2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/02955

 

 

 

 

 

 

 

 

 

 

05 04 09 191/ШШ05/0955

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, , ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, *******гийн *******гийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, 10-р хороо, хороолол, 109-р байр, тоот хаягт оршин суух бүртгэлтэй, одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа , хорих ангид, ын д /РД: / холбогдох,

41,07,485 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.,

Хариуцагч Ү.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.******* нь дүүргийн ******* хороо, ын гудамж, байр, тоот хаягт байршилтай, 10.0 м.кв талбайтай, 4 өрөө бүхий, орон сууцны зориулалттай өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг ээж Ц.гээр төлөөлүүлэн хариуцагч Ү.тай 0 оны 11 сарын 0-ны өдөр ажлын байрны зориулалтаар өрөө түрээслэх гэрээ байгуулсан.

Тухайн түрээсийн гэрээгээр түрээслэгч нь түрээсийн төлбөрт сард ,950,000 төгрөгийг 6 сараар түрээслүүлэгчид төлөхөөр, 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулан тохиролцсон.

Гэрээ байгуулснаас хойш хариуцагч Ү. нь 0 оны 11 сарын *******-ны өдөр 9,000,000 төгрөгийг сарын түрээсийн төлбөрт шилжүүлсэн.

Мөн 0 оны 1 сарын 0-ны өдөр ,000,000 төгрөгийг шилжүүлснээр нийт 4 сарын түрээсийн төлбөр шилжүүлсэн.

Үүнээс хойш 7 сарын түрээсийн төлбөрийг шилжүүлээгүй ба 0 оны 08 сарын -ны өдөр Ү.д хандаж түрээсийн төлбөр төлөхийг шаардан гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-т заасныг үндэслэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох тул 0 оны 09 сарын 8-ны өдрийн дотор төлөх шаардлага тавьсан.

Хариуцагч Ү. нь 0 оны 08 сарын -ны өдөр 011 тоот албан бичгээр шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлөөгүй 7 сарын түрээсийн төлбөр болон алдангийг дээрх хугацаанд төлөхийг зөвшөөрсөн.

0 оны 09 сарын 8-ны өдөр хариуцагч Ү. түрээсийн төлбөрт 15,000,000 төгрөг шилжүүлсэн.

Өмнөх 7 сарын түрээсийн төлбөр 0,650,000 төгрөг, алданги 10,5,000 төгрөг, нийт 0,975,000 төгрөгөөс дээрх шилжүүлсэн төлбөрийг хасахад үлдэгдэл 15,975,000 төгрөг үлдсэн.

Ү. нь үлдэгдэл төлбөр болон 0 оны 10, 11, 1 сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй тул төлөх шаардлагыг түүнд тавьж байсан.

0 оны 1 сарын 18-ны өдөр Ү.д түрээсийн төлбөр төлөх шаардлага тавьсан ба тэрээр 0 оны 1 сарын 0-ны өдрийн 0094 тоот албан бичгээр төлбөрийг 0 онд багтаан төлнө гээд гэрээг дахин 1 жилээр сунгах хүсэлт гаргасан.

Иймд талууд 0 оны 1 сарын 0-ны өдөр 0- дугаартай түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж сарын түрээсийн төлбөрийг ,000,000 төгрөг болгосон.

Түрээсийн гэрээг хариуцагч Ү. нь анх ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан ч хожим түрээсийн гэрээг сунгаж баталгаа гаргахдаа ын гэх иргэний хувьд өмнө үүссэн түрээсийн гэрээний бүхий л үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр харилцан тохиролцсон бөгөөд үүнийг нэхэмжлэгч тал зөвшөөрч гэрээнд өөрчлөлт оруулсан.

Хариуцагч Ү. албан бичигтээ дурдсанчлан 0 онд багтаан түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд 04 оны 01 сарын 0, 19, 1-ний өдрүүдийн албан бичгүүдэд төлбөрийг алдангийн хамт 04 оны 0 сарын 10-ны өдрийн дотор төлөхөө мэдэгдсэн боловч төлөөгүй.

Иймд түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож 04 оны 0 сарын 15-ны өдөр байраа хүлээн авсан.

Хариуцагч Ү. 04 оны 0 сарын 16-ны өдөр гаргаж өгсөн баталгаандаа түрээсийн төлбөр болон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөө хүлээн зөвшөөрсөн.

Түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5-д зааснаар түрээслэгч нь сар тутмын хэрэглэсэн цахилгааны төлбөр, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, бусад төлбөрийг хариуцан төлөх үүрэгтэй ба энэ үүргээ зөрчиж, түрээсийн гэрээ байгуулсан өдөр болох 0 оны 11 сарын 0-ны өдрөөс 04 оны 0 сар хүртэл нийт ******* сарын сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 75,07 төгрөг, 0 оны 11 сараас 04 оны 0 сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны цахилгааны төлбөр нийт 18,51 төгрөг, дулаан, усны төлбөр нийт 807,400 төгрөг зэрэг төлбөрүүдийг төлөөгүй байсан.

Нэхэмжлэгч тал дээрх төлбөрүүдийг хариуцагч Ү.гийн өмнөөс төлсөн.

Гэрээг цуцалж, байрыг чөлөөлж өгөхдөө цэвэрлэгээ хийгээгүй, эвдрэл гэмтэл учруулсан хана, тааз, плитаны тортог, шатсан хэсгийг цэвэрлэхгүй үлдээсэн байсан тул дуудлагаар цэвэрлэгээ хийдэг хүнээр цэвэрлүүлэн төлбөрт нь 500,000 төгрөг төлсөн.

Мөн бүх өрөөний цахилгаан кропнууд, гэрлийн суурь утас зэргийг цахилгаанчинаар янзлуулж засвар болон материалын төлбөрт 700,000 төгрөг төлсөн.

Дээрх ашиглалтын зардал болон түрээсийн төлбөр, алдангийг байраа чөлөөлж авсны дараа шаардан Ү. руу холбогдоход тэрээр удахгүй төлнө гэдэг байсан боловч сүүлдээ холбогдохоо больсон бөгөөд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгэгдэж хорих ангид хоригдож байгаа болох нь тогтоогдсон.

Иймд хариуцагч Ү.гаас түрээсийн төлөгдөөгүй төлбөр ,5,000 төгрөг, алданги 5,98,500 төгрөг, ашиглалтын зардал ,898,985 төгрөг, нийт 41,07,485 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ү. шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

0 оны 11 сарын 01-ний өдөр анх уг байрыг түрээслэж 04 оны 0 сарын 01-ний өдөр байрыг чөлөөлж засвар, цэвэрлэгээ 14 хоног хийсэн.

Нэг сарын түрээсийн төлбөрийг эхлээд ,950,000 төгрөгөөр гэж тохирсон гэхдээ би ,000,000 төгрөгөөр тооцсон.

Би тухайн байрыг 15 сар, 15 хоногийн хугацаанд ашигласан. Түрээсийн төлбөр сард ,000,000 төгрөг. 15 сарын хугацааг ,000,000 төгрөгөөр үржүүлбэл 45,000,000 төгрөг болсон. 15 хоногийн хугацааны төлбөр 1,500,000 төгрөг.

Нийт 46,500,000 төгрөг төлөхөөс 7,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл нь 19,500,000 төгрөг. Үүн дээр ашиглалтын зардал ,898,985 төгрөг, алданги 5,98,500 төгрөг, нийт 8,8,485 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч талын тооцооллыг харахад 10,0000,000 төгрөг илүү бодсон байна. Уг мөнгө юутай холбоотой талаарх баримт байхгүй байна. Иймд уг мөнгийг би төлөх боломжгүй гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл,

0 оны 11 сарын 0-ны өдрийн 0- дугаартай ажлын байрны зориулалтаар өрөө, тасалгаа түрээслэх гэрээ, 0 оны 1 сарын 0-ны өдрийн ажлын байрны зориулалтаар өрөө, тасалгаа түрээслүүлэх гэрээ,

ти ди кэйч ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, /нотлох баримтын шаардлага хангаагүй/,

дүүрэг, ******* хороо, гудамж, 11/1 байр, тоот хаягт байршилтай, 10,0 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц Б.*******гийн өмчлөлд 0******* оны 1 сарын 08-ны өдөр бүртгэгдсэн тухай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,

Д.*******гээс Ц.д 04 оны 04 сарын -ны өдөр олгосон хөрөнгө түрээслүүлэх, түрээслүүлэхтэй холбоотой асуудалд төлөөлөх итгэмжлэл,

Ц.гийн 0 оны 08 сарын -ны өдөр ти ди кэйч ХХК-ийн захирал Ү.д хүргүүлсэн төлбөр төлөх мэдэгдэл,

Surag.mn мэдээллийн сайтын эрхлэгч Ү.гаас Ц.д 0 оны 08 сарын -ны өдөр хүргүүлсэн 011 тоот төлбөр төлөх тухай албан бичиг, /нотлох баримтын шаардлага хангаагүй/,

Surag.mn мэдээллийн сайтын эрхлэгч Ү.гаас Ц.д 0 оны 1 сарын 0-ны өдрийн 0094 тоот төлбөр төлөх болон түрээсийн гэрээг сунгах хүсэлт, мөн 04 оны 01 сарын 19, 04 оны 01 сарын 1-ний өдрийн төлбөр төлөхтэй холбоотой хүсэлтүүд,

ти ди кэйч ХХК-ийн захирал Ү.гийн 04 оны 01 сарын 0-ны өдрийн төлбөр төлөхтэй холбоотой хүсэлт,

Иргэн Ү.гийн 04 оны 0 сарын 16-ны өдрийн төлбөр төлөхтэй холбоотой баталгаа,

04 оны 04 сарын 04-ний өдөр ******* ОСНААУГ-т 78,840 төгрөгийг дүүрэг, ******* хороо, 11-1- тоот 9909019 гүйлгээний утгатай төлсөн баримт,

04 оны 04 сарын 0-ны өдөр ******* Дай Цэцэнд 48,560 төгрөгийг 5500140, 11-1- тоот гүйлгээний утгатай төлсөн баримт,

04 оны 04 сарын 0-ны өдөр ******* УБЦТС-д 15,906 төгрөгийг 948719868876, 409001, , гүйлгээний утгатай шилжүүлсэн баримт, 04 оны 04 сарын 15-ны өдөр 1,607 төгрөгийг 7956006719566, 409001, , 107 гүйлгээний утгатай төлсөн баримт,

дүүрэг, ******* хороо, байр, тоотын 0 оны 11 сараас 04 оны 0 сар дуустал сар бүр 50,00 төгрөг төлөхтэй холбоотой баримт,

04 оны 04 сарын 04-ний өдөр ******* т 00,000 төгрөгийг electric items гүйлгээний утгатай төлсөн баримт, 400,000 төгрөгийг electric work гүйлгээний утгатай төлсөн баримт,

Ц.гийн Хаан банк дахь 51150581 тоот дансны 0 оны 09 сарын 8, 0 оны 1 сарын 0, 0 оны 11 сарын *******-ны өдрүүдийн хуулга, /нотлох баримтын шаардлага хангаагүй/,

Ү.гийн иргэний үнэмлэхний лавлагаа, /нотлох баримтын шаардлага хангаагүй/,

Орон сууцны бохирдолтой, эвдрэлтэй гэх байдлуудыг харуулсан гэрэл зургууд зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Ү. нь хариу тайлбараа баримтаар ирүүлжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ү.д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 41,07,485 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/0.11.0-04.0.15,

Түрээсийн төлбөрийн үлдэгдэл ,5,000 төгрөг,

Алданги 5,98,500 төгрөг,

Ашиглалтын зардал ,898,985 төгрөг/

 

Нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч Б.*******гийн төлөөлөгч Ц. нь хариуцагч буюу түрээслэгч ти ди кэйч ХХК-ийг төлөөлж захирал Ү.тай 0 оны 11 сарын 0-ны өдөр ажлын байрны зориулалтаар өрөө, тасалгаа түрээслүүлэх гэрээ байгуулан,

ти ди кэйч ХХК-д дүүрэг, ******* хороо, Метромолл, 11-р байр, давхар, тоотын 15 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 0 оны 11 сарын 0-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын ,950,000 төгрөгөөр түрээслэх гэрээг байгуулжээ.

Уг гэрээнд түрээслүүлэгч талыг төлөөлөн Ц., түрээслэгч талыг төлөөлөн ти ди кэйч ХХК-ийг төлөөлж захирал Ү. нар хэн аль нь өөрсдийн хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

 

Мөн түрээслүүлэгч талыг төлөөлөн Ц., түрээслэгч талыг төлөөлөн иргэн Ү. нар 0 оны 11 сарын 0-ны өдөр байгуулсан гэрээний харилцааг үргэлжлүүлэхээр тохирч, хугацааг 0 оны 11 сарын 0-ны өдрөөс 04 оны 1 сарын 0-ны өдөр хүртэл, түрээсийн төлбөрт сард ,000,000 төгрөг төлөх, төлбөрийг сар бүрийн 15, 0-ны өдрүүдэд хувааж төлөхөөр харилцан тохиролцон хэн аль хүсэл зоригийн илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэв.

/ХХ-ийн 6-10, 1 дугаар тал/

 

дүүрэг, ******* хороо, гудамж, 11/1 байр, тоот хаягт байршилтай, 10,0 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц нэхэмжлэгч Б.*******гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 1-14 дүгээр тал/

 

ти ди кэйч ХХК нь 1 хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээд бөгөөд Ү. нь тус хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага ба мэдээллийн сайтыг мөн тус компани ажиллуулдаг тухайгаа болон тэрээр дээр дурдсан түрээсийн гэрээний үүргийг гүйцэтгэх тухайгаа тайлбарлаж байгаагаас гадна түрээсийн хөрөнгийг 0 оны 11 сарын 01-ний өдрөөс 04 оны 0 сарын 15-ны өдөр хүртэл эзэмшиж ашигласан талаар маргаагүй.

 

0 оны 11 сарын 0-ны өдөр байгуулсан гэрээгээр сард төлөх түрээсийн төлбөр ,950,000 төгрөг, 0 оны 1 сарын 0-ны өдөр сунгасан гэрээгээр түрээсийн төлбөр сард ,000,000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон бөгөөд хариуцагч Ү. түрээслэсэн бүхий л хугацааны түрээсийн төлбөрийг сарын ,000,000 төгрөгөөр тооцон төлөхөө тайлбарлалаа.

 

Хариуцагч Ү. нь 0 оны 11 сарын *******-ны өдөр 9,000,000 төгрөг, 0 оны 1 сарын 0-ны өдөр ,000,000 төгрөг, 0 оны 09 сарын 8-ны өдөр 15,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн бөгөөд талууд энэ талаар хэн аль нь тайлбарлаж байна.

 

Хариуцагч буюу түрээслэгч Ү. 0.11.0-04.0.15-ны өдрийг хүртэл нийт 15 сар, 15 хоног Б.*******гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг түрээслэн үйл ажиллагаа явуулсан бөгөөд уг хугацааны түрээсийн төлбөрийг сарын ,000,000 төгрөгөөр тооцоход 46,500,000 төгрөг байна.

 

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.-т Дараах хуваарийн дагуу төлбөр хийгдэнэ.

0.11.07 6 сараар төлбөр *******,700,000 төгрөг,

0.11.07 1 сараар дэнчин, ,950,000 төгрөг,

0.0.01-ний дотор 6 сараар төлбөрөө төлнө, *******,700,000 төгрөг,

5.5-д Түрээслэгч сар тутмын цахилгааны хэрэглэсэн төлбөр, СӨХ төлбөр болон бусад төлбөрийг өөрөө хариуцна,

5.10-т Төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийг түрээслүүлэгчид төлнө,

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1.-т эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх,

88 дугаар зүйлийн 88.1.-т хууль буюу гэрээнд заасан бол хөлслөн авсан эд хөрөнгөтэй холбоотой зайлшгүй зардлыг хөлслөгчид нөхөн төлөх,

18 дугаар зүйлийн 18.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус заасан бөгөөд түрээслэгч Ү. нь түрээсийн төлбөр, орон сууц ашиглалтын, засварын зардал тус тус төлөх үүрэгтэй.

 

Түрээслэгч Ү.гийн түрээсийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотой гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан талаар хариуцагч маргаагүй.

 

Мөн хуулийн дугаар зүйлийн .4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,

.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч талын алдангид тооцсон 5,98, 500 төгрөг, ашиглалтын зардалд ,898,985 төгрөг тус тус нэхэмжилснийг хариуцагч Ү. төлөхөөр тайлбараа гаргасан болно.

 

Нэхэмжлэгч талын ашиглалтын зардал, засварын зардалд төлсөн баримтууд хэн хэзээ төлсөн болох, эрх бүхий байгууллагад төлсөн эсэх нь эргэлзээтэй, тухайн засвар хийсэн, цэвэрлэгээ хийсэн гэх үеийн гэрэл зургууд хэдий хугацааных болох нь тодорхойгүй байх боловч хариуцагч Ү. тухайн төлбөрийг төлөхөөр тайлбар гаргасан тул энэ талаар нэг бүрчлэн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

/ХХ-ийн -7 дугаар тал/

 

Хариуцагч Ү.гийн гүйцэтгэх үүрэг: Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 46,500,000 төгрөг-7,000,000 төгрөг=19,500,000 төгрөг,

Алданги 5,98,500 төгрөг,

Ашиглалтын зардал ,898,985 төгрөг, нийт 8,8,485 төгрөг байна.

 

Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, дугаар зүйлийн .6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ү.гаас 8,8,485 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,85,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, дугаар зүйлийн .6, 88 дугаар зүйлийн 88.1.-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ү.гаас 8,8,485 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,85,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,988 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.гаас 99,86 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН.