| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/00382/И |
| Дугаар | 308/ШШ2025/00264 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 308/ШШ2025/00264
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би
Нэхэмжлэгч: Х ХК,
Хариуцагч: Н,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 24,497,158.15 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлийн төлбөр 23,333,333.34 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн байдлаарх хүү 1,150,290.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,534.24, нийт 24,497,158.15 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч О.Н нь шүүхэд гаргасан хариу тайлбараа: ...Нэхэмжлэлийн шаардлага болох 24,497,158.15 төгрөгтэй маргах зүйл байхгүй авсан нь үнэн болно. Нэхэмжлэгч талтай эвлэрлийн гэрээг байгуулахаар болсон тул эвлэрлийн гэрээг баталж хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Талууд шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ...Хариуцагч нь 2010129980 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 24,497,158.15 /хорин дөрвөн сая дөрвөн зуун ерэн долоон мянга нэг зуун тавин найман төгрөг арван таван мөнгө төлбөрийг энэхүү гэрээний 2.1-т заасан хуваарийн дагуу төлөхөөр хүлээн зөвшөөрч талууд эвлэрэв. Хариуцагч нь энэхүү гэрээний 1.1-д заасан төлбөрийг нэхэмжлэгчид дараах хуваарийн дагуу төлнө. 2025 оны 5 сараас 12 сар хүртэл сар бүр 3,062,144.77 төгрөг төлнө... гэжээ.
Нэхэмжлэгчээс итгэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Х ХК-ийн нэхэмжлэлтэй О.Нд холбогдох 24,497,158.15 төгрөгийг 2025 оны 5 сараас 12 сар хүртэл сар бүр 3,062,144.77 төгрөг төлнө төгрөгөөр төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Х ХК-ийн нэхэмжлэлтэй О.Нд холбогдох 24,497,158.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 24,497,158.15 төгрөгийг 2025 оны 5 сараас 12 сар хүртэл сар бүр 3,062,144.77 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,436 төгрөгөөс 140,218 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 140,218 төгрөгийг хариуцагчаас, 140,218 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ