Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 150/ШШ2025/00143

 

 

 

 

 

 

 

 

  2025              05               20                                               150/ШШ2025/00143

 

 

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *-р хороо * гудамж * оффис * давхар хаягт байрлах “*” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг, * тоот хаягт оршин суух, *овогт * (РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,513,159.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 25-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн огноо: 93001-57515 дугаартай Цахим зээлийн гэрээ 2024-06-11 ны өдөр, 93001-57534 дугаартай Цахим зээлийн гэрээ 2024-06-11 ны өдөр, 93001-57557 дугаартай Цахим зээлийн гэрээ 2024-06-11 ны өдөр, Зээлдэгч * нь 2025 оны 04 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-57515 дугаартай зээл 296 хоног, 93001-57534 дугаартай зээл 296 хоног, 93001-57557 дугаартай зээл 296 хоног, хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал:

93001-57515 дугаартай зээлд Үндсэн зээлийн үлдэгдэл: 1,427,871.19 төгрөг Зээлийн хүү: 402,278.42 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 13,040,64 төгрөг, нийт 1,843,190.25 төгрөг, 93001-57534 дугаартай зээлэнд Үндсэн зээлийн үлдэгдэл: 1,427,871.19 төгрөг, Зээлийн хүү: 402,278.18 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 13,040.64 төгрөг, нийт 1,843,190.01 төгрөг, 93001-57557 дугаартай зээлэнд Үндсэн зээлийн үлдэгдэл: 612,692.86 төгрөг Зээлийн хүү: 172,592.49 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 5,493.92 төгрөг, нийт 790,779.27 төгрөг, "*" ХХК-ийн зүгээс зээлдэгч * зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч * нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Талуудын хооронд байгуулсан 225479 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001- 57515 дугаар 93001-57534 дугаар 93001-57557 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,468,435.24 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 977,149.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 31,575.20 төгрөг, нотариатын зардалд 36,000.00 төгрөг, бүгд 4,513,159.53 (дөрвөн сая таван зуун арван гурван мянга нэг зуун тавин ес зууны тавин гурав) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч *-с гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч * нь 2025 оны 05 дугаар сарын 01-ны шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хариуцагч * нь * ББСБ-н нэхэмжилсэн 4,513,159.63 төгрөгийг 2025.06.15-ны өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд буюу 2025.10.15-ны өдөр хүртэл сар бүр 902,632 төгрөгийг төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 49-р хуудас/

 

“*” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Иргэн *д холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба хариуцагчийн 2025.06.15-ны өдрөөс 2025.10.15-ны өдөр хүртэл сар бүл 902,632 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хавтаст хэргийн 49-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК нь хариуцагч *д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 4,513,159.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4,513,159.63 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хариуцагч * нь * ББСБ-н нэхэмжилсэн 4,513,159.63 төгрөгийг 2025.06.15-ны өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд буюу 2025.10.15-ны өдөр хүртэл сар бүр 902,632 төгрөгийг төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтийг гаргасан.

 

Нэхэмжлэгч “*” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж,

 

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхөөр зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “*” ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 4,513,159.63 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,160.56 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 43,580.28 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 43,580.28 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*” ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 4,513,159.63 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,160.56 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 43,580.28 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 43,580.28 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.   

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН