2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/03123

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 14 191/ШШ2025/03123

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* *******, *******ын ******* нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2021 оны 02 сарын 22-ны өдөр төрсөн хүү Бат-Эрдэнийн *******ийг эх ******* *******ийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Нэхэмжлэгч Г.******* хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т заасныг баримтлан ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, *******, өргөн чөлөө гудамж, ******* байр, тоотын , м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204106787 дугаарт бүртгэлтэй орон сууц Г.*******ийн өмчлөлд бүртгэлтэй бөгөөд хариуцагч Б.******* нь уг орон сууцыг нэхэмжлэгч Г.*******, хүү Б.******* нарын өмчлөлд үлдээхээр хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******эс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН