2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/03561

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 28 9/ШШ2025/0356

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суух *******ын *******гийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, хороо, хэсэг, гудамж, тоот хаягт оршин суух ын /РД: ЛЮ7206260/, гийн /РД: УП94236/ нарт холбогдох

Хэлцлийн дүнд шилжүүлсэн 35,285,800 төгрөгийг хариуцагч М.аас, 9,00,000 төгрөгийг хариуцагч Б.ээс тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******,

Нэхэмжлэгчиийн өмгөөлөгч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.******* миний бие өөрийн танил М.тай хамтран бизнес хийх талаар ярилцаж БНХАУ-аас тураах тос оруулж ирэхээр тохиролцон эхлэл хөрөнгийг надаас гаргуулахаар болсон бөгөөд миний мөнгийг буцааж өгнө, санаа зоволтгүй гэсэн ба мөн ашгаа тэнцүү хуваана гэсэн.

Ингээд би М.ын Хаан банк дахь 50447762 тоот дансанд Хаан банк дахь өөрийнхөө 50537707 тоот данснаас 202 оны 2 сарын 24-ний өдөр 8,000,000 төгрөг, 9,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 202 оны 2 сарын 25-ны өдөр 6.00.000 төгрөг, 4.00.000 төгрөг, 800,000 төгрөг, 202 оны 2 сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөгийг *******ын ын Хаан банк дахь данснаас 30,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөг шилжүүлсэн. Эхний удаагийн 60,000,000 төгрөгийн шилжүүлэлт нь энэ болно.

Дараа нь мөн М.ын Хаан банк дахь дээрх дансанд 2022 оны 03 сарын 25-ны өдөр 9,300,000 төгрөг, 2022 оны сарын 08-ны өдөр 28,000,000 төгрөг, 2023 оны 03 сарын 5-ны өдөр 5,000,000 төгрөг тус тус нийт 02,300,000 төгрөгийг түүнд шилжүүлсэн.

Мөн түүний охин Б.ийн Хаан банк дахь 59070659 тоот дансанд өөрийн данснаас 2022 оны 03 сарын 4-ний өдөр 5,500,000 төгрөг, 2023 оны 05 сарын 0-ний өдөр 600,000 төгрөг, 2023 оны 05 сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг, нийт 9,00,000 төгрөг шилжүүлсэн.

Мөн би оффисын түрээсийн мөнгийг төлсөн. Түрээсийн зардалд 2022 оны сарын 07-ны өдөр өөрийн данснаас түрээслүүлэгч Ц.ын дансанд 2022 оны сарын 07-ны өдөр 4,400,000 төгрөгийг барьцаанд, түрээсийн төлбөрт 4,400,000 төгрөг, 2022 оны 2 сарын 9-ний өдөр 4,400,000 төгрөг, 2023 оны 0 сарын 5-ны өдөр 4,400,000 төгрөг, 2023 оны 02 сарын 5-ны өдөр 4,400,000 төгрөг, 2023 оны 04 сарын 07-ны өдөр 4,400,000 төгрөг, 2023 оны 03 сарын 5-ны өдөр 4,400,000 төгрөг, 2023 оны 05 сарын 5-ны өдөр ,645,000 төгрөг, 2022 оны 0 сарын 9-ний өдөр Т.ын Хаан банк дахь дансанд 6,728,000 төгрөг шилжүүлсэн.

Мөн өөрийн данснаас ХХК-д ашиглалтын зардал буюу дулааны зардалд 2023 оны 02 сарын 06-ны өдөр 522,82 төгрөг, 2023 оны 03 сарын 22-ны өдөр 403,780 төгрөг, 2023 оны 04 сарын 06-ны өдөр 35,200 төгрөг, 2023 оны 05 сарын 06-ны өдөр 85,020 төгрөг тус тус төлсөн.

Цахилгааны зардалд 2023 оны 05 сарын 5-ны өдөр Улаанбаатар төмөр замын Хаан банк дахь 506376827 тоот дансанд 666,68 төгрөг төлсөн.

Түрээсийн зардалд Ц.т нийт 32,445,000 төгрөг, Т.а гэх хүнд 6,728,000 төгрөг, ашиглалтын зардалд 2,092,800 төгрөг тус тус төлсөн.

сарын түрээсийн төлбөр 4,400,000 төгрөгийг хариуцагч М. надад төлж байсан.

Т.атай байгуулсан түрээсийн харилцаа нь ариун цэврийн цаас зарах байсан ба ариун цэврийн цаас борлуулах бизнесийг эрхлэхийн тулд би өөрийн өмчлөлийн ******* дүүрэг, хороо, ийн төвийн бүс, ийн гудамж, байр, 5 тоотын 56,2 м.кв талбай бүхий орон сууцаа барьцаалан ББСБ ХК-иас 00,000,000 төгрөгийн бизнесийн зээлийг 2022 оны 08 сарын 05-ны өдөр 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд уг зээлийг би өөрөө төлж байгаа.

Уг зээлэнд М. төлнө гэж баталгаа гаргаж өгсөн боловч огт төлөхгүй, тэрээр огт төлөөгүй, уулзалдахаа ч больсон. Хариуцагч нартай шүүхийн бус журмаар холбогдох боломжгүй байна.

М. бараа захиалсан санаа зоволтгүй гэж байсан ба 2022 оны 0 сард 4 хайрцаг бараа Монголд ирэхэд би каргоны төлбөрт 3,000,000 орчим төгрөг төлсөн.

Тухайн үед М. болон түүний охин Б. нар ирсэн бараанаас сурталчилгаа хийх, хүмүүст үзүүлнэ гээд цувуулаад аваад явдаг байсан ба надад хайрцаг бараа зарсан гээд ,980,000 төгрөг ашиг гэж өгсөн.

Нийт 39,65,800 төгрөг болсон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч маань тооцоолол хийхдээ алдаа гаргасан байх тул уг 35,285,800 төгрөгийг хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагаа тооцно.

М. нь надтай хамтарч ажиллах нэрийдлээр надаас нийт 44,385,800 төгрөгийн зардал гаргуулсанаас би түүний охин Б.т 9,00,000 төгрөгийг шилжүүлсэн тул уг мөнгийг Б.ээс, М.аас 35,285,800 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Б. нь М.*******гаас нэхэмжилж байгаа 9,00,000 төгрөгийг түрээс бараанд зарцуулан авснаа зөвшөөрч байна. Уг мөнгийг төлнө гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл,

М., Б., Ц., Т.а, ХХК, Улаанбаатар төмөр зам гэсэн байгууллага, иргэдэд мөнгө шилжүүлсэн Хаан банк дахь дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтууд,

ББСБ ХК-тай Д.*******гийн 2022 оны 08 сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, ипотекийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,

Ц., М., Д.******* нарын 2022 оны сарын 07-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ,

М., Б. нартай харилцаж байсан гэх мессэжүүд /нотлох баримтын шаардлага хангаагүй/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Б. нь 2024 оны 04 сарын 7-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан ба тэрээр иргэний үнэмлэхний хуулбар болон хариу тайлбараа баримтаар ирүүлжээ.

 

Хариуцагч М. нэхэмжлэлийн хувийг 2024 оны 04 сарын 7-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч М., Б. нарт холбогдуулан хэлцлийн дүнд шилжүүлсэн 35,285,800 төгрөгийг хариуцагч М.аас, 9,00,000 төгрөгийг хариуцагч Б.ээс тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.******* нь хамтарч бизнес эрхлэх зорилгоор Хаан банк дахь өөрийн 50537707 тоот данснаас хариуцагч М.ын Хаан банк дахь 50447762 тоот дансанд 202 оны 2 сарын 24-ний өдөр 8,000,000 төгрөг, 9,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг,

202 оны 2 сарын 25-ны өдөр 6.00.000 төгрөг, 4.00.000 төгрөг, 800,000 төгрөг,

2022 оны 03 сарын 25-ны өдөр 9,300,000 төгрөг, 2022 оны сарын 08-ны өдөр 28,000,000 төгрөг, 2023 оны 03 сарын 5-ны өдөр 5,000,000 төгрөг,

202 оны 2 сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөгийг *******ын ын Хаан банк дахь данснаас, нийт 02,300,000 төгрөгийг М.д,

М.ын охин Б.ийн Хаан банк дахь 59070659 тоот дансанд 2022 оны 03 сарын 4-ний өдөр 5,500,000 төгрөг, 2023 оны 05 сарын 0-ний өдөр 600,000 төгрөг, 2023 оны 05 сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг, нийт 9,00,000 төгрөгийг Б.т,

Хамтын үйл ажиллагаа явуулахын тулд түрээсийн төлбөрт Хаан банк дахь 50537707 тоот данснаасаа түрээслүүлэгч Ц.ын Худалдаа хөгжлийн банк дахь 40485754 тоот дансанд 2022 оны сарын 07-ны өдөр барьцаа 4,400,000 төгрөг, түрээсийн төлбөрт 4,400,000 төгрөг,

2022 оны 2 сарын 9-ний өдөр 4,400,000 төгрөг,

2023 оны 0 сарын 5-ны өдөр 4,400,000 төгрөг,

2023 оны 02 сарын 5-ны өдөр 4,400,000 төгрөг,

2023 оны 04 сарын 07-ны өдөр 4,400,000 төгрөг,

2023 оны 03 сарын 5-ны өдөр 4,400,000 төгрөг, 2023 оны 05 сарын 5-ны өдөр ,645,000 төгрөг,

2022 оны 0 сарын 9-ний өдөр Хаан банк дахь 50537707 тоот данснаасаа түрээслүүлэгч Т.ын Хаан банк дахь дансанд 6,728,000 төгрөг,

ХХК-д ашиглалтын зардалд буюу дулааны зардалд 24 байр -0 тоот, 24 байр -0 gumun гэсэн гүйлгээний утгуудтай 2023 оны 02 сарын 06-ны өдөр 522,82 төгрөг, 2023 оны 03 сарын 22-ны өдөр 403,780 төгрөг, 2023 оны 04 сарын 06-ны өдөр 35,200 төгрөг, 2023 оны 05 сарын 06-ны өдөр 85,020 төгрөг,

Цахилгааны төлбөрт 2023 оны 05 сарын 5-ны өдөр МЗХНН Улаанбаатар төмөр замын Хаан банк дахь 506376827 тоот дансанд 666,68 төгрөгийг gumun гэсэн гүйлгээний утгатай тус тус төлсөн гэжээ.

/ХХ-ийн 5-3 дүгээр тал/

 

Түрээслүүлэгч Ц. нь түрээслэгч М., Д.******* нартай 2022 оны сарын 07-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулан ******* дүүрэг, хороо, 00-р цэцэрлэгийн урд талд орон сууц үйлчилгээ 440 м.кв-аас 0 м.кв талбайг ахуйн бараа худалдаа чиглэлээр сарын 4,400,000 төгрөгөөр 2022 оны сарын 5-ны өдрөөс 2025 оны сарын 5-ны өдрийг хүртэл түрээслэхээр,

түрээслэгч нар эхний сарын төлбөр болон барьцаа нийт 8,800,000 төгрөгийг 2022 оны сарын 07-ны өдөр төлөхөөр тус тус харилцан тохиролцсон нь тогтоогдлоо.

/ХХ-ийн 39-40 дүгээр тал/

 

Дээрх гэрээний дагуу түрээсийн зардалд Ц.т үйл ажиллагаа явуулж эхэлсэн 2022 оны сарын 07-ны өдрөөс үйл ажиллагаагаа дуусгавар болгосон 2023 оны 05 сарын 5-ны өдрийг хүртэл нийт 32,445,000 төгрөг төлсөн хэмээн нэхэмжлэгч Д.******* тайлбарласан ба үүнээс 4,400,000 төгрөгийг М. нь түүнд буцаан өгсөн талаар гэж тэрээр тайлбарлалаа.

/32,445,000 төгрөг-4,400,000 төгрөг=28,045,000 төгрөг/

 

М.д 02,300,000 төгрөг /дансаар шилжүүлсэн/

28,045,000 төгрөг /түрээсийн төлбөрт Ц.т төлсөн/

6,728,000 төгрөг /түрээсийн төлбөрт Т.ад төлсөн/

2,092,800 төгрөг /Ц.ын үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхэд ХХК-д төлсөн ашиглалтын зардал/ нийт 39,65,800 төгрөгийн зардал гаргасан бөгөөд тооцоолод хийхдээ алдаа гаргасан тул анх нэхэмжлэл гаргасан 35,285,800 төгрөгийн хэмжээнд шийдвэрлүүлнэ,

М.ын охин Б.ээс 9,00,000 төгрөг, нийт 44,385,800 төгрөгийг нэхэмжилж байна хэмээн нэхэмжлэгч Д.******* тайлбарласан.

 

Нэхэмжлэгч Д.******* нь хамтын үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхтэй холбоотой өөрийн өмчлөлийн ******* дүүрэг, хороо, ийн төвийн бүс, ийн гупамж, байр, 5 тоотын 56,2 м.кв талбай бүхий орон сууцаа барьцаалан ББСБ ХК-тай 2022 оны 08 сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 00,000,000 төгрөгийн бизнесийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 0,58 хувийн зээлэн авч уг зээлийн гэрээний үүргийг тэрээр өөрөө дангаар гүйцэтгэж байгаа тул хамтын үйл ажиллагаатай холбоотой гарсан бусад зардлыг М.аас нэхэмжилсэн гэж тайлбарласан болно.

/ХХ-ийн 32-38 дугаар тал/

 

Хариуцагч Б. нь 9,00,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан.

 

Хариуцагч М. 2024 оны 04 сарын 7-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан бөгөөд тэрээр шүүх хуралдаан болох хүртэл буюу 2025 оны 04 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар өгөөгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заажээ.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492..-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасны дагуу хариуцагч М.аас 35,285,800 төгрөг, хариуцагч Б.ээс 9,00,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 04 сарын 05-ны өдөр хүлээн авч 2024 оны 04 сарын 2-ны өдрийн 036 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч Б., М. нарт 2024 оны 04 сарын 7-ны өдөр тус тус зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн материалыг танилцуулсан байна.

/ХХ-ийн -2, 07, 0-7 дугаар тал/

 

2024 оны сарын 25-ны өдрийн 0 цагт товлосон шүүх хуралдаанд хариуцагч М. өвчтэй гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд түүний мэтгэлцэх эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

/ХХ-ийн 42-44, 48-52 дугаар тал/

 

2025 оны 04 сарын 28-ны өдрийн 3 цаг 30 минутанд шүүх хуралдаан болохыг шүүх хуралдаан болохоос 3 хоногийн өмнө буюу 2025 оны 03 сарын 27-ны өдөр:

хариуцагч Б.ийн [email protected],

Хариуцагч М.ын хаягуудад шүүхийн [email protected] хаягаас захидал илгээн мэдэгдсэн,

2025 оны 03 сарын 27-ны өдрийн :42 цагт хариуцагч Б.ийн нэхэмжлэлийн хувь гардан авахдаа өөрийн хэмээн тодорхойлсон 907723,

Хариуцагч М.ын нэхэмжлэлийн хувь гардан авахдаа өөрийн хэмээн тодорхойлсон 9902797 дугаарт тус тус захидал илгээн мэдэгдсэн,

Мөн тэдгээрийн ******* дүүрэг, хороо, хэсэг, гудамж, тоот хаягаар шүүх хуралдааны товыг тус тус хүргүүлсэн болно.

/ХХ-ийн 0-7, 55-65 дугаар тал/

 

Хариуцагч М., Б. нарт 2025 оны 04 сарын 28-ны өдрийн 3 цаг 30 минутанд шүүх хуралдаан болохыг 2025 оны 03 сарын 27-ны өдөр буюу шүүх хуралдаан болохоос 3 хоногийн өмнө мэдэгдсэн ба хариуцагч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ирэх боломжгүй тохиолдолд энэ тухайгаа шүүхэд мэдэгдээгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 00 дугаар зүйлийн 00.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч М., Б. нарын эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5., 5.2., 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492..-т заасныг баримтлан хариуцагч М.аас 35,285,800 төгрөг, хариуцагч Б.ээс 9,00,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 994,929 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.аас 834,379 төгрөг, хариуцагч Б.ээс 60,550 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

3. ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 4-ний өдрийн 3649 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69..-т заасныг баримтлан хариуцагч М.ын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 35,285,800 төгрөгийн хэмжээгээр, хариуцагч Б.ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 9,00,000 төгрөгийн хэмжээгээр тус тус битүүмжилсэн бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 22 дугаар зүйлийн 22.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 4 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,4 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН