| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 181/2024/03503/И |
| Дугаар | 191/ШШ2025/03118 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/03118
2025 04 14 191/ШШ2025/03118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 2-р хороо, ******* хороолол, ******* гудамж, 3******* байр, ******* тоот хаягт оршин суух бүртгэлтэй, одоо *******ийн нэгдсэн улс, ******* *******, хаягт оршин суух, ын ын /РД: / нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, 3-р хороо, ******* хороолол, байр, тоот хаягт оршин суух, ын өд /РД: / холбогдох
******* дүүрэг, 3-р хороо, ******* хороолол, байр, тоот орон сууцыг Ж.ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ж. нь ******* дүүрэг, хороо, ******* хороолол, байрны тоотын 34 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч.
Тэрээр уг орон сууцыг өөрийн өмнө өмчилдөг байсан орон сууцаар сольж авсан бөгөөд өмнөх байраа 1998 онд авч байсан ба удалгүй гадаад улсад ажиллаж амьдрах болсон тул төрсөн ах ын нь тухайн орон сууцанд оршин суух болсон.
Төрсөн ах Ж.ийг орон сууцтай болоход нь 2015 онд урьдчилгаа төлбөр өгч дэмжлэг үзүүлсэн ба Ж. нь орон сууцтай болсон тул ахдаа өөрийн орон сууцыг чөлөөлж ээжийгээ оруулаарай гэсэн боловч түүний шаардлагыг огт хүлээж аваагүй. Одоо хүртэл орон сууцыг эзэмшсээр байна.
Ж. 2019 онд шинэ орон сууцтай болсон хэр нь Ж.ын байрыг чөлөөлж өгөхгүй, тухайн байраа бусдад түрээслэж байна. дүүрэг, хороо, гудамж, байр, тоотын 2 өрөө орон сууцаа өгөөд эвлэрье гэснийг Ж. хүлээн зөвшөөрөхгүй гэсэн.
Ж. тухайн орон сууцнаас гарахгүй болохоор ээждээ орон сууц захиалж өгсөн боловч ковидоос шалтгаалан барилгын ажил удааширч 90 гаран настай ээж нь шинэ байрандаа орж чадалгүй нас барсанд маш их гомдолтой байдаг.
Ж. өөрийнхөө байранд амьдрах хүсэлтэй байгаа бөгөөд Ж.өд уг орон сууцыг түрээслүүлэх, хөлслүүлэх талаарх гэрээ байдаггүй. Ж. ч Ж.од ямар нэг байдлаар хөлс төлдөг зүйл байхгүй.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу Ж.ийн хууль бус эзэмшлээс ******* дүүрэг, хороо, ******* хороолол, байрны тоотын 34 м.кв талбай бүхий 2 өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй орон сууцыг чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч Ж. шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анх 1977 оноос хойш Улаанбаатар хот, 1-р сургуулийн урд Хоршооллын 4-р байрны 2 өрөө орон сууцанд Ж., дүү Ж., аав , ээж Онио, ах Ж.Бямбацогтын хамт гэр бүлээрээ амьдарч байсан.
Ах Буянт-Ухаа нисэх буудлын тийшээ хашаа байшин авч тусдаа амьдрах болсон. Аав, ээж байшин агааргүй, орж гарахад төвөгтэй, агаартай газар очьё гээд ахтай амьдрахаар болсон. Түүнээс хойш Ж. би дүү Ж.той хамт амьдарсан.
Ж. нь дүү Ж.той амьдарч байхдаа эхнэр, хүүхэдтэй болсон. Ж. 1998 онд АНУ явахаар болж визэнд орох болоход элчингээс өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөтэй байх ёстой шаардлага тавьсан.
Ингээд Ж., Ж. нар ярилцаад амьдарч байсан байраа 7,500,000 төгрөгөөр зарж Ж.ын нэр дээр ******* дүүрэг, ******* хороонд байрлах, 18 м.кв талбай бүхий 1 өрөө байрыг 5,000,000 төгрөгөөр худалдан авч өгсөн ба зөрүү 2,500,000 төгрөгийг Ж. замын зардал болгож авч явсан.
Хөрш айл нь уг байрыг 2 өрөө байраар солих хүсэлт тавьсан бөгөөд ингээд ******* дүүрэг, хороо, ******* хороолол, байрны тоот орон сууцыг солихоор болсон бөгөөд Ж. тухайн байрны өмчлөгч нартай орон сууц солилцох хэлцэл байгуулсан ба Ж. АНУ-аас итгэмжлэл явуулаад солих байрны хүмүүстэй холбогдоод гэрчилгээгээ авсан байсан. Үүнийг Ж. мэдээгүй. Тухайн байр сольсон хүмүүсээс Ж. нь ариун цэврийн өрөө засварлах 1,000,000 төгрөгийг авсан.
Ж. уг байранд засвар хийгээд 26 жил амьдарч байгаа. Гэр бүлийн дундын өмч гэж үзэж байгаа бөгөөд ногдох хэсэг, засвар хийсэн мөнгөө авна гэсэн боловч баримт бүрдүүлж амжаагүй. Засварын зардал 30,000,000 орчим төгрөг гэж үзэж байгаа.
Ж.өд дүүрэг, хороо, гудамж, байр, тоотын 45.7 м.кв орон сууцыг 2019 онд ажлын газраас нь өгч тэрээр 2019 оны 05 сарын 28-ны өдөр уг байрны өмчлөгч болсон ба уг байрыг бусдад хөлслүүлж байгаа. Тэрнээс биш Ж. дэмжлэг үзүүлсэн зүйл байхгүй.
Энэ хөлслүүлж байгаа байраа Ж.од ******* дүүрэг, хороо, ******* хороолол, байрны тоот орон сууцных нь оронд авч үлдэх хүсэлтэй байгаа. Ж.ийн амьдарч байгаа байр хүүхдийнх нь сургуультай ойр тул ийм хүсэлтэй байгаа гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Ж. нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл,
******* дүүрэг, хороо, ******* хороолол, байр, тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, орон сууцны үнэтэй холбоотой мэдээлэл зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч Ж. нь иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар, итгэмжлэл,
дүүрэг, хороо, гудамж, байр, тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, орон сууц бэлэглэлийн гэрээний хуулбар, орон сууц солилцох тухай хэлцлийн хуулбар, /нотлох баримтын шаардлага хангаагүй/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ын нь хариуцагч ын өд холбогдуулан ******* дүүрэг, хороо, ******* хороолол, байр, тоотын эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй, 34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
******* дүүрэг, хороо, ******* хороолол, байр, тоотын эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй, 34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Б.Энхбаатар нар 2020 оны 05 сарын 21-ний өдөр худалдан авсан гэх ба тэрээр ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, 3******* байр, ******* тоот хаягт оршин суух Ж.тэй уг орон сууцаа солихоор,
Ж. нь байрны өмчлөгч болох дүү Ж.оос итгэмжлэл авсны дараагаар тухайн орон сууцыг холбогдох гэрээ байгуулан солилцохоор тохирсон гэх ба энэ талаар талууд хэн аль нь маргахгүй байна.
0
Нэхэмжлэгч Ж. ******* дүүрэг, хороо, ******* хороолол, байр, тоотын эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй, 34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2023 оны 08 сарын 09-ний өдөр бүртгэгдсэн болох нь тогтоогдлоо.
/ХХ-ийн 5 дугаар тал/
Хариуцагч Ж. амьдарч байсан орон сууцаа 1998 онд 7,500,000 төгрөгөөр худалдан 5,000,000 төгрөгөөр дүү Ж.од ******* дүүрэг, ******* хороо, 32-******* тоотын эрхийн улсын бүртгэлийн Y-22030015 дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдан авч өгсөн бөгөөд тэрээр уг орон сууцнаас өөрт ногдох хэсгээ тодорхойлуулна, тухайн орон сууцны засварын зардалд 30,000,000 төгрөг зарцуулсан гэж тайлбарласан болно.
Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ,
183.1-т Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заажээ.
Хариуцагч Ж. нь ******* дүүрэг, хороо, ******* хороолол, байр, тоотын эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй, 34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ж. 2023 оны 08 сарын 09-ний өдөр бүртгэгдсэн талаар мэдсэнээсээ буюу 2023 оны 08 сараас хойш хугацаанд уг бүртгэлтэй холбоотой маргаан гаргаагүй тул Ж.ын бүртгэл үнэн зөв гэж тооцогдоно.
Хариуцагч Ж. 20 оны 07 сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан ба тэрээр уг хугацаанаас хойш шүүх хуралдаан болох хүртэл буюу 2025 оны 04 сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд 1998 оны 01 сард 5,000,000 төгрөгөөр дүү Ж.доо худалдан авч өгсөн гэх ******* дүүрэг, ******* хороо, 32-******* тоотын эрхийн улсын бүртгэлийн Y-22030015 дугаарт бүртгэлтэй орон сууцнаас өөрт ногдох хэсэг тодорхойлуулах, тухайн орон сууцны засварын зардал 30,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээ гаргаагүй, үүнтэй холбоотой баримтуудаа ирүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.
Хариуцагч Ж. нь түүний өмчлөлд 2019 оны 05 сарын 28-ны өдөр бүртгэгдсэн дүүрэг, хороо, 17060, гудамж, байр, тоотын 45.7 м.кв талбай бүхий орон сууцаа бусдад хөлслүүлдэг талаараа тайлбарласан ба тэрээр уг орон сууцыг дүү Ж.од шилжүүлж,
Дүү Ж.ын өмчлөлд 2023 оны 08 сарын 09-ний өдөр бүртгэгдсэн ******* дүүрэг, хороо, ******* хороолол, байр, тоотын эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй, 34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч эвлэрэх санал гаргасныг нэхэмжлэгч Ж. хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа тайлбарласан.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан.
******* дүүрэг, хороо, ******* хороолол, байрны тоотын 34 м.кв талбайтай, 2 өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгч Ж. болон хариуцагч Ж. нарын хооронд ямар нэг гэрээний харилцаа үүсээгүй тул орон сууцны өмчлөгч Ж. өөрийн өмчлөлийн орон сууцаа хариуцагч Ж.ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагч Ж.ийн хууль бус эзэмшлээс ******* дүүрэг, хороо, ******* хороолол, байрны тоотын 34 м.кв талбайтай, 2 өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй орон сууцыг чөлөөлөх үндэслэлтэй.
Хариуцагч Ж. нэхэмжлэлийн хувь гардан авсан 20 оны 07 сарын 08-ны өдрөөс хойш шүүх хуралдаан болох хүртэл буюу 2025 оны 04 сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлээгүй хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул хариуцагчийн өмгөөлөгч Д.ын нотлох баримт бүрдүүлэх хугацаа олгож мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасны дагуу шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Хариуцагч Ж. нь гэх ******* дүүрэг, ******* хороо, 32-******* тоотын эрхийн улсын бүртгэлийн Y-22030015 дугаарт бүртгэлтэй орон сууцтай холбоотой өөрөөс гаргасан зардал, засварын зардлаа нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагч Ж.ийн хууль бус эзэмшлээс ******* дүүрэг, хороо, ******* хороолол, байрны тоотын 34 м.кв талбайтай, 2 өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй орон сууцыг чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,307,*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.өөс 1,307,*******0 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН