Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 308/шш2025/00257

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У, С дүүрэг, ** дугаар хороо, Ө хороолол *-р байр *** тоотод оршин суух, Б овогт Д Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг С сум, * дугаар баг, **-р байрны ** тоотод оршин суух, А овогт А холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 10,000,000 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.Э,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Г нар.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д.Э нь А.А 20** оны 03 дугаар сарын 30-ны өдөр 20** онд үйлдвэрлэгдсэн F BJ **** загварын /***********************/ арлын дугаартай ******** улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг 20,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Д.Э нь харилцан тохиролцсоны дагуу ****** улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг А.А шилжүүлэн өгсөн. Харин А нь 20** оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дээр дурдсан 20,000,000 төгрөгийг өгөх байсан ч 10,000,000 төгрөгийг өгч үлдэгдэл 10,000,000 төгрөгийг өнөөдрийн хүртэл өгөөгүй байна. Иймд хариуцагчаас 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025 оны 01 сарын 31-ний өдрийн итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн зураг, ********** дугаартай дансны хуулга зэрэг баримтыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас: Итгэмжлэл, хариу тайлбар, *********** дугаартай дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Шүүхээс: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б хүсэлтээр 2025 оны 05 сарын 13-ны өдөр ************ дугаарын утсанд үзлэг хийсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч  дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Д.Э нь А.А 20** оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2010 онд үйлдвэрлэгдсэн F BJ **** загварын /*******************/ арлын дугаартай ****** улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг 20,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Д.Э нь харилцан тохиролцсоны дагуу ********* улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг А.А шилжүүлэн өгсөн. Харин А нь 20** оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дээр дурдсан 20,000,000 төгрөгийг өгөх байсан ч 10,000,000 төгрөгийг өгч үлдэгдэл 10,000,000 төгрөгийг өнөөдрийн хүртэл өгөөгүй байна. Иймд хариуцагчаас 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алдангийг бол хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв алданги тооцох байсан бол Иргэний хуулийн 236 дугаар зүйлд зааснаар гүйцэтгээгүй буцаагаад өгөхөд татгалзахгүй буюу 5,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

3.хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б овгийн Д Э А А-д холбогдуулан автомашины үнийн үлдэгдэл болох 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 3 дугаар сарын 12 өдөр хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. А.А 20**.3.30 өдөр ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Мөн үлдэгдэл болох 10 сая төгрөгийг өгөөгүй байна. 10,000,000 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ. Тайлбар: ****** дугаартай автомашиныг худалдан авахаар тохиролцсон нь үнэн. Харин 20 сая төгрөгөөр тохиролцоогүй 18 сая төгрөгөөр тохиролцсон. Тухайн автомашины үнэ өртгөөс одоогийн тооцоогоор 13 сая 200,000 төгрөгийг Д.Э дансаар шилжүүлсэн байгаа. Холбогдох нотлох баримтыг журмын дагуу гаргаж өгөх болно. Нэхэмжлэгч Д.Э нь уг тээврийн хэрэгслийг шилжүүлэг хийлгээгүй бөгөөд уг автомашины гэрчилгээ, улсын дугаарыг бусдад зарж борлуулсан байх ёстой, түүний үнийг энэ нэхэмжилж буй мөнгөнөөс хасахаар тохиролцсон зэрэг үндэслэлээр Д.Э-н нэхэмжилсэн 10,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Харин харилцан тохиролцож болно. Өнгөрсөн өвөл уулзаж ярилцаад 5 сая төгрөг өгчих, тэгээд тохиролцлоо гээд явсан хүн өнөөдөр шүүхэд хандсан байна. Нэгэнт шүүхэд хандсан болохоор хуулиар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Иймд гэрээний үнийг баттердсан үнийн дүн буюу 10,000,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж дүгнээд 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж зааснаар нэхэмжилсэн нийт алданги 10,000,000 төгрөгөөс 5,000,000 нэхэмжлэлийн шаардлыг гаргуулж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176,850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А 176,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэг, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт тус тус зааснаар А.А 5,000,0000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Э олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176,850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А 176,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.ГОНЧИГСУМЛАА