Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 150/ШШ2025/00136

 

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                           

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *-р хороолол, * байр * тоот хаягт оршин суух * овогт * (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч * /цахим/, хариуцагч * /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч * нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хоёр сарын хугацаатайгаар 20,000,000 төгрөгийг зээлийн хүүгүйгээр зээлэхээр болж 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр "Нийслэлийн тойргийн нотариатч *" дээр зээлийн гэрээг байгуулж зээлдэгч *ын *-ны *тоот дансанд 20,000,000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлсэн.

Гэвч зээлдэгч * нь гэрээний 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрээний хугацааг хэтэрч, гэрээний 3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эргэн төлөлтийг 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөгийг зээлдүүлэгчийн *-ны * тоот дансанд шилжүүлээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл зээлдэгч * нь зээлийн эргэн төлөлтийн 20,000,000 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд зээлийн гэрээний 3.7 дох хэсэг болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4. дэх хэсэгт "Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заасны дагуу нийт үнийн дүнгийн 50 хувь болох 10,000,000 төгрөгийг алдангид тооцож, зээлийн үндсэн төлөлт 20,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөгийг нэхэмжилж байх тул зээлдэгч *аас гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч * нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүлээн зөвшөөрч байгаа. Уг нь энэ мөнгийг би өөртөө аваагүй, хүнд авч өгсөн. Тэр хүнээ Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрийн оршин суугаа хаягтаа байхгүй байгаа тул эрэн сурвалжлуулах ажиллагаа хийгдэж байгаа... ” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай үйлчлүүлэгч * нь хариуцагч *тай эвлэрэх хүсэлт гаргасан. * нь эвлэрэхээ илэрхийлсэн...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч * нь хариуцагч *т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Шүүх хуралдаанд хариуцагч * нь “...Хүлээн зөвшөөрч байгаа. Уг нь энэ мөнгийг би өөртөө аваагүй, хүнд авч өгсөн. Тэр хүнээ Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрийн оршин суугаа хаягтаа байхгүй байгаа тул эрэн сурвалжлуулах ажиллагаа хийгдэж байгаа. Би нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрч байна...” гэж нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 30,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.5 дахь хэсэгт зааснаар “...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана...” гэж хуульчилжээ.

Шүүх хуралдааны шатанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь дээрх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл болж байна.

Иймд нэхэмжлэгч *ын нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгч *ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 308,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч *ын нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгч *ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 308,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

 

         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН