Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 410

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

хохирогч Т.Ганчимэг,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Г-д холбогдох эрүүгийн 1706034530274 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.Г.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Баатархайрханы 2-236 тоотод 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн эхнэр буюу гэр бүлийн хамаарал бүхий Т.Ганчимэгийг хардсаны улмаас зодож биед нь хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                           

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Ганчимэгийн: “...2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Г.Г гэртээ 2 найзтайгаа 2 шил архи хувааж уусан. ...Тэгээд тал шил архиа Г намайг уу гээд шахаад байсан, би уухгүй гээд аргалсаар байгаад унтуулсан... Тэгээд унтаж байхад 22 цагийн үед Гын архи гараад босож ирээд гал тогооны өрөөнд гудас дэвсээд намайг бэлгийн харьцаанд орохыг шаардахаар нь би “хүүхдүүд сэрчихнэ, чи согтуу байна” гээд татгалзсан... тэгтэл намайг “өөр хүнтэй болсон юм уу” гээд миний элэг рүү гараараа 2 удаа цохисон. Тухайн үед харанхуй гэрэлгүй байсан болохоор “чи яаж байгаа юм бэ” гээд босох гэтэл ширээн дээрээс нэг хатуу юм аваад миний нүүр лүү 2 удаа цохисон. Тэгээд үсдээд хана мөргүүлээд 30 литрийн цагаан канистр аваад толгой руу 5-6 удаа цохисон...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-16-17/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Даваачулууны: “...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шөнө цагийг мэдэхгүй, эхнэр Одонтунгалаг бид нар унтаж байсан чинь гэнэт Ганчимэг гаднаас уйлчихсан орж ирсэн. Манай гэр тог байхгүй байсан Одонтунгалаг лаа асаагаад харсан чинь Ганчимэг нимгэн цамцтай, хөл нүцгэн нүүр нь цус болчихсон орж ирсэн. Ганчимэг манайд орж ирээд “Г намайг зодчихлоо” гээд миний гар утсыг аваад цагдаад дуудлага өгсөн. Тэгж байтал Г Ганчимэгийн хувцсыг барьчихсан орж ирсэн. Гыг байж байхад миний утас дуугарч Ганчимэг ярьсан. Тэгтэл Г “явуул, намайг өргөдөл дээрээ хүчирхийлэгч” гээд бичсэн байсан гэсэн чинь Ганчимэг “чи сая намайг хүчирхийлээгүй юм уу” гээд тэр хоёр хэрэлдээд Г Ганчимэгийг “гэртээ оръё, явъя” гээд гарнаас нь барьсан чинь Ганчимэг “энийг аваарай” гэж хэлэхээр нь би орноосоо босоод Гыг барих гэж байгаад хальтирч унасан. Г ч манай гэрээс гараад зугтаасан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-26/,

 

Мөрдөн байцаалтад Г.Гын яллагдагчаар: “...Надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй. Өөртөө дүгнэлт хийж 2 хүүхдийнхээ сурлаганд анхаарч эвтэй найртай амьдарч чадна. Иймд надад оногдуулах шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-50/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн №14326 тоот:

  1. Ганчимэгийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, дух, зүүн чих, хамрын нуруу, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, баруун, зүүн гуяны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  1. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт /хх-29/,

 

Г.Г-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-48/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-47/ зэрэг болно.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Г нь: “Тухайн өдөр манай эхнэр жаахан аашлаад байсан юм. Манай эхнэрийн биед гэмтэл учирсан. Миний буруу” гэж,

 

Шүүх хуралдаанд хохирогч Т.Ганчимэг нь: “Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. 2008 оноос эхлээд бид хоёр хамтран амьдарч байгаа. Бага байхад нь ээж нь орхиод явсан учраас тэрнээс хойш жаахан цочмог ууртай болсон байх. Бид хоёр эвлэрсэн. Манай нөхөр маш сайн архи уухгүй байгаа. Тэр баривчилгаанд яваад ирэхдээ хэцүү байсан болохоор ийм асуудал гаргасан байх. Миний хоёр хүүхэд бол ааваасаа хол байж чадахгүй юм байна лээ. Одоо бол маш сайн ухаарсан. Миний хоёр хүүхдийн ирээдүйг бодоод битгий хорьж өгөөч гэж хүсмээр байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-оор зүйлчилж өгнө үү” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Гад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

I. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Баатархайрханы 2-236 тоотод 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, өөрийн эхнэр буюу гэр бүлийн хамаарал бүхий Т.Ганчимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Ганчимэгийн: “...2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Г.Г гэртээ 2 найзтайгаа 2 шил архи хувааж уусан. ...Тэгээд тал шил архиа Г намайг уу гээд шахаад байсан, би уухгүй гээд аргалсаар байгаад унтуулсан... Тэгээд унтаж байхад 22 цагийн үед Гын архи гараад босож ирээд гал тогооны өрөөнд гудас дэвсээд намайг бэлгийн харьцаанд орохыг шаардахаар нь би хүүхдүүд сэрчихнэ, чи согтуу байна гээд татгалзсан... тэгтэл намайг өөр хүнтэй болсон юм уу гээд миний элэг рүү гараараа 2 удаа цохисон. Тухайн үед харанхуй гэрэлгүй байсан болохоор чи яаж байгаа юм бэ гээд босох гэтэл ширээн дээрээс нэг хатуу юм аваад миний нүүр лүү 2 удаа цохисон. Тэгээд үсдээд хана мөргүүлээд 30 литрийн цагаан канистр аваад толгой руу 5-6 удаа цохисон...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-16-17/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Даваачулууны: “...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шөнө цагийг мэдэхгүй, эхнэр Одонтунгалаг бид нар унтаж байсан чинь гэнэт Ганчимэг гаднаас уйлчихсан орж ирсэн. Манай гэр тог байхгүй байсан Одонтунгалаг лаа асаагаад харсан чинь Ганчимэг нисгийн цамцтай, хөл нүцгэн нүүр нь цус болчихсон орж ирсэн. Ганчимэг манайд орж ирээд Г намайг зодчихлоо гээд миний гар утсыг аваад цагдаад дуудлага өгсөн. Тэгж байтал Г Ганчимэгийн хувцсыг барьчихсан орж ирсэн. Гыг байж байхад миний утас дуугарч Ганчимэг ярьсан. Тэгтэл Г “явуул, намайг өргөдөл дээрээ хүчирхийлэгч” гээд бичсэн байсан гэсэн чинь Ганчимэг “чи сая намайг хүчирхийлээгүй юм уу” гээд тэр хоёр хэрэлдээд Г Ганчимэгийг “гэртээ оръё, явъя” гээд гарнаас нь барьсан чинь Ганчмэг энийг аваарай гэж хэлэхээр нь би орноосоо босоод Гыг барих гэж байгаад хальтирч унасан. Г ч манай гэрээс гараад зугтаасан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-26/,

 

Мөрдөн байцаалтад Г.Гын яллагдагчаар: “...Надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй. Өөртөө дүгнэлт хийж 2 хүүхдийнхээ сурлаганд анхаарч эвтэй найртай амьдарч чадна. Иймд надад оногдуулах шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-50/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн №14326 тоот: Ганчимэгийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, дух, зүүн чих, хамрын нуруу, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, баруун, зүүн гуяны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-29/ зэрэг болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ. 

 

Прокуророос шүүгдэгч Г.Г-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж ирүүлсэн байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Г.Г нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна гэж үзлээ. Иймд прокуророос Г.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1  дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэж заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, Г.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах,

Шүүгдэгч Г.Г нь улсын яллагчийн саналаар оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцэхгүй, харин торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Г.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн, хохирогч Т.Ганчимэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг хүлээн авч Г.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

III. Бусад асуудлаар:

 

Эрүүгийн 1706034530274 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалт, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Г.Г-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Г-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

6. Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ОЛЗОД