Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 308/ШШ2025/00251

 

 

 

 

 

 

 

     2025         05          09                                        308/ШШ2025/00251

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн  би,

Нэхэмжлэгч: ДГАХХҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Ч-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,022,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Аймгийн прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...******* ******* нь Дорноговь аймгийн *******, ******* ******* ******* 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ******* эрхлэлтийг дэмжих сангаас 2017 онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүүгүй, эргэн төлөгдөх нөхцөлтэй 3,000,000 төгрөгийг 48 сарын хугацаанд буюу 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл гэрээ байгуулан авсан байна. Гэвч гэрээнд заасан хугацаандаа зээлээ төлж дуусгаагүй 3,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь *******, ******* ******* газрын албан бичиг болон бусад баримтаар тогтоогдож байна. Иймд Д.*******оос зээлийн үлдэгдэл төлбөр болох 3,000,000 төгрөг, нотариатын зардал 22,500 төгрөг, нийт 3,022,500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.******* би ХХҮГ-ын нэхэмжилсэн 3,022,500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн *******, ******* ******* газар нь хариуцагч Д.*******т холбогдуулан 3,022,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн *******, ******* ******* газрын нэхэмжлэлийн шаардлага болох 3,022,500 төгрөгийг хариуцагч Д.******* төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Дорноговь аймгийн *******, ******* ******* газрын нэхэмжлэлийн шаардлага болох 3,022,500 төгрөгийг хариуцагч Д.******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, хариуцагчаас 31,655 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай. 

3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                Д.АДЪЯАСҮРЭН