| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 182/2024/03976/И |
| Дугаар | 191/ШШ2025/03581 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/03581
2025 04 28 191/ШШ2025/03581
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, *******ын *******-******* тоот хаягт оршин суух, *******ын *******ын /РД: *******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, *******ын тоот хаягт оршин суух, ийн од /РД: / холбогдох
Төлөгдөөгүй хүүхдийн тэтгэлгийн үлдэгдэл болон алданги нийт 23,385,806.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Оюунсанчирын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тэжээн тэтгүүлэгч Б.Оюунсанчир нь 2024 оны 02 сарын 25-ны өдөр 18 насанд хүрсэн бөгөөд тэтгэлэг төлөгч буюу эцэг О.оос өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдвөл зохих төлөгдөөгүй хүүхдийн тэтгэлэг 22,547,657 төгрөг, алданги 11,273,828.5 төгрөг, нийт 33,821,485.5 төгрөг нөхөн гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан.
Өмнө нь 2006 онд Б.Оюунсанчирын эх С.******* би ******* дүүргийн шүүхэд О.оос хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гарган тус шүүхийн 2006 оны 04 сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрээр О.оос охин Б.*******т хүүхдийн тэтгэлэг гаргуулан шийдвэрлэсэн.
О. нь 2006 оны 08 сараас 2024 оны 02 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Б.Оюунсанчирт нийт 28,289,800 төгрөг төлөхөөс 5,742,143 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 22,547,657 төгрөгийг төлөөгүй гэж үзсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх байгууллага 2024 оны 02 сарын 25-ны өдрийн 24/03-16 тоот тогтоолоор Б.*******ыг 18 нас хүрсэн тул цаашид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй гэж үзэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон шийдвэрийг гаргасан байна.
Б.*******ын эх С.******* төлөгдөөгүй тэтгэлэг нэхэмжлэн нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 сарын 28-ны өдрийн захирамжаар 2006 оны 02 сарын 25-ны өдөр төрсөн охин Б.******* насанд хүрсэн, үлдэгдэл тэтгэлгийг шаардах эрх зүйн бүрэн чадамжтай гэж нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Б.******* нэхэмжлэл гаргасан.
Хуульд заасан эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 10,435,679 төгрөгөөр багасгаж хуримтлагдсан төлөгдөөгүй тэтгэлгийн үлдэгдэл 20,019,607 төгрөг, 2015 оны 07 capaac 2024 оны 02 сарыг дуусталх хугацааны алданги 3,366,199.50 төгрөг, нийт 23,385,806.50 төгрөгийг О.оос гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч О.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* дүүргийн шүүхийн 2006 оны 04 сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрээр 2006 оны 02 сарын 25-ны өдөр төрсөн *******ын т эцэг О.оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар өмнө гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа.
Шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдсэн өдрөөс хүүхдийн тэтгэлгийг тооцох байтал шийдвэр гарсан өдрөөс тооцож байгаа нь үндэслэлгүй.
Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2024 оны 02 сарын 26-ны өдрийн 24/03-16 тоот тогтоолоор дээрх шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон ба уг тогтоолд нэхэмжлэгч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, 29.1.6 дах хэсэгт заасны дагуу гомдол гаргах эрхтэй боловч гомдол гаргаагүй.
Төлөгдөөгүй үлдсэн тэтгэлгийг талаарх шийдвэр гүйцэтгэх байгууллагын тооцоололтой холбоотой маргаан байхгүй. О. эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил хийж чадаагүй. Энэ талаарх баримтаа надад өгнө гэсэн боловч өгөөгүй байна. Нэхэмжлэгч тал мөн энэ талаар мэдэж байгаа гэв.
Нотлох баримтууд
Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэл, нэхэмжлэлийн багасгасан шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл,
******* дүүргийн шүүхийн 2006 оны 06 сарын 07-ны өдрийн 192 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, ******* дүүргийн шүүхийн 2006 оны 04 сарын 26-ны өдрийн дугаар бүхий шийдвэр,
20-06 оны 06 сарын 15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын хуулбар, 2024 оны 02 сарын 26-ны өдрийн 24/03-16 дугаар бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол,
О.ын хүүхдийн тэтгэлэг төлөлтийн тооцоололууд, *******ын *******ын төрсний гэрчилгээний хуулбар,
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 28-ны өдрийн 9910 дугаар бүхий хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч О. нь итгэмжлэл, хариу тайлбарууд, 2024 оны 02 сарын 26-ны өдрийн 24/03-16 дугаар бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоол зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Шүүхийн журмаар:
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 18-ны өдрийн 15651 дугаар шүүгчийн захирамжаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас О.од холбогдох 200625061690 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичгийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн хуулбарыг бүхэлд нь нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсний дагуу баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч талын хүсэлтээр Баянзүрх, Сүхбаатар, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 07-ны өдрийн 2140 дугаар захирамжаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч О.од холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн хуулбараас 2024 оны 09 сарын 17-ны өдрийн 20062506169009 дугаартай тогтоолыг болон Монгол улсын хилээр гаргахыг хязгаасласныг, зорчих эрх сэргээх саналын дагуу сэргээсэн тогтоолыг тус тус нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсний дагуу баримтуудыг ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч О.од холбогдуулан төлөгдөөгүй хүүхдийн тэтгэлгийн үлдэгдэл болон алданги нийт 23,385,806.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
/Төлөгдөөгүй үлдсэн тэтгэлэг 20,019,607 төгрөг,
2015 оны 07 capaac 2024 оны 02 сарыг дуусталх хугацааны алданги 3,366,199.50 төгрөг, нийт 23,385,806.50 төгрөг/
******* дүүргийн шүүхийн 2006 оны 04 сарын 26-ны өдрийн дугаар бүхий шийдвэрээр:
-Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2006 оны 02 сарын 25-ны өдөр төрсөн охин Б.*******ын эцэг О. мөн болохыг тогтоож,
-Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2006 оны 02 сарын 25-ны өдөр төрсөн охин Б.*******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 насанд /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг О.оор сар бүр тэжээн тэтгүүлэн шийдвэрлэсэн ба дээрх шийдвэр хүчин төгөлдөр болсон талаар хэн аль нь тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан ба дээр дурьдсан үйл баримтууд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул дахин нотлох шаардлагагүй.
Дээрх шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой ******* дүүргийн шүүхийн шүүгчийн 2006 оны 06 сарын 07-ны өдрийн 192 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2006 оны 06 сарын 15-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн ажиллагаа явагдаж эхэлсэн байна.
******* дүүргийн шүүхийн 2006 оны 04 сарын 26-ны өдрийн дугаар бүхий шийдвэрийг гүйцэтгэх явцад хариуцагч буюу төлбөр төлөгч О. нь:
-2006 оны 09 сарын 18-ны өдөр 12,000 төгрөг,
-2006 оны 09 сарын 26-ны өдөр 95,000 төгрөг,
-2006 оны 10 сарын 02-ны өдөр 107,000 төгрөг,
-2006 оны 11 сарын 24-ний өдөр 21,400 төгрөг,
-2006 оны 12 сарын 04-ний өдөр 42,800 төгрөг,
-2007 оны 01 сард 21,400 төгрөг,
-2007 оны 01 сарын 29-ний өдөр 21,400 төгрөг,
-2007 оны 02 сарын 12-ны өдөр 21,400 төгрөг,
-2007 оны 04 сарын 04-ний өдөр 21,400 төгрөг,
-2007 оны 03 сарын 09-ний өдөр 21,400 төгрөг,
-2007 оны 05 сарын 06-ны өдөр 21,400 төгрөг,
-2007 оны 02 сарын 26-ны өдөр 21,400 төгрөг,
-2007 оны 08 сарын 13-ны өдөр 42,800 төгрөг,
-2007 оны 09 сарын 03-ны өдөр 30,000 төгрөг,
-2007 оны 09 сарын 28-ны өдөр 30,000 төгрөг,
-2007 оны 10 сарын 03-ны өдөр 30,000 төгрөг,
-2007 оны 08 сарын 31-ний өдөр 30,000 төгрөг,
-2007 оны 10 сарын 31-ний өдөр 30,000 төгрөг,
-2007 оны 11 сарын 07-ны өдөр 30,000 төгрөг,
-2007 оны 11 сарын 29-ний өдөр 30,000 төгрөг,
-2007 оны 12 сарын 10-ны өдөр 30,000 төгрөг,
-2008 оны 01 сарын 07-ны өдөр 30,000 төгрөг,
-2008 оны 03 сарын 03-ны өдөр 90,000 төгрөг,
-2008 оны 03 сарын 17-ны өдөр 90,000 төгрөг,
-2008 оны 07 сарын 23-ны өдөр 146,600 төгрөг,
-2008 оны 08 сарын 01-ний өдөр 146,600 төгрөг,
-2008 оны 08 сарын 29-ний өдөр 36,600 төгрөг,
-2008 оны 09 сарын 10-ны өдөр 36,600 төгрөг,
-2008 оны 09 сарын 30-ны өдөр 36,000 төгрөг,
-2008 оны 10 сарын 08-ны өдөр 36,000 төгрөг,
-2008 оны 10 сарын 31-ний өдөр 36,000 төгрөг,
-2008 оны 11 сарын 05-ны өдөр 36,000 төгрөг,
-2008 оны 11 сарын 28-ны өдөр 36,000 төгрөг,
-2008 оны 12 сарын 03-ны өдөр 36,000 төгрөг,
-2008 оны 12 сарын 29-ний өдөр 36,000 төгрөг,
-2009 оны 01 сарын 21-ний өдөр 36,000 төгрөг,
-2009 оны 02 сарын 02-ны өдөр 36,000 төгрөг,
-2009 оны 03 сарын 03-ны өдөр 36,000 төгрөг,
-2009 оны 03 сарын 11-ний өдөр 72,000 төгрөг,
-2009 оны 03 сарын 31-ний өдөр 36,000 төгрөг,
-2009 оны 04 сарын 13-ны өдөр 36,000 төгрөг,
-2009 оны 04 сарын 17-ны өдөр 79,650 төгрөг,
-2009 оны 05 сарын 06-ны өдөр 79,650 төгрөг,
-2009 оны 05 сарын 29-ний өдөр 47,400 төгрөг,
-2009 оны 06 сарын 10-ны өдөр 47,400 төгрөг,
-2009 оны 07 сарын 06-ны өдөр 47,400 төгрөг,
-2009 оны 08 сарын 03-ны өдөр 44,700 төгрөг,
-2009 оны 08 сарын 12-ны өдөр 44,700 төгрөг,
-2009 оны 08 сарын 31-ний өдөр 50,500 төгрөг,
-2009 оны 09 сарын 14-ний өдөр 50,500 төгрөг,
-2009 оны 10 сарын 20-ны өдөр 2,600 төгрөг,
-2009 оны 10 сарын 21-ний өдөр 52,600 төгрөг,
-2009 оны 10 сарын 30-ны өдөр 50,550 төгрөг,
-2009 оны 11 сарын 30-ны өдөр 50,550 төгрөг,
-2009 оны 12 сарын 09-ний өдөр 50,550 төгрөг,
-2009 оны 12 сарын 28-ны өдөр 50,550 төгрөг,
-2010 оны 01 сарын 29-ний өдөр 50,550 төгрөг,
-2010 оны 01 сарын 18-ны өдөр 50,550 төгрөг,
-2010 оны 02 сарын 01-ний өдөр 50,550 төгрөг,
-2010 оны 02 сарын 26-ны өдөр 50,550 төгрөг,
-2010 оны 03 сарын 10-ны өдөр 50,550 төгрөг,
-2010 оны 03 сарын 31-ний өдөр 50,550 төгрөг,
-2010 оны 04 сарын 30-ны өдөр 50,550 төгрөг,
-2010 оны 04 сарын 05-ны өдөр 50,550 төгрөг,
-2010 оны 05 сарын 11-ний өдөр 50,550 төгрөг,
-2010 оны 05 сарын 31-ний өдөр 50,550 төгрөг,
-2010 оны 06 сарын 30-ны өдөр 50,550 төгрөг,
-2010 оны 07 сарын 06-ны өдөр 50,550 төгрөг,
-2010 оны 08 сард 50,550 төгрөг,
-2010 оны 09 сарын 30-ны өдөр 50,550 төгрөг,
-2010 оны 10 сарын 29-ний өдөр 50,550 төгрөг,
-2010 оны 11 сарын 30-ны өдөр 50,550 төгрөг,
-2010 оны 12 сарын 30-ны өдөр 50,550 төгрөг,
-2011 оны 01 сарын 10-ны өдөр 101,100 төгрөг,
-2011 оны 01 сарын 31-ний өдөр 50,550 төгрөг,
-2011 оны 02 сарын 14-ний өдөр 50,550 төгрөг,
-2011 оны 02 сарын 28-ны өдөр 50,550 төгрөг,
-2011 оны 03 сарын 31-ний өдөр 50,550 төгрөг,
-2011 оны 04 сарын 04-ний өдөр 50,550 төгрөг,
-2011 оны 05 сарын 02-ны өдөр 50,550 төгрөг,
-2011 оны 05 сарын 31-ний өдөр 50,550 төгрөг,
-2011 оны 06 сарын 06-ны өдөр 50,550 төгрөг,
-2011 оны 07 сарын 29-ний өдөр 50,550 төгрөг,
-2011 оны 08 сарын 31-ний өдөр 50,550 төгрөг,
-2011 оны 09 сарын 02-ны өдөр 50,550 төгрөг,
-2011 оны 09 сарын 05-ны өдөр 151,100 төгрөг,
-2011 оны 09 сарын 30-ны өдөр 50,550 төгрөг,
-2011 оны 10 сарын 31-ний өдөр 50,550 төгрөг,
-2011 оны11 сарын 14-ний өдөр 101,100 төгрөг,
-2011 оны 11 сарын 30-ны өдөр 50,550 төгрөг,
-2011 оны 12 сарын 05-ны өдөр 50,550 төгрөг,
-2011 оны 12 сарын 30-ны өдөр 50,550 төгрөг,
-2012 оны 01 сарын 16-ны өдөр 50,550 төгрөг,
-2012 оны 02 сарын 03-ны өдөр 50,550 төгрөг,
-2012 оны 02 сарын 13-ны өдөр 50,550 төгрөг,
-2012 оны 03 сарын 30-ны өдөр 60,000 төгрөг,
-2012 оны 04 сарын 16-ны өдөр 60,000 төгрөг,
-2012 оны 06 сарын 15-ны өдөр 126,400 төгрөг,
-2012 оны 06 сарын 18-ны өдөр 126,400 төгрөг,
-2012 оны 10 сарын 17-ны өдөр 19,000 төгрөг,
-2012 оны 10 сарын 22-ны өдөр 19,000 төгрөг,
-2013 оны 01 сарын 25-ны өдөр 100,000 төгрөг,
-2013 оны 01 сарын 28-ны өдөр 100,000 төгрөг,
-2013 оны 03 сарын 01-ний өдөр 63,300 төгрөг,
-2013 оны 03 сарын 19-ний өдөр 63,300 төгрөг,
-2013 оны 04 сарын 11-ний өдөр 63,000 төгрөг,
-2013 оны 07 сарын 15-ны өдөр 73,000 төгрөг,
-2013 оны 08 сарын 08-ны өдөр 73,000 төгрөг,
-2013 оны 04 сарын 09-ний өдөр 63,000 төгрөг,
-2013 оны 05 сарын 10-ны өдөр 63,000 төгрөг,
-2013 оны 05 сарын 14-ний өдөр 63,000 төгрөг,
-2013 оны 08 сарын 15-ны өдөр 73,000 төгрөг,
-2013 оны 09 сарын 17-ны өдөр 73,000 төгрөг,
-2013 оны 10 сарын 08-ны өдөр 150,000 төгрөг,
-2013 оны 11 сарын 05-ны өдөр 75,000 төгрөг,
-2013 оны 12 сарын 03-ны өдөр 74,950 төгрөг,
-2014 оны 03 сарын 19-ний өдөр 75,000 төгрөг,
-2014 оны 05 сарын 06-ны өдөр 74,950 төгрөг,
-2014 оны 08 сарын 20-ны өдөр 74,950 төгрөг,
-2014 оны 08 сарын 28-ны өдөр 100,000 төгрөг,
-2014 оны 10 сарын 02-ны өдөр 86,000 төгрөг,
-2014 оны 12 сарын 09-ний өдөр 85,000 төгрөг,
-2015 оны 03 сарын 17-ны өдөр 150,000 төгрөг,
-2015 оны 04 сарын 30-ны өдөр 150,000 төгрөг,
-2015 оны 05 сарын 26-ны өдөр 150,000 төгрөг,
-2015 оны 07 сарын 01-ний өдөр 150,000 төгрөг,
-2018 оны 06 сарын 05-ны өдөр 389,804 төгрөг,
-2020 оны 01 сарын 24-ний өдөр 500,000 төгрөг,
-2021 оны 12 сарын 31-ний өдөр 39,639 төгрөг,
-2022 оны 02 сарын 24-ний өдөр 9,500 төгрөг,
-2022 оны 08 сарын 22-ны өдөр 400 төгрөг тус тус төлсөн ба төлбөр төлөгч буюу хариуцагч О. нь шүүхийн шийдвэрийн дагуу нийт 28,349,800 төгрөг төлөхөөс 8,330,193 төгрөг төлсөн бөгөөд тэрээр 20,019,607 төгрөг төлөх үлдэгдэлтэй болох нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын тооцооллоор тогтоогдсон бөгөөд хариуцагч тал уг тооцоололтой холбоотой маргахгүй хэмээн шүүх хуралдаанд тайлбарлалаа.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 56-250, 2 дугаар хавтасны 1-33, 44-45, 60 дугаар тал/
2006 оны 02 сарын 25-ны өдөр төрсөн охин Б.******* нь 2024 оны 02 сарын 25-ны өдөр 18 нас хүрсэн бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 сарын 26-ны өдрийн 24/03-16 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоол-оор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д гүйцэтгэх баримт бичигт заасан тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон гэж заасныг үндэслэн төлбөр төлөгч О.од холбогдох ажиллагааг дуусгавар болгосон байна.
Уг ажиллагааны явцад төлбөр төлөгч О.ын гадаадад зорчих эрхийг хүүхдийн тэтгэлгийн хуримтлагдсан төлбөрийг бүрэн төлөх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болох хүртэл Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч , хурандаа А.Намсамандын 2021 оны 02 сарын 04-ний өдрийн 4875 тоот тогтоолоор түдгэлзүүлсэн бөгөөд ажиллагаа дуусгавар болсон тул мөн албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Ч.Оюунцэцэгийн 2024 оны 08 сарын 23-ны өдрийн 4573 тоот тогтоолоор төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг сэргээсэн болох нь мөн тогтоолуудаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 2 дугаар хавтасны 69-75 дугаар тал/
Төлбөр төлөгч О.од холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2006 оны 02 сарын 25-ны өдөр төрсөн охин Б.******* нь 2024 оны 02 сарын 25-ны өдөр 18 насанд хүрсэн үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 сарын 26-ны өдрийн 24/03-16 тоот тогтоолоор дуусгавар болгон уг тогтоолд тэжээн тэтгүүлэгч тал гомдол гаргаагүй нь эцэг О.ын шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөөгүй үлдсэн тэтгэлгийг тэжээн тэтгүүлэгч Б.******* нэхэмжлэхээс татгалзах үндэслэл болохгүй.
Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно,
50 дугаар зүйлийн 50.2-т Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө,
50.3-т Алдангийн нийт хэмжээ төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж тус тус заасан тул О.оос төлөгдөөгүй үлдсэн тэтгэлэг 20,019,607 төгрөг, 2015 оны 07 capaac 2024 оны 02 сарыг дуусталх хугацааны алданги 3,366,199.50 төгрөг, нийт 23,385,806.50 төгрөг гаргуулан нэхэмжлэгч буюу тэжээн тэтгүүлэгч Б.*******т олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Б.******* нь алдангийг Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 50.3-т заасантай нийцүүлэн нэхэмжилсэн тул нэхэмжлэгч талын нэхэмжилсэн үнийн дүнгээр алдангийг хариуцагч О.оос гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 50 дугаар зүйлийн 50.2, 50.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч О.оос төлөгдөөгүй хүүхдийн тэтгэлгийн үлдэгдэл болон алданги нийт 23,385,806.50 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 327,054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.оос 274,879 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН