| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Ууганцэцэг |
| Хэргийн индекс | 119/2025/0017/з |
| Дугаар | 119/ШШ2025/0024 |
| Огноо | 2025-07-03 |
| Маргааны төрөл | Тендер, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 119/ШШ2025/0024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “**” ХХК /гүйцэтгэх захирал **/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, **, **, ** нарын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/2597 тоот мэдэгдэлд дурдсан Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгож, “**” ХХК-ийг ЭҮТӨҮГ/20240103771 дугаар тендерт гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал **, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, **, **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/2597 тоот мэдэгдэлд дурдсан Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгож, “**” ХХК-ийг ЭҮТӨҮГ/20240103771 дугаар тендерт гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас зарласан “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ажил I” гүйцэтгэгчийг шалгаруулах тендер сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/2597 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “**” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтын дагуу шаардлага хангаагүй” гэж зааснаар татгалзсан тухай мэдэгдлийг хүргүүлсэн.
“**” ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан байх ба Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02/4554 дугаартай албан бичгээр “Шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудлаар гаргасан гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.8 дахь хэсэгт зааснаар Сангийн яам 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 02/3342 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн” гэх үндэслэлээр “**” ХХК-ийн гомдлыг буцааж шийдвэрлэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал ** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20240103771 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ажил I” тендерт оролцож, холбогдох материалыг цахимаар хүргүүлсэн. Захиалагчийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ПБ-134-12/1637 дугаартай албан бичгээр тус тендерт шалгарсан тухай мэдэгдлийг хүлээн авсан.
Тус тендерт оролцсон “**” ХХК захиалагч “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам гомдлыг хянан үзээд манай компанийн тендерийн баримт бичигтэй холбоотой тодорхой асуудлуудыг нягталж шалгах чиглэл өгсөн гэж манай компани өнөөдрийн байдлаар ойлгож байгаа. Учир нь манай компани тус Сангийн яамны албан бичигтэй өнөөдрийг хүртэл танилцаагүй бөгөөд танилцах боломжгүй байгаа юм.
Үүний дараа Захиалагч “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/2597 тоот албан бичгээр тус тендерийн 2 шаардлагыг хангаагүй тухай мэдэгдлийг манай компани хүлээн авсан.
“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-аас ирүүлсэн албан бичигт:
| Заалт | Захиалагчийн тавьсан шаардлага | Оролцогчийн санал | Шалгараагүй тухай тайлбар |
| ТШЗ 19.1. | 5.Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний талаарх шаардлага: “Шаардана” | “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан 5/002-22 дугаартай гэрээний мэдээллийг Маягт 4-ийн дагуу ирүүлэх | Маягт 4, гэрээний хэрэгжилтийн мэдээллүүд зөрүүтэй. |
| Техникийн даалгавар |
өдөр, орой, шөнийн ээлжээр тооцоолон **алгаажуулж ирүүлнэ (Хүснэгт 3), 3.6 Хоолны нэр төрлөөр технологи картыг боловсруулж ирүүлнэ (Хүснэгт 1) | Энгийн хоол: Салат, зууш-Технологи картын дугаар №1 Бүтээгдэхүүний нэр: Кослов салат /100 гр/ боловсруулж ирүүлнэ. | Технологи картад тусгагдаагүй материал (майонез)-ыг нэмж оруулсан, технологи зөрчиж оруулсан. |
Манай компани захиалагч “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын уг шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу Сангийн яаманд гомдлоо гаргасан.
Сангийн яам “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасны дагуу... шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана” гэсэн утга бүхий хариуг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02/4554 тоот албан бичгээр манай компанид ирүүлсэн.
Мөн энэ хугацаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасны дагуу захиалагч талд хүсэлт гарган Үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 11 дүгээр Хурлын тэмдэглэл болон аудио бичлэгтэй 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр миний бие танилцсан.
Үнэлгээний хорооны тус Хурлын тэмдэглэлтэй танилцахад захиалагчийн Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн эсвэл хоол үйлдвэрлэлийн технологи, хоол зүй, эрүүл ахуйн чиглэлээр ажил үүрэг гүйцэтгэдэг гишүүн огт байгаагүй, Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тендерт оролцогч компани шууд нөлөөлсөн тухай “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөр эрүүл мэнд, аюулгүй байдлын хэлтсийн дарга ** дараах ноцтой тайлбарыг хийсэн байсан:
“...тус тендерийн үнэлгээ хийхийн урд өдрийн 18:00 цагт Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан. Манай хоолны мэргэжилтэн **ийг хасаад намайг (ХЭМАБ-ын хэлтсийн дарга **) оруулсан. **ийг хасаж өөрчлөлт оруулж өгөөч гэдэг хүсэлтийг албан бичгээр тус тендерт оролцсон “**” ХХК хоёр удаа гаргасан... ”
Түүний энэхүү тайлбараас харахад Үнэлгээний хорооны гишүүн бөгөөд хоолны мэргэжилтэнг тендерт оролцогч компани хоёр удаагийн албан бичгээр захиалагч “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-д хандаж хасуулсан явдал нь тендерийн сонгон шалгаруулалтыг мэргэжлийн чиг баримжаатай үнэлэх боломжгүй нөхцөлд байдалд зориуд оруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хамгийн ноцтой асуудал нь тус тендерт оролцсон “**” ХХК-ийн зүгээс захиалагчийн Үнэлгээний хорооны гишүүдийн нэрсийг урьдчилан мэдсэн, хувийн эрх ашиг сонирхолд нийцүүлэн Үнэлгээний хорооны гишүүнээс хасах хүсэлтийг удаа дараа албан бичгээр захиалагч талд тавьсан буюу шууд хөндлөнгөөс нөлөөлсөн, тус албан бичгийн дагуу захиалагч “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ Үнэлгээний хороондоо өөрчлөлтийг үнэлгээ хийх хурал болохын урд өдөр хийсэн зэрэг тендерийн харилцааг зохицуулсан холбогдох хууль тогтоомжийг шууд зөрчсөн үйлдлийг гаргасан байна.
Захиалагч “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын энэхүү хууль зерчсөн үйлдэл нь дараа дараагийн тендерийн процессд үнэлгээний хорооны аль нэг гишүүнийг солих хүсэлтийг албан бичгээр хүргүүлэн өөрчлөх боломжтой хууль бус жишгийг тогтоосон үйлдэл гэж харагдаж байна. Мөн Захиалагч “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ энэхүү хууль бус үйлдлээрээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасан албан үүрэгт хөндлөнгөөс нөлөөлж, Үнэлгээний хорооны хараат бус, бие даасан байдал алдагдсан байна.
“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын тус тендер дээр “**” ХХК-тай холбоотой гаргасан шийдвэр нь тендерийн баримт бичиг болон тендерийн тодруулгын хариунд заасан нөхцөл шаардлагатай нийцээгүй, захиалагчийн Үнэлгээний хороо бодитой баримт материалд тулгаарлан үнэлэлт дүгнэлт хийхгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн уг асуудлыг Сангийн яаманд тавихад хянан үзэхээс татгалзсан тул зөрчигдсөн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.
Нэгдүгээр асуудал:
| Заалт | Захиалагчийн тавьсан шаардлага | Оролцогчийн санал | Шалгараагүй тухай тайлбар |
| ТШЗ 19.1. | 5. Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний талаарх шаардлага: “Шаардана” | “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан 5/002-22 дугаартай гэрээний мэдээллийг Маягт 4-ийн дагуу ирүүлэх | Маягт 4, гэрээний хэрэгжилтийн мэдээллүүд зөрүүтэй. |
1.1. Юун түрүүнд манай компани “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-тай 2022 онд байгуулсан 5/002-22 дугаартай гэрээний дагуу ажил үйлчилгээгээ өнөөдрийг хүртэл үзүүлж байгаа ба ЭҮТӨҮГ/20240103771 дугаартай тендер нь тус гэрээт ажил үйлчилгээг үргэлжлүүлэн хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн ажиллагаа болохыг онцлон дурдаж байна.
Манай компанийн илгээсэн цахим тендерийн баримт бичгийн Хавтас 7-ын хуудас 39-д Маягт 4-ын дагуу “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-тай 2022 онд байгуулсан 5/002-22 дугаартай гэрээний мэдээллийг хүргүүлсэн. Тус хүснэгтэд гэрээний болон захиалагчийн нэр, төсөвт өртөг, гэрээ эхэлсэн болон дуусах нөхцөл болзол, гүйцэтгэлийн хувь зэрэг мэдээллийг оруулсан.
Мөн Хавтас 7-ын Хуудас 21-36 хооронд дээрд дурсан гэрээний нотариатаар **луулсан хуулбар Хувь, захиалагчийн гэрээ дүгнэсэн актууд, Хуудас 40-д тус гэрээний хэрэгжилт болон гүйцэтгэлтэй холбоотой “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТБ-25-12/7954 тоот албан бичгийг авч хүргүүлсэн буюу 5/002-22 дугаартай гэрээт ажлыг тухайн өдрийн байдлаар гүйцэтгэж байгааг тодорхойлсон болно.
1.2. Захиалагчаас ирүүлсэн уг тендерт шалгараагүй тухай албан бичигт дурдсан “зөрүүтэй” гэдэг утгаас харахад хоёр буюу түүнээс олон тоо бүхий мэдээллийг хооронд харьцуулсны үндсэн дээр уг шийдвэрийг гаргасан гэж ойлгогдож байна. Гэтэл Үнэлгээний хорооны 11 дүгээр хурлын тэмдэглэлтэй танилцахад Үнэлгээний хороо “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын холбогдох газар нэгжээс уг асуудлаар асууж тодруулсны үндсэн дээр зөрүүтэй, үнэн зөв байдлыг тогтоох, нягталж шалгах ажиллагаа огт хийхгүйгээр санал хураан олонхоороо асуудлыг шийдсэн байсан.
1.3. Мөн тус тендер шалгаруулалтын баримт бичигт хэрэгжүүлж буй эсвэл хэрэгжүүлэхээр эрх авсан ажил үйлчилгээтэй холбоотой аливаа хориглосон, хязгаарласан шаардлага байгаа эсэхийг Үнэлгээний хороо нягталж шалгаагүйгээр шийдвэрээ олонхоороо гаргасан. Жишээ нь, зарим тендер шалгаруулалтын баримт бичигт ижил төстэй гэрээт ажил үйлчилгээг тодорхой хувь (жишээлбэл гүйцэтгэл нь 70% эсвэл 80%)-аас дээш гүйцэтгэсэн байхыг эсвэл тендер санал болгосон хүний нөөц, тоног төхөөрөмжийг өөр бусад гэрээт ажилд ашиглахгүй байх зэрэг хориглосон, хязгаарласан шаардлагыг тусгайлан заах тохиолдол байдаг. Харин ЭҮТӨҮГ/20240103771 дугаартай тендер шалгаруулалтын баримт бичигт дээр дурдсан асуудалтай ижил төстэй аливаа хориглосон болон хязгаарласан шаардлага тусгаагүй байгаа болно.
1.4.Захиалагчийн Үнэлгээний хороо олонхоороо “Гэрээний хэрэгжилтийн мэдээллүүд зөрүүтэй” гэж шийдсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.12, 48.2.13-д заасныг тус тус үндэслэн НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 5 ДУГААР ЗҮЙЛИЙН 5.1.7-д заасны дагуу “нийтийн мэдээлэл хариуиагч нь өөрт байгаа ...мэдээллийг... хуулийн этгээдээс шаардахгүй байх” гэсэн хуулийн зарчмыг Үнэлгээний хорооны шийдвэр гаргахдаа зөрчсөн.
Уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д заасны дагуу “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ нь “нийтийн мэдээлэл хариуцагч” болж байгаа ба тус хуулийн 4 дүтээр зүйлийн 4.1.8-д нийтийн мэдээлэл хариуцагч хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд цуглуулсан, боловсруулсан, ашиглаж байгаа өгөгдлийн бүрдлийг “нийтийн мэдээлэл' гэж хуульчилсан байдаг.
1.5 Асуудлын гол бай болж буй Маягт №4 нь “Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний мэдээлэл" гэх нэр гарчигтай бөгөөд гэрээний болон захиалагчийн нэр, төсөвт өртөг, гэрээ эхлэх болон дуусах хугацаа, хүлээгдэж буй гүйцэтгэлийн хувь зэрэг мэдээллийг бөглөж ирүүлэхийг шаарддаг.
Тус маягтын нэр болон дотор асуулгуудаас харахад Маягт №4-ийн зорилго бол тендерт оролцогч ижил төстэй ажил үйлчилгээг өөр байгууллага, аж ахуй нэгж дээр гүйцэтгэж байгаа эсвэл гүйцэтгэхээр гэрээлсэн эсэх, тус хэрэгжүүлж байгаа ажил үйлчилгээ нь тендерийн ажил үйлчилгээг тогтвортой, тасралтгүй гүйцэтгэхэд нөлөөлөх эсэх, тендерт санал болгосон хүний нөөц болон техник тоног төхөөрөмжийг өөр ажил үйлчилгээнд ашиглаж буй эсэхийг Үнэлгээний хороо үнэлж дүгнэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасны дагуу захиалагч "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ нь “захиргааны байгууллага” бөгөөд түүний гаргаж буй уг шийдвэр нь тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-ийн дагуу ''захиргааны акт” болох юм. Цаашлаад “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ болон түүний Үнэлгээний хороо үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчим"-ыг баримтлах үүрэгтэй.
Харамсалтай нь захиалагчийн Үнэлгээний хороо Маягт №4-ын зорилго, ач холбогдол болон бодит нөхцөлийг тогтоохгүйгээр олонхоороо шийдвэр гаргасан нь Үнэлгээний хорооны 11 дүгээр Хурлын тэмдэглэлээс тодорхой харагдаж байгаа болно. Мөн Үнэлгээний хороо уг шийдвэрээ гаргахдаа зарлагдсан тендерийн хамрах хүрээ, зарлагдсан тендерийн ажил үйлчилгээг “**” ХХК өнөөдрийг хүртэл гүйцэтгэж байгаа байдал, хүний нөөц болон тоног төхөөрөмжийн хомсдол үүсэж ажил үйлчилгээнд доголдол үүсэх гэх мэт чухал ач холбогдол бүхий асуудлуудыг нягталж үзээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан тусгай зарчмыг зөрчсөн үйлдэл болсон тул манай компани гомдолтой байна.
Хоёрдугаар асуудал:
| Заалт | Захиалагчийн тавьсан шаардлага | Оролцогчийн санал | Шалгараагүй тухай тайлбар |
| Техникийн даалгавар |
өдөр, орой, шөнийн ээлжээр тооцоолон **ал- гаажуулж ирүүлнэ (Хүснэгт 3), 3.6 Хоолны нэр төрлөөр технологи картыг боловсруулж ирүүлнэ (Хүснэгт 1) | Энгийн хоол: Салат, зууш-Технологи картын дугаар №1, Бүтээгдэхүүний нэр: Кослов салат /100 гр/ боловсруулж ирүүлнэ. | Технологи картад тусгагдаагүй материал (майонез)-ыг нэмж оруулсан, технологи зөрчиж оруулсан. |
Тус тендерийн оролцогчоос ирүүлсэн тодруулгын хариуг “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/946 дугаартай албан бичгийн Хавсралт №1-ээр цахим системээр дамжуулан нийт оролцогчдод хүргүүлсэн. Тус тодруулгын Хавсралт № 1-ийн:
9. Нийт 336 технологи карт урьдчилсан тоо баримт. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохион байгуулалт, менежментээс шалтгаалан гарах эрсдэлийг бууруулах зорилгоор технологи картын мэдээллийн сан үүсгэж нэмэгдүүлэх бүрэн боломжтой дээрх тоонд хязгаарлахгүй” гэж хариу ирүүлсэн.
Манай компани уг тодруулгын дагуу нийт энгийн хоолны (ТББ-ийн Хавтас №8), эрүүл мэндийн хоолны (ТББ-ийн Хавтас №9), веган хоолны (ТББ-ийн Хавтас №10)-ны нийт 603 технологи картыг боловсруулан тендерийн баримт бичгийн хамт хүргүүлсэн.
| № | Хоолны нэр төрөл | Энгинн | Эруул мэнд | Веган |
| 1 | Салат, зууш | 33 /100rр & Х50rр/ | 25 | 33 |
| -1 | Жимс жимсгэнэ | 11 | 9 | 11 |
| 3 | Шөлтэй хоол | 44 /300rр & 500rр/ | 28 | 44 |
|
| Хуурган хоол | 41 /300rр & 350rр/ |
|
|
| 4 | Ширхгийн хоол | 11 /300rр & 350rр/ | 48 | 49 |
|
| Машин махан хоол | 23 /120rр & 150rр/ |
|
|
| 5 | Үндсэн хачир | 21 /70rр & 80rр/ | 13 | 20 |
| 6 | Туслах хачир | 29 | 28 | 28 |
| 7 | Соус | 2 | 2 | 2 |
| 8 | Цай шүүс | 24 | 6 | 18 |
| нийт | 239 | 159 | 205 | |
| 603 | ||||
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлд тендерийн тодруулгатай холбоотой харилцааг зохицуулсан байдаг. Захиалагчаас ирүүлсэн тус тодруулгын хариу албан бичигт заасан 344 технологи карт ирүүлэх шаардлагаас даруй 259 (603-344=259) технологи картыг манай компани илүү хүргүүлсэн.
Захиалагчийн “технологи зөрчилтэй” гэх кослов салатыг манай нийт санал болгосон 603 технологи картуудаас хасан авч үзвэл тус тендерт “**” ХХК нийт 602 ширхэг шаардлага хангасан технологи карт санал болгосон буюу шаардсан тоо хэмжээнээс даруй 258 технологи картыг илүү санал болгосон байна.
Захиалагчийн Үнэлгээний хорооны дээр дурдсан асуудал дээр гаргасан шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан агуулга, үзэл санаатай зөрчилдсөн шийдвэрийг гаргасанд гомдолтой байна.
26.6. Оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй.
Уг асуудлыг тодорхой нэг жишээн дээр авч үзвэл, жишээлбэл: ТББ-д 2 ширхэг тээврийн хэрэгсэл шаардсан гэж үзье. Тендерт оролцогч 3 тээврийн хэрэгсэл санал болгосноос 1 нь ТББ-д заасан шаардлагыг хангахгүй, харин үлдсэн 2 нь шаардлагыг хангаж байна гэж үзье. Харин Үнэлгээний хороо тухайн оролцогчийн 1 тээврийн хэрэгсэл нь шаардлага хангахгүй байх тул тус тендерийн шаардлагыг бүхэлд нь хангаагүй гэж шийдвэр гаргасантай агаар нэг шийдвэрийг “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хороо гаргасан гэж үзэж байгаа тул манай компани гомдолтой байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/2597 тоот мэдэгдэлд дурдсан Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгож, “**” ХХК-ийг ЭҮТӨҮГ/20240103771 дугаар тендерт гүйцэтгэгчээр шалгаруулж, Гэрээ байгуулахыг захиалагч “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-д даалгаж өгнө үү.” гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу өөрт шаардлагатай байгаа “Халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ажил”-ыг гүйцэтгүүлэхээр нээлттэй тендер сонгон шалгаруулалт зохион байгуулсан. Тус тендерт “**” ХХК, “**” ХХК, “**” ХХК нар материал ирүүлсэн бөгөөд тухайн гурван аж ахуйн нэгж бүгд ТБОНӨХБАҮХАТХ-ийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасан шаардлагад нийцээгүй тул тендерээс татгалзсан.
Нэхэмжлэгч “**” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан үндэслэл нь дараах болно. Үүнд:
| Заалт | Шалгараагүй тухай тайлбар | Дэлгэрэнгүй мэдээлэл |
| ТШЗ 19.1 | “ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ- тай байгуулсан 5/002-22 дугаартай гэрээний мэдээллийг Маягт 4-ийн дагуу ирүүлсэн. Маягт 4, гэрээний хэрэгжилтийн мэдээллүүд зөрүүтэй.
| “Т”**” ХХК-ийн тендерийн баримт бичгийн 7. ТШЗ 19.1(4.1-4.3) 19.1(5,6,7) 19.2(2,4).pdf файлын 39 дүгээр хуудаст Маягт 4. Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний мэдээлэлд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан 5/002-22 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний хүлээгдэж буй гүйцэтгэлийн хувийг 98%-тай гэж ирүүлсэн. Өөрөөр хэлбэл 2%-ийн гүйцэтгэлтэй гэж ирүүлсэн нь алдаатай мэдээлэл гэж үнэлгээний хорооны гишүүд санал хуваагдаж олонхийн буюу 55.55 хувийн саналаар үнэлсэн. 44.44 хувь нь эсрэг саналтай байсан. Энэ гэрээ нь бодит байдал дээр 98%-ийн гүйцэтгэлтэй 2%-ийн хүлээгдэж буй гүйцэтгэлтэй гэрээ юм. |
| Техникийн даалгавар | Энгийн хоол: Салат, зууш- Технологи картын дугаар №1, Бүтээгдэхүүний нэр: Кислов салат /100 гр/ боловсруулж ирүүлсэн. Технологи картад тусгагдаагүй материал (майонез)-ыг нэмж оруулсан, технологи зөрчиж боловсруулсан. | P Кислов салат 100 грамм орох орц нь энд 10 төрлийн орцтой. Үүнд: Байцай, лууван, өргөст хэмх, чинжүү, чили сонгино, оливын тос, элсэн чихэр, давс, алимын цуу, Технологи ажиллагаа хийсэн. Байцайг нарийн дэрс хэрчээд уурт цохиулж хөргөөд сонгино, өргөст хэмх, нарийн хэрчсэн хэлбэртэй хэрчинэ. Чинжүүг нарийн дэрс хэрчинэ. Амтлахдаа давс, элсэн чихэр, чили, майонез зэргийг хутгаж салат соусанд бэлтгэн байцай хутгаж амтална гэсэн. Тэгтэл энэ орц дээр майонез нь хаанаас гараад ирэв? гэдэг асуудал гарсан. “**” ХХК- ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийн 8. ТШЗ 19.2-5 1. Технологи карт- Энгийн.pdf файлын 10 дугаар хуудаст энгийн хоол салат, зууш-Технологийн карт дугаар №1 бүтээгдэхүүний нэр: Кослов салат /100 гр/ технологийн карт зөрчилтэй ирүүлсэн гэж үнэлгээний хорооны гишүүд 100 хувийн саналаар үнэлж, татгалзах саналыг гаргасан. |
Ийнхүү тус компаниас ирүүлсэн тендер нь зөрүүтэй мэдээлэл агуулсан, техникийн даалгаврын хувь алдаатай байх тул нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна.”
“Мөн Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн өөрчилснөөс хараат бус байдал алдагдсан гэж нэхэмжлэгч талаас тавьж байна. Ийм асуудал ерөөсөө байхгүй. Яагаад байхгүй гэж хэлж байна гэхээр “**” гэдэг компаниас Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох хүнийг захиалаад юм уу, ** ийг биш ** ыг авъя гэдэг асуудал ерөөсөө яриагүй. ** гэдэг хүн чинь шударгаар үнэлнэ гэдэгт итгэхгүй байна гэдэг агуулгатай гомдлыг тавьсан юм. Эрдэнэт үйлдвэр 7000 ажилчинтай, боловсон хүчин, хүний нөөц элбэгтэй. Тухайн чиглэлээр нь ажиллах боломжтой хүмүүс байгаа. Түрүүн манай Үнэлгээний хорооны дарга ** хэллээ. Халуун хоолоор үйлчлүүлэх энэ үйлчилгээ нь ковидоос хойш 4,5 жил “**” гарснаас хойш “**” ХХК, “**” ХХК гэдэг 2 компани л манайд голчилж ажиллаж байгаа. Тэр шугамынхаа дагуу энэ харилцааны явцад ** гэдэг Үнэлгээний хорооны хасагдсан гишүүн “**” гэдэг компанитай мэдээж халуун хоолондоо хяналт шалгалт тавьдаг ч юм уу, ажил хэргийн шугамаар харьцаатай байх явцдаа хувийн таарамжгүй харьцаа гэдэг юм уу, тэр компани дургүй байх ч юм уу үл ойлголцо үүссэн байж болзошгүй. Үнэлгээний хороо үнэлгээг тийм объектив байдлаар хийх боломжгүй. Тэр компанид ямар нэгэн байдлаар тийм сэтгэгдэл төрүүлсэн гэж ойлгож байгаа. Тэрнийхээ хүрээнд энэ хүнээр бид нар үнэлгээгээ хийлгэмээргүй байна гэдэг л шаардлага тавьсан. Түүнээс ** ийг хас, тэрийг оруулж ир гэдэг захиалга өгсөн зүйл байхгүй. Бид нар энэ тендерийг аль болох шударга, оролцогч нарынхаа тал талын хүсэлтийг хангасан байдлаар зохион байгуулахыг хичээж байгаа болохоор заавал нэг талаас нь хардаад байхад тэр хүнийг нь оруулж ирэх гээд зүтгээд байх шаардлага байхгүй. Манайд боловсон хүчин нь байна, энэ агуулгаараа бид нар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн тухайн ажилтны хэлтсийн даргыг нь оруулж ирээд үнэлгээ хийгээд явсан. Иймээс хөндлөнгийн нөлөөнд орчихсон гэдэг юм уу, хараат бус байдлаа алдчихсан зүйл байхгүй.”гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/227 дугаартай тушаалаар Үнэлгээний хороо байгуулагдсан. Үнэлгээний хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал буюу захиалагчид Үнэлгээний хороо байгуулах эрх нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар олгогдчихсон байгаа. Ямар гишүүн томилох вэ, гол нь хуульд заасан шаардлагад нийцсэн ажилтнуудаар үнэлгээний хороо байгуулагддаг. Тэгэхлээр хуулийн 5.3-т Үнэлгээний хорооны гишүүн худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан байна гэж заасан байгаа. Захиалагч энэ хуульд заасан шаардлагад нийцсэн хүмүүсээр, хөндлөнгийн гурван хараат бус гишүүнээр Үнэлгээний хороог бүрдүүлээд Үнэлгээний хороо байгуулсан байгаа. Тэгээд Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд нэлээд хэдэн өөрчлөлт орсон. Өөрчлөлтийг оруулах эрхийг хуулиар хязгаарлаагүй. Үнэлгээний хороо тендер хянан үзэх зөвлөмж гаргахдаа хууль тогтоомжийн хүрээнд шийдвэр гаргасан. Тендерийн хуулийн 52-т Үнэлгээний хороо тендер шалгаруулалтын баримт бичиг боловсруулах, зарлал, урилга боловсруулах,тендер хүлээн авах, нээх, хянан үзэх, үнэлгээ хийх бүх эрх, чиг үүргийг хэрэгжүүлээд явдаг. Үнэлгээний хороонд тухайн үедээ тендерт оролцогч компаниудаас тодруулга авах хүсэлтүүдийг нэлээдгүй олон удаа ирүүлж байсан учраас тухай бүрд тодруулгыг тендерт оролцогчид хүргүүлж байсан. Сангийн яам нь “**” компаниас гомдол гарсан учраас тендертэй холбоотой материалуудыг аваад хянаж үзсэн. Нэлээн олон асуудлаар Сангийн яам албан бичиг ирүүлснээс гомдол хянаж үзсэн албан бичгийн 8, 9 дээр Үнэлгээний хороонд тендерийг дахин үнэлгээ хийх чиглэл ирүүлсэн байгаа. Тэгээд Үнэлгээний хороо хуралдаад ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний мэдээллийг нягталж үзэх, техникийн тодорхойлолтын 3.1, 3.2, 3.3, 3.5-д заасан шаардлагад нийцэх эсэхэд үнэлгээ хийх гэсэн. Үнэлгээ хийгээгүй, хянан үзэх шаардлагатай гэсэн асуудлаар Үнэлгээний хороо хуралдсан байдаг. Тухайн үед Үнэлгээний хороо олонхоороо шийдвэрээ гаргаад явсан. Ямар нэгэн тендерт заасан журмыг зөрчиж шийдвэр гаргаагүй, олонхоороо шийдээд явсан. Үнэлгээний хороонд оролцсон гишүүн бүр өөрсдөө нэг саналын эрхтэй байдаг. Түүнийхээ дагуу шийдвэрээ гаргаад явсан. Ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлага шаардана гээд тендер шалгаруулалтын баримт бичгийн 19.1-д заасан. Тэгээд тэр мэдээллийг тендерт оролцогч нар маягт 4-ийн дагуу ирүүлдэг. Тэгээд маягт 4-ийг ирүүлэхдээ ер нь бусад тендер шалгаруулалт дээр ч гэсэн тендерт оролцож байгаа компанийн ирүүлсэн тендерийг үнэлэхдээ тухайн мэдээлэл хэрвээ зөрүүтэй байвал энэ мэдээллийг тендерт оролцох зөрүүтэй ирүүлсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн мэдээллийг бусад баримтуудтайгаа зөрүүтэй ирүүлсэн тохиолдолд энэ компанийн ирүүлсэн тендер ямар нэгэн мэдээллийн зөрүү байна, алдаатай байна гэж үзэж тендерийн Үнэлгээний хороо шийдээд, татгалзаад олонхоороо шийдвэрээ гаргаад явдаг. Тухайн үед “**” компаниас ирүүлсэн маягт 4-ийн хүлээгдэж буй гүйцэтгэлийн хувь дээр Үнэлгээний хорооны гишүүд санал зөрөлдсөн байдаг. Энэ дээр гүйцэтгэл нь тэдэн хувь гэдэг дээр хоорондоо зөрөөд Үнэлгээний хороо олонхоороо шийдвэр гаргаад зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн байна гээд шийдсэн. Тус компани бол үйлдвэрийн газартай гэрээ байгуулаад ажиллаж байгаа нь үнэн. Тухайн гэрээ нь дараагийн гүйцэтгэгч тендер шалгарч гэрээ байгуулан ажлаа эхлэх хүртэл хугацаанд халуун хоолны үйлчилгээ үзүүлээд явж байгаа. Сүүлд 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр нэмэлт гэрээ хийгдсэн байгаа. Техникийн даалгаврын 3.1, 3.2 гэсэн техникийн технологи карттай холбоотой цэсийн асуудал дээр мөн Үнэлгээний хорооны дийлэнх олонхийн шийдвэрээр зөрүүтэй шийдээд Үнэлгээний хороо тухайн тендерээс татгалзсан шийдвэр гаргасан байгаа. Манай итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дотор Үнэлгээний хорооны дарга, нарийн бичиг байгаа учраас өөрсдөө нэмэлт тайлбар өгөөд явна. Тийм учраас тухайн үед Үнэлгээний хороо ямар нэгэн хууль тогтоомжид заасан журам зөрчөөгүй учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ерөнхийдөө хуульч хуулийнх нь талаас тайлбар өглөө. Би Үнэлгээний хороог ахалж ажиллаж байгаагийн хувьд түрүүчийн Үнэлгээний хороо буюу өмнөх тендерийг мөн ахалсан. Энэ дээр мөн л “**”, “**” хоёр компани орж, “**” компани миний түрүүчийн хэлдэг халуун хоол тасралтгүй явуулах ёстой гэдэг зарчмын дагуу гэрээгээ сунгаад л явж байгаа. Үнэлгээний хороог байгуулах шийдвэрээ захиалагч өөрөө гаргана. Үнэлгээний хороог хэн даргалах вэ, ямар хүмүүс байх вэ гэдэг бол бүрэн эрхийн асуудал. Үнэлгээний хороо эхний зарлал тавиад явж байхад 3, 4 сар болсон гэж ярьж байна. Энэ нь олон компаниудаас тодруулга ирсэн. Тэр болгон тодруулга тодорхой хуулийн хугацаатай учраас бид нар тэнд хариуг нь өгсөн. Энэ байдлаар нэлээн удсан. Нөгөө нэг асуудал нь Үнэлгээний хорооны гишүүнийг өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан гэж ойлгож байгаа. Захиалагчийн зүгээс Үнэлгээний хороонд орсон нэг гишүүний талаар элдэв мэдээллүүд гарч эхэлсэн. Өөрөөр хэлбэл бүүр “**” компанитай холбоотой байх магадлалтай тийм мэдээллүүд гарч эхэлсэн учраас манай хуулийн хэлтэс хянаад энэ хүнийг өөрчилье гэж захиалагчид хүргэсэн байсан. Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагад өгсөн байсан. Үүний дагуу Үнэлгээний хороо сүүлийн хуралдаан хийхийн өмнө Үнэлгээний хорооны гишүүнийг өөрчилсөн. Хэрвээ та бүгд протоколтой танилцсан бол түрүүчийн хуралдаан дээр би тэр үнэлгээний хорооны гишүүндээ анхааруулж хэлж байсан. Өөр дээр чинь ийм асуудлууд гарч байгаа учраас чи энэ дээр анхаараарай. Дараа нь ямар нэгэн маргаантай асуудал гарвал наадах чинь ноцтой асуудал үүснэ шүү, ашиг сонирхлын зөрчил гарна шүү гэдгийг Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн бүрэлдэхүүн байж байхад анхааруулж хэлж байсан. Тэрний дараа Үнэлгээний хорооны гишүүнийг өөрчилсөн тогтоол, шийдвэр гарсан. Ингээд үнэлгээний үйл ажиллагаа явагдсан. Үнэлгээний үйл ажиллагаа явагдахад үндсэндээ тэр хүн маань өөрөө яг хоолны бүрэн мэргэжлийн хүн биш, гэхдээ хоолны чиглэлийн хүн байсан. Халуун хоолны чиглэлийн хүн. Тэгэхдээ хоол нь халуун хоолны технологи юм уу, тийм мэргэжлийн хүн биш. Эрүүл ахуйч эмч байсан. Ингээд үнэлгээ хийхэд бид нарт учир дутагдалтай зүйл гарсан. Яагаад гэхээр би цахилгааны инженер, эд нар маань хуульч. Энд үндсэндээ манай үнэлгээний гурван гишүүн байж байна. Ийм хүндрэлтэй асуудал гарч эхэлсэн учраас бид нар маш удаан хуралдсан. Хуралдааны дараа яг тэр технологийн процесс буюу технологийн карт дээр ирсэн тэр үед нь бид за бид нарын дунд яг мэргэжлийн хүн байхгүй учраас хоёр компани маань их он удаан жил яг энэ халуун хоолны чиглэлээр ажиллаж байгаа учраас технологийн талын алдаа бол бараг гаргаагүй биз дээ гэж бид нар үзээд тэрнийг болбол хянаж үзээгүй явсан. Гэтэл Сангийн яамнаас ирсэн тоот дээр энийгээ дахиж хянаж үз, та нар энийг хянахгүй явуулчихсан байна гэдэг ийм асуудал гарсан. Дараагийн хуралдаанаас өмнө би гишүүддээ хугацааг нь нэлээн урт тавьж өгсөн. Өөрөөр хэлбэл яг энэ чиглэлийн та нар энэ технологийн картыг сайн үзээч ээ энэ дээр янз бүрийн алдаа байх вий гэдэг асуудлыг тавьж өгөөд нэлээн олон хоногийн хугацаа тавьж өгч гишүүд маань энэ дээр ажилласан. Ингээд технологийн карт дээр миний хянаснаар л ямар ч байсан 20-30 алдаа байсан, тэр алдаануудын дунд тухайн компаниуд өөрсдөө тодруулга авчихаад авсан тодруулгаасаа илт зөрчөөд технологийн картыг боловсруулчихсан ч тийм юмнууд байсан. Ингээд үнэлгээний хорооны гишүүдийн зуун хувийн саналаар шүү дийлэнх олонх биш зуун хувийн саналаар хоёр дахь тэр гомдол буюу технологийн карт дээр бол энэ компани үнэхээрийн болохгүй юм байна аа гэдэг тийм шийдвэр гарсан. Үнэлгээний хороо буюу одоо ер нь хоолны тендерийн хамгийн гол зарчим бол нэгдүгээрт нь компани өөрөө чадавхтай байх ёстой эдийн засгийн чадавхтай. Хоёрдугаарт нь туршлагатай байх ёстой. Гуравдугаарт нь хүн хүчний нөөц боломжтой байх ёстой. Тэрнээс хамгийн чухал зүйл нь технологийн карт буюу энэ ажилтнуудад ямар хоол хийж өгөх гээд байгаа юм бэ гэдгээ илтгэн харуулж байгаа хэлбэр. Гэтэл ажилчдын өгөх хоолных нь технологийн карт тийм зөрүүтэй байна гэдэг нь том алдаа гэж үзсэн. Зүгээр жишээ дурдаад л ярья л даа. Технологийн картан дотор орсон бүтээгдэхүүний нэршлийг зааж өгч байгаад гэв гэнэтхэн технологийн процесс дээрээ саримсны амттай гээд ороод ирж байгаа байхгүй юу. Гэтэл тэр саримс нь хаанаас гараад ирэв, орох орцон дотор нь ерөөсөө саримс байхгүй байж байгаад саримсны амттай гээд ороод ирсэн. Ганцхан жишээ иймэрхүү алдаанууд маш их байсан учраас энэ дээр бид нар тэнцэхгүй гэж өгсөн. Хоёрдахь асуудал нь түрүүчийн гүйцэтгэл. Энэ компанийн хувьд гүйцэтгэлийг 98 хувь хийсэн тэр бол мэдээж ойлгомжтой. Яагаад гэхээр тухайн компани өөрийнхөө сар сарынхаа гүйцэтгэлээрээ манай санхүүтэй нийлж өөрийнхөө санхүүжилт буюу хийсэн ажлынхаа мөнгийг авч явдаг. Тэгэхээр тэр бол асуудал байхгүй. 98 хувийн гүйцэтгэлтэй хүлээгдэж байгаа үзүүлэлт 2 хувийн хүлээлттэй байсан. Гэтэл компани өөрөө оруулж ирж байгаа бичиглэл дээрээ 2 хувийн гүйцэтгэлтэй, 98 хувийн хүлээгдэж байгаа юм шиг байдалтайгаар бичиж оруулж ирсэн. Гэтэл яагаад ингэж алдаатай оруулж ирж байгаа юм бэ гэдэг дээр үнэлгээний хороо дээр маш удаан ярилцсан. Энэ компани яагаад ийм алдаатай оруулж ирэв. Үндсэндээ эднийх 98 хувиа гүйцэтгэчихээд 2 хувь нь хүлээгдээд байтал 2 хувь нь гүйцэтгээд 98 хувь хүлээгдэж байгаа юм шиг байдалтай оруулж иржээ. Энэ бол илт алдаа байна гэдэг утгаар ийм 2 заалтаар бид нар энэ компанийн тендерээс татгалзсан. Энэ дээр хууль дүрмийн ч юм уу, хуульч хүн биш болохоор тайлбар өгч чадахгүй байна. Ямар ч байсан би өөрийнхөө Үнэлгээний хороон дээр болсон процесс болон тэрэнтэй холбоотой зүйлийг та бүгдэд тайлбарлаж хэллээ” гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэг дэх асуудал бол маягт 4-тэй холбоотой. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байдлаар хандаж байгаа. Би тендерийн хууль гээд ярьчихъя. Тендерийн хуулийг дагаж, төсвийн ерөнхийлөн захирагчийн буюу Сангийн сайдын баталсан журмууд байдаг. 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/254 дүгээр тушаалын хавсралтаар Үнэлгээний хорооны үйл ажиллагаа урамшууллын журмыг баталсан. Энэ журмын 3-т Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, эрх, гишүүний эрх үүрэг, урамшууллыг дурдсан байдаг. Энэ журмын 3.1-д Үнэлгээний хорооны гишүүн бүр саналын нэг эрх эдлэх ба хуралд саналаа илээр өгч оролцоно гэж дурдсан. Үнэлгээний хороо 9 гишүүнтэй. Энэ хэлэлцэгдээд байгаа маягт 4-тэй холбоотой асуудал дээр гишүүдийн санал хуваагдаад 9 гишүүний 5 нь эсрэг саналтай буюу 55.5 хувьтайгаар татгалзсан. Энэ хуулийн 51 дүгээр зүйлийн 7-д байгаа Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ гэсний дагуу олонхын саналаар асуудал шийдвэрлэгдсэн. Энэ асуудал яригдаж байх явцад Үнэлгээний хороон дээр энэ хуулийн 26 дугаар зүйлийн 3-т заасан байгаа оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна гэдэг заалтыг баримтлан энэ компанийн тендерт ирүүлээд байгаа баримт нь зөрүүтэй байгаа учраас шаардлагад нийцэхгүй гэдэг шийдвэр гаргасан байгаа.
Хоёр дахь асуудлын хувьд технологи карттай холбоотой техникийн даалгавар дээр ч мөн дурдагдсан. Энэ компани нь 346 гэснийг би буруу сонсчихов уу. Технологийн карт танайх шаардсанаас даруй 100 гаруй илүүг ирүүлсэн гэж хэлж байна. Тэгэхээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 14-т байгаа оролцогч чадавхын болон туршлагын шаардлагыг давуулан хангах нь түүний тендерт давуу байдал олгох үндэслэл болохгүй гэж байгаа юм. Түрүүн компанийн зүгээс 26 дугаар зүйлийн 6-г дурдаж байх шиг байна. Оролцогч тендерийн шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй гэдгийг эшлээд байх шиг байна лээ. Бид нар тендерийн баримт бичгийн шаардсан, шаардаагүй зүйл дээр үнэлгээ хийгээгүй. Өөрөөр хэлбэл энэ компанийн ирүүлсэн технологийн карт дээр үнэлгээ хийгээд түрүүн дурдагдсан 26 дугаар зүйлийн 3-ын дагуу оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна гэсний дагуу үнэлгээгээ хийгээд явсан байгаа. Энэ тендерийн баримт бичиг нь 19.2-т байгаа. Техникийн даалгаврын 3 дахь заалтад дурдагдсан технологийн карт болон холбогдох баримт материалыг ирүүлнэ гэсний дагуу бид нар ирүүлсэн материал дээр нь л үнэлгээ хийгээд шийдвэрээ гаргасан. Тэгээд боломжтой бол нөгөө материалыг нь үзээд бас ярилцчихвал илүү ойлгомжтой болох байх гэж бодож байна” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/2597 тоот мэдэгдэлд дурдсан Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгож, “**” ХХК-ийг ЭҮТӨҮГ/20240103771 дугаар тендерт гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/2597 тоот мэдэгдэлд дурдсан Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаа тендерийн Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах, уг дүгнэлтийг үндэслэн гарсан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/2597 мэдэгдлийг мөн хүчингүй болгуулах” гэж тодруулсан.
3. Шүүхээс тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай тэмдэглэлийн нэхэмжлэгч “**” ХХК-д холбогдох хэсэг, үнэлгээний дүгнэлтийг үндэслэн хүргүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/2597 тоот мэдэгдлийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж, ““**” ХХК-ийг ЭҮТӨҮГ/20240103771 дугаар тендерт гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1. Тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай тэмдэглэлээр “**” ХХК-ийн ирүүлсэн тендер нь “шаардлагад нийцээгүй” гэж тендерээс татгалзжээ. Мөн уг тендерийн Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/2597 дугаартай мэдэгдлийг тендерт оролцогч “**” ХХК-д хүргүүлсэн. /Хавтаст хэргийн 86-106 дахь тал/
3.2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/2597 дугаартай мэдэгдэлд тендерээс татгалзсан үндэслэлээ:
-“Тендер шалгаруулалтын баримт бичгийн “ТШЗ 19.1.5. Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх шаардлага: “Шаардана” гэсэн шаардлагын дагуу “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан 5/002-22 дугаартай гэрээний мэдээллийг Маягт 4-ийн дагуу ирүүлсэн нь “Маягт 4, гэрээний хэрэгжилтийн мэдээллүүд зөрүүтэй” гэж,
-“Техникийн даалгаврын 3.5. Хоолны нэр төрлийг өдөр, орой, шөнийн ээлжээр тооцоолон баталгаажуулж ирүүлнэ (Хүснэгт 3), 3.6 Хоолны нэр төрлөөр технологи картыг боловсруулж ирүүлнэ (Хүснэгт 1) гэж заасны дагуу “Энгийн хоол: Салат, зууш-Технологи картын дугаар №1, Бүтээгдэхүүний нэр: Кослов салат /100 гр/ боловсруулж ирүүлнэ. Технологи картад тусгагдаагүй материал (майонез)-ыг нэмж оруулсан, технологи зөрчиж оруулсан.” гэсэн нь “технологийн картад тусгагдаагүй материал /майонез/-ыг нэмж оруулсан, технологи зөрчиж боловсруулсан” гэжээ.
3.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д "Тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/, техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичгийн бүрдэл хэсэгт хамаарна.
3.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.18-д ““Техникийн тодорхойлолт” гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг” ойлгохоор заасан. /Хавтаст хэргийн 49-57 дахь тал/
3.5. Тендерийн Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана” гэж зааснаар хүчин төгөлдөр тендерийн баримт бичгийн хүрээнд тендер сонгон шалгаруулалтыг явуулжээ. /CD баримт, Үйлчилгээ авах ТШББ файл/
3.6. “Маягт 4, гэрээний хэрэгжилтийн мэдээллүүд зөрүүтэй” гэж тендерээс татгалзсан үндэслэлийн тухайд: “**” ХХК нь тендер шалгаруулалтын баримт бичгийн “ТШЗ 19.1-ийн 5-д “Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх шаардлага: “Шаардана” гэж зааснаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан 5/002-22 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний мэдээллийг ирүүлэхдээ хүлээгдэж буй гүйцэтгэлийн хувийг 98%-тай гэж ирүүлжээ.
3.7. Үүнийг тендерийн Үнэлгээний хороо алдаатай мэдээлэл ирүүлсэн гэж тендерээс татгалзсан нь үндэслэлгүй байна. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан 5/002-22 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний мэдээллийг Маягт 4-т “Хүлээгдэж буй гүйцэтгэлийн хувь, мөнгөн дүнгээр: 98 хувь” гэж зөрүүтэй бичсэн хэдий ч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан 5/002-22 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх гэрээ”, уг гэрээг дүгнэсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ГА-24/101, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 25/047 дугаартай актуудыг ирүүлсэн байхад маягтад дурдсан гэрээ, гэрээ дүгнэсэн актыг хянан үзэхгүйгээр дүгнэлт хийсэн нь хууль бус байна. /CD баримт, ЭҮТӨҮГ 202401037710101/58-2711664 хавтас, 7 буюу ТШЗ 19.1 /4.1-4.3/ гэсэн баримт/
3.8. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Захиалагч техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно. 17.2-д “Техникийн чадавх, туршлагын талаарх мэдээллийг дараах баримт бичгээр нотолж болно: 17.2.1.ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт; 17.2.2.бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд нийлүүлсэн бараа, үзүүлсэн үйлчилгээний жагсаалт, тэдгээрээс ижил төстэй бараа, үйлчилгээний өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт”, 17.3-д “Захиалагч энэ хуулийн 17.2-т заасан баримт бичгийн аль шаардлагатайг ирүүлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт заана”, 17.4-д “Оролцогч захиалагчийн тогтоосон техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна” гэж заасны дагуу ирүүлсэн баримтыг бүхэлд нь хянан үзээгүй алдаатай шийдвэр гаргасан гэж дүгнэхээр байна.
3.9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйийн 26.3-д “Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна” гэж зааснаар тендерт оролцогч нь гүйцэтгэсэн ажлын гэрээ, гэрээ дүгнэсэн баримтаа үнэн зөв гаргаж хүргүүлсэн байхад зөвхөн Маягт 4-т үндэслэн тендерийг хянан үзсэн нь хууль бус болжээ.
3.10. Хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд хамаарах Маягт 4, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан 5/002-22 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх гэрээг дүгнэсэн актууд зэрэг нотлох баримтуудыг CD баримтаас цаасаар гаргаж хэрэгт хавсаргасан болно.
3.11. “Технологийн картад тусгагдаагүй материал /майонез/-ыг нэмж оруулсан, технологи зөрчиж боловсруулсан” гэх үндэслэлийн тухайд: “Техникийн даалгаврын 3.5. Хоолны нэр төрлийг өдөр, орой, шөнийн ээлжээр тооцоолон **алгаажуулж ирүүлнэ (Хүснэгт 3), 3.6 Хоолны нэр төрлөөр технологи картыг боловсруулж ирүүлнэ (Хүснэгт 1) гэж заасны дагуу “Энгийн хоол: Салат, зууш-Технологи картын дугаар №1, Бүтээгдэхүүний нэр: Кослов салат /100 гр/ боловсруулж ирүүлнэ. Технологи картад тусгагдаагүй материал (майонез)-ыг нэмж оруулсан, технологи зөрчиж оруулсан.” гэсэн нь “технологийн картад тусгагдаагүй материал /майонез/-ыг нэмж оруулсан, технологи зөрчиж боловсруулсан” гэсэн үнэслэлээр тендерээс татгалзсан.
3.12. Нэхэмжлэгчээс “Тендерийн Үнэлгээний хороонд хоол зүйн мэргэжлийн хүн оруулаагүй, захиалагчаас ирүүлсэн тодруулгын хариу албан бичигт 344 технологи карт ирүүлэх шаардлагаас даруй 259 (603-344=259) технологи картыг манай компани илүү хүргүүлсэн. Гэтэл “технологи зөрчилтэй” гэх кослов салатыг манай нийт санал болгосон 603 технологи картуудаас хасан авч үзвэл тус тендерт “**” ХХК нийт 602 ширхэг шаардлага хангасан технологи карт санал болгосон буюу шаардсан тоо хэмжээнээс даруй 258 технологи картыг илүү санал болгосон” гэж маргасан.
3.13. Нэхэмжлэгч “**” ХХК нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан техникийн даалгаварт заасан хоолны төлөвлөгөөт цэсэд тавигдах шаардлагын дагуу хоолны цэс, технологийн карт зэргийг боловсруулан хүргүүлсэн байна. /CD баримт, ЭҮТӨҮГ 202401037710101/58-2711664 хавтас, 8, 12 дахь файл/
3.14. Тодруулбал, тус компани нь тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн даалгаварт зааснаар хоолны төлөвлөгөөт цэс, хоолны технологи картыг боловсруулан хоол зүйч, технологич, ерөнхий тогооч зэрэг ажилтан, албан тушаалтнуудаар баталгаажуулан хүргүүлсэн байхад үүнийг хянан үзэх тендерийн Үнэлгээний хороонд энэ төрлийн мэргэжлийн хүн оролцоогүй нь тендерийг мэргэжлийн түвшинд хянан үзээгүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй гэж дүгнэв.
3.15. Тендерт оролцогч “**” ХХК-ийн тендерээс татгалзсан үндэслэл болох Кослов салатад майонезыг нэмж оруулсан нь технологи зөрчиж боловсруулсан гэж маргаж байгаа нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж байна.
3.16. Учир нь, техникийн даалгаварт хоолны төлөвлөгөө цэс, технологийн картыг боловсруулан ирүүлэх талаар заасан байх бөгөөд тухайн хоолны орц, бүтээгдэхүүн, хийх технологийг техникийн даалгавартай харьцуулан дүгнэх боломжгүй, тухайн технологийн картад байгаа хоолны орц, түүнийг хийх технологи нь зөв боловсруулсан эсэхийг тусгай мэргэжил, мэдлэг бүхий этгээд дүгнэж, шаардлагад нийцсэн эсэхийг хянаж үзэх нь зүйд нийцнэ.
3.17. Тус компанийн тусгай мэргэжил бүхий хоол зүйч, технологич, ерөнхий тогооч зэрэг ажилтан хоолны орцуудыг гаргаж, түүнийг хийх технологийг шаардлагад нийцнэ гэж боловсруулсан байхад түүнийг хянах эрх бүхий Үнэлгээний хороо нь энэхүү тусгай мэдлэг, мэргэжил бүхий этгээдийг үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд оруулаагүй, маргаж буй үндэслэлийн хүрээнд тендерийг зохих түвшинд хянан үзээгүй болох нь Үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай тэмдэглэлд гишүүдийн хэлсэн тайлбарт тодорхой тусгагдсан, мөн Үнэлгээний хороо байгуулах, Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн өөрчлөх тушаалуудаар тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 86-103 дахь тал/
3.18. Иймд шүүхээс тухайн маргаж буй хоолны технологи зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөх, илүү боловсруулсан технологийн картыг нөхөн хэрэглэх талаар үнэлгээний хорооны мэргэжлийн түвшинд хянан үзэж дүгнэлт гаргаагүй асуудалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх, мөн даалгах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
3.19. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: 26.4.1.энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх, 26.4.2.санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх; 26.4.4.тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх” гэж зааснаар тендерийн Үнэлгээний хороо тендерийг хянан үзэх ажиллагааг зохих түвшинд хийгээгүй гэж үзэв.
3.20. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэсэн зарчимд нийцээгүй байна.
3.21. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан. Тухайлбал: Хуулийн 26 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, 27 дугаар зүйлд “Тендер үнэлэх”, 30 дугаар зүйлд “Гэрээ байгуулах” гэжээ. Уг зохицуулалтын дагуу тухайн тендерийг хянан үзэхэд мөн зүйлийн 26.9-д заасан шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Тендер үнэлэх”, 30 дүгээр зүйлийн 30.1-д заасан “Гэрээ байгуулах” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгдэхээр хуульчлагдсан.
3.22. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан тендер хянан үзэх шатанд гаргасан алдаа нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх бөгөөд маргаан бүхий захиргааны актыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэх үндэслэлтэй байх тул ““**” ХХК-ийг ЭҮТӨҮГ/20240103771 дугаар тендерт гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах” нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
3.23. Хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд хамаарах цахим нотлох баримт болох технологийн карт хүргүүлсэн мэдэгдэл, кослов салатын технологийн картыг цаасаар гаргаж хэрэгт хавсаргасан болно.
3.24. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга, журмын талаар. Захиалагч нь “**” ХХК-ийн тендерээс татгалзсан “технологийн карт”-тай холбоотой үндэслэлээ хоол зүйч, технологич зэрэг мэргэжлийн хүний оролцоотойгоор дахин хянан үзэж, шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргах нь зүйтэй.
3.25. Мөн “**” ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Сангийн яаманд гомдол гаргаж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаж байгаа тохиолдолд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Захиалагч бүх тендерээс татгалзсантай холбоотойгоор дахин тендер шалгаруулалт зарлах тохиолдолд энэ хуулийн 59.1-д зааснаар гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад дараагийн тендер нээхийг хориглоно” гэж зааснаар уг маргааныг дуусгавар болгоогүй байхад дахин тендер нээхгүй байхыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.13 дахь заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3, 17.4, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.4 дэх заалтуудыг баримтлан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20240103771 дугаар тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай тэмдэглэлийн нэхэмжлэгч “**” ХХК-д холбогдох хэсэг, уг үнэлгээний дүгнэлтийг үндэслэн хүргүүлсэн ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/2597 дугаартай мэдэгдлийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох ““**” ХХК-ийг ЭҮТӨҮГ/20240103771 дугаар тендерт гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20240103771 дугаар тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай тэмдэглэл, уг үнэлгээний дүгнэлтийг үндэслэн хүргүүлсэн ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/2597 тоот мэдэгдлийг хүчингүйд тооцсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч нь “**” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан үндэслэл болох технологийн карт нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж буй эсэхийг хянан үзэж, 1 /нэг/ сарын дотор дахин шинэ акт гаргахыг даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.УУГАНЦЭЦЭГ