| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2023/01319/И |
| Дугаар | 191/ШШ2025/03699 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/03699
2025 04 30 191/ШШ2025/03699
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* ******* ******* ******* тоот хаягт оршин суух, *******ын *******ийн /РД: /,
Хариуцагч: ******* дүүрэг, хороо, хотхон, байр, орц, давхар, тоот, ХХК-д /РД: / холбогдох
20,241,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э.******* миний бие ХХК-тай 2020 оноос ажил хэргийн харилцаатай байгаа юм.
Уг ажлыг 1 м.кв-ыг нь 12,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирсон ба ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн.
9 давхрын ажлын гүйцэтгэлд 4,410,000 төгрөг авахаас 3,655,000 төгрөг авсан. Босоо хийцлэл 43,5 м2*5,000 төгрөг=2,18,500 төгрөг, хэвтээ хийцлэл 29 м2*5,000 төгрөг=1,48,500 төгрөг, бартер 2,000 төгрөг=35,000 төгрөг.
Ж.баяр захирал 2020 оны 05 сарын 03-ны өдөр 50028041 тоот данснаасаа 400,000 төгрөг, мөн ХХК-ийн 50358386 тоот данснаас 2020 оны 05 сарын 15-ны өдөр 3,255,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Одоо үлдэх ба 35,000 төгрөгийг авна,
10 давхрын ажлын гүйцэтгэлд 5,55,000 төгрөг авахаас 4,604,000 төгрөг авсан ба одоо 1,151,000 төгрөг авна.
Босоо хийцлэл 643 м2*5,000 төгрөг=3,215,000 төгрөг, хэвтээ хийцлэл 508 м2*5,000 төгрөг=2,540,000 төгрөг.
Босоо хийцлэл 643 м2*1,000 төгрөг, хэвтээ хийцлэл 508 м2*1,000 төгрөг, 643,000 төгрөг+508,000 төгрөг, одоо 1,151,000 төгрөг авна.
11 давхрын ажилд нийт 9,660,000 төгрөгийн ажил хийснээс 8,050,000 төгрөг авсан ба одоо 1,610,000 төгрөг авна.
Босоо хийцлэл м2*5,000 төгрөг=4,025,000 төгрөг, хэвтээ хийцлэл 808 м2*5,000 төгрөг=4,025,000 төгрөг, бартер босоо хийцлэл м2*1,000 төгрөг=,000 төгрөг, хэвтээ хийцлэл м2*1,000 төгрөг=,000 төгрөг.
Ж.баяр захирал 2020 оны 0 сарын 02-ны өдөр 50028041 тоот данснаасаа 5,000,000 төгрөг, 2020 оны 0 сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Би нийт 8,050,000 төгрөг авсан.
12 давхрын ажлын гүйцэтгэлд 5,145,000 төгрөг авах ёстой.
Босоо хийцлэл м2*5,000 төгрөг=4,025,000 төгрөг, бартер м2*1,000 төгрөг=,000 төгрөг, туслахын цалин 315,000 төгрөг. Нийт 5,145,000 төгрөг.
дүүргийн төмөр ын талд байрлах давхар барилгын давхар барилгын ажлын хөлснөөс 8,241,000 төгрөг аваагүй.
2020 оны 10 сарын 31-ний өдөр 50028041 тоот данснаас 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэх ,000,000 төгрөгөө авна.
2020 оны 09 сарын сүүлчээр дүүргийн нутаг 4-р цахилгаан станцын ард байрлах барилгын суурийн 650 м.кв талбайд арматурын ажлыг 10,000,000 төгрөгөөр тохирч гүйцэтгэсэн ба ХХК-ийн н.Ганзориг инженерийн 501906038 тоот данснаас 2020 оны 10 сарын 10-ны өдөр 400,000 төгрөг өгсөн. Үлдэх 9,600,000 төгрөгийг өгөөгүй.
Нийт авах мөнгө 24,841,000 төгрөг болж байгаа.
2022 оны 06 сарын 29-ний өдөр улсын дугаартай, митсубиши кольт машиныг ,500,000 төгрөгт тооцон авч үүнд 2022 оны 04 сард Мишээл экспо дээр хийсэн ажлын үлдэгдэл мөнгө 3,500,000 төгрөгийг болон 2020 оны 04 сарын ажлын хөлснөөс 4,000,000 төгрөгийг хасч ажлын хөлсөнд тооцож өгсөн.
2022 оны цагаан сарын дараа ХХК-ийн захирал Ж.баяр бэлдэц, арматурын ажил байна гэсэн, бид хоёр миний өмнө нь хийсэн ажлын хөлсний үлдэгдлийг төлөх талаар ярилцсан. Ингээд Мишээл экспо дээр 22 давхар барилгын 4,5 давхарт босоо хийцлэлд боолт, бэлдэц хийсэн ба арматур бэлдсэн. Энэ ажлын хөлсөнд 3,500,000 төгрөг авах байсан юм.
Одоо би хариуцагч ХХК-иас 20,841,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалангийн өмнөх шүүх хуралдаанд гаргаж байсан тайлбарт:
ХХК нь Э.*******тэй 2020 оны 04 сарын 28-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулан дүүргийн нутаг дэвсгэр, ын ын талд байрлах, давхар барилгын давхрын м.кв талбайд арматурын ажил хийлгэхээр тохирсон.
Э.*******ийн тухайд 9-11 давхрын ажлыг хийсэн. 12 давхрын ажлыг хийгээгүй гэж үзэж байгаа. ,641,000 төгрөгөөс хоолны мөнгө хасагдах ёстой.
Тус компанийн захирал Ж.баяртай 2020 оны 09 сарын эхээр тохирч Хан-Уул дүүргийн Нисэхийн тойрог, Миний зах дэлгүүрийн ард байрлах орон сууцны суурийн 400 м.кв талбайд 10,000,000 төгрөгийн ажлын хөлстэй арматурын ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажилласан нь үнэн.
2020 оны 09 сарын сүүлчээр дүүргийн нутаг 4-р цахилгаан станцын ард байрлах барилгын суурийн 650 м.кв талбайд арматурын ажлыг хийсэн үнэн. 2020 оны 09 сарын ажлын тухайд гэвэл манай компанийн хувьцаа эзэмшигчид хоорондоо маргалдаад Г.*******цэцэг захирал хамаг бичиг баримтаа аваад явсан тул тооцоо нийлсэн баримт байхгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Э.******* нь нэхэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн лавлагаа,
ХХК-тай 2020 оны 04 сарын 28-ны өдөр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
ХХК-тай тооцоо нийлсэн актууд, торгуулийн хуудас,
Ж.баяр нь хамтран ажиллах гэрээ байгуулж ажил хийлгэн мөнгө өгөхгүй, залилсан гэх Э.*******ийн гомдолд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 01 сарын 2-ны өдрийн 385 болон дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 01 сарын 18-ны өдрийн 61 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай тогтоолууд,
Э.*******ийн хохирогч, гэрчээр өгч байсан мэдүүлгүүд зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, Э.*******т ажлын хөлсөнд УБЧ улсын дугаартай кольт маркийн авто машиныг ,500,000 төгрөгт тооцож өгсөн баримтыг ирүүлсэн байна.
Хариуцагч ХХК-ийн төлөөлөгч Д.Баясгалан 2023 оны 03 сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч бичгээр хариу тайлбараа гаргаагүй,
Мөн нэхэмжлэгч Э.*******ийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг тэрээр 2024 оны 12 сарын -ны өдөр гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй болно.
Шүүхийн журмаар:
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 сарын 18-ны өдрийн 1266 дугаар захирамжаар нэхэмжлэгч Э.*******өөс түүний Хаан банк дахь6 тоот дансны 2020 оноос хойш 2023 оны 05 сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны хуулгыг,
Авто тээврийн үндэсний төвөөс улсын дугаартай, митсубиши кольт машины хувийн хэргийн хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсний дагуу баримтуудыг ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 23,241,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба тэрээр 2024 оны 12 сарын -ны өдөр дээр дурдсан ажлууудыг хийж гүйцэтгэсэн үлдэгдэл төлбөр 24,841,000 төгрөг, үүнээс 2022 оны 06 сарын 29-ний өдөр улсын дугаартай, митсубиши кольт машиныг ,500,000 төгрөгт тооцон авснаас 2022 оны 04 сард Мишээл экспо дээр хийсэн ажлын үлдэгдэл 3,500,000 төгрөг, 2020 оны 04 сарын ажлын хөлс 4,000,000 төгрөг тус тус суутган, нийт 20,841,000 төгрөгийг нэхэмжилж байна хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.
/24,841,000 төгрөг-4,000,000 төгрөг/
Уг тодруулсан шаардлагыг хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгаланд 2024 оны 12 сарын -ны өдөр гардуулсан бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй.
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ХХК-тай харилцан тохиролцон 2020 оноос хойш барилгын ажил гүйцэтгэж байсан талаар талууд хэн аль нь маргаагүй.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 9-250, 2 дугаар хавтасны 1-98 дугаар тал/
Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч ХХК нар 2020 оны 04 сарын 28-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулан Э.******* барилга угсралтын арматурын ажлын 1 м.кв 10,000 төгрөг, арматур боолт хийхээр, ажлын хөлсийг ажлын гүйцэтгэлээр төлөхөөр, дүүргийн нутаг дэвсгэр, ын ын талд байрлах, давхар барилгын давхруудад арматурын ажил хийлгэхээр харилцан тохиролцсон нь гэрээний хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байх ба гэрээ байгуулсан талаар зохигч хэн аль нь маргаагүй.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
Уг гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 8-15 дугаар тал/
2020 оны 04 сарын 28-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжлэгч Э.******* 9 давхрын ажлын гүйцэтгэлд 4,410,000 төгрөг авахаас 3,655,000 төгрөг авсан ба үлдэгдэл 35,000 төгрөг,
10 давхрын ажлын гүйцэтгэлд 5,55,000 төгрөг авахаас 4,604,000 төгрөг авсан ба үлдэгдэл 1,151,000 төгрөг,
11 давхрын ажлын гүйцэтгэлд 9,660,000 төгрөг авахаас 8,050,000 төгрөг авсан бөгөөд үлдэгдэл 1,610,000 төгрөг,
12 давхрын ажлын гүйцэтгэлд туслахын цалингийн хамт 5,145,000 төгрөг, нийт 8,641,000 төгрөг болж байх хэдий ч тэрээр 8,241,000 төгрөг хэмээн нэхэмжилсэн.
Дээрх тайлбар Э.*******ийн ажлын гүйцэтгэлийг ХХК-ийн талбайн инженер Э.Баярчимэг хүлээн авч нягтлан бодогч Г.*******цэцэг тооцоо хийж байсан нь гүйцэтгэл тооцох хуудсуудаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 18-22 дугаар тал/
Хариуцагч ХХК нь Э.*******ийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн гэрээний дагуу 9-11 давхруудад хийсэн ажлын тооцоололтой холбоотой маргаангүй үүсгээгүй.
Харин 12 давхрын ажлыг нэхэмжлэгч Э.******* гүйцэтгээгүй гэж тайлбарлаж байх боловч хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаар үгүйсгээгүй.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 18-22 дугаар тал/
Мөн нэхэмжлэгч Э.******* нь 2020 оны 09 сард Хан-Уул дүүрэг, Нисэхийн тойрог, Миний зах дэлгүүрийн ард байрлах орон сууцны барилгын суурийн 400 м.кв талбайд 10,000,000 төгрөгийн арматурын ажил гүйцэтгэн ажлын хөлсөө аваагүй хэмээн тайлбарласныг хариуцагч ХХК уг ажлыг Э.******* хийж гүйцэтгэсэн нь үнэн, гагцхүү талуудын хоорондын маргаанаас үүдэн тооцоо нийлээгүй гэж өмнөх шүүх хуралдаануудад тайлбарлаж байсан байна.
Мөн 2020 оны 09 сард дүүргийн нутаг 4-р цахилгаан станцын ард байрлах барилгын суурийн 650 м.кв талбайд 10,000,000 төгрөгийн арматурын ажлыг хийж гүйцэтгэснээс ажлын хөлсөнд 400,000 төгрөг өгсөн, үлдэх 9,600,000 төгрөгийг өгөөгүй гэж тайлбарласныг хариуцагч ХХК үгүйсгээгүй бөгөөд тухайн ажлуудыг Э.******* хийж гүйцэтгэсэн нь үнэн, гагцхүү компаниийн хувьцаа эзэмшигчдийн маргаанаас үүдэн тооцоо нийлээгүй гэж өмнөх шүүх хуралдаануудад мөн тайлбарласан болно.
Хариуцагч ХХК нь нэхэмжлэгч Э.*******өөр 2022 оны 04 сард Мишээл экспо төвийн 22 давхар барилгын 4,5 давхарт барилгын ажил гүйцэтгүүлэн уг ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 3,500,000 төгрөг өгөх байсан талаар хэн аль нь маргаагүй.
Тухайн ажлын хөлсөнд болон 2020 оны 04 сард гүйцэтгэсэн ажлын хөлс 4,000,000 төгрөг, нийт ,500,000 төгрөгийн ажлын хөлсөнд УБЧ улсын дугаар бүхий авто машиныг шилжүүлсэн талаар ХХК маргаагүй ба үүнтэй холбоотойгоор Э.*******т уг ажлын хөлсөнд тухайн авто машиныг хүлээлгэн өгсөн баримтыг ирүүлжээ.
/ХХ-ийн 2 дугаар хавтасны 103-1, 136 дугаар тал/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,
343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч Э.******* ажлыг гүйцэтгэсэн тул хариуцагч ХХК-иас ажлын хөлсийг шаардсан нь үндэслэлтэй.
Хариуцагч ХХК нь нэхэмжлэгч Э.*******т 2020 оны 03 сараас хойш 2022 оны 0 сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд тус компанитай хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг захирал-нягтлан бодогч Г.*******цэцэгийн Хаан банк дахь 5003496 тоот, мөн компанийн инженер ажилтай П.Ганзоригын мөн банк дахь 501906038 тоот, захирал Ж.баярын 50028041 тоот, компанийн 50358386 тоот дансаар тус тус төлж байсан нь Э.*******ийн Хаан банк дахь тоот дансны хуулгаар тогтоогдсон бөгөөд хариуцагч тал мөн энэ талаар маргаагүй.
/ХХ-ийн 1 дүгэээр хавтасны 9-250, 2 дугаар хавтасны 1-98 дугаар тал/
2022 оны 0 сарын 02-ны өдөр ХХК-ийн захирал-нягтлан бодогч Г.*******цэцэгийн Хаан банк дахь 5003496 тоот данснаас нэхэмжлэгч Э.*******ийн 54054366 тоот дансанд колт машины төлбөр хэмээн 2,500,000 төгрөгийн орлого орсон,
уг машины өмнөх эзэмшигч Д.ийн ХХК дахь зээлийн үлдэгдэл төлбөр 18,510 төгрөгийг мөнх-эрдэнэ зээл хаав утгатай тус компанийн 5009849062 тоот дансанд шилжүүлсэн,
Д.ийн мөн банк дахь тоот дансанд 2022 оны 0 сарын 02-ны өдөр 50,000 төгрөг, 450,000 төгрөг, 1,121,500 төгрөг тус тус шилжүүлсэн хэмээн нэхэмжлэгч Э.******* тайлбарласан ба энэ нь түүний дансны хуулгаар тогтоогдсон бөгөөд үүнийг мөн хариуцагч тал эсэргүүцээгүй.
Ийнхүү хариуцагч тал УБЧ улсын дугаартай авто машины төлбөрийн асуудлыг дуусгавар болгосноор авто машины эзэмшигчийн эрх 2022 оны 0 сарын 04-ний өдөр бусдад шилжсэн байх ба хариуцагч талын УБЧ улсын дугаартай авто машиныг Э.*******т ,500,000 төгрөгт тооцон өгсөн баримтад энэ талаар буюу н.ийн үлдэгдэл мөнгө *******ийн данс руу шилжүүлнэ гэсэн тэмдэглэгээгээр нотлогдож байна.
/ХХ-ийн 2 дугаар хавтасны 35-36, 136 дугаар хуудасны ар тал/
Нэхэмжлэгч Э.******* нь өөрийн хийсэн ажлын хэмжээ, түүний хөлстэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан ирүүлсэн бөгөөд үүнд хариуцагч ХХК 2024 оны 12 сарын -ны өдөр уг тодруулсан шаардлагыг гардан авсан боловч үүнтэй холбоотой бичгээр тайлбараа ирүүлээгүй.
Мөн хариуцагч ХХК нь нэхэмжлэгч Э.*******т ажлын хөлсөнд төлсөн төлбөрүүд нь Э.*******ийн хийж гүйцэтгэсэн аль ажлын гүйцэтгэлд тооцож төлсөн болохоо тодруулж ирүүлээгүй атлаа нэхэмжлэгч Э.*******т нийт 38,685,000 төгрөгийн ажил хийсэн хөлсийг төлсөн гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй.
Хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх үүрэг:
-8,241,000+,000,000+9,600,000=24,841,000 төгрөг,
-24,841,000 төгрөг-4,000,000 төгрөг /2022.06.29-ний өдөр УБЧ улсын дугаартай авто машин шилжүүлсэн/
Нийт 20,841,000 төгрөг байна.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 20,241,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******т олгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2, .3-т заасныг баримтлан тэдний эзгүйд шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 20,841,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-т зааснаар нэхэмжлэгч Э.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 262,155 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН