| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 181/2024/04276/И |
| Дугаар | 191/ШШ2025/03397 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/03397
2025 04 2 191/ШШ2025/097
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, , Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, ******* таун хотхон, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, *******ын ******* /РД: *******/,
Нэхэмжлэгч: *******, хот, , , , , тоот хаягт оршин суух, *******ын /РД: / нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: дүүрэг, -р хороо, хороолол, байр, тоот, ХХК-д /РД: / холбогдох
64,561,19 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.,
Нэхэмжлэгч Ц.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.,
Хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Санчир,
Гэрч Н.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., нэхэмжлэгч Ц.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И. нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.******* нь ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан Б.той танилууд бөгөөд 2021 оны 10 сард Монголд рестораны чиглэлээр бизнес хийх болсон тухайгаа хэлж үүнд нь туслахыг хүссэн.
Улмаар Б.д итгэн бизнесийн үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн. Ингэхдээ тухайн компанид ямар нэгэн байдлаар хувь, хувьцаа эзэмших тухай тохиролцоо хийгээгүй.
Б. нь тухайн бизнесийг Н.ын хамт эрхэлж байсан бөгөөд Н. нь гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан. Ингээд анх өөрийн охин Ц.гийн Голомт банкны данснаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 0,000,000 төгрөгийг зээлдүүлсэн.
202 оны зун Ц.******* Монгол улсад байхдаа найзынхаа бизнест биечлэн тусалж, ХХК-ийн үйл ажиллагаа сайжирч, ашиг орлого нэмэгдвэл зээлүүлсэн мөнгөө эргүүлэн авахаас гадна цаашид тухайн компанитай хамтран ажиллах бодолтой байсан.
Улмаар бизнес нь тогтворжиход хөрөнгө санхүүгийн асуудал тулгарч байсан тул тэдэнд итгэж зээл хэлбэрээр удаа дараа мөнгө шилжүүлдэг байсан.
Энэ хугацаанд ХХК Ц.*******гийн Хас банкны дансыг ашиглан зардалд, хүнсэнд гэх мэтчилэн мөнгө шилжүүлж, ажилчдынхаа цалинг тавих болон зарим хүнс, материал авах гүйлгээгээ хийдэг байсан бөгөөд Ц.******* үүнээс нь ямар нэгэн ашиг аваагүй, гагцхүү гүйлгээг нь хийж өгдөг байсан.
Гэвч ХХК-ийн 2 хувьцаа эзэмшигчдийн дунд маргаан үүсч цаашид ресторанаа ажиллуулах эсэх нь эргэлзээтэй болж эхэлсэн.
Ц.******* зээлдүүлсэн мөнгөө удаа дараа тус компанийн хувьцаа эзэмшигч Б., Н. нараас шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл эргүүлэн төлөөгүй байна.
Ц.******* нь ХХК-тай бичгээр ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй боловч зээл өгөхдөө гүйлгээний утга дээр нь зээл гэж бичиж компанийн данс руу шилжүүлж байсан.
Ц.******* Голомт банк дахь тоот данснаасаа 2022 оны 11 сарын 15-ны өдөр *******гээс түр зээлүүлэв гүйлгээний утгатай, 1,500,000 төгрөг,
2022 оны 12 сарын 04-ний өдөр *******гээс хүнсэнд зээлүүлэв гүйлгээний утгатай, 1,700,000 төгрөг,
Голомт банк дахь 105148410 тоот данснаасаа 2022 оны 0 сарын 01-ний өдөр ******* зээл, 1,600,000 төгрөг,
2022 оны 11 сарын 25-ны өдөр *******гээс түр зээл гүйлгээний утгатай, 1,500,000 төгрөг,
2022 оны 12 сарын 0-ны өдөр *******гээс түр зээл гүйлгээний утгатай, 1,000,000 төгрөг,
202 оны 01 сарын 01-ний өдөр *******гээс зээлдүүлэв, гүйлгээний утгатай, 1,148,000 төгрөг,
202 оны 01 сарын 04-ний өдөр тэми-с түрээс төлбөр зээлдүүлэв, гүйлгээний утгатай, ,*******0,000 төгрөг,
202 оны 01 сарын 04-ний өдөр тэми-с түрээс төлбөр зээлдүүлэв, гүйлгээний утгатай, ,000,000 төгрөг,
202 оны 01 сарын 15-ны өдөр Цалинд түр зээлэв гүйлгээний утгатай, 920,000 төгрөг,
202 оны 0 сарын 0-ны өдөр *******гээс түр зээлдүүлэв гүйлгээний утгатай, 700,000 төгрөг,
202 оны 06 сарын 15-ны өдөр Зээл Тэми-с цалинд гүйлгээний утгатай, 2,400,000 төгрөг,
202 оны 06 сарын 0-ны өдөр Зээл *******гээс тог, ус гүйлгээний утгатай, 1,600,000 төгрөг,
Ц.гийн Голомт банк дахь 615116552 тоот данснаас 2021 оны 10 сарын 19-ний өдөр Ц.*******гээс гүйлгээний утгатай, 19,500,000 төгрөг,
2021 оны 10 сарын 21-ний өдөр Ц.*******гээс гүйлгээний утгатай, 10,500,000 төгрөг,
2021 оны 12 сарын 14-ний өдөр Тэми, -оос гүйлгээний утгатай, ,468,420 төгрөг,
2021 оны 12 сарын 14-ний өдөр Тэми, -оос гүйлгээний утгатай, 2,720 төгрөг,
2022 оны 02 сарын 2-ны өдөр ******* зээл гүйлгээний утгатай, ,000,000 төгрөг,
202 оны 0 сарын 1-ний өдөр ******* түр зээлдүүлэв гүйлгээний утгатай, ,000,000 төгрөг,
202 оны 05 сарын 01-ний өдөр ******* зээл гүйлгээний утгатай, ,800,000 төгрөг, нийт 6,629,140 төгрөг зээлдүүлсэн.
Ц.******* нь ХХК-д зээл хэлбэрээр мөнгө шилжүүлэхдээ өөрийн дансаар болон охин Ц.гийн Голомт банкны дансаар тус тус шилжүүлж байсан бөгөөд Ц.гийн данснаас ХХК-ийн данс руу нийт 4,01,140 төгрөг зээл хэлбэрээр шилжүүлсэн байна.
ХХК нь зээлийн эргэн төлөлтөд нийт 8,191,00 төгрөг эргүүлэн төлсөн бөгөөд дээрх зээлийн үлдэгдэл 55,47,840 төгрөг байна.
Мөн Ц.******* нь тус компанийн үйл ажиллагаанд зориулж Италийн компаниас амтлагч болон хүнсний материалыг Австри улс руу захиалан авч Монгол руу хувь хүнээр дамжуулан илгээж байсан. Энэ бүгдийн төлбөрийг мөн адил дараа нь төлөхөөр тохиролцсон байдаг.
Үүнд: 2022 оны 07 сарын 20-ны өдөр 180 евро,
2022 оны 08 сарын 29-ний өдөр 55,42 евро,
2022 оны 09 сарын 12-ны өдөр 218,95 евро,
2022 оны 09 сарын 15-ны өдөр 225 евро,
2022 оны 10 сарын 12-ны өдөр 171,54 евро,
2022 оны 11 сарын 04-ний өдөр *******2,94 евро,
2022 оны 11 сарын 07-ны өдөр 81,08 евро,
2022 оны 11 сарын 07-ны өдөр 14,02 евро,
2022 оны 12 сарын 02-ны өдөр 15 евро,
2022 оны 12 сарын 02-ны өдөр 25,9 евро,
2022 оны 12 сарын 02-ны өдөр 108 евро,
202 оны 05 сарын 05-ны өдөр *******0,45 евро,
202 оны 08 сарын 11-ний өдөр 12,01 евро,
202 оны 08 сарын 14-ний өдөр 55,74 евро,
202 оны 08 сарын 14-ний өдөр 74,4 евро, нийт 2470.88 евро.
Энэхүү бараа материалын үнэ 2470.88 еврог нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ханшаар тооцож үзэхэд нийт 9,12,5 төгрөг болж байна. ,692.5 төгрөг*2470.88.
Иймд хариуцагч ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 55,47,840 төгрөг, амтлагч, хүнсний материалын үнэ 9,12,5 төгрөг, нийт 64,561,19 төгрөгийг гаргуулж Ц.*******, Ц. нарт олгож өгнө үү гэв.
Хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Санчир шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Санчир миний бие 2024 оны 02 сарын 20-ны өдөр иргэн Б., Н. нараас ХХК-ийг худалдан авч тус компанийн гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Өмнөх хувьцаа эзэмшигчдийн надад хүлээлгэн өгсөн баримтад иргэн Ц.*******гээс зээл авсан талаар тусгагдаагүй, зээл авсан талаар гэрээ байхгүй, бараа материал хүлээлгэн өгсөн баримт алга. Манай компанийн Худалдаа хөгжлийн банк дахь дансны дугаар 450178020 мөн гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Ц.*******, Ц. нар нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэлүүд,
Ц.*******гийн Голомт банк дахь , 105148410 тоот болон Худалдаа хөгжлийн банк дахь 40506910 тоот данснуудын хуулга,
Ц.гийн Голомт банк дахь 615116552 тоот дансны хуулга,
Амтлагч, хүнсний материал худалдан авсан баримт, уг баримтуудын орчуулга,
Монгол банкны ханшийн лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч ХХК нь хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
ХХК-ийн 202 оны жилийн эцсийн тайлан, Б., Ц.******* нарын хооронд байгуулагдсан гэх гэрээний хуулбар, Б. нь Д.тэй 2024 оны 02 сарын 07-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулан ХХК-ийн хувьцааг болон компанийн эрхийг шилжүүлсэн гэрээний хуулбар /нотлох баримтын шаардлага хангаагүй/
ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.*******, Ц. нар нь хариуцагч ХХК-д холбогдуулан 64,561,19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.*******, Ц. нар нь хариуцагч ХХК-д холбогдуулан 6,629,140 төгрөг зээлдүүлсэнээс 8,191,00 төгрөгийг төлсөн, зээлийн үлдэгдэл 55,47,840 төгрөг, амтлагч, хүнсний барааны үнэ 9,12,5 төгрөг, нийт 64,561,19 төгрөгийг нэхэмжилж байгаа тухайгаа тайлбарлалаа.
Н. шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:
Н. миний бие ХХК-ийг 2019 оны 9 сард Б.той хамтран байгуулсан. Н. 4 хувь, н. хувь, Б. хувийн хувьцаа тус тус эзэмшиж, үйл ажиллагаа эрхэлж байсан.
Би ХХК үүсгэн байгуулагдсанаас хойш 2024 оны эхэн хүртэл хугацаанд гүйцэтгэх захирлаар нь ажилласан.
Ц.******* бол Б.гийн найз. Б. мөнгөгүй байсан байх. Ц.******* Б.д хөрөнгө оруулалт хийн Б.гийн эзэмшиж байгаа хувьцааны тодорхой хувийг эзэмшихээр хоорондоо тохирч, Ц.*******гийн нэрийг компанийн гэрчилгээ, дүрэм, бичиг баримтанд оруулахгүйгээр хоорондоо иргэнээрээ тохиролцсон юм байна лээ.
2021 оны 10 сард түрээсийн гэрээ хийгээд хоёр талаасаа мөнгө гаргах үед Ц.******* гэх хүнээс мөнгө орж ирсэн. Тухайн үед Б. болон Ц.******* Австри улсад байсан тул мөнгө шилжүүлэхэд тодорхой хугацаа орсон. Хүнсний дэлгүүр нээх гээд талбай хайх үед нэлээн том талбай олдсон тул бид ресторан нээхээр болж, компани байгуулсан.
Ц.******* уг мөнгийг зээл гэж үзэж байгаа бол би Ц.******* гэх хүнтэй гүйцэтгэх захирлын хувьд огт зээлийн гэрээ хийж байгаагүй. Энэ хүн анхнаасаа уг компанид Б.той тохиролцож, хөрөнгө оруулалт хийж хоорондоо гэрээ байгуулсан байсан.
Б. ашгийг хоёулаа тэнцүү хуваана, би өөртөө ногдох ашгаас Ц.*******д өгнө гэж байсан.
Ц.******* рестораныг зарагдах хүртэл буюу 2024 оны 02 сард худалдах хүртэл энэ цаг хугацаанаас 4-6 сарын өмнөөс удирдаж ажиллуулдаг байсан.
Би Ц.*******г ажилд аваагүй. Б., Ц.******* нар сайн найз байж байгаад сүүлдээ муудсан. Ц.******* мөнгөнийхөө барьцаанд рестораны тоног төхөөрөмж, хүнсний дэлгүүрийн барааг аваад явсан. Ц.*******гийн компанийн хөрөнгө авч явсан асуудлаар холбогдох газарт нь гомдол гаргаагүй.
Тус компани зарагдах хүртлээ мөнгө дутсан асуудал байсан ба мөнгө зээлж байсан. Компанид зээл гэж маш олон хүнээс мөнгө орж ирж байсан ба буцаагаад төлж байсан.
Ц.*******гийн мөнгө орж ирээд хүссэн хүсээгүй хамаатай болсон учраас хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байсан.
Нэхэмжлээд байгаа 64,000,000 төгрөг Б., Ц******* хоёрын анхны тохиролцооны оруулсан мөнгөө нэхэмжилсэн хэрэг бөгөөд тэрнээс биш бусад хүнээс авсан мөнгийг төлөөд дууссан.
202 оны 09-11 сарын орчим байх Б. 61 хувь, би 9 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Тухайн үед Ц.*******, Б. хоёрын оруулсан мөнгө компанид оруулсан миний мөнгөнөөс их болчихлоо гээд хувьцаа эзэмших хувь өөрчлөгдсөн.
Компанийн тайлан балансад Б.гийн хувь нийлүүлсэн хөрөнгө гэж тусгагдсан.
Энэ хүмүүс нийлээд миний ажлыг огт хийлгээгүй тул би өөрийн хувьцааг 2024 оны 02 сард Г.Санчир гэх хүнд зарсан.
Ц.*******гээс орж ирсэн мөнгийг үйл ажиллагаа нь алдагдсан компанийн үйл ажиллагаанд зарцуулаад явсан. Үүнийг би үгүйсгээгүй гэв.
ХХК-ийг Э., Б., Н. нар үүсгэн байгуулан 2021 оны 10 сарын 15-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба Г.Санчир 2024 оны 02 сарын 20-ны өдөр уг хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагаар бүртгэгджээ.
/ХХ-ийн 124 дүгээр тал/
Нэхэмжлэгч Ц.******* нь Голомт банк дахь тоот данснаасаа:
2022 оны 11 сарын 15-ны өдөр *******гээс түр зээлүүлэв гүйлгээний утгатай, 1,500,000 төгрөг,
2022 оны 12 сарын 04-ний өдөр *******гээс хүнсэнд зээлүүлэв гүйлгээний утгатай, 1,700,000 төгрөг,
Голомт банк дахь 105148410 тоот данснаасаа:
2022 оны 0 сарын 01-ний өдөр ******* зээл, 1,600,000 төгрөг,
2022 оны 11 сарын 25-ны өдөр *******гээс түр зээл гүйлгээний утгатай, 1,500,000 төгрөг,
2022 оны 12 сарын 0-ны өдөр *******гээс түр зээл гүйлгээний утгатай, 1,000,000 төгрөг,
202 оны 01 сарын 01-ний өдөр *******гээс зээлдүүлэв, гүйлгээний утгатай, 1,148,000 төгрөг,
202 оны 01 сарын 04-ний өдөр тэми-с түрээс төлбөр зээлдүүлэв, гүйлгээний утгатай, ,*******0,000 төгрөг,
202 оны 01 сарын 04-ний өдөр тэми-с түрээс төлбөр зээлдүүлэв, гүйлгээний утгатай, ,000,000 төгрөг,
202 оны 01 сарын 15-ны өдөр Цалинд түр зээлэв гүйлгээний утгатай, 920,000 төгрөг,
202 оны 0 сарын 0-ны өдөр *******гээс түр зээлдүүлэв гүйлгээний утгатай, 700,000 төгрөг,
202 оны 06 сарын 15-ны өдөр Зээл Тэми-с цалинд гүйлгээний утгатай, 2,400,000 төгрөг,
202 оны 06 сарын 0-ны өдөр Зээл *******гээс тог, ус гүйлгээний утгатай, 1,600,000 төгрөг,
Нэхэмжлэгч Ц. нь Голомт банк дахь 615116552 тоот данснаасаа:
2021 оны 10 сарын 19-ний өдөр Ц.*******гээс гүйлгээний утгатай, 19,500,000 төгрөг,
2021 оны 10 сарын 21-ний өдөр Ц.*******гээс гүйлгээний утгатай, 10,500,000 төгрөг,
2021 оны 12 сарын 14-ний өдөр Тэми, -оос гүйлгээний утгатай, ,468,420 төгрөг,
2021 оны 12 сарын 14-ний өдөр Тэми, -оос гүйлгээний утгатай, 2,720 төгрөг,
2022 оны 02 сарын 2-ны өдөр ******* зээл гүйлгээний утгатай, ,000,000 төгрөг,
202 оны 0 сарын 1-ний өдөр ******* түр зээлдүүлэв гүйлгээний утгатай, ,000,000 төгрөг,
202 оны 05 сарын 01-ний өдөр ******* зээл гүйлгээний утгатай, ,800,000 төгрөг, нийт 6,629,140 төгрөгийг хариуцагч ХХК-ийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зориулан зээлдүүлэн үүнээс ХХК нь 8,191,00 төгрөгийг буцаан төлсөн гэжээ.
/ХХ-ийн 6-9 дүгээр тал/
Зээлийн гэрээний үндсэн шинж нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдох бөгөөд нэхэмжлэгч Ц.*******, Ц. нар хариуцагч ХХК-д үйл ажиллагаанд нь зориулж мөнгө зээлдүүлж байсан нь зохигчдын тайлбар, дээр дурдсан дансны хуулгууд болон тухайн цаг хугацаанд ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.ын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул тэдний хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.
Хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Санчир өмнөх хувьцаа эзэмшигчдийн хүлээлгэн өгсөн баримтад иргэн Ц.*******гээс зээл авсан талаар тусгагдаагүй, гэрээ байхгүй гэж маргаж байх боловч гэрч Н. нь компанийн үйл ажиллагаанд зориулж нэхэмжлэгч талаас мөнгө авч байсан, уг зээл компанийн бичиг баримтад үүсгэн байгуулагч Б.гийн оруулсан хөрөнгө оруулалтаар бүртгэгдэж байсан талаар мэдүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар нотлох баримт судлах явцад тэрээр ХХК нь Худалдаа хөгжлийн банк дахь дансны дугаар 450178020 тоот дансыг эзэмшдэг тухайгаа тайлбарласнаас гадна тухайн гүйлгээнүүд хийгдсэн талаар эсэргүүцээгүй.
Талууд зээлийн гэрээний харилцаанд орж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс бус, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаардаг.
Мөн нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж Итали улс дахь компаниас амтлагч болон хүнсний материалыг Австри улс руу захиалан авч Монгол руу хувь хүнээр дамжуулан 2022 оны 07 сарын 20-ны өдөр 180 евро, 2022 оны 08 сарын 29-ний өдөр 55,42 евро, 2022 оны 09 сарын 12-ны өдөр 218,95 евро, 2022 оны 09 сарын 15-ны өдөр 225 евро, 2022 оны 10 сарын 12-ны өдөр 171,54 евро, 2022 оны 11 сарын 04-ний өдөр *******2,94 евро, 2022 оны 11 сарын 07-ны өдөр 81,08 евро, 2022 оны 11 сарын 07-ны өдөр 14,02 евро, 2022 оны 12 сарын 02-ны өдөр 15 евро, 2022 оны 12 сарын 02-ны өдөр 25,9 евро, 2022 оны 12 сарын 02-ны өдөр 108 евро, 202 оны 05 сарын 05-ны өдөр *******0,45 евро, 202 оны 08 сарын 11-ний өдөр 12,01 евро, 202 оны 08 сарын 14-ний өдөр 55,74 евро, 202 оны 08 сарын 14-ний өдөр 74,4 евро, нийт 2470.88 еврогийн бараа материал хүлээлгэн өгсөн гэжээ.
/ХХ-ийн 40-69 дүгээр тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно гэж заасан ба нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2024 оны 08 сарын 1-ны өдрийн байдлаар Монгол банкнаас зарласан еврогийн ,692.5 төгрөг байсан нь Монгол банкны ам долларын ханшийн лавлагаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 70 дугаар тал/
Нэхэмжлэгч тал амтлагч, хүнсний материалыг Итали улс дахь компаниас Австри улс руу захиалан авч Монгол руу хувь хүнээр хариуцагч ХХК-д илгээж байсан гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, энэ нь баримтаар нотлогдоогүй бөгөөд нэхэмжлэгч нарын банкууд дахь хуулгуудад тухайн бүтээгдэхүүний нэр тусгагдсан нь уг барааг хариуцагч тал хүлээн авсан гэж үзэх үндэслэл болохгүй.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу хариуцагч ХХК нь өөрийн үйл ажиллагаанд зориулан зээлэн авсан мөнгөн хөрөнгийн төлөгдөөгүй үлдэх хэсгийг буцаан төлөх үүрэгтэй.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 55,47,840 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******, Ц. нарт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 9,12,5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч ХХК нь өөрт хохирол учирсан гэж үзвэл, мөн компанийн хөрөнгийг өөр этгээд авч явсан гэх асуудлаараа нэхэмжлэл, гомдол гарган шийдвэрлүүлэх эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 55,47,840 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******, Ц. нарт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 9,12,5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******, Ц. нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 480,6 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 45,19 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******, Ц. нарт олгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН