| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00256/И |
| Дугаар | 310/ШШ2025/00279 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 310/ШШ2025/00279
| 2025 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 310/ШШ2025/00279 | Дундговь аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банк ХК 4977190.34 /дөрвөн сая есөн зуун далан долоон мянга нэг зуун ерэн төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг 4457190.34 /дөрвөн сая дөрвөн зуун тавин долоон мянга нэг зуун ерэн төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг болгон бууруулж, хариуцагч Б***д овогт Ц*******ын Д********аа /РД:ЗП***********/, Х*******т овогт Г********йн Э*******ш /РД:ЗЗ***************/ нар нь 742865 төгрөгийг 2025 оны 05 сарын 25-ны өдөр, 742865 төгрөгийг 2025 оны 06 сарын 25-ны өдөр, 742865 төгрөгийг 2025 оны 07 сарын 25-ны өдөр, 742865 төгрөгийг 2025 оны 08 сарын 25-ны өдөр, 742865 төгрөгийг 2025 оны 09 сарын 25-ны өдөр, 742865.34 төгрөгийг 2025 оны 10 сарын 25-ны өдөр төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94586 /ерэн дөрвөн мянга таван зуун наян зургаа/ төгрөгөөс 47293 /дөчин долоон мянга хоёр зуун ерэн гурав/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 47293 /дөчин долоон мянга хоёр зуун ерэн гурав/ төгрөгийг, хариуцагч Ц.Д*********, Г.Э********** нараас 47293 /дөчин долоон мянга хоёр зуун ерэн гурав/ төгрөгийг тус тус гаргуулан Хас банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ