад ирье гэж хэлээд аваад явсан. Ингээд орой нь авч яваад маргааш нь авчирсан шиг санаж байна надаас гуйж авч явахдаа айлд очоод ирье гээд хэлээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг. /4 дүгээр хавтас, 205 дугаар хуудас/,

 

Гэрч У.Октябрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2010 оны 1 дүгээр сарын  07-ноос 08-нд шилжих шөнө миний хардаг Шарга морьт дахь баригдаж байсан трансформаторыг тонож эд зүйлс алга болсон байсан. Үүнийг би өглөө нь эргэхдээ мэдсэн. Цасан дээр 2-оос дээш хүний мөр гарсан байсан. Тэгээд хулгай орсон талаар дарга нартаа хэлсэн. Би 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаатай очсон байсан юм. Шөнөдөө 2-3 эргэдэг. Эргэх хүртлээ унтаж байсан. Манайх нийт талбайг тойроход 15-20 орчим минут болох том талбай байдаг. Би ганцаараа харуул хийдэг. Бүтэн эсэхийг цоожоор нь шалгадаг байсан...” гэсэн мэдүүлэг. /10 дугаар хавтас, 136 дугаар хуудас/, 

 

             Гэрч С.Лхасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2009 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд өөрийн төрсөн охин Энхцэцэгийн гэрт хоносон. Тэгээд 27-ны өдөр буюу бүтэн сайн өдөр 18 цагийн үед Шарга морьтод гэртээ ирээд хажуугийн дэлгүүр орсон. Тэгсэн худалдагч нь гэр чинь хүйтэн байгаа байх өчигдөр тог тасарсан гэж байсан. Тэгээд хүүтэйгээ гэртээ ороод хоол халааж идээд унтаж байхад хаалга нүдэхээр нь онгойлготол 2 энгийн хувцастай цагдаагийн хүмүүс ирээд цахилгааны трансформатор тоногдсон таниас асуух зүйл байна...” гэсэн мэдүүлэг. /10 дугаар хавтас, 116 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Гантөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би  юу болсон  талаар сайн  мэдэхгүй.  2010 оны 01 дүгээр сард ажил явдал гараад Багануурт ирэхэд Баатар, Баярхүү, Баярмаа, Нармандах нарыг хэрэгт холбогдсон гэж надад хэлсэн. Баярхүү бол багын хэг ёг хийсэн зантай хүүхэд байсан. Мөн бурхан хулгайлсан хэргээр аймагт шалгагдаж байгаад одоо хотод шалгагдаж байгаа гэсэн. Баярмаа төлөв даруу зантай, томоотой, урьд нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Баатар нь зан төлөвийн хувьд бол даруу зантай хүүхэд байгаа юм...” гэсэн мэдүүлэг. /10 дугаар хавтас, 215 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Адилцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай нөхөр Нармандахын дүүгийн нөхөр Баярмаа 2 дүүгийнхээ хамт манайд ирж хоносон. Манай нөхөр халтуурандаа гарч байна гээд л өглөө машинаа унаад л гардаг байсан. Надад хулгай хийсэн талаараа юу ч хэлээгүй. 2010 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс ярьж байна гэхээр нь очиж уулзсан. Очиход танай нөхөр чинь эдгээр хүмүүстэй хамт хулгай хийсэн байна гээд машиныг нь цагдаагийн хэлтсийн хашаа дотор оруулсан байсан. Тэгээд хэрэг нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү шилжихэд машиных нь арын багажийг онгойлгож хулгайн эд зүйлийг нь харахад зэс ороомог, утаснууд байсан...” гэсэн мэдүүлэг.  /10 дугаар хавтас, 166 дугаар хуудас/,

 

Гэрч Ш.Монхорын мөрдөн байцаалтад өгсөн: “...2009 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн үед Баяндаваа доод ам хувийн эзэмшлийн трансформатор алдагдсан. Маргааш өглөө нь 2 хүний мөр байсан. Дотор эд анги болох зэс ороомог аваад явсан байсан. Шөнө 02 цагийн үед тог тасарсан, тэгээд л алдагдсаныг нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг. /10 дугаар хавтас, 46 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Баттөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2010 оны 01 дүгээр сарын 13-ны орой харанхуй болсон байхад би Гачуурт тосгоны шар хоолойн амны Улаан толгой гэх газрын доод гол орчимд байх Миком ХХК-ний эдлэн газар, байшин, цахилгаан трансформаторыг эргэсэн. Тэр үед цас шуургатай, хүйтэн өдөр байсан. Цахилгааны трансформаторыг нураагаад эвдээд доторхыг нь хөндийлөөд хаясан байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд Баянзүрх дүүргээс цагдаа ирээд шалгаад явсан. Сүүлийн 1 жил ямар ч цахилгаангүй байсан. Хуучны эд юм шиг байна лээ. Машины мөр байсан. 4 хүний мөр байсан. Доторх зүйлийг нь тоносон байсан...” гэсэн мэдүүлэг. /10 дугаар хавтас, 55 дугаар хуудас/, 

 

Гэрч Ч.Отгонбаярийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2010 оны 01 дүгээр сарын эхээр "108 суврага" ХХК-ний трансформаторыг тонож эд зүйлийг нь хулгайлсан байна гэж зуслан хэсгийн монтёруудаас сонссон. Өмнөхөн нь манай нэг трансформатор тоногдож эд зүйл нь хулгайлагдсан юм. "108 суварга" ХХК-ний захирал Мягмарсүрэн надаар 2009 оны 10 дугаар сард ажил хийлгэсэн мөнгөний өртэй байгаа юм. Би мөнгөө өгөхгүй бол хийсэн ажлаа буулгаж хуучин шугамаа тавина гэж Мягмарсүрэнд хэлж байсан юм...” гэсэн мэдүүлэг. /10 дугаар хавтас, 23 дугаар хуудас/,

Хохирогч Д.Хүрэлбаатарийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр баг Хутант гэх газарт оршин суудаг. Ингээд 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр адуугаа татах гээд манай хүү яваад адуугаа огт олоогүй юм. Хүрэн гүү 9 настай ширээтэй бумбан тамгатай, хүрэн гүү 4 настай галтай саран тамгатай, хүрэн халзан гүү 10 настай латин У үсгэн тамгатай, Ухаа гүү 4 настай галтай саран тамгатай, хар голтой хул гүү 5 настай толин ташаан дээрээ галтай саран тамгатай, орог хүрэн гүү 10 настай 2 талын гуян дээрээ эрхийвчтэй чойндон тамгатай, бор гүү 8 настай амтай онгин тамгатай, хээр гүү 10 настай амтай онгин тамгатай, буурал байдас 3 настай галтай саран тамгатай, орог байдас цавьдар 3 настай галтай саран тамгатай, бор азарга 10 настай галтай саран тамгатай, хүрэн морь 8 настай галтай саран тамгатай, ухаа морь 12 настай өлзий тамгатай, бор хязаалан 4 настай галтай  саран тамгатай, хүрэн үрээ 3 настай галтай саран тамгатай, хүрэн үрээ 3 настай галтай саран тамгатай, хээр  үрээ 3 настай галтай саран тамгатай, оны өмнө унага байсан он гараад даага болсон хүрэн даага 1 настай тамгагүй,  ухаа даага мөн оны өмнө унага байсан он гараад даага болсон 2 уулаа эр даага байсан...” гэсэн мэдүүлэг. /17 дугаар хавтас, 18 дугаар хуудас/,

Гэрч С.Гантогтохын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сэргэлэн сумын 1 дүгээр баг Бага уулын энгэр гэх газарт мал маллаж байдаг юм. 2011 оны 01 дүгээр сарын 10-ны орчимд малд явж байгаад Цагаан толгойн хоолой гэх газарт олон адуу туусан 1 морьтой хүн баруун тийшээ явж байхад нь таарсан юм. Тэр хүн надад өөрийгөө Цагаан-Овоо сумын Буддарь адуугаа хайж яваад олоод явж байна өөрийн адуу юм аа гэж хэлсэн. Бор азаргатай 19 тооны адуу байсан. Ямарч байсан 2 бор морь, хул зүстэй морь, хүрэн морь 2-3 унага байсан шиг санаж байна...” гэсэн мэдүүлэг. /17 дугаар хавтас, 23 дугаар хуудас/,

Гэрч С.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн: “...2011 оны 1 дүгээр сарын эхээр би хөдөө гэртээ мал дээрээ очоод байсан юм. Би дүү Гантогтохынд байсан ба өглөө хонио гаргах гээд ах Лхайжавынд очих замд Баян нуурын ухаа гэх газарт бор азаргатай 19 тооны адуу байсан тэр адуу хөөгдсөн байдалтай хөлстэй, 2 бор морийг нь унасан тохомны хөлстэй байсан. Би маргааш нь хүүхдийн бие муу гээд аймгийн төв руу явсан.  Явахдаа дүү Гантогтоход адуу сураглаад ирвэл нэр усыг нь сайн асууж өгөөрэй наад адуу чинь хөөгдөж  ирсэн адуу байна гэж хэлээд явсан. Би аймагт ирээд 5-6 хоногийн дараа утсаар дүү Гантогтохоос нөгөө адуу яасан гэхэд Цагаан-Овоо сумын Буддарь гэдэг хүн аваад явсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг. /17 дугаар хавтас, 26 дугаар хуудас/,

Гэрч Ч.Дугарбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2011 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө унтаж байхад гаднаас Буддарь орж ирсэн юм. Тэгэхлээр нь би яаж яваа юм бэ гэж асуухад Ганбаатар ахын хүнээс авах байсан адуунуудыг авчирсан гэсэн. Өглөө босоод харсан чинь баруун урд 10 гарам тооны адуунууд байсан. 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн үед Буддарийн авчирсан адуунуудыг нядлаад дууссан...” гэсэн мэдүүдэг. /17 дугаар хавтас, 30 дугаар хуудас/, 

Гэрч З.Энхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 4 дүгээр багт оршин суудаг бөгөөд 2011 оны 1 дүгээр сарын хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна Ганбаатар ах орж ирээд хэдэн хүн олчих адуу нядлуулах гэсэн юм аа гэхээр нь өөрийн ах дүү Батжаргал, Баатаржаргал, Оргил, Баатархуяг, Наранхүү нарт хэлсэн. Ямар ч байсан уг айлд очиж 16 тооны адуу нядалсан...” гэсэн мэдүүлэг. /17 дугаар хавтас 39 дүгээр хуудас/,

Хохирогч Ц.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хонио 18 цаг өнгөрөөгөөд хотлуулаад хашсан. Тэгээд 21-ний өглөө 7 цагийн алдад босоод хороо руугаа очсон чинь манай хашааны ам онгорхой байсан. Тэр хонио үзээд баруун хойш явж байтал баруун урд чигтээ шувуу эргэлдээд байхаар нь тэр газарт нь очсон чинь 22 бог малын гэдэс дотор гаргаж хаяад толгой арьс махыг нь аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг. /17 дугаар хавтас, 200 дугаар хуудас/,

Гэрч Н.Батхишигийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2011 оны 12 дугаар сарын 21-нд 6 хонины мах Болдоо авчирч өгсөн. Нэг кг-ийг нь 3400 төгрөгөөр бодож 6 хонь авсан. Надад 6 хонь зарсанаас хойш хэд хоногийн дараа Болдоо 20-иод хонийг арьс махтай нь хамт зарсан...” гэсэн мэдүүлэг. /17 дугаар хавтас, 202 дугаар хуудас/,

Хохирогч З.Хурцбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Гичгэнэ багт байдаг юм. 2012 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө хашаанаасаа 19 тооны бог алдсан.  Эр хонь 2, эм хонь 14, эр ямаа гурвыг алдсан...” гэсэн мэдүүлэг. /21 дүгээр хавтас, 27 дугаар хуудас/,

Гэрч Н.Батхишигийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг гэртээ байхад 2012 оны 1 дүгээр сарын 07-ны орой 19 цаг өнгөрч байхад 88544545 гэсэн дугаараас Болдоо гэж хүн байна хэдэн хонь, ямаа арьс махтай нь хамт өгөх гэсэн юм гэхэд хэдэн ширхэг хонь ямаа байгаа юм бэ гэхэд 16 хонь 3 ямааны махнууд байна гэж хэлсэн. Тэгэхээр  нь би хамт ажилладаг Анхбаяр руу залгаад Болдоо гэдэг хүн 16 хонь, 3 ямааны арьс махнууд худалдаж ав гэж хэлсэн. Тэр Болдоо цагаан өнгийн соната 2 машинтай, элентра маркийн машинтай дахиад нэг машинтай байсан гэж Анхбаяр надад ярьсан...” /17 дугаар хавтас, 202 дугаар хуудас/,

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Гичгэнэ баг Нартын хөндийн адаг гэх газарт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл: /20 дугаар хавтас 12-аас 13  дугаар хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 10-14 дүгээр хуудас/,

Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Гомбо хайрхан түүхий эдийн авах цэгийн гадна талд 9608УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: /20 дугаар хавтас 55-56 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Эрдэнэбадрахын мөрдөн байцаалтад өгсөн: “...2011 оны 12 сарын үед манай өөрийн 2 тооны шар хээр гүү, асгий цагаан улаан хээр гүүг хулгайд алдсан. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг. /22 дугаар хавтас, 146 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Баатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Баруун түгээх төвд инженер хийдэг тэгээд ХУД-ийн 13 дугаар хороонд байрлах цахилгааны дэд станцад 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдөр очиход уг станцын трансформаторын өрөөний хаалгыг эвдэж онгорхой орхисон байсан дотор нь байсан трансформаторыг гарган газар тавьсан доторх зэс ороомгийг хулгайлан авсан байсан...” гэсэн мэдүүлэг. /22 дугаар хавтас, 168 дугаар хуудас/,

Гэрч П.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...Захирал Баатар 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдөр над руу утсаар яриад Шувуунд байрлах дэд станцад хулгай орж трансформаторыг хулгайлсан байна гэж яриад 16 цагийн үед би Паламын хамт Шувуунд байрлах станцад очиход гадна хаалгын цоожийг эвдэн онгойлгоод дотор нь байсан трансформаторын унагаж задлаад зэс ороомгийг нь хулгайлаад аваад явсан байсан. Трансформаторын эд ангиудыг бөөгнүүлж байхад дотор трансформатор байсан төмөр амбаар дотор хот хоорондын автобусны Сүхтогоо гэсэн нэртэй тасалбар байсан ба түүнийг Баатар захиралд хэлсэн. Манай тэр  трансформаторын амбаар нь битүү төмөр амбаар байнга цоожтой байдаг тул ямар нэгэн цаас хог хийсэж орох боломжгүй тэгэхээр хүн л оруулсан байх…” гэсэн мэдүүлэг. /22 дугаар хавтас 185 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-36/, хохирогч Б.Ренчинхандын мэдүүлэг /1-р хавтас хх-218/, хохирогч Ш.Чимэдээгийн мэдүүлэг /1-р хавтас хх-227/, хохирогч Т.Балжиннямын мэдүүлэг /1-р хавтас хх-240, хх-242/, хохирогч Л.Найдангийн мэдүүлэг /2-р хавтас хх-23, 28/, хохирогч Б.Эрдэнэбаатарын мэдүүлэг /2-р хавтас хх-56/, хохирогч Ц.Ариунтуяагийн мэдүүлэг /2-р хавтас хх-94, 5-р хавтас хх-191/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Гантуяа /22-р хавтас хх-151/, хохирогч Б.Аюурзаны мэдүүлэг /2-р хавтас хх-155/, хохирогч О.Отгонбаярын мэдүүлэг /3-р хавтас хх-4/, хохирогч Ц.Бэхцоожийн мэдүүлэг /3-р хавтас хх-10/, хохирогч Г.Цэндийн мэдүүлэг /3-р хавтас хх-14/, хохирогч Н.Лосолмаагийн мэдүүлэг /3-р хавтас хх-17, 47/, хохирогч А.Базарын мэдүүлэг /3-р хавтас хх-28/, хохирогч Г.Сүхбаатарын мэдүүлэг /3-р хавтас хх-34/, хохирогч С.Цэрэндуламын мэдүүлэг /3-р хавтас хх-38/, хохирогч Б.Түмэнхишигийн мэдүүлэг /11-р хавтас хх-212/, хохирогч С.Бат-Эрдэний мэдүүлэг /3-р хавтас хх-53/, хохирогч С.Чулуунбилэгийн мэдүүлэг /3-р хавтас хх-59/, хохирогч Д.Банзрагчийн мэдүүлэг /5-р хавтас хх-194/,  хохирогч Д.Өлзийбаярын мэдүүлэг /1-р хавтас хх-118/, хохирогч Д.Батмөнхийн мэдүүлэг /1-р хавтас хх-127/, хохирогч Ч.Мөнхбатын мэдүүлэг, хохирогч Т.Болдбаярын мэдүүлэг /10-р хавтас хх-122/, хохирогч Ч.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /10-р хавтас хх-14/, хохирогч С.Батболдын мэдүүлэг /10-р хавтас хх-58/, хохирогч Д.Отгонбаатарын мэдүүлэг /10-р хавтас хх-75/, хохирогч С.Жадамбаагийн мэдүүлэг /10-р хавтас хх-40/, хохирогч Д.Оюунгэрэлийн мэдүүлэг, гэрч Б.Жавзангийн мэдүүлэг /1-р хавтас хх-28/, гэрч Б.Баяраагийн мэдүүлэг /1-р хавтас хх-29/, гэрч Н.Батжаргалын мэдүүлэг, гэрч Я.Алтанаагийн мэдүүлэг /1-р хавтас хх-34/, гэрч Д.Оюунчимэгийн мэдүүлэг /1-р хавтас хх-128/, гэрч Д.Нанзаддоржийн мэдүүлэг /1-р хавтас хх-130/, гэрч Д.Дандардоржийн мэдүүлэг /1-р хавтас хх-131/, гэрч Н.Базармаагийн мэдүүлэг /1-р хавтас хх-134/, гэрч Ж.Батсүрэнгийн мэдүүлэг /1-р хавтас хх-233/, гэрч Д.Ханддуламын мэдүүлэг /2-р хавтас хх-2/, гэрч Л.Мөнхгэрэлийн мэдүүлэг /2-р хавтас хх-3/, гэрч Д.Лувсанбазарын мэдүүлэг /2-р хавтас хх-75/, гэрч Б.Эрдэнэбилэгийн мэдүүлэг /2-р хавтас хх-80/, гэрч Ш.Эрдэний мэдүүлэг /2-р хавтас хх-81/, гэрч З.Батбаярын мэдүүлэг /2-р хавтас хх-173/, гэрч В.Уртнасангийн мэдүүлэг /3-р хавтас хх-22/, гэрч Б.Баттөрийн мэдүүлэг /3-р хавтас хх-32/, гэрч Б.Тунгалагсайханы мэдүүлэг /3-р хавтас хх-62/, гэрч А.Алтангэрэлийн мэдүүлэг /3-р хавтас хх-70/, гэрч А.Баярсайханы мэдүүлэг /3-р хавтас хх-71/, гэрч О.Галтмаагийн мэдүүлэг /4-р хавтас хх-205/, гэрч Б.Энхбаатарын мэдүүлэг /5-р хавтас хх-196/, гэрч Д.Ичинноровын мэдүүлэг /5-р хавтас хх-197/, гэрч Б.Дунгарын мэдүүлэг /5-р хавтас хх-208/, хохирогч Д.Гантулгын мэдүүлэг /14-р хавтас хх-21/, гэрч У.Октябрийн мэдүүлэг /10-р хавтас хх-136/, гэрч С.Лхасүрэнгийн мэдүүлэг /10-р хавтас хх-116/, гэрч Д.Гантөмөрийн мэдүүлэг /10-р хавтас хх-215/, гэрч Н.Мөнхбаярын мэдүүлэг /10-р хавтас хх-166/, гэрч Д.Адилцэцэгийн мэдүүлэг /10-р хавтас хх-167/, гэрч Ш.Монхорын мэдүүлэг /10-р хавтас хх-46/, гэрч Д.Баттөмөрийн мэдүүлэг, гэрч Ч.Отгонбаярын мэдүүлэг /10-р хавтас хх-23/, хохирогч Б.Хэрлэнбаярын мэдүүлэг /11-р хавтас хх-174/, хохирогч Д.Хүрэлбаатарын мэдүүлэг /17-р хавтас хх-18/, гэрч С.Гантогтохын мэдүүлэг /17-р хавтас хх-23/, гэрч С.Гантулгын мэдүүлэг /17-р хавтас хх-26/, гэрч Ч.Дугарбаатарын мэдүүлэг /17-р хавтас хх-30/, гэрч З.Энхжаргалын мэдүүлэг /17-р хавтас хх-39/, яллагдагч А.Буддарийн мэдүүлэг /17-р хавтас хх-74/, яллагдагч Х.Гын мэдүүлэг /17-р хавтас хх-77/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /17-р хавтас хх-195, 197-198/, хохирогч Ц.Бямбасүрэнгийн мэдүүлэг /17-р хавтас хх-200/, гэрч Н.Батхишигийн мэдүүлэг /17-р хавтас хх-202/, яллагдагч Ж.Бгийн мэдүүлэг /17-р хавтас хх-207/, яллагдагч Д.Бын мэдүүлэг /17-р хавтас хх-211/, яллагдагч Х.Гын мэдүүлэг /20-р хавтас хх-230/, яллагдагч Г.Хадбаатарын мэдүүлэг /21-р хавтас хх-50/, хохирогч З.Хурцбилэгийн мэдүүлэг /21-р хавтас хх-27/, яллагдагч Д.Бын мэдүүлэг /20-р хавтас хх-209/, яллагдагч Ж.Бгийн мэдүүлэг /17-р хавтас хх-209/, гэрч Н.Батхишигийн мэдүүлэг /17-р хавтас хх-202/, яллагдагч Д.Нын мэдүүлэг /20-р хавтас хх-225/, яллагдагч Г.Хадбаатарын мэдүүлэг /21-р хавтас хх-50/, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Гичгэнэ баг Нартын хөндийн адаг гэх газарт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /20-р хавтас хх10-14/, яллагдагч Д.Бын мэдүүлэг /20-р хавтас хх-214/, 9608 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /20-р хавтас хх55-56/, хохирогч Ц.Эрдэнэбадрахын мэдүүлэг /22-р хавтас хх-146/, яллагдагч Д.Бын мэдүүлэг /20-р хавтас хх-214/, яллагдагч Г.Хадбаатарын мэдүүлэг /20-р хавтас хх-220/, яллагдагч С.Эын мэдүүлэг /20-р хавтас хх-235/, хохирогч Ц.Баатарын мэдүүлэг /22-р хавтас хх-168/, гэрч П.Мөнхжаргалын мэдүүлэг /22-р хавтас хх-185/, яллагдагч Ж.Бгийн мэдүүлэг /22-р хавтас хх-201/, гэрэл зургийн үзүүлэлт /33-р хавтас хх13-15/, хохирогч Оюунгэрэлийн мэдүүлэг /хх-77/, гэрч Г.Урангоогийн мэдүүлэг /хх-96/, гэрч Мөнхбаярын мэдүүлэг /хх-98/, гэрч Ариунцэцэгийн мэдүүлэг /хх-95/, гэрч Дэлгэржаргалын мэдүүлэг, гэрч Отгонжаргалын мэдүүлэг /хх-113/, гэрч Отгоны мэдүүлэг /хх115-116/, ял Чулуунбатын шалгах хуудас /хх-243/, Хуягбаатарын ял шалгах хуудас /хх-249/, хохирогч Эрдэнэбаатарын мэдүүлэг /27-р хавтас хх30-32/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх71-74/, шинжээч нарын дүгнэлт /хх-242/, эд зүйлийн үнэлгээ /хх-96/, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /2-р хавтас хх-101/, соёл урлагийн газрын албан тоот, мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт /5-р хавтас хх-243/, эд зүйлийн үнэлгээ /5-р хавтас хх-199/, эд зүйлийн үнэлгээ /2-р хавтас хх-69/, хохирогчийн мэдүүлэг /11-р хавтас хх-174, 176-177/, 13-245 хэргийг буцаасан тогтоол /13-р хавтас хх245/, Багануур дүүргийн засаг даргын тодорхойлолт /34-р хавтас хх-38/, гэрлэлтийн гэрчилгээ /хх-39/, 2 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-40/, амьжиргааны төвшний үнэлгээ /хх-41/, эхнэр Дэлгэржаргалын группын дэвтрийн хуулбар, гэрч Баатарын мэдүүлэг /15-р хавтас хх-179/, яллагдагчаар татах тогтоол /34-р хавтас хх-2/, гэрч Оюунчимэгийн мэдүүлэг /1-р хавтас хх-129/, гэрч Базармаагийн мэдүүлэг /хх-134/, Хэнтий аймгийн сум дундын шүүхийн шийтгэх тогтоол /16-р хавтас хх-116/, ажилд орсон чөлөөлөгдсөн тушаал /4-р хавтас хх52-53/, ял шалгах хуудас /хх-45/, магадлал /хх227-228/, эд зүйлийн үнэлгээ /1-р хавтас хх247-248, 2-р хавтас хх96-97/, хохирогийн мэдүүлэг /2-р хавтас хх-28/, Оюунбаатарын мэдүүлэг /хх-48/, хохирогч Туяагийн мэдүүлэг /хх-9/, засаг даргын тодорхойлолт /хх-176/, Энхзаяагийн мэдүүлэг /хх-30/, сэжигтэн Алмаасбаатарын мэдүүлэг /хх-45/, яллагдагч Ганзоригийн мэдүүлэг, яллагдагч Оюунбаатарын мэдүүлэг, Оюунбаатарын ял шалгах хуудас /5-р хавтас хх-114/, дахин байцаасан тэмдэглэл /хх-8/, эд хөрөнгө битүүмжилсэн баримт /хх-13/, шүүх хуралдааны тэмдэглэл /хх-27/, шийтгэх тогтоол, гомдол /хх-140/, гэрч Ууганхүүгийн мэдүүлэг /хх-170/, Нийслэлийн Эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 145 дугаар магадлал /38 хавтас, хх199-216/, шүүгдэгч Г.Цэгмдийн ял шалгах хуудас /39 хавтас, хх-233/, эд зүйлийн үнэлгээ /41 хавтас, хх96-165/, Г.Цэгмидийн ¹0000199931 дугаартай нас барсны лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Д.Б нь: Шүүгдэгч М.Э, С.Э, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд 2006 оны 06 дугаар сарын 05-06-ны шөнө иргэн Б.Эрдэнэбаатарын хашаанд байдаг чингэлэгнээс буюу агуулах савнаас бурхан тахилын эд зүйлс хулгайлж 42.215.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч М.Э, Д.Батчулуун нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан 2006 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүргийн 4 дүгээр хороо 09-02 тоотод оршин суух А.Базарын гэрээс 2 ширхэг бурхан хулгайлж 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч М.Э, Ц.Ганзориг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан 2006 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Засаг даргын өрөөнөөс Алтанганжир хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2012 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Д.Н, Ж.Б, Г.Хадбаатар нартай бүлэглэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр баг Дуутын даваанаас З.Хурцбилэгийн 19 тооны 1.220.000 төгрөгийн үнэтэй  бог малыг  хулгайлсан гэмт хэрэг, 

Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан Хэнтий аймгийн Орон нутгийн музейд 2007 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч 26 ширхэг  хошуудын тамга, агар хувин, мөнгөн хайрцаг зэргийг хулгайлж 134.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг, М.Э, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан тохиролцож бүлэглэн 2006 оны 8 сард Багануур дүүрэг дэх Онцаршилэнг хийдэд хууль бусаар нэвтрэн З ширхэг бурхан хулгайлан 1.480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Дэрсэн хонхор гэх газраас 2012 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Г.Хадбаатар, С.Э нартай бүлэглэн  машин механизм ашиглан Ц.Эрдэнэбадрахын 2 тооны 1.700.000 төгрөгийн үнэтэй адууг хулгайлсан гэмт хэрэг, 

2011 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Ж.Б, Х.Г, Г.Хадбаатар нартай бүлэглэн машин механизм ашиглан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг Ногоон тойромоос Ц.Бямбасүрэнгийн 22 тооны 1.430.000 төгрөгийн үнэтэй хонийг хулгайлж нийт 185.295.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

 Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбилэг, М.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож булэглэн 2007 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд Д.Банзрагчийн гэрт түүний эсрэг амь биед аюултай аргаар хүч хэрэглэн  довтолж маанийн хүрд, зэс тавгийг дээрэмдэж  550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбилэг, Н.Сүхбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2007 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны төвд оршин суух иргэн Б.Аюурзанын амь биед нь аюултайгаар хуч хэрэглэж зодож, гар хөлийг нь хүлэн бурхан тахилын эд зүйлсийг нь дээрэмдэж 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч М.Э, Г.Оюунбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2006 оны 05 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багт оршин суух иргэн Л.Найданд зэвсгийн чанартай зүйл буюу газ цацан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж цохиж бурхан тахилын эд зүйлсийг нь дээрэмдэж 140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

 Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбилэг, М.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2006 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дархан сумын Бор-Өндөр хотын гэр хороололд оршин суух иргэн Б.Ренчинханд, Ш.Чимэдээ нарт амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буу тулган бурхан эд зүйлийг нь дээрэмдэж 90.000 төгрөгийн хохирол гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Бтэй хамтран яллагдагч Г.Быг 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдэхэд нь ятгах болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхэж гэмт хэрэг үйлдэхэд нь хамтран оролцсон гэмт хэргүүд,

Шүүгдэгч Х.Г нь: Шүүгдэгч М.Э, Б.Баттулга, А.Алмаасбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2003 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандганы уурхайн зүүн талд оршин суух иргэн И.Настраагийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж баруун гуянд нь нэг удаа хутгалан биед нь хөнгөн гэмтэл учруулж буу барин дайрч бурхан дээрэмдэхийг завдсан гэмт хэрэг,

Шүүгдэгч М.Этай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн машин механизм ашиглан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд оршин суух иргэн Н.Жанцангийн гэрээс 2003 оны хавар  войперийн таг 1 ширхэгийг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч М.Э, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Юүдэг гол газраас 2005 оны 06 дугаар сарын 22-ны шөнө иргэн С.Цэрэндуламын Аюуш бурханыг хулгайлж 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Э, Ц.Галдан нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Уртын гол газраас 2006 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө иргэн С.Чулуунбилэгийн 1 ширхэг бурханыг хулгайлж 50.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч М.Э, Ц.Галдан нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан 2005 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын төвд оршин суух иргэн Г.Сүхбаатарын гэрээс 1 ширхэг бурханыг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Яллагдагч О.Ганболдтой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан 2006 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 123-ийн буудлаас иргэн Д.Батмөнхийн 2 тооны чөдөртэй морийг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч А.Буддарьтай бүлэглэн 2011 оны 1 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө машин механизм ашиглан Дорнод аймгийн Баянтүмэн сум 4 дүгээр багийн нутаг Хутант гэх газраас Д.Хүрэлбаатарын 19 тооны 5.050.000 төгрөгийн адууг хулгайлсан гэмт хэрэг, 

Шүүгдэгч О.Ганболдтой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан 2006 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас иргэн Д.Өлзийбаярын 2 тооны чөдөртэй морийг хулгайлж 400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

2011 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Ж.Б, Д.Б, Г.Хадбаатар нартай бүлэглэн машин механизм ашиглан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг Ногоон тойромоос Ц.Бямбасүрэнгийн 22 тооны 1.430.000 төгрөгийн үнэтэй хонийг хулгайлсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэгтэй бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баганхангай дүүргийн нутагт оршин суух иргэн Бямбадашийн 2 үхрийг хулгайлж 2.800.000 төгрөгийн хохирол уруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн бөгөөд 10 удаагийн давтан үйлдлээр ганцаараа болон бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хулгайлах гэмт хэргийг нийт 15.830.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд,

Шүүгдэгч М. Энхзаяа нь: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд оршин суух иргэн Г.Цэндийн гэрээс 2003 оны намар “Богдзонхов” бурханыг нь хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг, Д.Б, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан тохиролцож бүлэглэн 2006 оны 8 дугаар сард Багануур дуүрэг дэх Онцаршилэнг хийдэд хууль бусаар нэвтрэн З ширхэг бурхан хулгайлан 1.480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Х.Гтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд оршин суух иргэн Н.Жанцангийн гэрээс 2003 оны хавар войперийн таг 1 ширхэгийг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

 Шүүгдэгч Х.Г, Ц.Галдан нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан 2005 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын төвд оршин суух иргэн Г.Сүхбаатарын гэрээс 1 ширхэг бурханыг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Х.Г, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Юүдэг гол газраас 2005 оны 06 дугаар сарын 22-ны шөнө  С.Цэрэндуламын 1 тооны бурханыг хулгайлж 4.000.000 төгрөгийн учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Х.Г, Ц.Галдан нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Уртын гол гэх газраас 2006 оны 04 дүгээр сарын 17-наас 18-нд шилжих шөнө иргэн С.Чулуунбилэгийн 1 ширхэг бурханыг хулгайлж 50.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Д.Б, Ц.Ганзориг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан 2006 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Засаг даргын өрөөнөөс Алтанганжир хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Д.Б, С.Э, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд 2006 оны 06 дугаар сарын 05-наас 06-ны шөнө Б.Эрдэнэбаатарын хашаанд байдаг чингэлэгнээс бурхан тахил, эд зүйлсийг нь хулгайлж 42.215.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,  

Шүүгдэгч Д.Б, Д.Батчулуун нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан 2006 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүргийн 4-р хороо 09-02 тоотод оршин суух иргэн А.Базарын гэрээс 2 ширхэг бурхан хулгайлж 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Яллагдагч Д.Батчулуунтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2006 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Багануур дүүргийн 2-р хороонд оршин суух иргэн Зандангийн гэрээс шар модон хайрцагтай  хөөрөг, хэт хутга, мөнгөн бөгж,монетон бөгж, хөгжмийн кассет, Алдарт эхийн одон гэх мэт зүйлсийг нь хулгайлж 1.095.000 төгрөгийн хохирол учруулан нийт 54.090.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг, Г.Эрдэнэбилэг, Д.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2006 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө давтанг үйлдлээр Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандганы уурхайн зүүн талд оршин суух иргэн И.Настраагийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж 2 удаа хий буудан бурханыг нь дээрэмдэхийг завдсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбилэг, Д.Б нартай урьчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2006 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дархан сумын Бор-Өндөр хотын гэр хороололд оршин суух иргэн Б.Ренчинханд, Ш.Чимэдээ нарт амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буу тулган бурхан эд зүйлийг нь дээрэмдэж 90.000  төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбилэг, Д.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2007 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд Д.Банзрагчийн гэрт түүний эсрэг амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж маанийн хүрд зэс тавгийг дээрэмдэж  550.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Х.Г,  А.Алтаасбаатар, Б.Баттулга нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2003 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандганы уурхайн зүүн талд оршин суух иргэн И.Настраагийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж баруун гуянд нь нэг удаа хутгалан биед нь хөнгөн гэмтэл учируулж буу барин дайрч бурханыг нь дээрэмдэхийг завдсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Д.Б, Г.Оюунбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2006 оны 05 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багт оршин суух иргэн Л.Найданг зэвсгийн чанартай зүйл буюу газ цацан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж цохиж бурхан тахилын эд зүйлсийг нь дээрэмдэж 140.000 төгрөгийн хохирол учруулан нийт 780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд,

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг нь: Шүүгдэгч С.Э, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төвд иргэн Балжиннямын гэр болон хийдээс 2006 оны 5 сарын 16-наас 17-нд шилжих шөнө бурхан тахилын эд зүйлийг хулгайлж 45.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Д.Б, М.Э, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан тохиролцож бүлэглэн 2006 оны 8 сард Багануур дүүрэг дэх Онцаршилэнг хийдэд хууль бусаар нэвтрэн З ширхэг бурхан хулгайлан 1.480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч С.Этай бүлэглэн машин механизм ашиглан 2011 оны 2 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багийн иргэн Гантулгын 3 тооны гахайг хулгайлан 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, Д.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан Хэнтий аймгийн Орон нутгийн музейд 2007 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч 26 ширхэг хошуудын тамга, агар хувин, мөнгөн хайрцаг зэргийг хулгайлж 134.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

2013 онд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийж явахдаа 2013 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө  яллагдагч Х.Гтай бүлэглэн Багахангай дүүргийн нутагт орших иргэн Бямбадашийн 2 үхрийг хулгайлж 2.800.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Б, Д.Х, Ж.Б нартай бүлэглэн Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр түүхий эдийн захад 2015 оны 04 дүгээр сарын 04-нөөс 5-нд шилжих шөнө хохирогч Г.Оюунгэрэлийн эзэмшлийн грашид нэвтрэн орж 6 шуудай ноолуур хулгайлан 4.140.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулан нийт 6 удаагийн давтан үйлдлээр ганцаараа болон бусадтай урьдчилан үгсэн тохиролцож машин механизм ашиглан бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдэн нийт 190.170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд,

Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, Д.Б, М.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн  2007 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд Д.Банзрагчид амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж маанийн хүрд, зэс тавгийг дээрэмдэж 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, Д.Б Н.Сүхбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2007 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны төвд оршин суух иргэн Б.Аюурзанын амь биед  аюултайгаар хүч хэрэглэн зодож, гар хөлийг нь хүлэн бурхан тахилын эд зүйлс дээрэмдэж  420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг, М.Э, Д.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2006 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө давтанг үйлдлээр Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандганы уурхайн зүүн талд оршин суух иргэн И.Настраагийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж 2 удаа хий буудан бурханыг нь дээрэмдэхийг завдсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, Д.Б, М.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2006 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дархан сумын Бор-Өндөр хотын гэр хороололд оршин суух Б.Ренчинханд, Ш.Чимэдээ нарт амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буу тулган бурхан эд зүйлийг нь дээрэмдэж  90.000 төгрөгийн хохирол учруулан 4 удаагийн дээрмийн үйлдлээр 1.060.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэргүүд,

Бусдын батлан даалтан өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ буюу 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2014 оны 05 сар хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтаас зориуд  зайлсхийсэн гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Баярхүү нь: 2007 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2007 оны 07 дугаар сарын эхээр мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг,

2011 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө шүүгдэгч Д.Болдбаатар, Х.Ганбаатар, Г.Хадбаатар нартай бүлэглэн машин механизм ашиглан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг Ногоон тойрмоос Ц.Бямбасүрэнгийн 22 тооны 1.430.000 төгрөгийн үнэтэй хонийг хулгайлсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Г.Баатар, Ж.Баярмаа, Д.Нармандах нартай бүлэглэн 2009 оны 12 дугаар сарын 26-ны шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Шаргаморьтын аманд байрлах "Улаанбаатар Цахилгаан түгээх станц" ХХК-ний өмчлөлийн АТП-1503 трансформаторын зэс ороомгийг хулгайлж 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Баярмаа, Г.Баатар, Д.Нармандах нартай бүлэглэн 2010 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд  шилжих  шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ч.Мягмарсүрэнгийн эзэмшлийн 250 квт агаарын цахилгааны станцын трансформаторын зэс ороомгийг хулгайлж 8.981.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Баярмаа, Г.Баатар, Д.Нармандах нартай бүлэглэн 2010 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг Гачуурт дахь иргэн С.Батболдын эзэмшлийн ТТИ-30 маркийн трансформаторын зэс ороомгийг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Ганцаараа 2009 оны 12 дугаар сарын 21-ний шөнө Төв аймгийн Эрдэнэ суманд байх иргэн С.Жадамбын эзэмшлийн 86535 маркийн транформаторын зэс ороомгийг хулгайлж 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Баярмаа, Г.Баатар, Д.Нармандах нартай бүлэглэн 2010 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Шарга морьтын эцэст байх “Хас Секюрити” ХХК-ийн гагнуурын аппаратыг хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

2012 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө шүүгдэгч Д.Нармандах, Д.Болдбаатар, Г.Хадбаатар нартай бүлэглэн машин механизм ашиглан  Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр баг Дуутын даваанаас З.Хурцбилэгийн 19 тооны 1.220.000 төгрөгийн үнэтэй  бог малыг хулгайлсан гэмт хэрэг,

Ганцаараа 2012 оны 7 дугаар сарын 23-наас 26-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрикт байрлах Ц.Баатарын эзэмшлийн S11-M-250/6/0.4kVA маркийн трансформаторын зэс ороомгийг хулгайлж 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг, Д.Хуягбаатар, Л.Чулуунбат нартай бүлэглэн Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Түүхий эдийн захад 2015 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө хохирогч Г.Оюунгэрэлийн эзэмшлийн гражид нэвтрэн орж 6 шуудай ноолуур хулгайлан 4.140.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулан нийт 41.071.900 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргүүд,

Шүүгэгч Г.Цэгмид, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2004 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Багануур дүүргийн 4 дүгээр хороо 8-7 тоотод оршин суух иргэн Бэхжилтийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж гуулин суварга дээрэмдэж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Баярмаа, Г.Баатар, Д.Нармандах нартай бүлэглэн 2010 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-ны шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дарь эхийн аманд байрлах Ногоон Төгөл ХХК иргэн Д.Отгонбаатар, Н.Доржсүрэн нарын хамтын эзэмшлийн ТТИ-30 маркийн трансформаторын тосыг асган эвдэж 59.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Баярмаа, Г.Баатар, Д.Нармандах нартай бүлэглэн "Биндэгноров" ХХК-ийн ТМ-630Х10 маркийн трансформаторыг эвдэж, 2.956.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Д.Болдбаатартай хамтран яллагдагч Г.Баатарыг 2014 оны 08 дугаар сарын 10 өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 20 өдрийн хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтаас оргон зайлсан гэмт хэрэг үйлдэхэд нь ятгах болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхэж гэмт хэрэг үйлдэхэд нь хамтран оролцсон гэмт хэргүүд,

Шүүгдэгч М.Б нь: Шүүгдэгч Д.Б, Ц.Ганзориг, А.Алмаасбаатар, М.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2006 оны 05 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багт оршин суух иргэн Л.Найданг зэвсгийн чанартай зүйл буюу газ цацан амь биед  аюултайгаар хүч хэрэглэж цохиж бурхан тахилын эд зүйлс дээрэмдэж 140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Б нь: Шүүгдэгч Ж.Б, Г.Б, Д.Н  нартай бүлэглэн 2009 оны 12 дугаар сарын 26-ны шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шаргаморьтын аманд байрлах “Улаанбаатар Цахилгаан түгээх станц” ХХК-ний өмчлөлийн АТП-1503 трансформаторын зэс утсыг хулгайлан 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Б, Г.Б, Д.Н нартай бүлэглэн 2010 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ч.Мягмарсүрэнгийн эзэмшлийн 250 квт агаарын цахилгааны станцын трансформаторын зэс ороомгийг  хулгайлж Ч.Мягмарсүрэнд 8.981.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Б, Г.Б, Д.Н нартай бүлэглэн 2010 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр  Баянзүрх дүүргийн нутагт байрлах Гачуурт дахь иргэн С.Батболдын эзэмшлийн ТТИ-30 маркийн трансформаторын зэс ороомгийг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэг,

Шүүгдэгч Ж.Б, Г.Б, Д.Н нартай бүлэглэн 2010 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15-р хороо Шарга морьтын эцэст байх “Хас секюрити” ХХК-ийн гагнуурын аппаратыг хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулан хулгайн 4 удаагийн давтан үйлдлээр нийт 19.281.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд,

Шүүгдэгч Ж.Б, Г.Б, Д.Н нартай бүлэглэн 2010 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-ны шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь эхийн аманд  байрлах Д.Отгонбаатар, Доржсүрэн нарын хамтын эзэмшлийн ТТИ-30 маркийн трансформаторын тосыг асган эвдэж 59.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Мөн 2010 оны 01 сарын 7-ноос 8-нд шилжих шөнө "Биндэгноров" ХХК-ний ТМ-630Х10 маркийн трансформаторыг эвдэж 2.956.000 төгрөгийн хохирол буюу 2 удаагийн давтан үйлдлээр 3.015.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд,

            Шүүгдэгч Г.Б нь: Шүүгдэгч Ж.Б, Ж.Б, Д.Н нартай бүлэглэн 2009 оны 12 дугаар сарын 26-ны шөнө Сүхбаатар дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр Шаргаморьтын аманд байрлах "Улаанбаатар Цахилгаан түгээх станц" ХХК-ний өмчлөлийн АТП-1503 трансформаторын зэс ороомогийг хулгайлж 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Б, Ж.Б, Д.Н нартай бүлэглэн 2010 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө  Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ч.Мягмарсүрэнгийн эзэмшлийн 250 квт агаарын цахилгааны станцын трансформаторын зэс ороомгийг  хулгайлж Ч.Мягмарсүрэнд 8.981.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Б, Ж.Б, Д.Н нартай бүлэглэн 2010 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутагт Гачууртад байрлах С.Батболдын эзэмшлийн ТТИ-30 маркийн трансформаторын зэс ороомгийг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Б, Ж.Б, Д.Н нартай бүлэглэн 2010 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Шарга морьтын эцэст байх “Хас секюрити” ХХК-ийн гагнуурын аппарат хулгайлж 300.000 төгрөгийн хохирол нийт 19.281.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд,

Шүүгдэгч Ж.Б, Ж.Б, Д.Н нартай бүлэглэн 2010 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-ны шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь эхийн аманд байрлах  Д.Отгонбаатар, Доржсүрэн нарын хамтын эзэмшлийн ТТИ-30 маркийн трансформаторын тосыг асган эвдэж гэмтээн 59.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

                Шүүгдэгч Ж.Б, Ж.Б, Д.Н нартай бүлэглэн 2010 оны 01 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө "Биндэгноров" ХХК-ний ТМ-630X10 маркийн трансформаторыг эвдэж 2.956.000 төгрөгийн хохирол буюу нийт 2 удаагийн давтан үйлдлээр 3.015.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд,

Бусадтай бүлэглэн машин механизм ашиглан нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2009 оны 12 дугаар сараас 2010 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд 6 даагийн үйлдлээр транмформаторын зэс ороомгийг хулгайлан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдаж байхдаа бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа бусадтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дүүргийн 1 дүгээр прокурорын газрын хяналтад байхдаа прокурорын шатнаас оргон зайлсан гэмт хэргүүд,

            Шүүгдэгч Д.Н нь: Шүүгдэгч Ж.Б, Ж.Б, Г.Б нартай бүлэглэн 2009 оны 12 дугаар сарын 26-ны шөнө Сүхбаатар дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр Шаргаморьтын аманд байрлах "Улаанбаатар Цахилгаан түгээх станц" ХХК-ний өмчлөлийн АТП-1503 трансформаторын зэс ороомогийг хулгайлж 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Б, Ж.Б, Г.Б нартай бүлэглэн машин механизм ашиглаж  2010 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр  Баянзүрх дүүргийн нутаг Гачууртад байрлах С.Батболдын эзэмшлийн ТТИ-30 маркийн трансформаторын зэс ороомогийг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Б, Ж.Б, Г.Б нартай бүлэглэн машин механизм ашиглаж  2010 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө бүлэглэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ч.Мягмарсүрэнгийн эзэмшлийн 250 квт агаарын цахилгааны станцын трансформаторын зэс ороомгийг хулгайлж 8.981.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Б, Ж.Б, Г.Б нартай бүлэглэн машин механизм ашиглаж  2010 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Шарга морьтын эцэст байх -Хас секюрити- ХХК-ийн гагнуурын аппаратыг хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

2012 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Ж.Б, Д.Б, Г.Хадбаатар нартай бүлэглэн машин механизм ашиглан  Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр баг Дуутын даваанаас З.Хурцбилэгийн 19 тооны 1.220.000 төгрөгийн үнэтэй бог малыг хулгайлсан буюу нийт 5 удаагийн үйлдлээр 20.501.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд,

Шүүгдэгч Ж.Б, Ж.Б, Г.Б нартай бүлэглэн 2010 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-ны шөнө бүлэглэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Дарь эхийн ам газар байрлах иргэн Д.Отгонбаатар, Доржсүрэн нарын хамтын эзэмшлийн ТТИ-30 маркийн трансформаторын тосыг асган эвдэж 59.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Б, Ж.Б, Г.Б нартай бүлэглэн  2010 оны 01 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө "Биндэгноров" ХХК-ний ТМ-630X10 маркийн трансформаторыг эвдэж, 2.956.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 2 удаагийн үйлдлээр 3.015.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд,

Шүүгдэгч С.Э нь: Хэнтий аймгийн хэрлэн сумын 5 баг Саригийн 12-08 тоотод оршин суух иргэн Б.Түмэнхишигийн гэрээс 2006 оны 04 сард 1 ширхэг бурхан хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Д.Б, М.Э, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд 2006 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө иргэн Б.Эрдэнэбаатарын хашаанд байдаг чингэлэгнээс бурхан тахил, эд зүйлс хулгайлан 42.215.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төвд иргэн Балжиннямын гэр болон хийдээс 2006 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих бурхан тахилын эд зүйлсийг нь хулгайлан 45.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Дэрсэн хонгор гэх газраас 2012 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Г.Хадбаатар, Д.Б нартай бүлэглэн машин механизм ашиглан Ц.Эрдэнэбадрахаын 2 тооны 1.700.000 мянган төгрөгийн үнэтэй адууг хулгайлсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.Эрдэнбилэгтэй бүлэглэн машин механизм ашиглан 2011 оны 02 сарын 15-наас16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багийн иргэн Гантулгын 3 тооны гахайг хулгайлан 1.350.000 төгрөгийн хохирол учруулан нийт 92.165.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд,

            Шүүгдэгч С.Э нь 2006 оноос хойш 5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэж бусдад 280 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсон яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа 2014 оны 04 дүгээр сарын 15 өдрөөс бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, Дүүргийн Нэгдүгээр прокурорын газрын хяналтанд хэрэг нь байх үед прокурорын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүд,

           Шүүгдэгч Д.Х, Ж.Б нар нь: Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг,  Ж.Бтэй нартай бүлэглэн Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Түүхий эдийн захад 2015 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө хохирогч Оюунгэрэлийн эзэмшилийн гражид нэвтрэн орж 6 шуудай ноолуур хулгайлан 4.140.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүд тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон шинжээчийн дүгнэлтүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Г.Цэгмидийг шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, Ж.Б нартай урьдчилсан үгсэн тохиролцож бүлэглэн 2005 оны 3 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 8 гудамж 6 тоот хашаанд оршин суух иргэн Д.Бэхжилтийг гэртээ ганцаараа байхад нь шөнийн цагаар гэрлийн утсыг нь тасалж хаалгыг нь хүчээр онгойлгон орж айлган сүрдүүлж 20 см өндөртэй гуулин суваргыг нь дээрэмдэн 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

  -мөн 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 114 хоног мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдэд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд тэрээр 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нас барсан болох нь 5 дугаар сарын 19-ний өдөр гарсан ¹0000199931 дугаартай нас барсны лавлагаагаар нотлогдож байх тул Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх хэсэгт заасан үндэслэлээр прокуророос шүүгдэгч Г.Цэгмидэд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Прокуророос шүүгдэгч Д.Бт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэг,

шүүгдэгч Ж.Бд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэг,

шүүгдэгч Г.Бт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэг,

шүүгдэгч С.Э, Б.Эрдэнэбилэг нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба мөрдөн байцаалт болон прокурорын шатнаас санаатайгаар оргон зайлсан гэх гэмт хэрэг нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон тул дээрх нэр бүхий шүүгдэгч нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б, М.Э, Б.Эрдэнэбилэг, С.Э, Ж.Баярхүү нарын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь онц хүнд гэмт хэргийн хэргийн ангилалд багтах бөгөөд энэ гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэрэгт тооцогдож байгаа тул шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжтой,

Мөн шүүгдэгч Ж.Б, Д.Н, Г.Баатар нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан  гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд энэ гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдож байгаа тул шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжтой байна.   

Прокуророос шүүгдэгч Д.Бт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг,

шүүгдэгч М.Э-д мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг,

шүүгдэгч Х.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг,

шүүгдэгч Б.Эрдэнэбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг,

шүүгдэгч М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг,

шүүгдэгч Ж.Б, Д.Н, Ж.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг,

шүүгдэгч Ж.Б, Д.Х, Х.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд Ж.Б, Д.Болдбаатар, Б.Эрдэнэбилэг, С.Эрдэнэбат, М.Э нарыг бүлэглэн орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг,

Ж.Б, Д.Н, Г.Б нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг,

Ж.Б, Д.Х нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

Х.Гыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

Д.Болдбаатар, Х.Ганбаатар, Б.Эрдэнэбилэг, М.Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдэхийг завдсан гэмт хэрэг,

Д.Болдбаатар, Ж.Баярхүү, М.Оюунбаатар, Б.Эрдэнэбилэг, М.Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн,

Ж.Баярхүү, Г.Баатар, Ж.Баярмаа, Д.Нармандах нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээх гэмт хэрэг,

Д.Болдбаатар, Ж.Баярхүү, Г.Баатар нарыг бүлэглэн прокурорын хяналтаас оргох гэмт хэрэг,

Б.Эрдэнэбилэг, Ж.Баярхүү нарыг мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг,

С.Эрдэнэбатыг прокурорын хяналтаас оргох гэмт хэрэг тус тус үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ж.Б, Д.Х, Х.Г нар бусадтай бүлэглэн бусдын орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулж уг ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дахь хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлэх,

Шүүгдэгч Д.Б, М.Э, Б.Эрдэнэбилэг, М.Б, Ж.Б нар нь 2006 оноос 2007 онд бусдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон ба 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгүүлсэн этгээдийн эдлээгүй үлдсэн ялаас 3 жилийн хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Баярхүү, Ж.Б, Г.Б, Д.Н нар нь бүлэглэн 2010 оны 01 дүгээр сард бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээх гэмт хэрэг давтан үйлдсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр уг хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж тус тус шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Д.Б, М.Э, Б.Эрдэнэбилэг, Ж.Б, Д.Н нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, оролцсон оролцоо зэргийг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолын 1 дүгээр хавсралтад дурьдсан эд мөрийн баримтуудыг  тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолын 2 дугаар хавсралтаар шүүгдэгч нараас зохих төлбөрийг гаргуулж хохирогч нар олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулахдаа эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж шүүх шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр прокуророос шүүгдэгч Г.Цэгмидэд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б, М.Э, Б.Эрдэнэбилэг, Ж.Б, С.Э нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэг, мөн шүүгдэгч Ж.Б, Д.Н, Г.Б нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэг болгон тус тус өөрчилсүгэй.

3. Ж.Б, Д.Болдбаатар, Б.Эрдэнэбилэг, С.Эрдэнэбат, М.Э нарыг бүлэглэн орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг,

Ж.Б, Д.Н, Г.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг,

Ж.Б, Д.Х нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

Х.Гыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

Д.Болдбаатар, Х.Ганбаатар, Б.Эрдэнэбилэг, М.Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдэхийг завдсан гэмт хэрэг,

Д.Болдбаатар, Ж.Баярхүү, М.Оюунбаатар, Б.Эрдэнэбилэг, М.Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн,

Ж.Баярхүү, Г.Баатар, Ж.Баярмаа, Д.Нармандах нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээх гэмт хэрэг,

Д.Болдбаатар, Ж.Баярхүү, Г.Баатар нарыг бүлэглэн прокурорын хяналтаас оргох гэмт хэрэг,

Б.Эрдэнэбилэг, Ж.Баярхүү нарыг мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг,

С.Эрдэнэбатыг прокурорын хяналтаас оргох гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан үндэслэлээр прокуророос Д.Б, Ж.Баярхүү, Г.Баатар, Б.Эрдэнэбилэг, С.Эрдэнэбат нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1, 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Ж.Баярхүү, Ж.Баярмаа, Г.Баатар, Д.Нармандах нарт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

6.  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Д.Х, Ж.Б, Х.Г нараас эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 3 /гурав/ жил хорих ял шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Д.Х, Ж.Б, Х.Г нарт оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

7. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Д.Б, Х.Г, М.Э, Б.Эрдэнэбилэг нарт тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Д.Б, М.Э, Б.Эрдэнэбилэг, Ж.Б нарт тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551  дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар М.Оюунбаатарт эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Ж.Баярмаа, Г.Баатар нарт 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, Д.Нармандахад 2 /хоёр/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

8. 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар М.Бт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551  дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаас,

Х.Гт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сар хорих ялаас тус бүр 3 /гурав/ жилийг хасч, үлдэх 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус биечлэн эдлүүлсүгэй.

9. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Д.Б, М.Э, Б.Эрдэнэбилэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг багтааж, Д.Б, М.Э, Б.Эрдэнэбилэг нарын тус бүрийн биечлэн эдлэх хорих ялыг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

10. 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар Д.Б, М.Э, Б.Эрдэнэбилэг, Ж.Б нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 3 жил хорих ялыг өршөөн хасч, үлдэх 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлсүгэй.

11. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар Д.Б, М.Э, Б.Эрдэнэбилэг, Ж.Б, С.Э нарт тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

12. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б, М.Э, Б.Эрдэнэбилэг, Ж.Б нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар ял дээр, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж Д.Б, М.Э, Б.Эрдэнэбилэг, Ж.Б нарын бүгд биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тус тус тогтоосугай.

13. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б, М.Э, Б.Эрдэнэбилэг, Ж.Б нарт оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар,

Ж.Баярмаа, Г.Баатар нарт оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар, Д.Нармандахад оногдуулсан 2 жилийн хугацаагаар,

 С.Эрдэнэбатад оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

14. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд цагдан хоригдсон:

-Д.Бын 1401 /нэг мянга дөрвөн зуун нэг/ хоног,

-Х.Гын 880 /найман зуун ная/ хоног,

-М.Э 1292 /нэг мянга хоёр зуун ерөн хоёр/ хоног,

-Б.Эрдэнэбилэгийн 1265 /нэг мянга хоёр зуун жаран тав/ хоног,

-Ж.Бгийн 1040 /нэг мянга дөч/ хоног,

-Г.Бын 1173 /нэг мянга нэг зуун далан гурав/ хоног,

-Д.Нын 472 /дөрвөн зуун далан хоёр/ хоног,

-С.Эын 1647 /нэг мянга зургаан зуун дөчин долоо/ хоног,

-Ж.Бгийн 1680 /нэг мянга зургаан зуун ная/ хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

15. Энэ хэрэгт М.Б 255 /хоёр зуун тавин тав/ хоног, Ж.Б, Д.Х нар тус бүр 76 /далан зургаа/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

16.  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Бг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, Г.Быг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, Х.Гыг 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял, С.Эыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус эдэлсэнд тооцож, тэднийг даруй сулласугай.

17. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлүүдийг шийтгэх тогтоолын 1 дүгээр хавсралтад дурдсанаар устгасугай.

18. Иргэний хуулийн 497 дугаар зүйл 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нарт учирсан хохирлыг гэм буруутай этгээдүүдээс гаргуулж шийтгэх тогтоолын 2 дугаар хавсралтад дурдагдсанаар олгосугай.

 

19. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн:

  1. 47-57 УБН дугаартай машины татварын гэрчилгээ 1 ширхэг,
  2. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ  1 ширхэг,
  3. Г.Эрдэнэбилэгийн жолоочийн үнэмлэхний талон,
  4. М.Э эрүүл мэндийн даатгалын дэвтэр,
  5. 60-01 УБЯ улсын дугаартай Грейс микро автобусны тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, татварын гэрчилгээ 1 ширхэг,
  6. Д.Бын иргэний үнэмлэх,
  7. 52-82 УБМ елантра машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг,
  8.  Г.Цэгмидийн иргэний үнэмлэх,
  9. 96-70 УНЛ дугаартай Хьюндай Сонато маркийн автомашиныг тээврийн гэрчилгээ 1 ширхэг, татварын гэрчилгээ 1 ширхэг,
  10.  96-08 УНЛ машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг,
  11. 34-13 УБР улсын дугаартай авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ /34-13 УБР №0258229/,
  12. Б.Эрдэнэбилэгийн иргэний үнэмлэх 1 ширхэг /СЭ84120710 регистрийн дугаартай/,
  13. Т.Төгсжаргалын жолооны үнэмлэх 1 ширхэг,
  14. 89-65 УБИ дугаартай тоёота виста маркийн машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг,
  15. Ж.Б гэсэн иргэний үнэмлэх,
  16. Б.Эрдэнэбилэгийн жолооны үнэмлэх №302897, иргэний үнэмлэх ,
  17. Б.Болор-эрдэний гадаад паспорт  №E1458043 дугаартай,
  18. №00644149 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,
  19. №03369604 дугаартай татварын гэрчилгээ,
  20. 96-08 УНЛ улсын дугаартай, соната 2 маркийн автомашин,
  21. 34-13 УБР улсын дугаартай, элентра маркийн авто машин,
  22. 52-82 УБМ улсын дугаартай, аксент маркийн авто машин,
  23. 89-60 УБИ  улсын дугаартай, тоёото веста маркийн автомашин,
  24. Х.Гын 5.5x5.5 метр модон байшин,
  25. Бонго маркийн автомашин 13-17 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл,
  26. 2015 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн Г.Цэгмидийн арилжааны банкуудад эзэмшдэг дансыг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, битүүмжлэлээс чөлөөлсөн эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгосугай.

20. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд энэ тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Б, Д.Н, М.Э, Б.Эрдэнэбилэг, Ж.Б нарт цагдан хорих, Х.Г, М.Б, Ж.Б, Г.Б, С.Э, Ж.Б, Д.Х нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

21. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

                                 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Н.ОДОНТУУЛ

                                         ШҮҮГЧИД                                                Т.ШИНЭБАЯР

                                                                                                            Д.МӨНХТУЯА