Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2025/0466

 

2025 06 18 128/ШШ2025/0466

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, шүүгч Х.Нямдэлгэр, шүүгч Д.Одонтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т б /РД:/ нээлттэй ХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тусгай активын албаны менежер Н.Б /РД:/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тусгай активын албаны мэргэжилтэн А.Б /РД:/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Б нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: О н э ХХК-ийн газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх шилжүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах.

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1. Нэхэмжлэгч Т б ХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд анх 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлд шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах ажиллагаа явуулснаар 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Захиргааны хэрэг үүсгэх тухай 128/ШЗ2024/3675 дугаар шүүгчийн захирамжаар О н э ХХК-ийн газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх шилжүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан 128/2024/0383/З индекстэй захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг хянан хэлэлцээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0842 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаад 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2025/0040 дугаар магадлалаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан ирүүлсэн.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл Захиргааны хэргийн шүүх дараахь хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ, 74 дүгээр зүйлийн 74.1.1-д анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах, эсхүл хяналтын шатны шүүхээс хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан гэж тус тус зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилсон шийдвэрт өөрчлөлт оруулах тухай захирамжид заасан шүүх бүрэлдэхүүнтэйгээр, хянан хэлэлцэв.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Захиргааны хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гурав хүртэл иргэдийн төлөөлөгч оролцуулна гэж зааснаар Нийслэл дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Дэд жагсаалт батлах тухай А/65 дугаар тушаалаар шүүх хуралдаанд оролцох иргэдийн нэрсийг хавсралтаар баталсан. Сонгогдсон иргэдийн төлөөлөгч Х.Э шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, цахимаар оролцуулахад техникийн саатал үүссэн, хэргийн оролцогчдоос иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй болохыг илэрхийлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдааны ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулж болно... гэж заасны дагуу шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн болно.

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ:

...Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Газар эзэмших эрх шилжүүлэх тухай 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1/32753 дугаар албан тоотоор газрын шилжилт хөдөлгөөн хийх эрхийг сэргээж, газар эзэмших эрхийг банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нэр дээр шилжүүлэхийг, мөн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/45002 дугаар албан тоотоор газар эзэмших эрхийг банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нэр дээр шилжүүлэхийг, мөн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02-147/24256 дугаар албан тоотоор газрын шилжилт хөдөлгөөн хийх эрхийг сэргээж, газар эзэмших эрхийг банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нэр дээр шилжүүлэн бүртгэж, шинээр гэрчилгээ олгож, хариу ирүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд мэдэгдсэн боловч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргаж байна.

Т б ХК-ийн зөрчигдсөн эрхийн талаар:

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 1814 дугаар захирамжаар хариуцагч О н э ХХК-иас зээлийн төлбөрт 791,873,509.00 төгрөгийн гаргуулж нэхэмжлэгч Т б ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч О н э ХХК-ийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгүүдийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Санал болгох комиссын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар Т б ХК-д зээлийн төлбөрт тооцон шилжүүлсэн.

Зээлийн барьцааны газрын эрхийг шилжүүлэхгүй өнөөдрийг хүрсэнд Т б ХК-ийн зүгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дахин сэргээлгэхээр хүсэлт гаргахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин сэргээх боломжгүй, харин хүсэлтэд дурдсан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Дааган толгойн зүүн талд байрлах төмс хүнсний ногооны зориулалттай нэгж талбарын  дугаар бүхий 5,000 м.кв талбайтай газар тус бүрийн эзэмших эрхийг төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзэмшилд шилжүүлэх ажиллагааг шуурхай зохион байгуулахаар болсон.

Үүний дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд газрын эрх шилжүүлэх тухай 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02-147/24256 дугаар албан тоотоор Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу материалын бүрдэл дутуу тул банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн олгох боломжгүй талаар хариу ирүүлсэн нь захиргааны акт ойлгомжтой тодорхой байх хуулийн шаардлагад нийцээгүй. Энэ мэт удаа дараа хүсэлт гаргахад Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүйгээс банкны эрх ашиг зөрчигдөж байна. Өөрөөр хэлбэл газар дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь банкны өмчлөлд шилжсэн боловч газар нь банкны эзэмшилд шилжээгүйгээс худалдан борлуулж чадахгүй жилээс жилд элэгдэл, хорогдолд орон чанар байдал дордож, тоногдож зээлийн төлбөр төлүүлэх боломжгүй болсон байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д захиргааны акт гэж амаар болон бичгээр гаргасан захирамжилсан үйл ажиллагааг ойлгоно гэж хуульчилсан байна. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь О н э ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон захиргааны акт гаргаагүй, захиргааны акт гаргасан бол мэдэгдвэл зохих этгээдэд мэдэгдээгүй нь Т б ХК-д чиглэсэн буюу гадагш чиглэсэн газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй болох эрх зүйн шууд үр дагавар бий болгосон үйл ажиллагаа тул захиргааны актад хамаарч байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны газар эзэмших эрх шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй үл хөдлөх хөрөнгө барьцаалагч Т б ХК-ийн үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан барьцаагаар хангагдах эрхийг зөрчиж байх тул О н э ХХК-ийн газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх шилжүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах шаардлага гаргаж байгаа болно. Газрын төлбөрийг Т б ХК-ийн 2025 оны төсөвт суулгасан... гэжээ.

2.2. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Тус дүүргийн 21 дүгээр хороонд байрлах нэгж талбарын  дугаар бүхий газрыг эзэмшигч О н э ХХК нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэж тус тус зааснаар газар эзэмшиж байх хугацааны

 нэгж талбарын дугаар бүхий газрын 2010-2024 оны газрын төлбөрт 919,808 төгрөг, газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ 8,800,000 төгрөг,

- нэгж талбарын дугаар бүхий газрын 2010-2024 оны газрын төлбөрт 4 782 344 төгрөг, газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ 45 755 160 төгрөг төлөөгүй. Газрын эрхийг шилжүүлэн авахад Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу материалын бүрдэл хангаагүй. Дуудлага худалдааны анхны үнэ, газрын төлбөрийг төлснөөр газрын эрхийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын О н э ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, газар эзэмших эрхийг шилжүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах хэсгийг хангаж, үлдэх хэсэг буюу О н э ХХК-ийн газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Т б ХК нь О н э ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр №114 дугаар Зээлийн шугамын гэрээ, №114 дугаар Барьцааны гэрээ байгуулсан ба Зээлийн шугамын гэрээний үүргийн гүйцэтгэлд Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, нэгж талбарын дугаар 25991 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, Дааган толгойн зүүн талд байрлах нэгж талбарын  дугаар 5000 м.кв эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалжээ.

2. Т б ХК-иас О н э ХХК-д холбогдуулан гаргасан

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 791,873,509.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий иргэний хэргийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хянан хэлэлцэж тус шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тухай 1814 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 576 дугаар шүүгчийн захирамжаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1814 дугаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 63 дугаар гүйцэтгэх хуудас бичигджээ.

4. Улмаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан төлбөр гаргуулах ажиллагаа явуулж 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Санал болгох комиссын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасныг үндэслэн дээрх хөрөнгүүдийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэхээр шийдвэрлэж Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албанд 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн газрын шилжилт хөдөлгөөн хийх эрхийг сэргээж, газар эзэмших эрхийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр дээр шилжүүлж хариу ирүүлэх талаар 1/32753 дугаар албан бичиг, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1/32753 дугаар албан бичгээр, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1/45002 дугаар албан бичгээр, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хөрөнгийн эрх шилжүүлэх тухай 02-147/24256 дугаар албан бичгээр газар тус бүрийн захиран зарцуулах эрхийг сэргээж төлбөр авагч Т б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нэр дээр шилжүүлэн бүртгэж, шинээр гэрчилгээ олгож, хариу ирүүлэхийг мэдэгдсэн зэрэг ажиллагаа явуулжээ.

5. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 20/1678 дугаар албан бичгээр Тус дүүргийн 21 дүгээр хороонд байрлах нэгж талбарын .... дугаар бүхий газруудыг эзэмшигч О н э ХХК нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.5-д заасны дагуу газар эзэмшиж байх хугацааны газрын төлбөр төлөөгүй мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан материалын бүрдэл дутуу тул Т б ХК-ийн төлөөлөгч А.Б газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн олгох боломжгүй гэжээ.

6. Т б ХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01/2980 дугаар итгэмжлэлээр төлөөлөгч А.Б*******, 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 01/3079 дугаар итгэмжлэлээр төлөөлөгч Н.Батгэрэл нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т заасан нэхэмжлэгчтэй эвлэрэх, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 18/1511 дугаар итгэмжлэлээр төлөөлөгч Б.Б Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасан хариуцагчтай эвлэрэх эрх олгоогүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, хугацаа олгох үндэслэлгүй, талуудаас эвлэрэн хэлэлцэх санал гаргаагүй тул хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэв.

7. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас ...2015 оноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд газар эзэмших эрхийг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны журмаар шилжүүлж авахаар хөөцөлдөж байсан. Тус газруудын дуудлага худалдааны анхны үнэ 55,800,000 төгрөгийг төлөхөөр 2025 оны санхүүгийн төлөвлөгөөнд тусгуулсан харин газрын төлбөрийн тухайд эзэмших эрх үүссэнээр төлбөр төлөх үүрэг үүсэхээр байх тул хариуцагч тал газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, шилжүүлэхээс татгалзсан хууль бус эс үйлдэхүй гаргаж байна гэж маргасан. Хариуцагч талаас тус газруудын дуудлага худалдаан анхны үнийг, газрын төлбөрийг төлснөөр эзэмших эрхийг Т б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй, газрын эрхийг шилжүүлэн авах баримт бичгийн бүрдэл дутуу тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ... гэж татгалзсан.

8. Т б ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэн авахаар маргаж буй газруудыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 140 тоот захирамжаар О н э ХХК-д тус тус 5 жилийн хугацаатай олгосон болох нь Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 0173215, 0228113 дугаар гэрчилгээнүүдээс харагдаж байна. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэж зааснаар О н э ХХК-иас газар эзэмших гэрээний хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй тул газар эзэмших эрх дуусгавар болсон байна.

9. Нэхэмжлэгч Т б ХК-иас Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана, 38.2.1-д нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, 38.2.2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, 38.2.3-т албан татвар, хураамж төлсөн тухай баримт, 38.2.4-т татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт зэрэг баримт бичгийн хамт газар эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэлтээ гаргах ба Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу тухайн шатны Засаг дарга тогтооно, 36.2.-т Дуудлагын худалдаагаар тогтоогдсон үнэ нь эрхийн гэрчилгээний бодит үнэ байна гэж зааснаар дээрх газруудын дуудлага худалдааны анхны үнийг төлөх үүрэгтэй байна.

10. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхтэй холбоотой асуудлыг зохицуулсан бөгөөд 38 дугаар зүйлийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана гэж заасан бөгөөд Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 576 дугаар шүүгчийн захирамж гарснаар Т б ХК нь уг газруудын эзэмших эрхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шилжүүлэн авахаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан тул уг газруудын эзэмших эрхийн хугацааг сунгаж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тухай 1814 дугаар шүүгчийн захирамжид үндэслэн О н э ХХК-ийн газар эзэмших эрхийг Т б ХК-д шилжүүлэх нь зүйтэй байна.

11. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэж зааснаар нэхэмжлэгч Т б ХК нь дээрх газруудыг эзэмшиж эхэлснээр газрын төлбөрийг төлөх үүрэг үүсэхээр байна.

12. Хуульд зааснаар нэхэмжлэгч Т б ХК нь дээрх газруудын дуудлага худалдааны анхны үнийг төлөх үүрэгтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т Захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж зааснаар хариуцагчийн татгалзлыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй учир О н э ХХК-ийн газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

13. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т б ХК-иас дээрх газруудын дуудлага худалдааны анхны үнэ 55,800,000 төгрөгийг төлөхөөр байгууллагын 2025 оны төсөвт суулгасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус газруудын дуудлага худалдааны анхны үнэ, газрын төлбөр төлөгдсөн тохиолдолд газар эзэмших эрхийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тул О н э ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, газар эзэмших эрхийг шилжүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 38 дугаар зүйлийн 38.1, 7 дугаар зүйлийн 7.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д заасныг тус тус баримтлан Т б ХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, О н э ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, газар эзэмших эрхийг Т б ХК-д шилжүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж, үлдэх хэсэг болох О н э ХХК-ийн газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т б ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА

 

ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР

 

ШҮҮГЧ Д.ОДОНТУЯА