2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/02732

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 02 191/ШШ2025/02732

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

, Сүхбаатар, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 9-р хороо, *******ийн өргөн чөлөө, ******* байр, ******* ******* ******* ******* *******-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төвийн /РД: / нэхэмжлэлтэй,

иуцагч: дүүрэг, 10-р хороо, гудамж, тоот хаягт байрлах, ХХК-д /РД: / холбогдох

7,154,748 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., Т.,

иуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,

иуцагчийн өмгөөлөгч Т.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Ц.Мөнхтогоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., Т. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХК-ийн ******* эрчим хүч хэрэглэсний төлбөрийг 2023 оны 11 сарын 03-ны өдөр тоолуурын актив 6221, реактив 706 заалтаар 21,320 кВт.ц буюу 4,379,042.8 төгрөг, чадлын тарифаар 29 хоногийн 62,26 кВт.ц 705,715.20 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 520,250.59 төгрөг, мэдэгдэл хүргэлтийн төлбөр 300 төгрөг, нийт 5,593,563.80 төгрөгийн бичилт хийсэн.

Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, ******* эрчим хүчээр хангах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8 дахь заалтуудын дагуу төлөгдөөгүй үнийн дүнд хамаарах алдангийг тооцсон.

Үүнд: 2023 оны 11 сарын 25-ны өдөр 7 хоногийн алданги, 7 хоног*0,3 хувь=2.1 хувь, ******* эрчим хүчний чадлын төлбөр 776,286.72*2,1 хувь=16,302.02 төгрөг, ******* эрчим хүчний бичилт 4,259,023.59*2,1 хувь=89,439.49 төгрөг,

Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр 557,923.08*2,1 хувь=11,716.38 төгрөг буюу нийт 117,457.90 төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татвар 11,745.79 төгрөг, нийт дүн 129,203.69 төгрөгийн алдангийг тооцсон.

2023 оны 12 сарын 25-ны бичилтийн үлдэгдлээс 30 хоногийн алданги тооцсон. Тооцоолуур 30 хоног *0,3 хувь=9 хувь, ******* эрчим хүчний чадлын төлбөр 776,286.72*9 хувь=69,865.80 төгрөг, ******* эрчим хүчний бичилт 4,259,023.59*9 хувь=383,312.12 төгрөг,

Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр 557,923.08*9 хувь=50,213.08 төгрөг, нийт 503,391 төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татвар 50,339.10 төгрөг, нийт дүн 553,730.10 төгрөгийн алданги тооцсон.

2024 оны 01 сарын 04-ний өдөр тоолуурын салгасан актив 61,39, реактив 706 заалтаар бичилтийг оруулахад 3,690 кВт.ц буюу 692,945.10 төгрөг, ******* эрчим хүчний чадлын тарифаар 30 хоногийн 10,25 кВт.ц буюу 105,165 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 79,811.01 төгрөг, мэдэгдэл хүргэлтийн төлбөр 300 төгрөг, нийт 878,251.11 төгрөгийн төлбөр гарсан.

2023 оны 11 сарын 03-ны өдрөөс 2024 оны 01 сарын 04-ний өдөр хүртэл ******* эрчим хүч хэрэглэсэн хэрэглээний төлбөрт 6,471,814 төгрөг, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх заалтын дагуу төлөгдөөгүй үнийн дүнд хамаарах алданги 682,934 төгрөг нийт 7,154,748 төгрөгийг төлөлгүй Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, ******* эрчим хүчээр хангах гэрээний заалтуудыг зөрчсөн, хангагч хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна.

Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс сар бүр ******* эрчим хүч хэрэглэсний төлбөрөө төлөхийг хэрэглэгчийн бүртгэлтэй утасны дугаарт мессежээр удаа илгээсэн боловч одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул ******* эрчим хүчээр хангах гэрээний 7.1.2-т заасан эрхийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 6036503 кодтой хэрэглэгч ХХК-ийн ******* эрчим хүч хэрэглэсний төлбөр болох 6,471,814 Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх заалтын дагуу төлөгдөөгүй үнийн дүнд хамаарах алдангийн төлбөрт 682,934 төгрөг нийт 7,154,748 төгрөгийн төлбөрийг ХХК-аас гаргуулж өгнө үү.

2023 оны 11 сарын 03-ны өдөр 10 сарын төлбөрөө авдаг гэсэн үг. 10 сард танайх өр төлбөргүй байсан, танай байгууллага1 1 сараас ******* эрчим хүчний төлбөрөө төлөөгүй. 2023 оны 12 сарын 05-ны өдөр ******* эрчим хүч тасалсан ба уг төлбөр 2024 оны 01 сарын 03-ны өдөр гарна гэв.

 

иуцагч ХХК-ийн захирал Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани Урт цагааны 4-р корпуст 727,32 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчилдөг байсан ба Нийслэлийн засаг даргын 2020 оны 02 сарын 19-ний өдрийн А/216 дугаартай Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай захирамж гарснаар цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, *******, ус, дулааныг тасалсан.

Үүнийг тус үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээдүүд эсэргүүцэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган улмаар маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн.

Ийнхүү үйл ажиллагааг зогсоох тухай Нийслэлийн засаг даргын захирамжийн биелэлтийг уг захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түр зогсоосон тул тус үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээдүүд нэгдэж, Урт цагаан хөгжлийн холбоо төрийн бус байгууллагыг байгуулж, тус төвийг ******* эрчим хүчээр хангаж өгөх хүсэлтийг маш олон байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасны эцэст 2020 оны 10 сараас түр *******аар хангахаар болсон боловч гэрээг тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, өөрийн гэсэн үл хөдлөх эд хөрөнгөтэй этгээдтэй байгуулах шаардлага тавьсны дагуу манай компаниийн зүгээс Урт цагаан хөгжлийн холбоо төрийн бус байгууллага болон бусад үйл ажиллагаа эрхлэгчдийг төлөөлөн гэрээ байгуулсан.

Түүнээс хойш гарсан *******ы төлбөрийг Урт цагаан хөгжлийн холбоо төрийн бус байгууллагад нийт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээдүүд өгч, төрийн бус байгууллагаас бүгдийг нь цуглуулж, тушаадаг байсан.

Манай компанийн хувьд ч сар бүр гардаг өөрийн хэрэглэсэн *******ы төлбөрөө тус төрийн байгууллагад шилжүүлэн өгч байсан ба 2023 оны 11 сарыг дуустал хугацаанд энэ журмаар төлбөрөө бүрэн төлж барагдуулсан ба хамгийн сүүлийн байдлаар манай хэрэглэсэн *******ы төлбөр 350,000 төгрөг гарсныг бүрэн төлж барагдуулсан.

Түүнээс хойш манай компанийн зүгээс Урт цагаан үйлчилгээний төвийн барилгад огт үйл ажиллагаа явуулаагүй, 2023 оны 12 сарын 05-ны өдөр тус үйлчилгээний төвийн барилгыг нураасан.

Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2024 оны 01 сарын 04-ний өдрийг хүртэлх огт хэрэглээгүй *******ы төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй ба барилга нураах үед *******ыг салгалгүйгээр нураах боломжгүй.

Нэхэмжлэгчийн хувьд анхнаасаа Урт цагаан үйлчилгээний төвийн барилгад маш олон иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдагийг мэдэж байсан хэрнээ ганцхан манай компанитай төлөөлүүлэн гэрээ байгуулж бүхэл бүтэн 5 корпус барилгын *******ы төлбөрийг дан ганц манай компаниас нэхэмжилж байгаа нь хууль зөрчиж, манай компанийн хэрэглээгүй *******ы төлбөрийг гаргуулахаар шаарлах эрхгүй.

Иймээс анх хүсэлт гаргаж байсан бөгөөд сар бүр *******ы төлбөрийг хураан авч төлсөөр ирсэн, мөн одоо нэхэмжилж байгаа хугацааны *******ы төлбөрийг ч хурааж авчихаад цаг хугацаанд нь төлөлт хийгээгүй Урт цагаан хөгжлийн холбоо төрийн бус байгууллагаас уг төлбөрийг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

Нотлох баримтууд:

******* ******* ******* ******* *******-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төв нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл,

Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний хуулбар, гэрээний хавсралт, гэрээний нэмэлт, өөрчлөлтүүд, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, хэрэглэгчид ногдуулсан алдангийн бодолтын дэлгэрэнгүй тайлангууд, төлбөрийн нэхэмжлэлүүд,

******* ******* ******* ******* *******-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төвд хүргүүлсэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 03 сарын 28-ны өдрийн 09/270 тоот хариу,

******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 03 сарын 04-ний өдрийн 49 дугаар бүхий эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан тухай баримт,

ХХК-ийг эрэн сурвалжилсан ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 24-ний өдрийн 1819 дугаар бүхий шийдвэр,

, дугааруудын утас руу хэрэглэгчид төлбөрийн мэдэгдэл илгээж байсан баримт,

ХХК-ийн ******* хангамжийн хүчдэлийн *******нд шинээр холболт хийлгэх тухай 2020 оны 10 сарын 26-ны өдөр ******* ******* ******* ******* хувьцаат компанид гаргасан өргөдөл,

ХХК-ийн 2020 оны 10 сарын 24-ний өдрийн 128 тоот, 2020 оны 10 сарын 26-ны өдрийн 126 тоот урт цагаан обьектын дулаан, *******, цэвэр бохир ус, бусад хэрэглээгээр хангуулахад тус компанийг төлөөлж гэрээ байгуулах итгэмжлэлүүд,

ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, С., Б. нарын иргэний үнэмлэхний хуулбар, тоолуурын заалтын зураг зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

иуцагч ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар,

Урт цагаан хөгжлийн холбоо төрийн бус байгууллагаас ХХК-д хүргүүлж байсан нэхэмжлэхүүд 2023 оны 01-05 сар, 2023 оны 11 сар, 2022 оны 11, 11 сар,

Урт цагаан хөгжлийн холбоо төрийн бус байгууллагад 2023 оны 01 сарын 10-ны өдөр дулааны төлбөр 1,405,761 төгрөг төлсөн баримт, 2023 оны 01 сарын 12-ны өдөр *******ы төлбөр 427,000 төгрөг төлсөн баримт,

ХХК-ийн ******* зарцуулалтын тооцоо 2023 оны 09 сарын 11-2023 оны 10 сарын 10, 2023 оны 08 сарын 12-2023 оны 09 сарын 11, 2023 оны 06 сарын 10-2023 оны 07 сарын 05, 2023 оны 04 сарын 10-2023 оны 05 сарын 10, 2023 оны 03 сарын 10-2023 оны 04 сарын 10, 2023 оны 02 сарын 10-2023 оны 03 сарын 11, 2023 оны 11 сарын 10-2023 оны 12 сарын 12, 2022 оны 12 сарын 10-2023 оны 01 сарын 10, 2022 оны 10 сарын 10-2022 оны 11 сарын 10, 2022 оны 09 сарын 09-2022 оны 10 сарын 10,

ХХК-д Эрчим хүчний яамнаас хүргүүлсэн 2025 оны 03 сарын 28-ны өдрийн 6/955 тоот албан бичиг, Эрчим хүчний сайдын Урт цагаан хөгжлийн холбоо Төрийн бус байгууллагд хүргүүлсэн 2020 оны 04 сарын 07-ны өдрийн 0/1140 тоот албан бичиг,

Нийслэлийн өмчийн, ашиглалт удирдлагын газраас ******* ******* ******* ******* ХК-д хүргүүлсэн 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 1/535 тоот албан бичиг,

Эрчим хүчний сайдын ******* ******* ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.д уламжилсан 2020 оны 09 сарын 29-ний өдрийн а/3128 тоот албан бичиг,

Урт цагаан хөгжлийн холбоо төрийн бус байгууллагын Эрчим хүчний сайдад хүргүүлсэн 2020 оны 09 сарын 17-ны өдрийн 95 тоот хүсэлт,

Нийслэлийн засаг даргын 2020 оны 02 сарын 19-ний өдрийн А/216 дугаар бүхий Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай захирамжийн хуулбар,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 сарын 19-ний өдрийн дугаар бүхий Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай захирамжийн хуулбар,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 сарын 09-ний өдрийн 279 дугаартай Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийн тухай тогтоол,

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Нийслэлийн засаг дарга бөгөөд ******* хотын захирагч С.д хүргүүлсэн 2020 оны 04 сарын 09-ний өдрийн ил захидлын хуулбар,

******* дулааны ******* *******-ийн гүйцэтгэх захирал Г.Баярсайханы Урт цагаан хөгжлийн холбоо төрийн бус байгууллагад хүргүүлсэн 2020 оны 03 сарын 26-ны өдрийн 07/576 тоот албан бичиг,

Нийслэлийн засаг даргын тамгын газрын даргын Урт цагаан хөгжлийн холбоо төрийн бус байгууллагад хүргүүлсэн 2020 оны 05 сарын 14-ний өдрийн 03/2438 тоот албан бичиг,

******* ******* ******* ******* *******-ийн Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт хүргүүлсэн 2020 оны 04 сарын 03-ны өдрийн 1/675 тоот Цахилгаан эрчим хүчийг сэргээх, төлбөр барагдуулах тухай албан бичиг,

******* ******* ******* ******* *******-ийн Урт цагаан хөгжлийн холбоо төрийн бус байгууллагад хүргүүлсэн 2020 оны 04 сарын 20-ны өдрийн 4/891 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг,

******* ******* ******* ******* *******-ийн Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.д хүргүүлсэн 2020 оны 03 сарын 27-ны өдрийн 4/599 тоот албан бичиг,

******* ******* ******* ******* *******-ийн Урт цагаан шинэ эхлэл төрийн бус байгууллагад хүргүүлсэн 2020 оны 04 сарын 14-ний өдрийн 1/798 тоот албан бичиг,

Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын ******* ******* ******* ******* *******-д хүргүүлсэн 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 1/535 тоот мэдэгдэл, 2020 оны 03 сарын 02-ны өдрийн 1/393 тоот ******* эрчим хүчээр хангах гэрээг цуцлах шийдвэрийг хүргүүлэх мэдэгдэл,

Нийслэлийн засаг даргын тамгын газрын ******* ******* ******* ******* *******-д хүргүүлсэн 2020 оны 03 сарын 24-ний өдрийн 07/1382 тоот мэдэгдэл зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хариуцагч ХХК-д холбогдуулан ******* эрчим хүч хэрэглэсэн төлбөр 6,471,814 төгрөг, алданги 682,934 төгрөг, нийт 7,154,748 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/2023 оны 11 сарын 03-ны өдрөөс 2024 оны 01 сарын 04/

/ХХ-ийн 12-16 дугаар тал/

 

Нийслэлийн засаг даргын 2020 оны 02 сарын 19-ний өдрийн А/216 дугаар бүхий Урт цагаан үйлчилгээний төвийн барилгын үйл ажиллагааг зогсоох тухай захирамжаар:

Иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх шаардлага зөрчигдөж, ашиглалтын шаардлага хангахгүй болох нь холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон ******* дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, Нийслэлийн өмчийн 3-р байр буюу Урт цагаан үйлчилгээний төв-ийн үйл ажиллагааг 2020 оны 02 сарын 21-ний өдрөөс эхлэн зогсоосон байна.

/ХХ-ийн 83 дугаар тал/

 

Уг захирамжтай холбоотой асуудлаар ХХК нарын 9 хуулийн этгээд Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба мөн шүүхийн шүүгчийн 2020 оны 03 сарын 19-ний өдрийн дугаар бүхий захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар Нийслэлийн засаг даргын 2020 оны 02 сарын 19-ний өдрийн А/216 дугаар бүхий Урт цагаан үйлчилгээний төвийн барилгын үйл ажиллагааг зогсоох тухай захирамжийн хүртэл хүчин төгөлдөр болохыг дурьджээ.

Тухайн захирамжид хариуцагч тал гомдол гаргасан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 сарын 09-ний өдрийн 279 тоот тогтоолоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн эд нэхэмжлэл гаргасан ба мөн шүүхийн шүүгчийн 2020 оны 03 сарын 19-ний өдрийн дугаар захирамжийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон байна.

/ХХ-ийн 84-85 дугаар тал/

 

Урт цагаан хөгжлийн холбоо төрийн бус байгууллагын ******* дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Урт цагаан үйлчилгээний төвийг ******* эрчим хүчээр хангах өргөдөлд Монгол Улсын Эрчим хүчний сайд 2020 оны 04 сарын 07-ны өдөр а/1140 тоот, ******* ******* ******* ******* ******* 2020 оны 04 сарын 20-ны өдөр 4/891 тоот албан бичгүүдээр тус тус хариу өгчээ.

Уг албан бичгүүдэд ... Цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч-хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3, 2.4-т Иргэн, аж ахуйн нэгж /өмчлөгч, эзэмшигч/-ийн газрын гэрчилгээ, кадастрын зураг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний баталгаат хуулбар, өмчлөгчийн итгэмжлэл, тоолуур хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ, техник нөхцөл, шугам *******ний эзэмшлийн зааг, бүдүүвч, хэрэглээний захиалга зэргийг хавсаргасан байна гэж заасны дагуу холбогдох материалуудыг бүрдүүлэн ******* эрчим хүчээр хангах гэрээ байгуулах боломжтой.

... Эсхүл ******* эрчим хүч хэрэглэх дүрмийн 20 дугаар зүйлд Өмчлөгчтэй байгуулсан батлан даах гэрээг үндэслэн хангагч нь өмчлөгчийн байранд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд, хашаа, орон сууцанд нь түр оршин суугч иргэнтэй ******* эрчим хүчээр хангах гэрээ байгуулж болно гэж заасан.

Иймд та бүхэн богино хугацаанд Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газартай зөвшилцөн дээрх нөхцлийг хангасан тохиолдолд бидний зүгээс гэрээ байгуулаж ******* эрчим хүчээр хангахад татгалзах зүйлгүй болно гэх хариуг өгсөн байна.

/ХХ-ийн 78-95 дугаар тал/

 

ХХК-ийн ерөнхий захирал Д.ы 2020 оны 10 сарын 24-ний өдрийн 128 тоот итгэмжлэлд:

Манай Урт цагаан обьектыг хариуцсан дэд захирал регистертэй овогтой болон регистертэй менежер овогтой нарт Урт цагаан обьектын дулаан, *******, цэвэр ус, бохир ус, бусад хэрэглээгээр хангуулахад тус компанийг төлөөлж гэрээ хийх итгэмжлэлийг олгов,

 

Мөн ******* ******* ******* ******* *******-ийн ******* дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд хүргүүлсэн 2020 оны 10 сарын 26-ны өдрийн 126 тоот итгэмжлэлд:

Тус компанийн Урт цагаан обьектыг *******аар хангах гэрээг дэд захирал регистертэй овогтой болон регистертэй менежер овогтой нартай хийж ******* эрчим хүчээр хангаж ажиллахыг хүсье.

Цахилгааны төлбөрийг гэрээний дагуу тус компани хариуцан саадгүй төлөх болно гэжээ.

/ХХ-ийн 25-26 дугаар тал/

 

Ийнхүү ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., С. нар нь компанийн захирлаас олгосон итгэмжлэлийн дагуу 2020 оны 10 сарын 26-ны өдөр ******* ******* ******* ******* *******-д аж ахуйн нэгж хэрэглэгчийн ******* хангамжийн хүчдэлийн *******нд шинээр холболт хийлгэх өргөдөл гарган ******* хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй 2020 оны 10 сарын 27-ны өдөр гэрээ байгуулжээ.

Уг гэрээг шүүхээр маргалдагч талууд маргаан эцэслэн шийдвэрлэгдэж шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гарах хүртэл хугацаагаар түр зуур байгуулах,

Шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас хамаарч гэрээг сунгах, цуцлах асуудлыг хэлэлцэх гэж заасан бөгөөд гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгуудаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 5-11 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хариуцагч ХХК-д холбогдуулан 2023 оны 11 сарын 03-ны өдрөөс 2024 оны 01 сарын 04 хүртэл хугацааны ******* эрчим хүч хэрэглэсэн төлбөр 6,471,814 төгрөг, алданги 682,934 төгрөг, нийт 7,154,748 төгрөгийг нэхэмжилсэн байна.

/ХХ-ийн 12-16 дугаар тал/

 

Талуудын хооронд 2020 оны 10 сарын 27-ны өдөр байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т Талууд аливаа маргаантай асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэнэ. Хэрвээ харилцан тохиролцож шийдвэрлэж чадахгүй бол асуудлыг дараах байдлаар шийдвэрдлүүлнэ.

7.1.1-т Хангагч, хэрэглэгч талуудын хооронд гарсан маргаантай асуудал нь Эрчим хүчний тухай хуулийн 35.1-д заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны бүрэн эрх мэдэлд хамаарах бол тус хороонд гаргаж шийдвэрлүүлнэ. /Эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд явуулж буй хангагчийн үйл ажиллагаатай холбоотой асуудлууд хамаарна. Үүнд эрчим хүчний үнэ тариф, түүнийг тооцох аргачлал, ******* тоног төхөөрөмжтэй холболт гэх мэт/,

7.1.2-т Хэрэглэгч өөрийн хэрэглэсэн эрчим хүчний төлбөрөө гэрээний хугацаандаа төлөөгүйгээс авлага үүсгэсэн, төлөхөөс зайлсхийсэн, хангагч талтай байгуулсан авлагч хэсэгчлэн барагдуулах гэрээний үүргээ зөрчсөн бол албадан төлүүлэх зорилгоор харьяа шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ гэж тус тус заасан байна.

 

Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т Энэ хуулийн 35.1-д зааснаас бусад тохиолдолд Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь өөрийн эрх мэдэлд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагч ХХК-ийн ******* эрчим хүч хэрэглэсэн төлбөр 6,471,814 төгрөг, алданги 682,934 төгрөг, нийт 7,154,748 төгрөгийг төлөхтэй холбоотой асуудлаар Эрчим хүчний зохицуулах хороонд тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргажээ.

 

Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 03 сарын 28-ны өдрийн 09/270 тоот хариунд:

... ХХК нь ******* эрчим хүчээр хангах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8-д заасны дагуу хэрэглэсэн ******* эрчим хүчний төлбөрт 6,471,814 төгрөг, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т тус тус заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнд хамаарах алдангийн төлбөрт 382,934 төгрөг, нийт 7,154,748 төгрөгийг хангагч байгууллага буюу ******* ******* ******* ******* *******-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төв-д төлөх үндэслэлтэй байна гэжээ.

/ХХ-ийн 17 дугаар тал/

 

Мөн талуудыын хооронд байгуулсан 2020 оны 10 сарын 27-ны өдрийн гэрээний хоёрдугаар хавсралтын 2.1-т Цахилгаан эрчим хүчний тооцоо, төлбөр хийх хугацаа,

Борлуулалтын цикл 1, үнэ тарифын ангилал 1,

Сар бүрийн заалт авах өдөр-хуанлийн өдрүүд 1-5,

Төлбөрийн нэхэмжлэл банк болон ХҮТ-ийн төлбөр төлөх цэгүүдэд очсон байх өдөр-хуанлийн өдрүүд 2-6,

Тухайн сарын *******ы төлбөр төлсөн байх сүүлийн өдөр-хуанлийн өдрүүд 15,

Алданги тооцож эхлэх өдөр-Хуанлийн өдрүүд 21,

Сануулах, түдгэлзүүлэх мэдэгдэл хүргэгдэх өдөр-хуанлийн өдрүүд 11-15,

Эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлж эхлэх өдөр-хуанлийн өдрүүд 16-1-с гэж заасан бөгөөд дээрх талуудын төлбөр тооцох, төлбөр хийхээр тохиролцсон хугацаанаас үзэхэд хариуцагч талын хэрэглээгүй цаг хугацааны төлбөр тооцсон гэх тайлбар үгүйсгэгдэж байх ба хариуцагч тал 2023 оны 11 сараас 2023 оны 12 сарын 05-ны өдөр буюу ******* эрчим хүчний хэрэглээ хязгаарласан өдөр хүртэлх төлбөрийг төлөх үүрэгтэй.

/ХХ-ийн дугаар тал/

 

2020 оны 10 сарын 27-ны өдөр гэрээ байгуулагдах үед ******* эрчим хүч хэрэглэсэн төлбөрийн үлдэгдэл 21,144,450 төгрөгийн төлбөр төлөгдсөн талаар талууд хэн аль нь маргаагүй.

 

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх нь хэрэглэгчийн үүрэг бөгөөд уг үүргээ биелүүлэхийг хэрэглэгч ХХК-д мэдэгдэж байсан болох нь хэргийн 22 дугаар тал дахь төлбөр төлөхийг мэдэгдсэн баримтаар тогтоогдсон бөгөөд хариуцагч ХХК үүнийг эсэргүүцээгүй.

/ХХ-ийн 22 дугаар тал/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу хэрэглэгч, худалдан авагч ХХК хэрэглэсэн, худалдан авсан эрчим хүчний үнийг бүрэн төлөх үүрэгтэй.

Иргэниий хуулийн 232 дугаар зүйлийн 232.4Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,

232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ,

Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж заасны дагуу төлбөрөө хугацаандаа төлөөгүй ХХК алданги төлөх үүрэгтэй.

Алданги нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тал нөгөө талдаа хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохиролцож буй хариуцлага бөгөөд аливаа хуулийн этгээд нь бусадтай гэрээ байгуулж буй тохиолдолд түүнээс үүдэн гарах үр дагавар болон хариуцлагыг хүлээх учиртай тул худалдан авагч ХХК гэрээний хариуцлага хүлээнэ.

Урт цагаан хөгжлийн холбоо төрийн бус байгууллагаас ХХК-д 2023 оны 01-05 сар, 2023 оны 11 сар, 2022 оны 11, 11 саруудад ******* эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэх ирүүлж байсан нь, мөн Урт цагаан хөгжлийн холбоо төрийн бус байгууллагад 2023 оны 01 сарын 10-ны өдөр дулааны төлбөр 1,405,761 төгрөг, 2023 оны 01 сарын 12-ны өдөр *******ы төлбөр 427,000 төгрөг төлсөн нь ******* эрчим хүч хэрэглэсэн төлбөрийг гэрээ байгуулсан ******* ******* ******* ******* *******-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төв-д төлбөр төлсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 7,154,748 төгрөг гаргуулан ******* ******* ******* ******* *******-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгох нь зүйтэй гэж үзэв.

ХХК нь өөрт хохирол учирсан гэж үзвэл Урт цагаан хөгжлийн холбоо төрийн бус байгууллагаас нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 7,154,748 төгрөг гаргуулан ******* ******* ******* ******* *******-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 129,426 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 129,426 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төв "-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН