| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/05622/И |
| Дугаар | 191/ШШ2025/03675 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/03675
05 04 30 191/ШШ05/03675
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, , Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хариуцагч: ******* дүүрэг, хороо, гудамж, тоот хаягт оршин суух бүртгэлтэй, одоо дүүрэг, хороо, 7-р байр, тоот хаягт оршин суух, ын /РД: /, гийн /РД: ГЕ660513/ нарт холбогдох
5,460,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******,
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
Хариуцагч нарын өмгөөлөгч Т.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.******* миний бие 00 оны 0 сарын 13-ны өдөр Б., Г. нарт 3,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлсэн.
Уг өдрөө 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 1 сарын хүү нь ,880,000 төгрөг, нийт 5,880,000 төгрөг болсон. Үүнээс хойш мөнгөө хагас дутуу өгч явсаар байгаад хамгийн сүүлд 04 оны 03 сарын 07-ны өдөр 00,000 төгрөг өгсөн.
Нийт ,40,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл мөнгөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өгөөгүй. Үндсэн зээлийн үлдэгдэл 3,640,000 төгрөг, алданги 1,80,000 төгрөг, нийт 5,460,000 төгрөгийг Б., Г. нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би С.*******аас 00 оны 0 сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг зээлсэн. Мөнгө зээлэхэд нөхөр Г. байгаагүй. Манай дэлгүүрийн ард сууж байгаад гэрээ байгуулсан ба хугацаа заагаагүй.
45 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй гэж амаар тохиролцож байсан. 3,000,000 төгрөгөөс төлсөн ,440,000 төгрөгийг хасч үлдэх 560,000 төгрөгийг төлнө. Гэрээн дээрх гарын үсэг бол миний гарын үсэг мөн, гэхдээ С.******* хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн гэрээ, 00 оны 0 сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн, 04 оны 03 сарын 07-ны өдөр Б. 00,000 төгрөг төлсөнтэй холбоотой С.*******ын Хаан банк дахь 517105301 тоот дансны хуулга,
С.*******, Б., Г. нарын иргэний үнэмлэхний хуулбар, /нотлох баримтын шаардлага хангаагүй/ зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч Б., Г. нар нь итгэмжлэл, хариу тайлбар,
Нэхэмжлэгч С.*******т мөнгө төлсөн гэх баримт-Б.гийн Хаан банк дахь тоот болон Худалдаа хөгжлийн банк дахь 47300486 тоот данснуудын хуулгууд зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
Тус шүүхийн шүүгчийн 05 оны 0 сарын 03-ны өдрийн 607 дугаар захирамжаар хариуцагч талын хүсэлтээр:
хэргийн 3-р талд байгаа 00 оны 0 сарын 13-ны өдөр овогтой , овогтой бид хоёр сарын 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 3,000,000 төгрөгийг С.*******аас зээлэв. Хүү нь ,880,000 төгрөг болно. Зээлийн хугацаа дуусч мөнгөө төлөхгүй тохиолдолд өдрийн 0,5 хувийн алданги төлнө гэсэн баримт дахь мөнгө зээлсэн Г. гэсэн нэрний урд зурсан гарын үсэг хариуцагч Г.ы гарын үсэг мөн эсэх талаар дүгнэлт гаргахыг Шүүх шинжилгээний ерөнхий газарт даалган шийдвэрлэсний дагуу 05 оны 03 сарын 0-ны өдөр ЕГ/Д15/995 тоот дүгнэлтийг гарган ирүүлжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
/Үндсэн зээлийн үлдэгдэл 3,640,000 төгрөг,
Алданги 1,80,000 төгрөг/
Нэхэмжлэгч С.******* нь нь Б., Г. нарт 00 оны 0 сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн тул үлдэгдэл 3,640,000 төгрөг, алданги 1,80,000 төгрөг, нийт 5,460,000 төгрөгийг гаргуулна гэж,
Хариуцагч Б. Г. гэрээнд гарын үсэг зураагүй. 3,000,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй гэж амаар тохиролцсон. Төлсөн ,440,000 төгрөгийг хасч үлдэх 560,000 төгрөгийг төлнө гэж тус тус тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч С.******* нь Хаан банк дахь 517105301 тоот данснаасаа 00 оны 0 сарын 13-ны өдөр мөн банк дахь 500859 тоот данс руу ******* д гүйлгээний утгатай 3,000,000 төгрөг шилжүүлсэн талаар талууд хэн аль маргаагүй.
/ХХ-ийн 4 дүгээр тал/
00 оны 0 сарын 13-ны өдөр овогтой , овогтой бид хоёр сарын 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 3,000,000 төгрөгийг С.*******аас зээлэв. Хүү нь ,880,000 төгрөг болно. Зээлийн хугацаа дуусч мөнгөө төлөхгүй тохиолдолд өдрийн 0,5 хувийн алданги төлнө гэх баримтыг нэхэмжлэгч С.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож тэднээс зээлийн гэрээний үүрэг шаардаж байна.
Хариуцагч Б. уг баримтыг үйлдэх үед түүний нөхөр Г. байгаагүй гэж марган уг баримт дахь гарын үсэг түүний гарын үсэг мөн эсэх талаар дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 05 оны 03 сарын 0-ны өдрийн ЕГ/Д15/995 тоот дүгнэлтэд:
-Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэргийн 3 гэж дугаарласан хуудсанд байх 00 оны 0 сарын 13-ны огноотой Зээлийн гэрээ гэсэн гарчигтай гар бичвэрийн баруун доод хэсэгт мөнгө зээлсэн гэсэн бичвэрийн баруун талд зурагдсан байх гарын үсэг нь хавтаст хэргийн 61-70 гэж дугаарласан хуудсуудад байх баримтуудад зурагдсан Г.ы гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт загварууд 57-60, 74-76 гэж дугаарласан хуудсанд байх гарын үсгийн туршилтын загваруудтай тохирохгүй байна гэжээ.
/ХХ-ийн 3, 81-89 дүгээр тал/
Зээлдэгч нь зээлийн гэрээний зүйл болох мөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй бөгөөд үүрэг нь Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар үүсдэг ба талууд анхнаасаа зээлийн гэрээний харилцаанд орж байгаа бол Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.
Зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс шалтгаалахгүй, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарах учиртай.
Б. 3,000,000 төгрөгийг хүлээн авсан талаараа маргаагүй бөгөөд үүнээс үзэхэд С.*******, Б. нарын хооронд зээлийн харилцаа үүссэн, харин С.*******, Г. нарын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагч Б. нь нэхэмжлэгч С.*******т:
00 оны 03 сарын 0-ны өдөр 360,000 төгрөгийг 90003989 гүйлгээний утгатай,
00 оны 03 сарын 05-ны өдөр 380,000 төгрөгийг 90003989 гүйлгээний утгатай,
00 оны 04 сарын 10-ны өдөр 300,000 төгрөгийг 90003989 гүйлгээний утгатай,
01 оны 08 сарын 17-ны өдөр 300,000 төгрөгийг 90003989 гүйлгээний утгатай,
01 оны 09 сарын 17-ны өдөр 00,000 төгрөгийг 90003989 гүйлгээний утгатай,
01 оны 10 сарын 16-ны өдөр 00,000 төгрөг 90003989 гүйлгээний утгатай,
0 оны 03 сарын 0-ны өдөр 300,000 төгрөг, 90003989 гэсэн гүйлгээний утгатай,
0 оны 11 сарын 17-ны өдөр 00,000 төгрөг 90003989 гүйлгээний утгатай,
04 оны 03 сарын 07-ны өдөр 00,000 төгрөг Хандаа 90003989 гүйлгээний утгатай, нийт ,440,000 төгрөгийг шилжүүлсэн нь талуудын тайлбар, нэхэмжлэгч С.*******ын Хаан банк дахь 517105301, Б.гийн Хаан банк дахь тоот болон Худалдаа хөгжлийн банк дахь 47300486 тоот данснуудын хуулгууд зэрэг баримтуудаар тогтоогдсон бөгөөд дээрхи гүйлгээ хийгдсэн талаар нэхэмжлэгч С.******* эсэргүүцээгүй.
/ХХ-ийн 9, 40-48 дугаар тал/
Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно,
мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,
3.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заажээ.
Талуудын хооронд байгуулсан 00 оны 0 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээнд Зээлийн хугацаа дуусч мөнгөө төлөхгүй тохиолдолд өдрийн 0,5 хувийн алданги төлнө гэж заасан.
Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Б. нарын хооронд 00 оны 0 сарын 13-ны өдөр үйлдэгдсэн баримт ёсоор Б. нь 3,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлэн авсан байх ба тэрээр өөрийн хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн ба уг хэлцлийн дагуу зээл, зээлийн хүүг зээлдэгч төлөх үүрэгтэй.
Үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү ,880,000 төгрөг=5,880,000 төгрөг,
Үндсэн зээл, зээлийн хүү 5,880,000 төгрөг-,440,000 /төлсөн/ төгрөг=3,440,000 төгрөг.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан ба талууд 00 оны 0 сарын 13-ны өдөр алдангийн талаар тохиролцохдоо 1 удаа өдрийн 0,5 хувиар тооцохоор тохиролцсон тул талуудын тохиролцсоны дагуу 3,440,000 төгрөгийн *0,5 хувь=17,00 /1 өдрийн/ төгрөгийн хэмжээнд алдангийг тооцлоо.
Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 3 дугаар зүйлийн 3.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.гээс 3,457,00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг ,00,800 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Г.д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хариуцагч Б. хоосон цаасан дээр гарын үсэг зурсан гэж маргаж байх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, үүнийгээ нотлоогүй болно.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75..1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан бөгөөд талууд 00 оны 0 сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулан уг хугацаанаас хойш хариуцагч Б. гэрээний үүргийг гүйцэтгэж байсан нь хэргийн 9, 40-48 дугаар тал дахь баримтуудад тусгагдсан тул нэхэмжлэгч С.*******ын гэрээний үүрэгтэй холбоотой зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 3 дугаар зүйлийн 3.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.гээс 3,457,00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг ,00,800 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Г.д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гээс 70,65 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, хоног өнгөрснөөс хойш хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН