Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 150/ШШ2025/00146

 

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *-р хороо *, өөрийн байр хаягт байрлах “*” ХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг, * тоот хаягт оршин суух, “*” ХК (РД:*)-д холбогдох,

 

Үйлчилгээний хөлс 1,123,287.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...*" ХК-ийг Сэлэнгэ аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн "* САА-г хувьчлах тухай" 06 дугаартай тогтоолоор хувьчилсан ба *ид үнэт цаасаа бүртгүүлэх өргөдөл гарган, үнэт цаасаа бүртгүүлж, манай компанитай 1994 оны 03 дугаар сарын 31-ний өдөр "Бүртгэлийн гэрээ” байгуулсан.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т "Хөрөнгийн бирж үзүүлж байгаа үйлчилгээнийхээ хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрхтэй" гэж заасны дагуу "*” ХК (*)-ийн "Үнэт цаасны бүртгэлийн журам"-аар бүртгэлтэй компаниудын үйлчилгээний хөлсийг тогтоосон.

"*” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2018/01 дугаартай тогтоолоор шинэчлэн баталсан "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 22.11-т "Үнэт цаас гаргагч нь жилийн үйлчилгээний хөлсийг тухайн компанийн зах зээлийн үнэлгээнээс энэ журмын хавсралт 1-д заасан хэмжээгээр тооцож, тухайн оны нэгдүгээр улиралд багтаан Биржийн дансанд шилжүүлнэ" гэж, Хавсралт 1-ийн 3 дахь заалтаар бүртгэлтэй үнэт цаас гаргагчийн төлөх жилийн үйлчилгээний хөлсийг тогтоосон ба тус хөлс нь компанийн зах зээлийн үнэлгээний 0.005%, III ангиллын компанийн хувьд 500,000 төгрөгөөс багагүй, 25,000,000 төгрөгөөс ихгүй байхаар заасан.

*-ийн "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 21.7 "Үнэт цаас гаргагч нь бүртгэлтэй байх хугацаандаа холбогдох журам болон гэрээнд заасны дагуу жилийн үйлчилгээний хөлсийг заасан хугацаанд төлөх үүрэгтэй" гэж, 22.11-т "Үнэт цаас гаргагч нь жилийн үйлчилгээний хөлсийг тухайн компанийн зах зээлийн үнэлгээнээс энэ журмын хавсралт 1-д заасан хэмжээгээр тооцож, тухайн оны нэгдүгээр улиралд багтаан Биржийн дансанд шилжүүлнэ” гэж, “*" ХК-тай байгуулсан "Бүртгэлийн гэрээ"-ний 1.1 дэх хэсэгт үнэт цаас гаргагч компани нь "холбогдох хууль, журмыг хэлбэрэлтгүй мөрдөх", 1.3-т "бүртгэлийн хураамжийг цаг хугацаанд нь төлөх" үүрэгтэй талаар тус тус заасны дагуу "*" ХК нь 2023 оны үйлчилгээний хөлс 500,000, 2024 оны үйлчилгээний хөлс 500,000, 2025 оны үйлчилгээний хөлс 123,287.67 төгрөг, нийт 1,123,287.67 төгрөгийн үйлчилгээний хөлсийг төлөх үүрэгтэй. Түүнчлэн “*" ХК нь бүртгэлтэй байх хугацаандаа хууль, журам, гэрээгээр хүлээсэн үүрэг болон тогтмол биелүүлэх үүргээ биелүүлээгүй тул "*" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/103 дугаартай тушаалаар тус компанийн хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хассан ба бүртгэлтэй байх хугацааны үйлчилгээний хөлсийг нэхэмжилж байгаа болно.

*ийн зүгээс удаа дараа утсаар холбогдож үйлчилгээний хөлсийг нэхэмжилж байсан ч "*" ХК нь одоог хүртэл үйлчилгээний хөлсөө төлөөгүй байна. Иймд "*" ХК-иас үйлчилгээний хөлс болох нийт 1,123,287.67 төгрөгийг гаргуулж, "*" ХК-д олгож өгнө үү...” гэжээ.

 

“*” ХК-ны гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...*" ХК нь тус шүүхэд "*" ХК-д холбогдуулан 2023, 2024, 2025 оны жилийн үйлчилгээний хөлс болох 1,123,287.67 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба "*" ХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа уг төлбөрийг төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү....” гэжээ. /хавтаст хэргийн 26-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХК нь хариуцагч "*" ХК-д холбогдуулан үйлчилгээний хөлс 1,123,287.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “*” ХК-ны гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...*" ХК нь тус шүүхэд "*" ХК-д холбогдуулан 2023, 2024, 2025 оны жилийн үйлчилгээний хөлс болох 1,123,287.67 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба "*" ХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа уг төлбөрийг төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж,

 

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан хүсэлтээр тодорхойлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “*” ХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч * ХК-д холбогдох үйлчилгээний хөлс 1,123,287.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул “*” ХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,508.90 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 15,754.45 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*” ХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*” ХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч "*" ХК-д холбогдох үйлчилгээний хөлс 1,123,287.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул “*” ХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,508.90 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын орлогоос 15,754.45 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*” ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН