2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/03941

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 07 191/ШШ2025/03941

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 11-р хороо, ******* ******* ******* тоот, ******* ******* ******* ******* ХХК-ийн /РД: / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүрэг, хороо, хороолол, байр, тоот хаягт оршин суух, гийн /РД: /,

Хариуцагч: ******* дүүрэг, хороо, , тоот хаягт оршин суух, гийн /РД: ЕП/ нарт холбогдох

15,159,808 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.,

Хариуцагч Д.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай ******* Д.тэй ерөнхий ******* ******* сургуулийн захиргаа, суралцагчдын эцэг эх, асран хамгаалагчдын хооронд байгуулах гэрээ байгуулан түүний охин Д.г 2021-20 оны хичээлийн жилд суралцуулсан.

Сурагч Д.гийн эцэг эх болох Д., Д. нар хүүхдийнхээ 2021-2022 оны хичээлийн жилийн автобусны төлбөрийн үлдэгдэл 103,750 төгрөг, 2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 4,799,500 төгрөг, түүний алданги 1,337,698 төгрөг, автобусны төлбөр 780,800 төгрөг, 2023-20 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 4,752,906 төгрөг, түүний алданги 2,376,453 төгрөг, автобусны төлбөр 700,000 төгрөг, хоолны төлбөр 234,000 төгрөг, англи хэлний номны үнэ 40,000 төгрөг, хятад хэлний номны үнэ 35,500 төгрөг, нийт 15,159,808 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд суралцагч Д.гийн эцэг эх болох Д., Д. нараас 15,159,808 төгрөгийг гаргуулж өгнө үүү гэв.

 

Хариуцагч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* сургуулийн нэхэмжилсэн төлбөр 15,159,808 төгрөгийг хувааж төлөх хүсэлтэй. Бөөнд нь төлөх боломжгүй. График гаргаад өөрийн төлөх ёстой төлбөрөө төлөх хүсэлтэй байна. Охин маань уг *******д 2019 онд ороод 20 оны 02 сард төлбөр төлөх боломжгүй болоод тус сургуулиас гарсан гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

2022 оны 09 сарын 19, 2023 оны 10 сарын 11-ний өдрүүдэд тус тус байгуулсан ******* ******* ******* сургуулийн захиргаа, суралцагчдын эцэг эх, асран хамгаалагчдын хооронд байгуулсан гэрээ,

Суралцагч Д.гийн эцэг эхийн сургалтын төлбөр төлөхтэй холбоотой 2022 оны 08 сарын 29-ний өдөр гаргаж байсан хүсэлт, сургалтын төлбөрийн авлагын тооцоо бодсон баримт зэргийг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Д. 20 оны 12 сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан ба тэрээр бичгээр хариу тайлбар гаргаагүй.

 

Хариуцагч Д. шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй тул 2025 оны 01 сарын 22-ны өдрийн 4410 дугаар шүүгчийн захирамжаар түүнийг шүүхэд албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгасан ба Д.д 2025 оны 01 сарын 30-ны өдөр гардуулсан, тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй болно.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч Д., Д. нарт холбогдуулан 15,159,808 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/2021-2022 оны хичээлийн жилийн автобусны төлбөрийн үлдэгдэл 103,750 төгрөг,

2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 4,799,500 төгрөг, алданги 1,337,698 төгрөг, автобусны төлбөр 780,800 төгрөг,

2023-20 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 4,752,906 төгрөг, алданги 2,376,453 төгрөг, автобусны төлбөр 700,000 төгрөг, хоолны төлбөр 234,000 төгрөг, англи хэлний номны үнэ 40,000 төгрөг, хятад хэлний номны үнэ 35,500 төгрөг/

 

Сурагч гийн нь Нийслэлийн ерөнхий ******* ******* *******д 2019 оны хичээлийн жилээс 20 оны 02 сарын хооронд суралцсан талаар талууд хэн аль нь маргахгүй байна.

 

Нийслэлийн ерөнхий ******* ******* ******* тус *******д суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нартай сургалтын гэрээ байгуулдаг ба мөн сургуулийн 4-1 ангийн сурагч Д.гийн эцэг Д.тэй 2022 оны 09 сарын 19-ний өдөр тухайн гэрээг байгуулан,

энэхүү гэрээгээр ******* батлагдсан стандарт, сургалтын хөтөлбөрийн дагуу хичээл сургалт чанартай зохион байгуулж, хүүхдэд мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхээр, суралцагчийн эцэг эх 2022-2023 оны хичээлийн жилд сургалтын төлбөр 6,500,000 төгрөг төлөхөөр,

тус сургуулийн 5-1 ангийн сурагч Д.гийн эцэг эх, асран хамгаалагчтай 2023 оны 10 сарын 11-ний өдөр мөн гэрээг байгуулан 2023-20 оны хичээлийн жилд сургалтын төлбөр 7,500,000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

/ХХ-ийн 5-6 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн ба талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Нийслэлийн ерөнхий ******* ******* ******* болон суралцагчийн эцэг эхтэй байгуулсан дээр дурдсан гэрээнүүдийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар суралцагчийн 2022-2023 оны хичээлийн жилд сургалтын төлбөрт 6,500,000 төгрөг, 2023-20 оны хичээлийн жилд сургалтын төлбөр 7,500,000 төгрөг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон байх ба энэ талаар суралцагч Д.гийн эцэг эх Д., Д. нар эсэргүүцсэн тайлбар ирүүлээгүй.

 

Суралцагч Д.гийн эцэг Д. нь 2022 оны 08 сарын 29-ний өдөр *******д хүсэлт гаргасан ба тэрээр хүсэлтдээ 2022-2023 оны хичээлийн жилд түүний охин 4-1 ангид суралцаж байгаа, сургалтын төлбөрт 1,700,000 төгрөгийг одоо төлж, үлдэх 900,000 төгрөгийг 2022 оны 10 сарын 01-ний өдрийн дотор багтаан төлнө гэжээ.

/ХХ-ийн 7 дугаар тал/

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь суралцагч Д.гийн эцэг эхээс буюу хариуцагч Д., Д. нараас 2021-2022 оны хичээлийн жилийн автобусны төлбөрийн үлдэгдэл 103,750 төгрөг, 2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 4,799,500 төгрөг, түүний алданги 1,337,698 төгрөг, автобусны төлбөр 780,800 төгрөг, 2023-20 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 4,752,906 төгрөг, түүний алданги 2,376,453 төгрөг, автобусны төлбөр 700,000 төгрөг, хоолны төлбөр 234,000 төгрөг, англи хэлний номны үнэ 40,000 төгрөг, хятад хэлний номны үнэ 35,500 төгрөг, нийт 15,159,808 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч Д.ын тухайд уг төлбөрөөс өөрт ногдох хэсэг буюу тал хувийг төлнө хэмээн шүүх хуралдаанд тайлбараа гаргалаа.

 

Хариуцагч Д. нь 2025 оны 01 сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан бөгөөд тэрээр шүүх хуралдаан болох хүртэл буюу 2025 оны 05 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар өгөөгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заажээ.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болохыг шаардах бөгөөд хөлсөөр ажилласан этгээд гэрээний үүргээ биелүүлсэн байх тул ажиллуулагч болох суралцагчийн эцэг эх хэлэлцэн тохиролцсон хөлсийг төлөх үүрэгтэй.

 

Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ заасан.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь 2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 4,799,500 төгрөг, түүний алданги 1,337,698 төгрөг, 2023-20 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 4,752,906 төгрөг, түүний алданги 2,376,453 төгрөг тус тус нэхэмжилсэн ба талуудын хооронд байгуулсан дээр дурдсан гэрээнүүдийн 5.5-д Эцэг эхчүүд сургалтын гэрээ байгуулж сургуулиас гаргасан хуваарийн дагуу /гэрээний 5.2-т заасан/ хугацаанд төлбөрийг төлнө. Тогтсон хугацаанд төлбөрөө төлөөгүй бол өдрийн 0,05 хувийн алданги тооцно гэж заасан бөгөөд мөн гэрээнүүдийн 5.2-т заасны дагуу хариуцагч тал төлбөрийг төлсөн эсэх, энэ талаарх баримтыг ирүүлээгүй, авлагын тооцоо бодсон талаарх баримтыг суралцагчийн эцэг эхэд танилцуулаагүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д., Д. нараас нийт 11,445,657 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 3,714,151 төгрөгт /1,337,698+2,376,453/ холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх нэхэмжлэлийг 20 оны 11 сарын 29-ний өдөр хүлээн авч 20 оны 12 сарын 06-ны өдрийн 30940 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хариуцагч Д.г шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувийг гардан авахыг удаа дараа мэдэгдсэн ч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй тул 2025 оны 01 сарын 22-ны өдрийн 4410 дугаар бүхий шүүгчийн захирамжаар хариуцагч Д.г шүүхэд албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгажээ.

Цагдаагийн байгууллага хариуцагч Д.г шүүхэд албадан ирүүлснээр 2025 оны 01 сарын 30-ны өдөр хариуцагч талд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нэхэмжлэлийн хувийг гардуулан нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн материалыг танилцуулсан байна.

/ХХ-ийн 1-2, 10, 12-20, 26-39 дүгээр тал/

 

Тэрээр 2025 оны 01 сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч шүүх хуралдаан болох хүртэл буюу 2025 оны 05 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй.

 

2025 оны 05 сарын 07-ны өдрийн 10 цагт шүүх хуралдаан болохыг хариуцагч Д.д түүний нэхэмжлэлийн хувь гардан авахдаа өөрийн оршин суудаг гэж тодорхойлсон ******* дүүрэг, хороо, тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тэрээр 2025 оны 04 сарын 15-ны өдөр товыг өөрөө хүлээн авсан,

Мөн түүний 85050203 дугаарын утас руу шүүгчийн туслах 2025 оны 04 сарын 10-ны өдрийн 4:38 минутанд мессэж илгээн тус тус мэдэгдсэн ба тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ирэх боломжгүй тохиолдолд энэ талаараа шүүхэд мэдэгдээгүй болно.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагч Д.гийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болохыг дурдлаа.

/ХХ-ийн 37, 43, 46-48 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д., Д. нараас нийт 11,445,657 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 3,714,151 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д., Д. нараас нийт 198,080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН