Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 421

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Ц-д холбогдох эрүүгийн 1806016210391 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт ... тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй,  Г.Ц

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулан 3 дугаар хэсэг 34-4087 тоотод хүргэн Ч.Анхбаатарыг нуруун тус газар нь хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.       

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Анхбаатарын: “...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн үед хашаандаа зогсож байтал хадам аав Г.Ц нь гэрээсээ согтуу гарч ирээд “чи согтуу машин барих гээд байна уу” гээд уурлахаар нь би “ойрхон айлд очно” гэж хэлсэн чинь аав “согтуу архи уучихсан машин барьж болохгүй шүү” гээд намайг нэг тэвэрчихээд гэртээ орохоор нь би бас гэртээ орсон чинь эхнэр “чиний нуруунаас цус гараад байна” гэж хэлэхээр нь харсан чинь миний зүүн талын далны дээд талд хутгаар хатгасан байсан. Тэр үед эхнэр уйлаад 103 дуудаж хажуу гэрлүү ороод ээж, аав хоёрыг дуудаж оруулж ирсэн чинь аав “би мах идэж байсан хутгаараа согтуу хатгасан байна, уучлаарай” гээд уйлаад байсан. Удалгүй эмнэлэг ирээд эмч нь цагдаа дуудсан, цагдаа ирээд хутгыг хурааж авсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-6-7/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Пүрэвсүрэнгийн: “...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр манай гэрт нөхрийн найз Баатарболд цагаан сараар ирээгүй гээд гэрт манай нөхөр Анхбаатар бид гурав нийлж 4 шил архи хувааж уугаад Баатарболд оройн 17 цагийн үед явсан. Тэгээд би хүүхдээ хөхүүлээд орон дээр хэвтэж байтал гэнэт Анхбаатар гаднаас орж ирсэн. Би нөхрөө гэрээс гарсныг ч мэдээгүй гэнэт л орж ирээд миний хувцсыг тайлаадах гэхээр нь би өмсөж байсан дээлийг нь тайлтал, дотуураа өмссөн байсан цагаан майкны ар нуруу хэсэг нь цус болчихсон байхаар нь майкийг нь тайлаад хартал нуруу хэсэгт хатгуулсан шархтай цус гарч байхаар нь би өөрөөс нь “хаана ийм болчихвоо” гээд асуусан чинь Анхбаатар “аав намайг ийм болгочихлоо” гэхээр нь би шархыг боогоод миний төрсөн дүү Батдулам энэ үед гэрт орж ирэхээр нь би “түргэн дууд” гэж хэлсэн. Удалгүй түргэн ирсний дараа би аавын гэрт орсон чинь хоёр цагдаа ирээд юм асуугаад сууж байсан, аав бүр сандарсан байдалтай байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-12/,  

 

Мөрдөн байцаалтад Г.Ц-ын: “...Би 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн хүргэн Анхбаатарыг хутгалж биед нь хөнгөн гэмтэл учруулсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, дахиж ийм үйлдэл гаргахгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-27/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн №85 тоот:

  1. Ч.Анхбаатарт ар нурууны зөөлөн эдэд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар санриулах ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан “ХӨНГӨН” зэргийн гэмтэл болно.
  3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй. Шинжээч эмч С.Наранцэцэг гэсэн дүгнэлт /хх-14/,

 

Шүүгдэгч Г.Ц-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-17/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-18/ зэрэг болно.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Ц: “Хэргийн талаар шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн” гэж мэдүүлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

I. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулан 3 дугаар хэсэг 34-4087 тоотод хүргэн Ч.Анхбаатарыг нуруун тус газар нь хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Анхбаатарын: “...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн үед хашаандаа зогсож байтал хадам аав Г.Ц нь гэрээсээ согтуу гарч ирээд чи согтуу машин барих гээд байна уу гээд уурлахаар нь би ойрхон айлд очно гэж хэлсэн чинь ав согтуу архи уучихсан машин барьж болохгүй шүү гээд намайг нэг тэвэрчихээд гэртээ орохоор нь би бас гэртээ орсон чинь эхнэр чиний нуруунаас цус гараад байна гэж хэлэхээр нь харсан чинь миний зүүн талын далны дээд талд хутгаар хатгасан байсан. Тэр үед эхнэр уйлаад 103 дуудаж хажуу гэрлүү ороод ээж, аав хоёрыг дуудаж оруулж ирсэн чинт аав би мах идэж байсан хутгаараа согтуу хатгасан байна уучлаарай гээд уйлаад байсан. Удалгүй эмнэлэг ирээд эмч нь цагдаа дуудсан, цагдаа ирээд хутгыг хурааж авсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-6-7/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Пүрэвсүрэнгийн: “...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр манай гэрт нөхрийн найз Баатарболд цагаан сараар ирээгүй гээд гэрт манай нөхөр Анхбаатар бид гурав нийлж 4 шил архи хувааж уугаад Баатарболд оройн 17 цагийн үед явсан. Тэгээд би хүүхдээ хөхүүлээд орон дээр хэвтэж байтал гэнэт Анхбаатар гаднаас орж ирсэн. Би нөхрөө гэрээс гарсныг ч мэдээгүй гэнэт л орж ирээд миний хувцсыг тайлаадах гэхээр нь би өмсөж байсан дээлийг нь тайлтал дотуураа өмссөн байсан цагаан майкны ар нуруу хэсэг нь цус болчихсон байхаар нь майкийг нь тайлаад хартал нуруу хэсэгт хатгуулсан шархтай цус гарч байхаар нь би өөрөөс нь хаана ийм болчихвоо гээд асуусан чинь Анхбаатар аав намайг ийм болгочихлоо гэхээр нь би шархыг боогоод миний төрсөн дүү Батдулам энэ үед гэрт орж ирэхээр нь би түргэн дууд гэж хэлсэн. Удалгүй түргэн ирсний дараа би аавын гэрт орсон чинь хоёр цагдаа ирээд юм асуугаад сууж байсан, аав бүр сандарсан байдалтай байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-12/, 

 

Мөрдөн байцаалтад Г.Ц-ын: “...Би 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн хүргэн Анхбаатарыг хутгалж биед нь хөнгөн гэмтэл учруулсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, дахиж ийм үйлдэл гаргахгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-27/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн №85 тоот: Ч.Анхбаатарт ар нурууны зөөлөн эдэд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар санриулах ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан “ХӨНГӨН” зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй. Шинжээч эмч С.Наранцэцэг гэсэн дүгнэлт зэрэг болно.

 

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Г.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах,

Шүүгдэгч Г.Ц нь улсын яллагчийн саналаар оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцэхгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Г.Ц нь бусдад учруулсан хохирлыг төлсөн, хохирогч Ч.Анхбаатар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг хүлээн авч Г.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

III. Бусад асуудлаар:

Эрүүгийн 1806016210391 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ц-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ц-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар Г.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

5. Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ОЛЗОД