2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/02847

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 0******* 07 191/ШШ2025/028*******7

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  , Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* компанийн байр, ******* давхар, *******15 тоот, ******* ******* ******* ХХК-ийн /РД: / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүрэг, 1******* хороо, тоот, ХХК-д /РД:18303*******/ холбогдох

Орон сууц өмчлөлд шилжүүлэхийг даалгах, ,780,050 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний чанарын дутуу гүйцэтгэл 72,7*******8,*******05 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., А.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ******* ******* ХХК нь ХХК-тай 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 20/0 тоот гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээгээр Иргэний хуулийн 3*******3 дугаар зүйл болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан.

******* ******* ******* ХХК нь гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээгээр дүүргийн хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй апартмент хотхоны давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцож, нийт гадна фасадны 5,72 м.кв, цонхны амалгаа 277 м.кв ажлыг тус тус хийж гүйцэтгэн, үнэлгээ 501,58*******,050 төгрөг болсон.

Уг гэрээний 3.2-т Гэрээгээр м.кв талбайн гадна фасадны ажлыг гүйцэтгэх ба нийт гэрээний үнийн дүн урьдчилсан тооцоогоор *******3,80*******,000 төгрөг байна гэж тохиролцоод уг төлбөрт орон сууцуудыг авсан боловч зөрүү ,780,050 төгрөгийг нэхэмжилж байгаа.

Гадна фасадны ажлыг гүйцэтгэх 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 20/0 тоот гэрээний нийт ажлын хөлсийг 100 хувь бартераар төлөхөөр тохиролцож бартерт 258.55 м.кв бүхий 5 ширхэг орон сууцыг ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3.5 дахь хэсэгт заасан 7,080,000 төгрөгийн үнэ бүхий апартмент орон сууцны хотхоны давхар үйлчилгээтэй орон сууцны 2-р орцны давхрын загврын , м.кв орон сууцыг өнөөдрийг хүртэл манай өмчлөлд шилжүүлээгүй.

Тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхүй байгаа шалтгаанаа гадна фасадны ажил гүйцэтгэх 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 20/0 тоот гэрээний .2-т Гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын баталгаат хугацаа нь 3 жил байна гэж заасны дагуу 3 жилийн хугацаа өнгөрөхөд шилжүүлж өгнө гэдэг. Баталгаат хугацаанд гарсан зөрчлийг манайх хариуцах боловч барьцаа хөрөнгө авч үлдэх талаар гэрээнд тусгагдаагүй.

апартмент хотхоны барилга байгууламжийг улсын комисс 2021 оны 12 сарын 2*******, 2022 оны 07 сарын 22-ны өдөр тус тус хүлээн авсан.

Иймд талуудын хооронд байгуулсан 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 20/0 тоот гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний 3.3.5 дахь хэсэгт заасан 7,080,000 төгрөгийн үнэ бүхий дүүрэг, хороо, апартмент хотхон, байр, 2-р орц, давхар, загварын , м.кв талбай бүхий / тоот/ орон сууцыг нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч ХХК-д даалгаж, хариуцагч ХХК-иас ,780,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож өгнө үү гэв.

Хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал Э. шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., А. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талууд 2020 оны 05 сарын 07-ны өдөр 20/0 дугаартай гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээг байгуулан хамтран ажилласан. Тус гэрээний дагуу ******* ******* ******* ХХК нь 2020 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн 2020 оны 09 сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэж хүлээлгэн өгөх байсан.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь гэрээгээр тохиролцсон хугацаанаас сарын дараа буюу 2021 оны 10 сарын 0-ны өдөр хүлээлгэж өгсөн. Гэрээт ажлыг хүлээлгэн өгөхөд гэрээт ажлын чанар доголдолтой буюу барилгын ******* тал ******* өөр өнгөтэй болсон. Бид засах шаардлага тавихад хийгээгүй тул өөрсдийн хөрөнгөөр зассан ба зарим хэсэг нь одоо ч засагдаагүй.

Талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Гэрээгээр хүлээсэн ажил, үүргийг холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, заавар стандартын дагуу мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэн гэрээнд заасан хугацаанд нь захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасан.

******* ******* ******* ХХК нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу чанарын доголдолтой гүйцэтгэсэн. Барилгын байнгын ашиглалтанд оруулах улсын комисс ажиллах үед тус байгууллагын төлөөлөгч, инженер ирээгүй бөгөөд өнөөг хүртэл фасадны өнгө засагдаагүй.

Мөн талууд 2021 оны 01 сарын 21-ний өдөр 20/0-1 тоот гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээг байгуулан уг гэрээгээр ******* ******* ******* ХХК нь 1-р давхрын 12,2 м.кв талбайтай, техникийн давхрын 2*******0 м.кв талбайн ажлыг 3*******,187,000 төгрөгт гүйцэтгэх, ХХК нь ажлын төлбөрт дүүрэг, хороо, апартмент хотхоны 2-р орцны 12 давхрын Н загварын *******7,75 м.кв талбайтай орон сууцаар төлөхөөр харилцан тохиролцсон.

Үүний дагуу талууд 2021 оны 01 сарын 25-ны өдөр ОСЗГ-1917******* /BAR/ХХАГ21/01 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний 3.3-т Энэхүү гэрээний 3.1-т заасан төлбөрийн 3*******,187,000 төгрөгийг 20/0/1 тоот гадна фасадны ажил гүйцэтгэигэрээний нэмэлт гэрээний дагуу ажил гүйцэтгэж төлнө. 51,73,000 төгрөгийг ХХАГ21/01 тоо бараа материал захиалгаар нийлүүлэх гэрээний дагуу бараа материал нийлүүлж төлөхөөр харилцан тохиролцсон гэж заасан.

Тус орон сууцыг нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д хүлээлгэн өгч талууд төлбөр тооцоогүй болсон. Иймд нэхэмжлэгч Гурван ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

" ХХК нь "******* ******* ******* " ХХК-тай 2020 оны 05 сарын 07-ны өдөр 20/0 дугаартай гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ, 2021 оны 01 сарын 21-ний өдөр 20/0-1 дугаартай гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээгээр нийт 572 м.кв гадна фасад, 277м.кв цонхны амалгаа хийж нийт гэрээний үнийн дүн 501,58*******,050.00 төгрөг болсон.

Тус гэрээний дагуу хариуцагч нь 2020 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн 2020 оны 09 сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэж хүлээлгэн өгөх байсан. Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь гэрээгээр тохиролцсон хугацаанаас сарын дараа буюу 2021 оны 10 сарын 0-ны өдөр хүлээлгэж өгсөн.

Гэрээт ажлыг хүлээлгэн өгөхөд гэрээт ажил чанарын доголдолтой буюу 90 хувийн чанартай (Хавтаст хэрэгт ******* ******* ******* ХХК-аас өгсөн гүйцэтгэсэн ажил хүлээлэцэх актад заасан/ хүлээлгэн өгсөн бөгөөд оноодрийг хүртэл энэхүү чанарын доголдлыг засахгүй байна.

Талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Гэрээгээр хүлээсэн ажил, үүргийг холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, заавар стандартын дагуу мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэн гэрээнд заасан хугацаанд нь захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй" гэж заасан.

Гэтэл ******* ******* ******* ХХК нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэттээгүй буюу чанарын доголдолтой гүйцэтгэсэн. Барилгыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх комисс ажиллах үед нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч, инженер ирээгүй бөгөөд тухайн үед чанарын доголдлоо засахыг удаа дараа шаардаж байсан ч өнөөдрийг хүртэл чанарын доголдлын асуудал буюу барилгын гадна фасадны өнгө зөрсөн, орон сууцны айл өрхүүд гадна фасаднаас сийгэж хүйтэн байдаг зэрэг доголдол засагдаагүй.

Иймд Гурван ******* ХХК нь 100 хувийн чанартай ажил гүйцэтгэхээс 90 хувийн чанартай ажил гүйцэтгэсэн тул гэрээний үнийн дүнгийн 10 хувь буюу 50,158,*******05 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж анх сөрөг нэхэмжлэл гаргасан.

Гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу чанар нь 10 хувийн гүйцэтгэл дутуу хүлээлгэж өгсөн. Ковидын дараа 21 айл уг орон сууцыг ашиглалтанд оруулахыг шаардсан ба 2021 оны 12 сард улсын комиссыг ажиллуулж, айлуудыг оруулсан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний дугаар зүйлийн .*******-т Хэрэв захиалагч нь баталгаат хугацаанд үүссэн эвдрэл гэмтлийг хугацаа хэмнэх үүднээс өөрийн хүч, хөрөнгөөр зассан тохиолдолд уг ажилд зарцуулагдсан ажлын төлбөрийг гарсан зардлын баримтын дагуу гүйцэтгэгч нь захиалагчид төлөх үүрэг хүлээнэ. Гарсан эвдрэл гэмтлийг зурган актаар баталгаажуулна гэж заасны дагуу ХХК-ийг зүгээс гадна фасаднаас дулаан алдагдаж, хүйтэй байна гэх гомдол гаргасан айл, өрхийн гадна фасадыг засаж янзалсан.

Иймд ******* ******* ******* ХХК-иас ажлын чанар доголдол арилгахтай холбоотой манай компаниас гарсан зардал 22,590,000 төгрөг, 100 хувийн чанартай ажил гүйцэтгэхээс 90 хувийн чанартай ажил гүйцэтгэсэн тул гэрээний үнийн дүнгийн 10 хувь буюу 50,158,*******05 төгрөг, нийт 72,7*******8,*******05 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ******* ******* ХХК нь ХХК-тай 2020 оны 05 сарын 07-ны өдөр 20/0 тоот гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээг хуульд нийцүүлэн байгуулсан ба уг гэрээгээр манай компани дүүрэг, хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй апартмент хотхоны давхар үйлчилгээний орон сууцны барилгын гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцон нийт гадна фасадны 5,72 м.кв, цонхны амалгаа 277 м.кв ажлыг тус тус хийж гүйцэтгэж, нийт үнэлгээ 501,58*******,050 төгрөг болсон ба уг үнийн дүнгийн 10 хувь 50,158,*******05 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

ХХК өнгө зөрсөн асуудлыг засварласантай холбоотой 1,082,000 төгрөгийн зардал гарсан гэж тайлбарлаад байдаг. Үүнийг манайх хүлээн зөвшөөрч байгаа. Хугацааны алданги 50,000,000 төгрөг нэхэмжилсний харилцан тохиролцоод 28,000,000 төгрөг, нийт **************,082,000 төгрөгийн бараа материалыг ******* ******* ******* ХХК нь ХХК-д хүлээлгэж өгсөн.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл,

2020 оны 05 сарын 07-ны өдрийн 20/0 дугаартай гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, 2020 оны 05 сарын 05-ны өдрийн ОСЗГ-1989/BAR/20/0 тоот орон сууц захиалгын гэрээний хуулбар,

ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл,

******* ******* ******* ХХК, ХХК нарын 2021 оны 10 сарын 0-ны өдрийн гүйцэтгэсэн ажил хүлээлцсэн акт,

ХХК-ийн ******* ******* ******* ХХК-д хүргүүлсэн 2020 оны 05 сарын 08-ны өдрийн 20/ тоот , м.кв талбай бүхий орон сууцыг бусдад худалдах зөвшөөрөл,

2021 оны 01 сарын 22-ны өдрийн 20/0-1 тоот гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээний хуулбар,

Эрх шилжүүлэгч ******* ******* ******* ХХК, эрх хүлээн авагч Ж. нар 2021 оны 08 сарын 0*******-ний өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээний хуулбар,

******* ******* ******* ХХК-ийн ХХК-д хүргүүлсэн 2021 оны 10 сарын 0-ны өдрийн 21/91 тоот мэдэгдэл, 2021 оны 12 сарын 28-ны өдрийн 21/11******* тоот мэдэгдэл,

ХХК-ийн ******* ******* ******* ХХК-д хүргүүлсэн 2022 оны 01 сарын 17-ны өдрийн 22/19 тоот гэрээний хохирлын тухай, 2021 оны 0 сарын 29-ний өдрийн 21/*******5 тоот хариу, 2022 оны 03 сарын 22-ны өдрийн 22/72 тоот албан бичиг, 2022 оны 01 сарын 27-ны өдрийн 22/3 тоот мэдэгдэл,

******* ******* ******* ХХК-ийн ХХК-д хүргүүлсэн 2022 оны 03 сарын 21-ний өдрийн 22/ тоот албан тоот хүргүүлэх тухай, 2022 оны 0******* сарын 15-ны өдрийн 22/0 тоот хүсэлт, 2021 оны 01 сарын 17-ны өдрийн 22/0******* тоот хүсэлт, 2022 оны 0******* сарын -ны өдрийн 22/58 тоот хүсэлт,

******* ******* ******* ХХК-ийн ХХК-д хүргүүлсэн 2022 оны 0******* сарын 11-ний өдрийн 22/50 тоот албан бичиг,

ХХК-д **************,082,000 төгрөг төлсөн баримт, ******* ******* ******* ХХК-ийн бараа материал ХХК-д хүлээлгэн өгсөн зарлагын баримтууд,

******* ******* ******* ХХК-ийн ХХК нарын 2021 оны 01 сарын 25-ны өдөр байгуулсан ОСЗГ-1917*******/BAR/ХХАГ21/01 тоот апартмент 2-р байр, Н тоотын *******7,75 м.кв орон сууц захиалгын гэрээний хуулбар,

дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2023 оны 12 сарын 07-ны өдрийн 152******* тоот лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

Хариуцагч ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гүйцэтгэх захирал Э.ын иргэний үнэмлэхний лавлагаа, итгэмжлэл, хариу тайлбар,

Сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтуудыг тус тус ирүүлжээ.

Шүүхийн журмаар:

Хариуцагч талын хүсэлтээр дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 07 сарын 08-ны өдрийн 18331 дугаар шүүгчийн захирамжаар Тус шүүхийн 2023 оны 12 сарын -ны өдрийн 101112023/29*******20 дугаартай шүүгчийн захирамж бүхий хэргээс:

-Хэргийн 31-р хуудсанд авагдсан " " ХХК-ийн 2022 оны 01 сарын 17-ны өдрийн 22/19 дугаартай албан бичиг,

-Хэргийн 35-р хуудсанд авагдсан орон сууц хүлэлцэх акт,

-Хэргийн 58-р хуудсанд авагдсан "******* ******* ******* " ХХК-ийн 2021 оны 0 сарын 05-ны едрийн 21/38 дугаартай албан бичиг,

-Хэргийн 0-р хуудсанд авагдсан "******* ******* ******* " ХХК-ийн 2021 оны 10 сарын 0-ны өдрийн 21/91 дугаартай албан бичиг,

-Хэргийн 1-р хуудсанд авагдсан гүйцэтгэсэн ажил хүлээлцсэн акт,

-Хэргийн ******* хуудаст авагдсан "******* ******* ******* " ХХК-ийн 2022 оны 0******* сарын 11-ний өдрийн 22/50 дугаартай албан бичиг,

-Хэргийн 8-р хуудаст авагдсан гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ,

-Хэргийн 89-р хуудаст авагдсан " " ХХК-ийн 2022 оны 0 сарын 30-ны өдрийн 22/259 дугаартай албан бичиг,

-Хэргийн 91-р хуудаст авагдсан иргэн Т.Энхтуяагийн " " ХХК-д гаргасан өргөдөл,

-Хэргийн 109-р хуудаст авагдсан " " ХХК-ийн 2022 оны 01 сарын 27-ны өдрийн 22/3 дугаартай албан бичиг,

-Хэргийн 119-р хуудаст авагдсан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 12 сарын 07-ны өдрийн албан тоот,

-Хэргийн 120-р хуудаст авагдсан эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээний маягт,

-Хэргийн 123-р хуудаст авагдсан 001003*******5 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

-Хэргийн 12******* хуудаст авагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ,

-Хэргийн 128-р хуудаст авагдсан 00102719 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ,

-Хэргийн 129-р хуудаст авагдсан 2022 оны 08 сарын 15-ны өдрийн 02 дугаартай "******* ******* ******* " ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэр,

-Хэргийн 0-р хуудаст авагдсан эд хөрөнгө бүртгэлийн үйлчилгээний маягт,

-Хэргийн 3-р хуудсанд авагдсан " " ХХК-ийн 2022 оны 0 сарын 30-ны өдрийн 22/259 дугаартай албан бичиг,

-Хэргийн -р хуудаснаас эхлэх 2021 оны 01 сарын 25-ны өдрийн ОСЗГ-1917******* /BAR/ХХА&amma;21/01/ дугаартай орон сууцны захиалгын гэрээг бүхэлд нь тус тус нотлох баримтаар гаргуулсан байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ХХК-д холбогдуулан дүүрэг, хороо, апартмент хотхон, байр, 2-р орц, давхар, загварын , м.кв талбай бүхий / тоот/ орон сууцыг нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч ХХК-д даалгаж, хариуцагч ХХК-иас ,780,050 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

Хариуцагч ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний чанарын дутуу гүйцэтгэл 50,158,*******05 төгрөг, гадна фасад засахтай холбоотой зардал 22,590,000 төгрөг, нийт 72,7*******8,*******05 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Захиалагч буюу хариуцагч ХХК нь гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-тай 2020 оны 05 сарын 07-ны өдөр 20/0 тоот гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба уг гэрээгээр гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК нь захиалагчийн даалгаврын дагуу дүүргийн хороонд баригдаж буй апартмент давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын гадна фасадны ажил урьдчилсан тооцоогоор 5025 м.кв талбай гадна фасад, 80 м.кв талбай амалгааг хийж гүйцэтгэн захиалагч ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр,

Гэрээний хугацаа 2020 оны 07 сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл байхаар, гэрээт ажлыг 2020 оны 07 сарын 20-ны өдрөөс өмнө гүйцэтгэж эхлэхээр тус тус харилцан тохирчээ.

/ХХ-ийн -8 дугаар тал/

Иргэний хуулийн 3*******3 дугаар зүйлийн 3*******3.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг тус тус хүлээх ба дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

Талуудын хооронд байгуулсан дээр дурдсан гэрээний 3.1-т Гадна фасадны ажлын хөлс, материалын хамт 1 м2 нь 85,000 төгрөг, амалгааны ажлын хөлс материалын хамт 1 м2 нь *******2,50 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцов,

3.2-т Гэрээгээр м2 талбайн гадна фасадны, амалгааны ажлыг гүйцэтгэх ба нийт гэрээний үнийн дүн урьдчилсан тооцоогоор *******3,80*******,000 төгрөг байна. /Үүнд: бараа материал, тоног төхөөрөмж, тэдгээрийг барилгын талбайд тээвэрлэн хүргэх, буулгах, ажилчдын хөлс, НӨАТ зэрэг орсон болно,

3.3.3-т Төлбөрийг 100 хувь бартераар хийхээр тохиролцсон бөгөөд дор дурдсан орон сууцны байраас 1 м2-ыг 1,800,000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохиролцов.

3.3.1-т дүүргийн хороонд баригдаж буй апартмент давхар үйлчилгээтэй орон сууцны 1-р орцны 12 давхар Н загвар *******7,75 м.кв орон сууц,

3.3.2-т дүүргийн хороонд баригдаж буй апартмент давхар үйлчилгээтэй орон сууцны 2-р орцны 11 давхар В загвар *******7,75 м.кв орон сууц,

3.3.3-т дүүргийн хороонд баригдаж буй апартмент давхар үйлчилгээтэй орон сууцны 2-р орцны 12 давхар А загвар *******8,55 м.кв орон сууц,

3.3.*******-т дүүргийн хороонд баригдаж буй апартмент давхар үйлчилгээтэй орон сууцны 2-р орцны 12 давхар F загвар 7,9 м.кв орон сууц,

3.3.5-д дүүргийн хороонд баригдаж буй апартмент давхар үйлчилгээтэй орон сууцны 2-р орцны давхар загвар , м.кв орон сууц гэж тус тус заасан байна.

Дээрх 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 20/0 тоот гэрээний талууд 2021 оны 10 сарын 0-ны өдөр гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК-ийн уг гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын дүгнэн акт үйлджээ.

Уг актад: Гэрээний дугаар 20/0,

Гүйцэтгэгч байгууллага: ******* ******* ******* ХХК,

Төслийн нэр: апартмент 1, давхар, 2 орцтой барилга, Ажил эхэлсэн огноо: 2020.07.20,

Ажил дуусан хүлээлгэн өгөх огноо: 2020.09.01, Ажил дуусган хүлээлгэн өгсөн огноо: 2021.10.05,

Захиалагчийн төлөөлөгч ерөнхий инженер Н., Гүйцэтгэгчийн төлөөлөгч О.,

Гүйцэтгэсэн ажлын нэр: гадна фасад, хэмжих нэгж м2, гүйцэтгэсэн ажлын тоо, хэмжээ 572, гүйцэтгэл 100 хувь, чанарын үнэлгээ 90 хувь,

Цонхны амалгаа , хэмжих нэгж м2, гүйцэтгэсэн ажлын тоо, хэмжээ 277 , гүйцэтгэл 100 хувь, чанарын үнэлгээ 90 хувь гэжээ.

Талууд гэрээний дагуу ажлыг гүйцэтгэлийг дүгнэн акт үйлдсэнтэй холбоотой хэн аль нь маргаагүй ба гагцхүү фасадны өнгө зөрсөнтэй холбоотой чанарын гүйцэтгэл 90 хувь гэж дүгнэсэн хэмээн нэхэмжлэгч тал тайлбарласныг хариуцагч тал эсэргүүцээгүй.

/ХХ-ийн 12 дугаар тал/

Хариуцагч ХХК нь гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д гадна фасадны өнгө зөрсөнтэй холбоотой гарсан зардал 1,082,000 төгрөгийг гаргасан талаараа мэдэгдсэний дагуу гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК нь уг төлбөрийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

2020 оны 05 сарын 07-ны өдрийн 20/0 тоот гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ ёсоор ажлыг 2020 оны 07 сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 сарын 01-ний өдрийн хооронд гүйцэтгэх байснаас гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК 2021 оны 10 сарын 05-ны өдөр хийж гүйцэтгэн дуусгавар болсон бөгөөд үүнтэй холбоотой төлөх алдангийн талаар гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал О., захиалагч ХХК-ийн захирал Э. нар уулзалт хийн алдангид 28,000,000 төгрөг төлөхөөр талууд тохиролцжээ.

Ийнхүү гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК нь гадна фасадны өнгө зөрсөнтэй холбоотой захиалагч талаас гарсан зардалд 1,082,000 төгрөг, харилцан тохиролцон тогтоосон алданги 28,000,000 төгрөг, нийт **************,082,000 төгрөгийг ХХК-д бараа материалаар өгөхөөр харилцан тохиролцсон байна.

Талуудын уг тохиролцоо нь ******* ******* ******* ХХК-ийн 2021 оны 12 сарын 28-ны өдрийн 21/11******* тоот, 2022 оны 03 сарын 21-ний өдрийн 22/ тоот, 2021 оны 01 сарын 17-ны өдрийн 22/0******* тоот, ХХК-ийн 2022 оны 01 сарын 17-ны өдрийн 22/19 тоот, 2022 оны 03 сарын 22-ны 22/72 тоот албан бичгүүдээр тус тус тогтоогдлоо.

/ХХ-ийн 17, 38-*******0, *******2, **************-*******5, *******8 дугаар тал/

Гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК нь цар тахал, ковидын хөл хориотой холбоотойгоор ажил гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, хил гааль хаан бараа материал түүхий эд тасалдсантай холбоотой гэж тайлбарласан.

******* улсын Засгийн газрын 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 178 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, 2020 оны 11 сарын 15-ны өдрийн 181 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгах тухай тогтоол,

2020 оны 11 сарын 29-ний өдрийн 19******* дугаартай Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай тогтоол, 2020 оны 12 сарын 09-ний өдрийн 209 дугаартай Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай тогтоол,

2020 оны 12 сарын 21-ний өдрийн 22 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, 2021 оны 01 сарын 0*******-ний өдрийн 1 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол, түүний хавсралт,

2021 оны 02 сарын 10-ны өдрийн 27 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай тогтоол, түүний хавсралт, 2021 оны 0******* сарын 08-ны өдрийн 91 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол,

2021 оны 0******* сарын 23-ны өдрийн 10******* дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоолуудаар 2020, 2021 онуудад нийслэл хот нийтдээ 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн бөгөөд энэ тухай эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfо.mn, ******* улсын Засгийн газрын www.mongolia.gov.mn сайтуудад тус тус байршиж байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.*******-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.

Гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК нь захиалагч ХХК-д харилцан тохиролцон тогтоосон **************,082,000 төгрөгийн төлбөрийг бараа материалын хэлбэрээр төлж дуусгасан болох нь зарлагын баримтууд, харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ зэрэг баримтуудаар тогтоогдсон бөгөөд хариуцагч тал үүнийг эсэргүүцээгүй.

/ХХ-ийн 50-5 дугаар тал/

Гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК нь дээрх төлбөрийг бараа материал хэлбэрээр төлж дуусгасны дараагаар 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 20/0 тоот гэрээний 3.3-т заасан орон сууцыг хүлээлгэн өгөх, тухайн орон сууцнуудын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах хүсэлтийг ХХК-д хүргүүлсэн байна.

/ХХ-ийн *******-*******7 дугаар тал/

Гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК нь гэрээний 3.3-т заасан орон сууцаас дүүрэг, хороо, апартмент, 2-р байр, давхар, тоот , м.кв талбай бүхий орон сууцыг иргэн Ж.д 7*******,**************8,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохирч 2020 оны 05 сарын 07-ны өдөр ОСЗГ-1989/BAR/20/0 тоот орон сууц захиалгын гэрээ, 2021 оны 08 сарын 0*******-ний өдөр орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг орон сууц захиалгын гэрээ байгуулсан байх ба тухайн орон сууцыг худалдахыг захиалагч ХХК хүлээн зөвшөөрч үүнийгээ бичгээр илэрхийлжээ.

/ХХ-ийн 8-9, , 15, *******1, *******-*******9,

Хариуцагч ХХК нь **************,082,000 төгрөгийг хүлээн авсны дараагаар дүүрэг, хороо, апартмент, 2-р байр, давхар, тоот , тоот орон сууцыг шилжүүлнэ, мөн алдангид суутган авч байгаагаа илэрхийлж байсан бөгөөд иргэн Ж.д 2022 оны 0******* сарын 1-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгсөн нь орон сууц хүлээлцэх актаар тогтоогдлоо.

Гагцхүү талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 20/0 тоот гэрээтэй холбоотой өмчлөх эрхийг гэрчилгээг олгох асуудал шийдвэрлэгдээгүй нь талуудын тайлбараар нотлогдсон болно.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөөгүйтэй холбоотой иргэн Ж. гэрээний дагуу төлөх төлбөрөө төлөөгүй байгаа гэж тайлбарласан тул уг орон сууцтай холбоотой шаардах эрх Ж.д шилжсэн гэж үзэхгүй.

/ХХ-ийн *******8, 1-2 дугаар тал/

Иргэн Ж.гийн гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК-иас худалдан авахаар тохиролцсон дээр дурдсан орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй нь бүртгэлийн байгууллагын лавлагаагаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 3 дугаар тал/

Мөн талууд 2021 оны 01 сарын 22-ны өдөр 20/0-1 тоот гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээг байгуулсан гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК нь 1 дүгээр давхар 12,2 м.кв, нэгж үнэ 85,000 төгрөг, нийт үнэ ,787,000 төгрөг, техникийн давхар 2*******0 м.кв, нэгж үнэ 85,000 төгрөг, нийт үнэ 20,*******00,000 төгрөг, нийт 3*******,187,000 төгрөгийн ажил гүйцэтгэхээр тохирч ажлын хөлсөнд дүүргийн хороонд баригдаж буй апартмент хотхоны 2-р орцны 12 давхрын Н загвар *******7,75 м.кв талбай бүхий орон сууцыг 85,950,000 төгрөгт тооцон шилжүүлэх, зөрүү 51,73,000 төгрөгт бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулан гүйцэтгэгч нь захиалагчид барилгын материал нийлүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн, төлбөрийг төлж дуусгасан нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

/ХХ-ийн 1*******, 57-0, дүгээр тал/

Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 20/0 тоот гэрээг 2021 оны 10 сарын 0-ны өдөр дүгнэсэн ба гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК гадна фасад, хэмжих нэгж м2, гүйцэтгэсэн ажлын тоо, хэмжээ 572, цонхны амалгаа , хэмжих нэгж м2, гүйцэтгэсэн ажлын тоо, хэмжээ 277 тус тус гүйцэтгэсэн бөгөөд уг гэрээний 3.1-т зааснаар ажлын хөлсийг тооцвол 572 м.кв*85,000 төгрөг=*******89,770,000 төгрөг, 277 м.кв ********2,50 төгрөг=11,81*******,050 төгрөг байна.

Дээрхи гэрээний дагуу нийт 501,58*******,050 төгрөгийн ажил гүйцэтгэсэн ба гэрээний 3.2-т заасан урьдчилан тооцсон *******3,80*******,000 төгрөг ба ******* ******* ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр ,780,050 төгрөгийг хариуцагч ХХК төлөх үүрэгтэй.

Хариуцагч ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 20/0, 2021 оны 01 сарын 21-ний өдрийн 20/0-1 тоот гэрээний дагуу чанарыг 100 хувь хүлээлгэж өгөхөөс 90 хувь хүлээлгэн өгсөн хэмээн 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 20/0 тоот гэрээний нийт дүн 501,58*******,050 төгрөгийн 10 хувь 50,158,*******05 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд талууд чанарыг гадна фасадны өнгө зөрсөнтэй холбоотой 90 хувь гэж дүгнэн, үүнтэй холбоотой төлбөр тооцоо дуусгавар болсон тул захиалагч буюу нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-иас уг мөнгийг гаргуулах үндэслэлгүй.

Мөн гадна фасад сийгэн иргэдээс гомдол гарган засаж янзлахад 22,590,000 төгрөгийн материалын зардал гаргасан гэх боловч уг засварыг хийсэн эсэх, хэдий хугацаанд хийсэн болох нь тодорхойгүй, засвар хийж байгаа хэмээн орон сууцны барилгын зургууд ирүүлсэн боловч хэдий хугацааных болох нь тодорхой бус, мөн засвар, үйлчилгээ гүйцэтгэж хүлээлцсэн акт гэх баримт үйлдсэн боловч уг акт гэх баримтын огноог засварласан байх тул дээрх хэмжээний материалаар засвар хийн зардал гаргасан гэж үзэхгүй.

/ХХ-ийн 128-9, 1*******-1*******7 дугаар тал/

Иймд Иргэний хуулийн 3*******3 дугаар зүйлийн 3*******3.1, 352 дугаар зүйлийн 352.1, 352.2.2-т тус тус баримтлан дүүрэг, хороо, апартмент хотхон, байр, 2-р орц, давхар, загварын , м.кв талбай бүхий / тоот/ орон сууцыг нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч ХХК-д даалгаж, хариуцагч ХХК-иас ,780,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, хариуцагч ХХК-ийн 72,7*******8,*******05 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 11, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 3*******3 дугаар зүйлийн 3*******3.1, 352 дугаар зүйлийн 352.1, 352.2.2-т тус тус баримтлан дүүрэг, хороо, апартмент хотхон, байр, 2-р орц, давхар, загварын , м.кв талбай бүхий / тоот/ орон сууцыг нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч ХХК-д даалгаж, хариуцагч ХХК-иас ,780,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, хариуцагч ХХК-ийн 72,7*******8,*******05 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 8*******3,201 төгрөг, хариуцагч ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 79,50 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 8*******3,201 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН