Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 119/ШШ2025/0026

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “**” ХХК   /РД:**/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **,

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,

Хариуцагч: Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Шингэн металлын температурын хувиргагч” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, **, **,

Гуравдагч этгээд: “**” ХХК,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: ** нарын хоорондын

 Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102061 дугаартай “Шингэн металлын температурын хувиргагч” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаартай шийдвэр /тэмдэглэл/, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ДБ-112-12/2230 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг тус тус хүчингүй болгож, тендерийг дахин үнэлэхийг тендерийн Үнэлгээний хороонд даалгах” шаардлагатай тендерийн маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, **, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “**” ХХК нь:

1.1. Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102061 дугаартай “Шингэн металлын температурын хувиргагч” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаартай шийдвэр /тэмдэглэл/-ийг хүчингүй болгуулах”,

1.2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ДБ-112-12/2230 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах”,

1.3. “тендерийг дахин үнэлэхийг тендерийн Үнэлгээний хороонд даалгах” тухай  нэхэмжлэлийн шаардлагууд гаргажээ.

1.4. “**” ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасныг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02/3959 дугаар бүхий албан бичгээр “**” ХХК-д хариуг хүргүүлсэн тул шүүхэд хандсан байна.

Хоёр: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

2.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102061 дугаартай Шингэн металлын температурын хувиргагч нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг сонгон шалгаруулсан тендерийн үнэлгээний хорооны /тэмдэглэл/ шийдвэр болон захиалагчийн мэдэгдлийг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна.

2.2.Маргаан бүхий ЭҮТӨҮГ/20250102061 дугаартай Шингэн металлын температурын хувиргагч нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцож, захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “**” ХХК-ийн ирүүлсэн тендер нь дараах байдлаар тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй.

-ТШЗ-ны 20.1.2-д Борлуулагчийн зөвшөөрөл гэсэн хэсэгт “Оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчийн зөвшөөрөл авсан бол дараах нотлох баримтыг ирүүлнэ.

-Гэрээт борлуулагч нь үйлдвэрлэгчтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсхүл албан ёсны гэрээт борлуулагчийн гэрчилгээний хуулбар эсхүл албан бичиг,

-Оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсхүл албан бичиг гэж заасан байхад гэрээ байгуулах эрх олгосон “**” ХХК зөвхөн борлуулагчийн зөвшөөрөл ирүүлсэн бөгөөд үйлдвэрлэгчтэй хийсэн хамтын ажиллагааны гэрээ, зөвшөөрөл, сертификат ирүүлээгүй нь тендерийн баримт бичигт заасан шаардлага хангаагүйг нотолж байна.

2.3.Харин манай компани уг тендерт санал болгож буй бүтээгдэхүүнийг нийлүүлэх эрх өгсөн “**” ХХК нь ОХУ дахь албан ёсны цор ганц үйлвэрлэгч гэдгийг батлах албан бичгийг хавсаргасан.

-ТШЗ 18.1.1.2.1-д Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага шаардах эсэх: ” Шаардана”,

ингэхдээ ТШЗ-ны 18.1.1.2.1-д “2022, 2023, 2024 оны аль нэг жилд ижил төстэй бараа нийлүүлсэн байна”, 18.1.1.2.2-д “Ижил төстэй гэдэгт дулааны хэмжүүрийн хэрэгсэл нийлүүлж байсныг ойлгоно” гэж заасан байхад ижил төстэй гэрээний хавсралт 1  байхгүй, ямар үзүүлэлттэй, ямар брэнд, ямар марк, дугаартай, ямар төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ гэдэгт нь байхгүй тодорхойгүй гэрээ хавсаргасан нь ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагатай байх тендерийн баримт бичиг заасан шаардлагыг хангаагүй байна.

 ТШЗ 18.1.2.3-д “Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн нь тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна гэж заасныг ирүүлсэн боловч нийт төсөвт өртөг 202,423,000 төгрөгийн тендерт шалгарсан тохиолдолд олгоно гэж заагаагүй, зээлийн бодлого, бүтээгдэхүүний журмын дагуу холбогдох шаардлагыг хангасан нөхцөлд 3,000,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилт хийх боломжтой гэж заасан нь дээрх шаардлагыг бүрэн хангасан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

2.4. “**” ХХК-ийн ирүүлсэн тендер нь дараах байдлаар тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй болох нь тус байгууллагын ирүүлсэн баримт бичигт тодорхой байхад тендерийн үнэлгээний хороо болон захиалагч нь гэрээ байгуулах эрх олгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5-р зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан “өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчим болон Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5 дахь хэсэгт заасан “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн тендерт оролцсон манай компанийн бизнесийн үйл ажиллагаа явуулах, шударгаар тендер оролцож, үнэлүүлэх эрхийг зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна” гэж,

2.5. Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас,

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “**” ХХК-тай 2/151-25 дугаартай “Худалдах-худалдан авах” гэрээг байгуулсан. Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 20.1-ийн 1-д Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: Шаардсан.

Оролцогч нь үйлдвэрлэгч бол нотлох баримтыг ирүүлнэ /нотлох баримт гэдэгт албан ёсны цахим хуудас, компанийн танилцуулга эсхүл тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон баримтыг ойлгоно/.

Оролцогч нь үйлдвэрлэгчээс зөвшөөрөл авсан бол үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ. Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл гэдэгт дараах баримтуудын аль нэг нь байж болно. Үүнд: албан бичиг, хамтын ажиллагааны гэрээ, бусад нотлох баримт,

Оролцогч нь үйлдвэрлэгчийг төлөөлөх албан ёсны этгээд бол дараах нотлох баримтыг ирүүлнэ /нотлох баримт гэдэгт албан ёсны цахим хуудас, эсхүл тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон баримт /албан бичиг эсхүл гэрээ/-ыг ойлгоно.

Оролцогч нь үйлдэрлэгчийг төлөөлөх албан ёсны эрхтэй этгээдээс зөвшөөрөл авсан бол дараах нотлох баримтыг ирүүлнэ. /Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл олгох албан ёсны эрхтэй болохыг нотлох Компанийн дүрэм эсхүл Улсын бүртгэлийн гэрчилгээ эсхүл албан бичгийг ойлгоно/.

Борлуулагчийн зөвшөөрөл: Оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчаас зөвшөөрөл авсан бол дараах нотлох баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ. Үүнд: Гэрээт борлуулагч нь үйлдвэрлэгчтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсхүл албан ёсны гэрээт борлуулагчийн гэрчилгээний хуулбар эсхүл албан бичиг,

Оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсхүл албан бичиг зэргийг шаардсан. “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалын барааны мэдээлэл хэсгийн 3, 4 дүгээр хуудасд ОХУ-ын ** ХХК-аас үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирүүлсэн. Уг үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн орчуулгад бараа бүтээгдэхүүний борлуулалтаар мэргэшсэн компани гэсэн утга бүхий өгүүлбэр байсан боловч тендерийн материалын 11, 12 дугаар хуудаст ** ХХК-ийн танилцуулгад 1999 онд байгуулагдсан үйлдвэрлэлийг зогсоохгүйгээр хяналт явуулдаг хяналт хэмжилтийн багаж хэрэгсэл автомат төхөөрөмж, цахилгаан хэмжилтийн багаж хэрэгсэл, түүнчлэн түлш, эрчим хүчний цогцолборын аж үйлдвэрлэлийн байгууламж, аж ахуйн нэгжүүдийн нам ба өндөр хүчдэлийн цахилгаан хэрэгслийн мэргэшсэн боловсруулалт, үйлдвэрлэл, бөөний нийлүүлэлтийг эрхэлдэг талаар тусгагдсан, мөн тендерийн материалын 13-17 дугаар хуудас дахь техникийн үзүүлэлт бүхий материалаар захиалагчийн шаардсан техникийн шаардлагад бүрэн нийцэж байгаа нь тогтоогдож байсан тул үнэлгээний хороо тус компанийн үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг шаардлага хангасан гэж үнэлсэн.

Мөн интернетээс ОХУ-ын температур хувиргагчийн үйлдвэрлэгчдийг производитель в термопар в россии нэршлээр хайлт хийхэд Страница предприятия ООО «Вектор-ПМ», Страница предприятия ЗАО Научно-производственная компания «Эталон», Страница предприятия ООО «Теплоконтроль», Страница предприятия ООО НПП «Термокон» зэрэг олон үйлдвэрлэгчид гарч ирж байгаа тул “**” ХХК-ийн ОХУ дахь цор ганц үйлдвэрлэгч нь “**” компани гэдэг нь үндэслэлгүй байх бөгөөд санал нийлэхгүй байна. ТШББ-ийн ТШЗ 18.1-ийн 18.1.1.2.1-д 2022, 2023, 2024 оны аль нэг жилд ижил төстэй бараа нийлүүлсэн байхыг шаардсан. ТШЗ-ны 18.1.1.2.2-д Ижил төстэй гэдэгт Дулаан хэмжүүрийн хэрэгсэл нийлүүлж байсныг ойлгоно гэж заасан бөгөөд “**”-ийн тендерийн материалын ижил төстэй ажил хэсгийн 5-10 дугаар хуудаст “**” ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “**” ХХК-тай №20220922-01 дугаартай Электроник термометр 10 ширхэгийг худалдах худалдан авах гэрээ, бараа хүлээлгэн өгсөн комиссын актыг тус тус нотариатчаар гэрчлүүлэн ирүүлсэн, мөн захиалагч ижил төстэй гэдэгт дулаан хэмжүүрийн хэрэгсэл нийлүүлж байсныг ойлгоно гэж заасан бөгөөд гэрээнд ямар үзүүлэлттэй, ямар брэндийн, ямар маркийн, ямар төрлийн, ямар дугаартай байх талаар шаардаагүй тул захиалагчийн шаардлагыг хангасан гэж хянан үзсэн бөгөөд “**” ХХК-ийн нэхэмжлэл нь үндэслэлгүй”  гэж тус тус маргав.

3. Нэхэмжлэгч “**” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102061 дугаартай Шингэн металлын температурын хувиргагч нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер сонгон шалгаруулалтад оролцсон улмаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний ДБ-112-12/2230 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн 2-рт эрэмбэлэгдсэн, тус тендерт “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон талаар мэдэгдсэн. Тус мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн яаманд хуульд заасан журмын дагуу гомдол гаргасан боловч 2025.05.08-ны өдөр гомдлыг хүлээн авахаас татгалзсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60-р зүйлд заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102061 дугаартай Шингэн металлын температурын хувиргагч нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг сонгон шалгаруулсан тендерийн үнэлгээний хорооны /тэмдэглэл/ шийдвэр болон захиалагчийн мэдэгдлийг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26-р зүйлд заасны дагуу захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг хянан үзэж хэрэв тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан гэж үзвэл тус хуулийн 26.9 дэх хэсэгт “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу тухайн оролцогчийн тендерийг үнэлэх шатанд үнэлж, харин шаардлага хангаагүй тохиолдолд тус хуулийн 26.10 дахь хэсэгт заасны дагуу тухайн оролцогчийн тендерээс татгалзахаар зохицуулсан. Гэтэл маргаан бүхий ЭҮТӨҮГ/20250102061 дугаартай Шингэн металлын температурын хувиргагч нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцож, захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “**” ХХК-ийн ирүүлсэн тендер нь дараах байдлаар тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдож байна. Тодруулбал:

ТШЗ-ны 20.1.2-д Борлуулагчийн зөвшөөрөл гэсэн хэсэгт “Оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчийн зөвшөөрөл авсан бол дараах нотлох баримтыг ирүүлнэ. Үүнд: Гэрээт борлуулагч нь үйлдвэрлэгчтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсхүл албан ёсны гэрээт борлуулагчийн гэрчилгээний хуулбар эсхүл албан бичиг,

Оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсхүл албан бичиг гэж заасан байхад гэрээ байгуулах эрх олгосон “**” ХХК зөвхөн борлуулагчийн зөвшөөрөл ирүүлсэн бөгөөд үйлдвэрлэгчтэй хийсэн хамтын ажиллагааны гэрээ, зөвшөөрөл, сертификат ирүүлээгүй нь тендерийн баримт бичигт заасан шаардлага хангаагүйг нотолж байна. Харин манай компани уг тендерт санал болгож буй бүтээгдэхүүнийг нийлүүлэх эрх өгсөн “**” ХХК нь ОХУ дахь албан ёсны цор ганц үйлвэрлэгч гэдгийг батлах албан бичгийг хавсаргасан. ТШЗ 18.1.1.2.1-д Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага шаардах эсэх: ” Шаардана” гэжээ.

Ингэхдээ ТШЗ-ны 18.1.1.2.1-д “2022, 2023, 2024 оны аль нэг жилд ижил төстэй бараа нийлүүлсэн байна”, 18.1.1.2.2-д “Ижил төстэй гэдэгт дулааны хэмжүүрийн хэрэгсэл нийлүүлж байсныг ойлгоно гэж заасан байхад ижил төстэй гэрээний хавсралт 1 байхгүй, ямар үзүүлэлттэй, ямар брэнд, ямар марк, дугаартай, ямар төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ гэдэгт нь байхгүй тодорхойгүй гэрээ хавсаргасан нь ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагатай байх тендерийн баримт бичиг заасан шаардлагыг хангаагүй байна.

ТШЗ 18.1.2.3-д “Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн нь тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна гэж заасныг ирүүлсэн боловч нийт төсөвт өртөг 202,423,000 төгрөгийн тендерт шалгарсан тохиолдолд олгоно гэж заагаагүй, зээлийн бодлого, бүтээгдэхүүний журмын дагуу холбогдох шаардлагыг хангасан нөхцөлд 3,000,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилт хийх боломжтой гэж заасан нь дээрх шаардлагыг бүрэн хангасан гэж үзэхэд учир дутагдалтай.

“**” ХХК-ийн ирүүлсэн тендер нь дараах байдлаар тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй болох нь тус байгууллагын ирүүлсэн баримт бичигт тодорхой байхад тендерийн үнэлгээний хороо болон захиалагч нь гэрээ байгуулах эрх олгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5-р зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан “өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчим болон Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5 дахь хэсэгт заасан “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн заасан “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн тендерт оролцсон манай компанийн бизнесийн үйл ажиллагаа явуулах, шударгаар тендер оролцож, үнэлүүлэх эрхийг зөрчсөн шийдвэр болсон. Нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна. Шингэн металлыг ОХУ-д ганцхан л компани үйлдвэрлэдэг. Тэгээд хамтран ажиллана гээд манайхтай гэрээ хийсэн. Ялсан тал нь ийм баримт өгөөгүй. Хамтарч ажиллаж байгаа гэсэн бичиг өгсөн. Сүүлийн 3 жил ижил төстэй ажил хийсэн гэдэг дээр нөгөө компани зүгээр нэг цаасан дээр бичээд өгсөн байсан. 3 дахь үндэслэлийг би сайн мэдэхгүй байна. Би гадагшаа явж байгаад ирсэн. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөч. Сүүлийн 3 жилд хийсэн ажлаа тодруулаагүй, зүгээр цаасан дээр бичээд өгсөн байгаа” гэв.

4. Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын бичгээр ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, ** нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх тухай” 119/ШЗ2025/0139 дугаартай захирамжийн тухайд: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ДБ-112-12/2230 дугаартай албан бичгээр “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн 2 дугаарт эрэмбэлэгдсэн тухай” мэдэгдлийг тендерт оролцогч “**” ХХК-д хүргүүлсэн. Захиалагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “**” ХХК нь 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан байх боловч Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02/3959 дугаартай албан бичгээр “...Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 2.1.4-т “гарын үсэг, тамга /тэмдэг/-ийг эх хувиар хэрэглэсэн байх” гэж заасан байна. ...захирал **ын гарын үсгийг эх хувиар хэрэглээгүй байх тул дээрх журмын 2.4-т заасны дагуу гомдлыг буцааж байна.” гэж шийдвэрлэсэн баримтуудыг нэхэмжлэгч “**” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагад хавсарган ирүүлсэн байгаа нь “**” ХХК-ийн өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаанаас болж хуульд заасан журмын дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор, ... тус тус хүлээн авна.”, 60 дугаар 60.1-д “Сонирхогч этгээд, эсхүл оролцогч гомдол хянан шийдвэрлэх байгууллагын, эсхүл худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, хуулийн 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүсдэг. Иймд дээрх хуульд заасан журмын дагуу гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлээгүй, гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл бүрдээгүй, шүүх нэхэжлэлийг хүлээн авах урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй байна.

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Шингэн металлын температурын хувиргагч” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20250102061 дугаартай цахим тендерийн урилгыг Төрийн худалдан авах ажиллагааны tender.gov.mn цахим системд зарлаж, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тендерийг нээхэд “**” ХХК 97,900,000 төгрөг, “**” ХХК 155,833,200 төгрөгийн үнийн саналтай тендерийг тус тус ирүүлсэн. Үнэлгээний хороо 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хуралдаж, “**” ХХК, “**” ХХК-иудын ирүүлсэн тендерийн материалыг хянан үзэж, үнэлгээ хийхэд хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар “**”ХХК болон “**” ХХК-иудын ирүүлсэн тендерүүдийг шаардлагад нийцсэн тендер гэж үзэж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн “**” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулахаар захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн. “Шингэн металлын температурын хувиргагч” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20250102061 дугаартай цахим тендерт “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн “**” ХХК-д Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ДБ-112-12/2229 дугаартай албан бичгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүргүүлсэн.

Мөн Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ДБ-112-12/2230 дугаартай албан бичгээр “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн 2 дугаарт эрэмбэлэгдсэн тухай” мэдэгдлийг тендерт оролцогч “**” ХХК-д хүргүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “... захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яам” хүлээн авахаар заасан бөгөөд энэ хугацаанд захиалагчийн шийдвэрт гомдол гараагүй, хүчин төгөлдөр болсон учир “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “**” ХХК-тай 2/151-25 дугаартай “Худалдах-худалдан авах” гэрээг байгуулсан. Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 20.1-ийн 1-д Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: Шаардсан

1.1. Оролцогч нь үйлдвэрлэгч бол нотлох баримтыг ирүүлнэ /нотлох баримт гэдэгт албан ёсны цахим хуудас, компанийн танилцуулга эсхүл тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон баримтыг ойлгоно/.

1.2. Оролцогч нь үйлдвэрлэгчээс зөвшөөрөл авсан бол үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ. Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл гэдэгт дараах баримтуудын аль нэг нь байж болно. Үүнд: албан бичиг, хамтын ажиллагааны гэрээ, бусад нотлох баримт,

1.3. Оролцогч нь үйлдвэрлэгчийг төлөөлөх албан ёсны этгээд бол дараах нотлох баримтыг ирүүлнэ (нотлох баримт гэдэгт албан ёсны цахим хуудас, эсхүл тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон баримт /албан бичиг эсхүл гэрээ/-ыг ойлгоно.

1.4. Оролцогч нь үйлдэрлэгчийг төлөөлөх албан ёсны эрхтэй этгээдээс зөвшөөрөл авсан бол дараах нотлох баримтыг ирүүлнэ /Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл олгох албан ёсны эрхтэй болохыг нотлох Компанийн дүрэм эсхүл Улсын бүртгэлийн гэрчилгээ эсхүл албан бичгийг ойлгоно/.

2. Борлуулагчийн зөвшөөрөл:Оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчаас зөвшөөрөл авсан бол дараах нотлох баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ. Үүнд:

2.1. Гэрээт борлуулагч нь үйлдвэрлэгчтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсхүл албан ёсны гэрээт борлуулагчийн гэрчилгээний хуулбар эсхүл албан бичиг,

2.2. Оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсхүл албан бичиг зэргийг шаардсан. “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалын барааны мэдээлэл хэсгийн 3, 4 дүгээр хуудаст ОХУ-ын ** ХХК-аас үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирүүлсэн. Уг үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн орчуулгад бараа бүтээгдэхүүний борлуулалтаар мэргэшсэн компани гэсэн утга бүхий өгүүлбэр байсан боловч тендерийн материалын 11, 12 дугаар хуудаст ** ХХК-ийн танилцуулгад 1999 онд байгуулагдсан үйлдвэрлэлийг зогсоохгүйгээр хяналт явуулдаг хяналт хэмжилтийн багаж хэрэгсэл автомат төхөөрөмж, цахилгаан хэмжилтийн багаж хэрэгсэл, түүнчлэн түлш, эрчим хүчний цогцолборын аж үйлдвэрлэлийн байгууламж, аж ахуйн нэгжүүдийн нам ба өндөр хүчдэлийн цахилгаан хэрэгслийн мэргэшсэн боловсруулалт, үйлдвэрлэл, бөөний нийлүүлэлтийг эрхэлдэг талаар тусгагдсан, мөн тендерийн материалын 13-17 дугаар хуудас дахь техникийн үзүүлэлт бүхий материалаар захиалагчийн шаардсан техникийн шаардлагад бүрэн нийцэж байгаа нь тогтоогдож байсан тул үнэлгээний хороо тус компанийн үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг шаардлага хангасан гэж үнэлсэн юм.

 Мөн интернетээс ОХУ-ын температур хувиргагчийн үйлдвэрлэгчдийг производитель в термопар в россии нэршлээр хайлт хийхэд Страница предприятия ООО «Вектор-ПМ», Страница предприятия ЗАО Научно-производственная компания «Эталон», Страница предприятия ООО «Теплоконтроль», Страница предприятия ООО НПП «Термокон» зэрэг олон үйлдвэрлэгчид гарч ирж байгаа тул “**” ХХК-ийн ОХУ дахь цор ганц үйлдвэрлэгч нь “**” компани гэдэг нь үндэслэлгүй байх бөгөөд санал нийлэхгүй байна. ТШББ-ийн ТШЗ 18.1-ийн 18.1.1.2.1-д 2022, 2023, 2024 оны аль нэг жилд ижил төстэй бараа нийлүүлсэн байхыг шаардсан.

ТШЗ-ны 18.1.1.2.2-д Ижил төстэй гэдэгт Дулаан хэмжүүрийн хэрэгсэл нийлүүлж байсныг ойлгоно гэж заасан бөгөөд “**” ХХК-ийн тендерийн материалын ижил төстэй ажил хэсгийн 5-10 дугаар хуудаст “**” ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “**” ХХК-тай №20220922-01 дугаартай Электроник термометр 10 ширхэгийг худалдах худалдан авах гэрээ, бараа хүлээлгэн өгсөн комиссын актыг тус тус нотариатчаар гэрчлүүлэн ирүүлсэн, мөн захиалагч ижил төстэй гэдэгт дулаан хэмжүүрийн хэрэгсэл нийлүүлж байсныг ойлгоно гэж заасан бөгөөд гэрээнд ямар үзүүлэлттэй, ямар брэндийн, ямар маркийн, ямар төрлийн, ямар дугаартай байх талаар шаардаагүй тул захиалагчийн шаардлагыг хангасан гэж хянан үзсэн бөгөөд “**” ХХК-ийн нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.  

ТШББ-ийн ТШЗ-ны 18.1.2.3.-т Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн нь тендерт оролцогчийн санал болгож буй үнийн 100 хувиас багагүй байна гэж заасан бөгөөд “**” ХХК-ийн тендерийн материалын санхүүгийн материал хэсгийн 5 дугаар хуудаст Хаан банкны 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5111/129 дугаартай албан бичгээр 6 тэрбум төгрөгийн зээл олгох тухай тодорхойлолтыг ирүүлсэн, мөн захиалагч нь ТШББ-т түргэн хөрвөх чадварыг нотлох баримт буюу банкны зээл олгох тухай тодорхойлолт нь ийм тийм байх ёстой гэсэн шаардлагыг зааж өгөөгүй тул шаардлага хангасан гэж үнэлсэн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Шингэн металлын температурын хувиргагч” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20250102061 дугаартай цахим тендерт “**” ХХК, “**” ХХК-иуд нь тендер ирүүлэхдээ тендерийн хүчинтэй байх хугацааг тендер нээснээс хойш ажлын 30 хоног байна гэж тус тус ирүүлсэн бөгөөд тус компаниудын тендерийн хүчинтэй байх хугацаа 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дууссан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй хариуцалагатай байх зарчмыг баримтална” гэж заасан бөгөөд 202,423,000 төгрөгийн төсөвт өртөгтэй “Шингэн металлын температурын хувиргагч” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20250102061 дугаартай тендер шалгаруулалтад 97,900,000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн “**” ХХК-ийн тендерийн хуульд заасны дагуу “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулснаар 104,523,000 төгрөгийн хэмнэлт гаргаж, үр ашигтай ажилласан.

“**” ХХК нь 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/0091 дугаартай тээврийн хэрэгсэл, бараа материал нэвтрүүлэх зөвшөөрлийн бичгээр гэрээнд заагдсан ОХУ-д үйлдвэрлэгдсэн 2 нэр төрлийн 5025 ширхэг температур хувиргагч болон үзүүрийн мэдрэгчийг тус үйлдвэрийн газрын Засвар механикийн заводын 21 дүгээр агуулахад буулгасан бөгөөд хүлээж авах, чанарын хяналт хийх, орлогод авах, гэрээ дүгнэх ажлууд хийгдэж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зарласан “Шингэн металлын температурын хувиргагч” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20250102061 дугаартай тендер шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр зарласан ЭҮТӨҮГ/20250102061 дугаартай Шингэн металлын температурын хувиргагч нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ДБ-112-12/2229 дугаартай “Гэрээ байгуулах тухай” албан бичгийг ирүүлсэн. Тус албан бичгийг хүлээн авахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар гомдол гаргасан зүйл байгаагүй учраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, барааг 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Засвар механикийн заводод нийлүүлсэн. Хариуцагч талтай санал нэг байна” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч **шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр зарласан ЭҮТӨҮГ/20250102061 дугаартай Шингэн металлын температурын хувиргагч нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “**” ХХК шалгарсан байна. Ингээд шалгараад захиалагчаас Худалдах, худалдан авах гэрээг байгуулах шийдвэр гарч, уг гэрээг байгуулаад гэрээ бодит байдал дээр хэрэгжээд явсан байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлага ерөнхийдөө шингэн металлын температурын хувиргагч нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нийлүүлэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох гэсэн байна. Мөн тус компанид мэдэгдсэн ДБ112-12/2230 гэсэн дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгоод, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэсэн шаардлага гаргасан байна. Тэгэхээр эдний шаардлагын хувьд Үнэлгээний хорооны хэдэн сарын хэдний өдрийн ямар дугаартай ямар шийдвэрийг хүчингүй болгох гээд байгаа, энэ шийдвэр гарснаараа “**” ХХК-ийн ямар эрх ашиг бодитойгоор зөрчигдсөн талаар нэхэмжлэлийн үндэслэлд байхгүй байна.

 Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэхдээ тендерт оролцсон манай компанийн бизнесийн үйл ажиллагаа явуулах, тендерээ үнэлүүлэх эрхийг зөрчсөн гэсэн байна. Гэтэл тендер өөрөө цахимаар зарлагдаж нээлттэй явагдсан. Ингээд Үнэлгээний хороо олонхын саналаар тендерийн тухай хуулийн 5.1-д заасан зарчмын хүрээнд “**” ХХК-ийг шалгаруулсан байгаа юм. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа шийдвэр гэснийг нэхэмжлэгч хэлсэнгүй. Хоёрдугаар шаардлага нь ДБ-112-12/22 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох гэсэн байна. Мэдэгдэл чинь өөрөө захиргааны акт болж чадахгүй гэж үзэж байна. Ингээд хариуцагч байгууллагаас захиргааны хэргийн шүүхэд гаргасан энэ тендерт хамгийн бага үнийн дүн бүхий, тендерийн материалын шаардлага хангасан тендерийг шалгаруулсан нь хууль зүйн үндэслэлгүй талаар тайлбар дээрээ хэлсэн зүйл байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

 

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Шингэн металлын температурын хувиргагч” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн  Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан

“Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102061 дугаартай “Шингэн металлын температурын хувиргагч” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр /тэмдэглэл/, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний ДБ-112-12/2230 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг тус тус хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах” шаардлагууд гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулахад:

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102061 дугаартай “Шингэн металлын температурын хувиргагч” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаартай шийдвэр /тэмдэглэл/-ийг хүчингүй болгуулах”,

- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ДБ-112-12/2230 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах”,

-“тендерийг дахин үнэлэхийг тендерийн Үнэлгээний хороонд даалгах” шаардлага гаргаж буйгаа илэрхийлж, уг шаардлагуудаа дэмжиж оролцов.

1.1. Шүүх дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр. Нэхэмжлэгчийн ЭҮТӨҮГ/20250102061 дугаартай “Шингэн металлын температурын хувиргагч” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаартай шийдвэр /тэмдэглэл/-ийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд:

2.1. Нэхэмжлэгч нь ЭҮТӨҮГ/20250102061 дугаартай “Шингэн металлын температурын хувиргагч” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад оролцсон бөгөөд  тендерийн  Үнэлгээний хороо 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хуралдаж 02 дугаартай шийдвэрээр “...шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “**” ХХК-ийн тендерийг “ХАМГИЙН САЙН” үнэлэгдсэн тендерээр шалгаруулах саналыг захиалагчид хүргүүлэх”-ээр шийдвэрлэсэн байна. /ХХ-ийн 176-179 дүгээр тал/

2.2.  Захиалагч буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ДБ-112-12/2230 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн 2 дугаарт эрэмбэлэгдсэн тухай мэдэгдлийг, мөн  2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ДБ-112-12/2229 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг “**” ХХК-д тус тус хүргүүлжээ. /ХХ-ийн 182-183 дугаар тал/

            2.3. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Шингэн металлын температурын хувиргагч” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20250102061 дугаартай цахим тендерийн урилгыг Төрийн худалдан авах ажиллагааны tender.gov.mn цахим системд зарлаж, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тендерийг нээхэд “**” ХХК 97,900,000.00 /Ерэн долоон сая есөн зуун мянга/  төгрөг, “**” ХХК 155,833,200.00 /Нэг зуун тавин таван сая найман зуун гучин гурван мянга хоёр зуу/ төгрөгийн үнийн саналтай тендерийг тус тус ирүүлсэн бөгөөд тендерийн Үнэлгээний хороо 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хуралдаж, “**” ХХК, “**” ХХК-иудын ирүүлсэн тендерийн материалыг хянан үзэж, хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар “**” ХХК болон “**” ХХК-иудын ирүүлсэн тендерүүдийг шаардлагад нийцсэн тендер гэж үзэж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн “**” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулахаар захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасантай нийцсэн байна.

2.4. Нэхэмжлэгч “**” ХХК-аас Захиалагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасныг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02/3959 дугаартай дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн ба уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан тул шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй. /ХХ-ийн 5-7 дугаар тал/

2.5. Нэхэмжлэгч талаас “... ТШЗ-ны 18.1.1.2.1-д “2022, 2023, 2024 оны аль нэг жилд ижил төстэй бараа нийлүүлсэн байна”, 18.1.1.2.2-д “Ижил төстэй гэдэгт дулааны хэмжүүрийн хэрэгсэл нийлүүлж байсныг ойлгоно” гэж заасан байхад ижил төстэй гэрээний хавсралт 1  байхгүй, ямар үзүүлэлттэй, ямар брэнд, ямар марк, дугаартай, ямар төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ гэдэгт нь байхгүй тодорхойгүй гэрээ хавсаргасан нь ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагатай байх тендерийн баримт бичиг заасан шаардлагыг хангаагүй, ТШЗ 18.1.2.3-д “Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн нь тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна гэж заасныг ирүүлсэн боловч нийт төсөвт өртөг 202,423,000 төгрөгийн тендерт шалгарсан тохиолдолд олгоно гэж заагаагүй, зээлийн бодлого, бүтээгдэхүүний журмын дагуу холбогдох шаардлагыг хангасан нөхцөлд 3,000,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилт хийх боломжтой” гэж заасан нь дээрх шаардлагыг бүрэн хангасан гэж үзэхэд учир дутагдалтай гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж маргаж байгаа боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийн барааны мэдээлэл хэсгийн 3, 4 дүгээр талд ОХУ-ын “**” ХХК-ийн үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг хавсаргасан,  мөн тендерийн баримт бичгийн 11, 12 дугаар талд “**” ХХК-ийн танилцуулгад 1999 онд байгуулагдсан үйлдвэрлэлийг зогсоохгүйгээр хяналт явуулдаг хяналт хэмжилтийн багаж хэрэгсэл автомат төхөөрөмж, цахилгаан хэмжилтийн багаж хэрэгсэл, түүнчлэн түлш, эрчим хүчний цогцолборын аж үйлдвэрлэлийн байгууламж, аж ахуйн нэгжүүдийн нам ба өндөр хүчдэлийн цахилгаан хэрэгслийн мэргэшсэн боловсруулалт, үйлдвэрлэл, бөөний нийлүүлэлтийг эрхэлдэг талаарх баримтуудыг хавсаргасан, “**” ХХК-ийн тендерийн баримт бичгийн “ижил төстэй ажил” хэсгийн 5-10 дугаар талд “**” ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “**” ХХК-тай №20220922-01 дугаартай Электроник термометр 10 ширхэгийг худалдах худалдан авах гэрээ, бараа хүлээлгэн өгсөн комиссын актыг тус тус нотариатчаар гэрчлүүлэн ирүүлсэн, ТШББ-ийн ТШЗ-ны 18.1.2.3-т “Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн нь тендерт оролцогчийн санал болгож буй үнийн 100 хувиас багагүй байна”, мөн  “**” ХХК-ийн тендерийн баримт бичгийн санхүүгийн баримтын 5 дугаар талд Хаан банкны 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5111/129 дугаартай албан бичгээр 6 тэрбум төгрөгийн зээл олгох тухай тодорхойлолтыг тус тус ирүүлсэн зэргээс үзвэл тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаартай шийдвэрээр “...“**” ХХК-ийн тендерийг “захиалагчийн шаардсан техникийн шаардлагад бүрэн нийцсэн” гэж үнэлсэнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 26 дугаар зүйлийн 26.4.2, 26.4.4, 26.9, 27 дугаар зүйлийн 27.5,  28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 30 дугаар зүйлийн 30.1, 51 дүгээр зүйлийн 51.7 дахь хэсэгт тус тус заасантай нийцсэн гэж үзэхээр байна. /1 дэх ХХ-ийн 143 дугаар тал, хэрэгт авагдсан флаш/

2.6. Өөрөөр хэлбэл,  Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана”, 12.2Техникийн тодорхойлолтод бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэх түүхий эд, материал болон ажлын хүрээнд нийлүүлэх барааны шалгуур үзүүлэлтийг тодорхойлно 26 дугаар зүйлийн 26.4.2санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх”, 26.4.4тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх”, 26.9 Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ, 27 дугаар зүйлийн 27.5 “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ, 28 дугаар зүйлийн 28.1.1 “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.1.2 “шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай”, 30 дугаар зүйлийн 30.1 “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ”, 51 дүгээр зүйлийн 51.7 “Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхн саналаар асуудлыг шийдвэрлэнэ дэх хэсэгт тус тус зааснаар тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл, шаардлагын хүрээнд тендерийг хянан үзсэн бөгөөд тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна. 

 

2.7. Түүнчлэн, хариуцагч талын “ТШББ-ийн ТШЗ 18.1-ийн 18.1.1.2.1-д 2022, 2023, 2024 оны аль нэг жилд ижил төстэй бараа нийлүүлсэн байхыг шаардсан, ТШЗ-ны 18.1.1.2.2-д “Ижил төстэй” гэдэгт “Дулаан хэмжүүрийн хэрэгсэл нийлүүлж байсныг ойлгоно” гэж заасан бөгөөд “**” ХХК-ийн тендерийн материалын ижил төстэй ажил хэсгийн 5-10 дугаар хуудаст “**” ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “**” ХХК-тай №20220922-01 дугаартай Электроник термометр 10 ширхэгийг худалдах худалдан авах гэрээ, бараа хүлээлгэн өгсөн комиссын актыг тус тус нотариатчаар гэрчлүүлж ирүүлсэн, мөн захиалагч ижил төстэй гэдэгт дулаан хэмжүүрийн хэрэгсэл нийлүүлж байсныг ойлгоно гэж заасан бөгөөд гэрээнд ямар үзүүлэлттэй, ямар брэндийн, ямар маркийн, ямар төрлийн, ямар дугаартай байх талаар шаардаагүй”,  ТШББ-ийн ТШЗ-ны 18.1.2.3-т “Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн нь тендерт оролцогчийн санал болгож буй үнийн 100 хувиас багагүй байна гэж заасан бөгөөд “**” ХХК-ийн тендерийн материалын санхүүгийн материал хэсгийн 5 дугаар хуудаст Хаан банкны 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5111/129 дугаартай албан бичгээр 6 тэрбум төгрөгийн зээл олгох тухай тодорхойлолтыг ирүүлсэн, мөн захиалагч нь ТШББ-т түргэн хөрвөх чадварыг нотлох баримт буюу банкны зээл олгох тухай тодорхойлолт нь ийм тийм байх ёстой гэсэн шаардлагыг зааж өгөөгүй...”,  “Шингэн металлын температурын хувиргагч” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20250102061 дугаартай цахим тендерт “**” ХХК, “**” ХХК-иуд нь тендер ирүүлэхдээ тендерийн хүчинтэй байх хугацааг тендер нээснээс хойш ажлын 30 хоног байна гэж тус тус ирүүлсэн бөгөөд тус компаниудын тендерийн хүчинтэй байх хугацаа 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дууссан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй хариуцалагатай байх зарчмыг баримтална” гэж заасан бөгөөд 202,423,000 төгрөгийн төсөвт өртөгтэй “Шингэн металлын температурын хувиргагч” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20250102061 дугаартай тендер шалгаруулалтад 97,900,000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн “**” ХХК-ийн тендерийгсхуульд заасны дагуу “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулснаар 104,523,000 төгрөгийн хэмнэлт гаргаж, үр ашигтай ажилласан” гэх тайлбарыг буруутгах үндэслэлгүй.

2.8. Иймд нэхэмжлэгчийн ЭҮТӨҮГ/20250102061 дугаартай “Шингэн металлын температурын хувиргагч” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаартай шийдвэр /тэмдэглэл/-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гурав. Нэхэмжлэгчийн Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ДБ-112-12/2230 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах”, “тендерийг дахин үнэлэхийг тендерийн Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн тухайд:

3.1. “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт зааснаар үнийн дүнгээр 2 дугаарт эрэмбэлсэн, “**” ХХК-ийн тендерийг мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт заасны дагуу “хамгийн сайн үнэлэгдсэн тендер”-ээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр хуульд нийцсэн, маргаан бүхий захиргааны акттай холбоотой үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ДБ-112-12/2230 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй.

3.2. Түүнчлэн, “**” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт зааснаар үнийн дүнгийн эрэмбийн 2 дугаарт эрэмбэлсэн тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр, түүнийг үндэслэн хүргүүлсэн захиалагчийн мэдэгдэл зэрэг нь хууль бус болох нь тогтоогдоогүй тул “тендерийг дахин үнэлэхийг тендерийн Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

3.3. Тодруулбал, Хүн, хуулийн этгээдийн зүгээс захиргааны хууль бус “эс үйлдэхүй” эсхүл “татгалзсан шийдвэр”-ийн эсрэг “даалгах нэхэмжлэл”-ийн шаардлага гаргадаг бөгөөд эс үйлдэхүй эсхүл татгалзсан шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон нөхцөлд даалгах нэхэмжлэл хангагдах үндэслэлтэй.

3.4. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.14, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2023.06.16-ны өдрийн Шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 26 дугаар зүйлийн 26.4.2,  26.4.4, 26.9, 27 дугаар зүйлийн 27.5,  28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 30 дугаар зүйлийн 30.1, 51 дүгээр зүйлийн 51.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Шингэн металлын температурын хувиргагч” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн  Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасанЭрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102061 дугаартай “Шингэн металлын температурын хувиргагч” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаартай шийдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ДБ-112-12/2230 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг тус тус хүчингүй болгож, тендерийг дахин үнэлэхийг тендерийн Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.САРАНГЭРЭЛ