Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 308/ШШ2025/00245

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Х,

Хариуцагч:  Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,184,500 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...С.Бгээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан-гаас зээлсэн зээлийн үлдэгдэл болох 3,160,000 төгрөг, нотариатын хураамжийн төлбөр 24,500 төгрөг, нийт 3,184,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Б шүүхэд гаргасан хариу тайлбараа: ...Б миний бие Дорноговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 3,184,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 6 сарын хугацаатай 6 хувааж төлөхөөр тохиролцох хүсэлтэй байна. 2025 оны 05 сарын 25-нд 530,750 төгрөг, 06 сарын 25-нд 530,750 төгрөг, 07 сарын 25-нд 530,750 төгрөг, 08 сарын 25-нд 530,750 төгрөг, 09 сарын 25-нд 530,750 төгрөг, 10 сарын 25-нд 530,750 төгрөгийг тус тус төлнө. Иймд эвлэрлийн гэрээг баталж хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...С.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дээрх үнийн дүн бүхий мөнгийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасныг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

Нэхэмжлэгчээс итгэмжлэл, Хын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн албан бичиг, Санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэдийн жагсаалт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Дорноговь аймгийн Хрын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/39 дугаар даргын тушаал, эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн гэрээний хуулбар, Төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх, Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ, Батлан даалтын гэрээ, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Дорноговь аймгийн Прокурорын газрын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаар тогтоол зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Дорноговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй С.Бд холбогдох 3,184,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч 3,184,500 төгрөгийг 2025 оны 05 сарын 25-нд 530,750 төгрөг, 06 сарын 25-нд 530,750 төгрөг, 07 сарын 25-нд 530,750 төгрөг, 08 сарын 25-нд 530,750 төгрөг, 09 сарын 25-нд 530,750 төгрөг, 10 сарын 25-нд 530,750 төгрөгийг тус тус төлөх тухай хариуцагчийн хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байх тул эвлэрлийн гэрээ байгуулсан гэж үзлээ.

Талуудын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дорноговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй С.Бд холбогдох 3,184,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч 3,184,500 төгрөгийг 2025 оны 05 сарын 25-нд 530,750 төгрөг, 06 сарын 25-нд 530,750 төгрөг, 07 сарын 25-нд 530,750 төгрөг, 08 сарын 25-нд 530,750 төгрөг, 09 сарын 25-нд 530,750 төгрөг, 10 сарын 25-нд 530,750 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 32,951 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ