2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/03784

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 05 9/ШШ2025/03784

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Б.Ундраа, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, *******ын *******ын /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, байр, тоот хаягт оршин суух,ын д /РД: ГП033023/ холбогдох

2,547,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ш.******* би 2024 оны 04 сарын 09-ний цагийн приус акуа маркийн 3-53 улсын дугаартай суудлын авто машинаар Сонгинохайрхан дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт -р байрны хажууд Цамба руу чиглэсэн 2 эгнээ нарийхан замаар байраа эзлэн чигээрээ явж байсан.

Гэнэт хажуу талаас маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл мөргөсөн.

Түүний буруутай үйлдлээс болж миний авто машинд ихээхэн хэмжээний хохирол учирсан.ын нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулахаар баталгаа гаргаж өгсөн боловч өнөөг хүртэл төлөхгүй байна.

Би уг машинаар такси үйлчилгээнд явж өдөрт 20,000-30,000 төгрөгийн орлого олдог. Түүгээрээ өдрийн хоолоо олж иддэг байсан. Түүнээс өөр орлого байдаггүй тул амьдрал хүнд байгааг харгалзан үзнэ үү.

Иймд хариуцагч Б.аас машинд учруулсан хохирол ,202,500 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 95,000 төгрөг, журмын хашаанд 48 хоносон 290,000 төгрөг, осол болсноос хойш 05 сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны миний олох ёстой байсан орлого 48 хоногийн 960,000 төгрөг /20,000 төгрөг* хоног/, нийт 2,547,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд хянагдаж буй Ш.*******ын нэхэмжлэлтэй Б. надад холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 2,547,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагатай танилцахад машины хохирол ,202,500 төгрөг гаргуулах, үнэлгээний төлбөр болон журмын хашааны төлбөр, олох ёстой байсан орлого, нийт 2,547,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтэст зам тээврийн ослыг шийдвэрлэсэн бөгөөд Б. намайг зам тээврийн осол гаргасан бус мотоциклийг жолоодох эрхгүй гэж торгож торгуулийг төлсөн.

Зам тээврийн ослын тухайд жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсоноо хүлээн зөвшөөрч торгуулсан боловч зам тээврийн ослын тухайд би буруугүй юм.

Тухайн зам тээврийн осол гарах шалтгаан нь нэхэмжлэгч Ш.******* нь тоёота акуа маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа чигээрээ явж байгаа над руу буюу тоёота акуа маркийн машины өөдөөс ирж буй эмнэлгийн түргэн тусламжийн машиныг харж зүүн тал руу шууд дарж осол гаргасан юм. Энэ нь тухайн үед очиж хэмжилт хийсэн ослын газрын зургаар тогтоогдож байгаа юм.

Иймд зам тээврийн ослыг миний буруугаас гараагүй байтал надаас гэм хорын хохирол төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Гэм буруутай гэж үзэж байна. Төлбөрийг нь барагдуулах нь зүйтэй. Төлөх ёстой мөнгө байна гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Ш.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн авто машинд учирсан хохирлын үнэлгээ, авто машины эвдрэлийн талаарх гэрэл зургууд,

Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолын хуулбар, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн баримт,

Хохирогч Ш.*******аас авсан мэдүүлэг, холбогдогч Б.аас авсан мэдүүлэг, Б.ын иргэний үнэмлэхний лавлагаа,

Ш.*******, Б. нар нь замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон тогтоолын хуулбар,

Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ын замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт,

Б.ыг Зөрчлийн тухай хуулийн 4.7-ийн дэх хэсэгт заасны дагуу 400,000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас,

Ш.*******ын жолоочийн үнэмлэхний хуулбар, 3-53 улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргийг баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагч Б. нь иргэний үнэмлэхний лавлагаа болон хариу тайлбараа баримтаар ирүүлжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

. Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Б.д холбогдуулан 2,547,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/Авто машинд учруулсан хохирол ,202,500 төгрөг,

Үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 95,000 төгрөг,

Журмын хашааны 48 хоногийн төлбөрт 290,000 төгрөг,

2024.04.09-2024.05.26-ны өдөр хүртэл олох байсан орлого 960,000 төгрөг /20,000 төгрөг* хоног/

2. 2024 оны 04 сарын 09-ний өдрийн цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, Эрүүл мэндийн төвийн урд замд *******ын ******* нь тоёота акуа маркийн 3-53 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдааын жолоочтой маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарсан гэжээ.

 

3. 2024 оны 04 сарын 09-ний өдрийн 3 цагт зөрчлийн дуудлагыг хүлээн авмагц зам тээврийн ослын газарт үзлэг хийн тэмдэглэл үйлдсэн ба уг зөрчлийн талаархи гомдол, мэдээлэлд Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад Н.Бат-Амгалан ажиллагаа явуулсан бөгөөд тэрээр 2024 оны 05 сарын -ний өдрийн тогтоолоор Цагаан шонхорын жигүүр НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнг шинжээчээр томилсон ба уг тогтоолд:

3а. -Тоёота акуа маркийн 3-53 улсын дугаартай авто машины жолооч *******ын ******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн эсэх,

3б. маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолоочын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн эсэх гэсэн байна.

 

4. Цагаан шонхорын жигүүр НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнг шинжээчийн 2024 оны 05 сарын 5-ны өдрийн 24/98 тоот дүгнэлтэд:

4а. Тоёота акуа маркийн 3-53 улсын дугаартай авто машины жолооч *******ын ******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

4б. маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолоочын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараахь үүргийг хүлээнэ: в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх,

мөн дүрмийн 3.7-д Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ жолоодох, в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох,

мөн дүрмийн .2-т Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын .4, .5 заалтыг баримтална. Хоёр дугуйт мотоциклийн жолооч эгнээг голлон дангаараар эзэлж явах эрхтэйгээс гадна мөн нэг эгнээнд хоёроос илүүгүй мотоцикл зэрэгцэн явж болно гэснийг зөрчсөн магадлалтай гэжээ.

 

5. Зөрчлийг шалгасан тус хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 4.7 дугаар зүйлийн -т заасныг баримтлан зөрчил гаргагч Б.ыг 400 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан нь 2024 оны 05 сарын 4-ний өдрийн 0028780 дугаартай шийтгэлийн хуудсаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Б. нь гэм буруугийн талаар маргаж байх боловч түүнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэмээн дүгнэсэн шинжээчийн дүгнэлтийг түүнд 2024 оны 05 сарын 5-ны өдөр танилцуулахад мөн Зөрчлийн тухай хуулийн 4.7 дугаар зүйлийн -т зааснаар түүнийг 400 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсанд тус тус гомдол гаргаагүй.

/ХХ-ийн 8-24 дүгээр тал/

 

6. Зам тээврийн ослыг цагдаагийн байгууллага шалгах явцад буюу 2024 оны 05 сарын 26-ны өдрийн зам тээврийн ослын улмаас Ш.*******ын жолоодож явсан 3-53 улсын дугаартай, тоёота акуа маркийн авто машинд учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимейт үнэлгээ ХХК-иар 2025 оны 05 сарын 26-ны өдөр үнэлүүлэхэд:

Үзлэг хийх үеийн байдал: Уг машины зүүн урд хаалга чихэгдсэн, зүүн хойд хаалга хонхойж, зурагдсан, зүүн толь хагарсан, хугарсан, зүүн урд крыло зурагдсан байв.

Үнэлгээ:

-Зүүн урд хаалга /элэгдэл бодов/, эвдрэл их, солих, 400,000 төгрөг,

-Зүүн толь, эвдрэл их, солих, 250,000 төгрөг,

-Зүүн хойд хаалга, эвдрэл дунд, засварлах, 68,000 төгрөг,

-Зүүн урд крыло, эвдрэл дунд, 52,000 төгрөг,

Шууд зардал 20,000 төгрөг, солих 650,000 төгрөг,

 

-Эд анги солих зардал 30,000 төгрөг,

-Хаалга 2 ширхэг, крыло, толь будах зардал 35,000 төгрөг,

-350 грамм будаг, туслах материал, лак, 87,500 төгрөг,

Шууд бус зардал 432,500 төгрөг,

 

Нийт шууд зардлын дүн 770,000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүнэ ,202,500 төгрөг гэсэн байна.

/ХХ-ийн 67-68 дугаар тал/

 

7. 2024 оны 04 сарын 09-ний өдөр зам тээврийн ослын улмаас Ш.*******ын жолоодож явсан 3-53 улсын дугаартай, тоёота акуа маркийн авто машиныг уг өдрөөс хойш 2024 оны 05 сарын 26-ны өдөр хүртэл тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/-ны төлбөрт уг тээврийн хэрэгслийн жолооч нь 290,000 төгрөгийг төлж авто машинаа хүлээн авсан нь төлбөр төлбөр баримтаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 66 дугаар тал/

 

8. Нэхэмжлэгч Ш.******* нь авто машинд учирсан эвдрэл хохирлын үнэлгээ хийлгэхэд 95,000 төгрөг, 2024.04.09-2024.05.26-ны өдрийг хүртэл олох ёстой байсан орлого 960,000 төгрөг /20,000 төгрөг* хоног/ нэхэмжилж байх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, үүнийгээ баримтаар нотлоогүй.

9. Иргэний хуулийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

50 дугаар зүйлийн 50.Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ.

 

Хариуцагч Б. маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин бусдад хохирол учруулсан байх тул тэрээр хохирлыг нэхэмжлэгч Ш.*******т учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б. хариуцагч Б.ыг гэм буруутай тул учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгч дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

 

0. Иймд хариуцагч Б.аас авто машинд учруулсан хохирол ,202,500 төгрөг, тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны төлбөр 290,000 төгрөг, нийт ,492,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.******* олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үнэлгээний ажлын хөлс 95,000 төгрөг, олох байсан орлого 960,000 төгрөг, нийт ,055,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

. Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 05 сарын 3-ний өдөр хүлээн авч 2024 оны 06 сарын 07-ны өдрийн 6076 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч Б.д 2024 оны 06 сарын -ний өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн материалыг танилцуулан нэхэмжлэлийн хувийг гардуулсан байна.

/ХХ-ийн , 27, 3-35 дугаар тал/

 

-2024 оны сарын 27-ны өдрийн 3 цаг 30 минутанд шүүх хуралдааныг товлосон хэдий ч хариуцагч Б. нь тайлан хамгаалалттай үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг шүүгчийн туслахны 89054992 дугаарын утас руу 889345 дугаарын утаснаас зурван илгээн мэдэгдсэн тул хариуцагч Б.ын мэтгэлцэх эрхийг ханган 2024 оны 2 сарын 23-ны өдрийн 09 цаг хүртэл хугацаагаар хойшлуулан товыг өөрчилжээ.

/ХХ-ийн 38-39, 45-46 дугаар тал/

 

-2024 оны 2 сарын 23-ны өдрийн 09 цагт товлосон шүүх хуралдааныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 2 сарын 9-ний өдрийн 289 тоот Дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийг төвлөрүүлэн байршуулах тухай тогтоолын хэрэгжилттэй холбоотой жич товлон хойшлуулсан байна.

/ХХ-ийн 48-49 дүгээр тал/

 

-2025 оны 04 сарын 07-ны өдрийн 0 цагт шүүх хуралдаан болохыг хариуцагч Б.д түүний нэхэмжлэлийн хувь гардан авахдаа өөрийн оршин суудаг хэмээн тодорхойлсон ******* дүүрэг, ******* хороо, байр, тоот хаягаар шүүх хуралдаан болохоос 8 хоногийн өмнө буюу 2025 оны 03 сарын 3-ны өдөр мэдэгдэх хуудас хүргүүлжээ.

Уг өдрийн хариуцагч Б. болон иргэдийн төлөөлөгч нар хүрэлцэн ирээгүй тул талуудын мэтгэлцэх эрхийг хангах үүднээс 2025 оны 05 сарын 05-ны өдрийн 09 цаг хүртэл хугацаагаар хойшлуулжээ.

/ХХ-ийн 54-64 дүгээр тал/

 

-2025 оны 05 сарын 05-ны өдрийн 09 цагт шүүх хуралдаан болохыг нэхэмжлэгч Г.*******т 2025 оны 04 сарын 07-ны өдөр,

Хариуцагч Б.д түүний нэхэмжлэлийн хувь гардан авахдаа өөрийн оршин суудаг хэмээн тодорхойлсон ******* дүүрэг, ******* хороо, байр, тоот хаягаар шүүх хуралдаан болохоос 3 хоногийн өмнө 2025 оны 04 сарын 22-ны өдөр мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.

/ХХ-ийн 69-73 дугаар тал/

-Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Б. нар хэн аль нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ирэх боломжгүй тохиолдолд энэ тухайгаа шүүхэд мэдэгдээгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 00 дугаар зүйлийн 00.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ,

00 дугаар зүйлийн 00.4-т .Энэ хуулийн 00.2, 00.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ,

00 дугаар зүйлийн 00.5-д Зохигч талын аль аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол шүүх энэ хуулийн 00.4-т заасны дагуу шийдвэрлэж болно гэж заасны дагуу зохигч талуудын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5., 5.2.2, 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497., 50 дугаар зүйлийн 50.-т заасныг баримтлан хариуцагч Б.аас ,492,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг ,055,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-т зааснаар нэхэмжлэгч Ш.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 55,70 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 38,830 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 4 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 4 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН

 

ШҮҮГЧИД Б.УНДРАА

 

Д.ЦЭРЭНДОЛГОР