| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2023/04362/И |
| Дугаар | 191/ШШ2025/04031 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2025/04031
202******* 0******* 08 191/ШШ202*******/04031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* тоот, ******* ******* ******* ХХК /РД: *******766303/,
Хариуцагч: ******* дүүрэг, хороо, *******-р хэсэг гудамж, тоот хаягт оршин суух, ын /РД: /, ийн /РД: / нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 7,049,*******71 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Д.ийн 7,109,029 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.э,
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
Хариуцагчийн өмгөөлөгч А.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* ******* ******* ХХК нь Б.тэй 2019 оны 07 сарын 09-ний өдөр харилцан тохиролцон ЗГ-102 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 1*******,600,000 төгрөгийг 1 сарын 2,******* хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлсэн.
Талууд тухайн өдрөө барьцааны гэрээ байгуулан улсын дугаартай тоёота приус маркийн авто машиныг барьцаалсан.
Зээлдэгч Б. нь зээлийн эргэн төлөлтийг удаа дараа хойшлуулж 2021 оны 10 сарын 30-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй.
Талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний 2.1.*******-д Зээлдэгч зээлийн графикт хугацааг ноцтой зөрчсөн, зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон гэх үндэслэл байвал барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг хураан авах гэж заасан тул 2022 оны 04 сарын 06-ны өдөр барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг хураан авсан.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Зээлийн хүүг ашигласан хугацаагаар тооцно гэж заасан ба барьцаат зээлийн гэрээний эргэн төлөлтийг төлөөгүй удаашруулж, зээлийн эх үүсвэрээр худалдан авсан авто машиныг хүлээлгэн өгөх хүртэл буюу 2022 оны 04 сарын 06-ны өдөр хүртэл зээл, зээлийн хүүг тооцоход 17,977,*******71 төгрөг болж байгаа.
Барьцаа хөрөнгө болох улсын дугаартай тоёота приус маркийн авто машиныг хүлээн аваад нийт 4,030,000 төгрөгийн засвар буюу урд, хойд гупер, жолооч талын хаалга, баруун, зүүн крыло, хормой, зүүн хойд хаалганы дээд хэсэг, хөгжим, доод анги, түлк, запас дугуй гэх мэт засвар хийж, татвар, торгуулийг нь төлөөд байна.
Гэсэн хэдий ч тухайн авто машины үнэлгээ 1*******,600,000 төгрөг болсон. Манай компанийн зүгээс улсын дугаартай тоёота приус маркийн авто машиныг 1*******,600,000 төгрөгөөр зарахын тулд 4,030,000 төгрөгийн засвар хийсэн.
Мөн торгууль 410,000 төгрөг, татвар 210,000 төгрөг, оношлогоо 22,000 төгрөгийг тус тус төлсөн.
Өөрөөр хэлбэл улсын дугаартай тоёота приус маркийн авто машиныг засвар үйлчилгээ хийхгүйгээр зарсан тохиолдолдп 10,928,000 төгрөгөөр зарагдах байсан.
Иймд барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,977,*******71-10,928,000 төгрөг=7,049,*******71 төгрөгийг хариуцагч Б., Г. нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
Зээлийн эргэн төлөлтийг 2021 оны 10 сарын 30-ны өдрөөс төлөөгүй гэсэн байх ба тухайн үед хөл хорионы үе таарсан байсан тул миний бие ямар ч орлогогүй болсон байсан ч 200,000-300,000 төгрөгөөр зээлийн эргэн төлөлтийг хийж байсан.
2022 оны 04 сарын 06-ны өдөр барьцаа хөрөнгө болох авто машиныг хураан авахдаа Б. надад болоод хамтран зээлдэгч Г. бид нарт урьдчилан мэдэгдэлгүй, бүлэг хүмүүс машиныг хөөж, тухайн авто машиныг жолоодож явсан миний дүү Б.Энхтулгыг хааж байгаад машиныг үзэж шалгаад аваад явсан байдаг.
Одоо ингээд дууссан гэсэн бөгөөд маргааш нь Б. миний бие ******* ******* ******* ХХК дээр очиж Ж. захиралтай уулзахад машинаа авсан, өр авлагын асуудал дууссан гэж надад хэлсэн.
Тухайн үед авто машин ямар ч сэв байхгүй, эд ангиуд нь хэвийн ажиллаж байсан. Миний хувьд ингээд асуудал дууссан гэж ойлгосон.
Миний бие авто машины урьдчилгаа төлбөрт 4,000,000 төгрөг төлсөн байсан.
Авто машиныг хураан авахдаа ямар ч асуудалгүй гэж хураан авчихаад жилийн дараа 7,049,*******71 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б. би 2019 оны 07 сарын 09-ний өдөр харилцан тохиролцож ЗГ-102 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 1*******,600,000 төгрөгийг нэг сарын 2,******* хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлэн авсан.
Уг зээлийг улсын дугаартай тоёота приус маркийн авто машин худалдан авах зорилгоор авсан.
Б. зээлээ төлж байтал ковид 19 цар тахал гарч хэвийн ажиллаж амьдрахад хэцүү байсаар хөл хорио тогтоосон. 2020 оны 11 сарын 12-ны өдрөөс 2021 оны 04 сарын 2*******-ны өдөр хүртэл Засгийн газраас хатуу хөл хорио тогтоосон. Гэсэн хэдий ч алдаг оног төлсөөр нийтдээ 9,326,600 төгрөг төлсөн байна.
2022 оны 04 сарын 06-ны өдөр авто машиныг барьцааны гэрээний 1.10-т заасны дагуу 16,380,000 төгрөгт заасан түргэн борлогдох үнээр тооцон хураан авсан.
Хураан авахын өмнө цагдаагийн байгууллагаар шалгуулсан, цагдаагийн байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан.
2022 оны 04 сарын 0*******-ны өдөр нисдэг машины гадаа дүү Б. тухайн авто машинтай зогсож байтал 10 гаруй залуучууд 2,3 машинтай ирээд энэ банк бус дээр байгаа машин, тооцоо хийгээгүй машин, наад машиныг чинь хураах гээд өчнөөн хоног хайж байгаад олж авлаа гээд зодож цохих гээд дайрсан. Дүү Б. өнөөдөр өгөхгүй гэхэд тухайн оройжингоо зодоон цохион болох дээрээ тулсан. Нисдэг машинаас хүмүүс гарч байж дүүг явуулсан байсан.
Дүү яваад 100 айлын гражид тавьж байгаад маргааш нь би грашаас унаж гаргаж ******* ******* *******-д аваачиж өгсөн. Тухайн үед дүү Б. нисдэг машин дээр зогсож байхдаа лед гэрлийг урсдаг гэрлээр сольсон, машины обудыг 16-тай обудаас сольсон. 4 дугуйг шинээр сольсон байсан.
Б. би 2022 оны 04 сарын 06-ны өдөр тухайн авто машиныг ******* ******* *******-ын өөрийн байранд буюу ******* дүүрэг, Их засаг сургуулийн баруун талд байх байранд нь аваачиж өгсөн.
Аваачиж өгөхдөө би өөрөө зараад үлдэгдэл мөнгийг нь өгье гэж хэлсэн. Тухайн үед машины үнэ өсчихсөн байсан. Учир нь ковидын үеэр хил гааль хаалттай байсан, хуучин машиныг гэхэд л 20 гаруй сая төгрөгөөр ченжүүд авч байсан. Гэтэл ******* ******* ******* бид өөрсдөө зараад илүү мөнгийг нь өгье гэсэн.
Машиныг 2 ажилтан зориулалтын тоног төхөөрөмж дээр гаргаж дээр дооргүй шалгаж авсан. Авто машин зүгээр байна, ямар ч асуудалгүй боллоо. Одоо яв гэсэн. Тэгэхээр нь би машинаа хүлээлгэж өгсөн талаар бичиг баримт, өр дууссан талаар бичиг шаардахад одоо таньд ямар ч асуудал байхгүй, ингээд өр дууслаа, одоо яв гэсэн.
Хураан авах өдрийн өмнө гэхэд л зүгээр л гоёлын тоноглол хийлгэсэн. Авто машин хэрэв асуудалтай байсан бол гоёлын тоноглол хийлгэхгүй, машинаа засуулах байсан. Гэмтэлтэй байсан бол тухайн үедээ л ийм байна гэж хэлэх байсан. Гэтэл жилийн дараа надад нэхэмжлэл ирсэн.
******* ******* ******* ХХК нь Иргэний хуулийн 236.3-т заасан үүргээ биеүүлээгүй. Иймд миний бие Иргэний хуулийн 236.11-т заасны дагуу ******* ******* ******* ХХК-ийг үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах хугацаа хэтрүүлж Иргэний хуулийн224.2.3 дахь хэсэгт заасны дагу хүү, анз авах эрхээ алдсан гэж үзэж байна.
Иймд миний бие 1*******,600,000 төгрөгийн зээл авсан, нийт үлдэгдэл төлөх мөнгө 27,29*******,678.74 төгрөг болсон. Үүнээс 9,326,600 төгрөгийг графикийн дагуу төлсөн. Үүн дээр нэмж 2022 оны 04 сарын 06-ны өдөр авто машинаа 16,380,000 төгрөгөнд тооцуулж хураалгасан.
Нийт төлсөн мөнгө: 16,380,000+9,326,600=2*******,706,600 төгрөг,
Илүү төлсөн мөнгө: 2*******,706,600-1*******,600,000=10,106,600 төгрөг,
Иймд илүү төлсөн 10,106,600 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
2021-2022 оны 04 сарын 06-ны өдрийг хүртэл миний эзэмшилд байсан улсын дугаартай авто машинд холбогдох торгууль 410,000 төгрөг, татвар 210,000 төгрөг, нийт 620,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна.
Бидний хооронд 2019 оны 07 сарын 09-ний өдөр байгуулсан барьцааны гэрээний 1.10 дугаар зүйлд Энэхүү гэрээний 1.9-д заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах тохиолдолд барьцаалагч нь барьцааны зүйлийг түргэн борлогдох үнэ буюу 16,380,000 төгрөгөөр бусдад зарж үндсэн зээл, хүүгийн төлбөр, бусад зардлыг гарган авахыг барьцаалуулагч хүлээн зөвшөөрч байна гэж зээлдүүлэгч талаас тогтоосон үнийг зээлдэгч талаар хүлээн зөвшөөрүүлэн гарыэ үсэг зуруулан баталгаажуулсан байдаг бөгөөд үүний дагуу машинаа зээлдүүлэгч хүлээлгэн өгсөн.
Мөн зээлийн эргэн төлөлтөнд төлсөн 9,326,600 төгрөгийг дээрх гэрээнд заасан барьцааны зүйлийн үнэлгээг нэмж нэгтгээд 2*******,706,600 төгрөг болж байна.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагадаа 2022 оны 04 сарын 06-ны өдөр хүртэл зээл, зээлийн хүүг тооцоход 17,977,*******71 төгрөг болж байгаа тухай дурдсан.
Иймд 2*******,706,600 төгрөгөөс 17,977,*******71 төгрөг, татвар, торгууль 620,000 төгрөгийг тус тус хасч 7,109,029 төгрөгийг гаргуулах гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэв.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.э сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Үндсэн зээл 1*******,600,000 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 11,692,9*******9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,719 төгрөг, нийт 27,29*******,678 төгрөг байсан.
Үүнээс зээлдэгч тал 9,326,600 төгрөгийг төлсөн. Үүнээс үндсэн зээлийн төлбөрт 1,*******93,263 төгрөг, зээлийн хүүнд 7,730,616 төгрөг төлөгдсөн.
2022 оны 04 сарын 06-ны өдрийн байдлаар үлдэгдэл 17,977,*******71 төгрөг байсан. Уг үнийн дүн дээр завсарын мөнгө нэмэгдээд 22,64*******,*******71 төгрөг болсон.
Уг үнийн дүнгээс 1*******,600,000 төгрөгийг хасахаар нэхэмжлэлийн шаардлага гарч байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
2019 оны 07 сарын 09-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ, 2019 оны 07 сарын 09-ний өдрийн барьцааны гэрээ, фидуци үүргийн гүйцэтгэл хангуулах гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,
Зээл төлөлтийн дансны хуулга, торгууль төлсөн баримт, авто машины татвар төлсөн баримт, **************,000 төгрөг төлсөн баримт, оношлогооны хуудас,
Буянт Оюу ХХК-ийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 3************** тоот тодорхойлолт,
Авто машины засварын зардалд төлсөн баримтууд, ******* ******* ******* ХХК нь 2023 оны 01 сарын 02-ны өдөр улсын дугаартай тоёота приус маркийн авто машиныг бусдад 1*******,600,000 төгрөг худалдсан гэрээ,
2023 оны 01 сарын 02-ны өдөр улсын дугаартай авто машиныг худалдан авагч А.Алтангэрэлд хүлээлгэн өгсөн баримт зэргийг ирүүлжээ.
Хариуцагч Б., Г. нар нь итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар, Улсын онцгой комиссын 2023 оны 11 сарын 13-ны өдрийн хариу албан бичиг зэргийг баримтаар ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
-Хариуцагч талын хүсэлтээр ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 16-ны өдрийн 26647 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-иас тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, улсын дугаартай тоёота приус маркийн авто машиныг нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК хураан авах үед үйлдэгдсэн бичлэг, хүлээлгэн өгсөн актыг гаргуулахаар,
-Хариуцагч талын хүсэлтээр ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 21-ний өдрийн 122 дугаар шүүгчийн захирамжаар Кости эстимейт ХХК-иас 2022 оны 04 сарын 06-ны өдөр улсын дугаартай тоёота приус маркийн авто машинд учирсан гэх эвдрэл, гэмтлийг үнэлсэн үнэлгээтэй холбоотой баримтуудыг гаргуулахаар,
-нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь 2022 оны 04 сарын 06-ны өдөр улсын дугаартай тоёота приус маркийн авто машиныг хураан авсан бичлэгт үзлэг хийхээр шийдвэрлэн үзлэгийг 2024 оны 04 сарын 03-ны өдөр хийсэн.
-2024 оны 04 сарын 03-ны өдрийнс 9369 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн Б.аас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлтийг хангаж 2024 оны 04 сарын 03-ны өдөр гэрчээс мэдүүлэг авсан,
Хариуцагч талын хүсэлтээр Татварын ерөнхий газраас улсын дугаартай, тоёота приус 30 маркийн авто машины 2019-2022 онуудын татварт хэдэн төгрөг, хэн, хэзээ төлсөн талаарх лавлагааг,
Тээврийн цагдаагийн албанаас улсын дугаартай, тоёота приус 30 маркийн авто машины 2019 оны 07 сарын 09-ний өдрөөс 2022 оны 04 сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны торгуульд хэдэн төгрөг, хэн хэзээ төлсөн талаарх лавлагааг гаргуулахаар,
-2024 оны 10 сарын 09-ний өдрийн 2*******374 дугаар шүүгчийн захирамжаар Тээврийн цагдаагийн албанаас улсын дугаартай, тоёота приус 30 маркийн авто машины 2019 оны 07 сарын 09-ний өдрөөс 2022 оны 04 сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны торгуульд хэдэн төгрөг, хэн хэзээ төлсөн талаарх баримтыг албадан гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2024 оны 10 сарын 23-ны өдөр 04-161/24070 тоот албан бичгээр захирамжийн биелэлтийг хангуулан баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Б., Г. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,049,*******71 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Д. 7,109,029 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК Авто машиныг хүлээлгэн өгөх хүртэл 2022 оны 04 сарын 06-ны өдөр хүртэл зээл, зээлийн хүү 17,977,*******71 төгрөг болсон.
Барьцаа хөрөнгө улсын дугаартай тоёота приус маркийн авто машиныг хүлээн аваад засварт 4,030,000 төгрөг, торгууль 410,000 төгрөг, татвар 210,000 төгрөг, оношлогоо 22,000 төгрөг тус тус төлсөн.
Машинд засвар үйлчилгээ хийхгүй зарсан тохиолдолд 10,928,000 төгрөгөөр зарах байсан.
Иймд барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,977,*******71-10,928,000 төгрөг=7,049,*******71 төгрөгийг хариуцагч Б., Г. нараас гаргуулна,
Хариуцагч Б. 2019 оны 07 сарын 09-ний өдөр байгуулсан барьцааны гэрээний 1.10 дугаар зүйлд зааснаар барьцааны зүйлийг түргэн борлогдох үнийг 16,380,000 төгрөг гэж тохирсон.
Зээлийн эргэн төлөлтөд 9,326,600 төгрөг төлсөн, үүн дээр барьцааны зүйлийн үнийг нэмэхэд 2*******,706,600 төгрөг болно.
Үүнээс нэхэмжлэгчийн тооцоолсон 2022 оны 04 сарын 06-ны өдөр хүртэлхи зээл, зээлийн хүү 17,977,*******71 төгрөг, татвар, торгууль 620,000 төгрөгийг тус тус хасч 7,109,029 төгрөгийг гаргуулна гэж тус тус тайлбарлаж байна.
Зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь зээлдэгч буюу хариуцагч Б., Г. нартай 2019 оны 07 сарын 09-ний өдөр ЗГ-102 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан, Б., Г. нар нь авто машин худалдан авах зориулалтаар 1*******,600,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 2,******* хувийн хүүтэй зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн зээлдэгч нар нь зээлдүүлэгч ******* ******* ******* ХХК-тай уг өдөр буюу 2019 оны 07 сарын 09-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ байгуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн авто машины өмчлөх эрхийг шилжүүлэх, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар тохирч улсын дугаартай, тоёота приус маркийн авто машины өмчлөх эрхийг шилжүүлэн,
авто машинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах тохиолдолд барьцаалагч нь барьцааны зүйлийг түргэн борлогдох үнэ 16,380,000 төгрөгөөр бусдад худалдан зээл, зээлийн хүүгийн төлбөр, бусад зардлыг гарган авахаар талууд харилцан тохиролцжээ.
/ХХ-ийн *******-7 дугаар тал/
Иргэний хуулийн 23******* дугаар зүйлийн 23*******.2-т Шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэй байхаар гэрээнд зааж болно гэж заасан бөгөөд уг хөрөнгийг зээлдэгч Б. 2022 оны 04 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд ашигласан талаар талууд маргаагүй.
Дээрх барьцаат зээлийн гэрээний дагуу хариуцагч тал 1*******,600,000 төгрөгийг зээлэн авсан бөгөөд талууд энэ талаар хэн аль нь маргаагүй ба дээрхээс үзэхэд ******* ******* ******* ХХК болон хариуцагч буюу зээлдэгч Б., Г. нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 4*******1 дүгээр зүйлийн 4*******1.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн байна.
Зээлдэгч нар зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 08 сарын 2*******-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 117,12*******.92 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 628,274,08 төгрөг,
2019 оны 09 сарын 2*******-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 3*******0,904.8******* төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 394,49*******.1******* төгрөг,
2019 оны 10 сарын 2*******-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 96,883.10 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 373,116.90 төгрөг,
2019 оны 10 сарын 26-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 27*******,400 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 628,274,08 төгрөг,
2019 оны 11 сарын 2*******-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 369,490.49 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 37*******,909.*******1 төгрөг,
2019 оны 12 сарын 27-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 14*******,173.20 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3*******4,826.80 төгрөг,
2020 оны 01 сарын 01-ний өдөр үндсэн зээлийн төлбөрт 138,286.71 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 11,708.24 төгрөг,
2020 оны 01 сарын 03-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 99,999.12 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 11,708.24 төгрөг,
2020 оны 02 сарын 27-ны өдөр зээлийн хүүгийн төлбөрт 199,949.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******0.94 төгрөг,
2020 оны 0******* сарын 04-ний өдөр зээлийн хүүгийн төлбөрт 199,702.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 297.79 төгрөг,
2020 оны 0******* сарын 30-ны өдөр зээлийн хүүгийн төлбөрт 199,818.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 181.19 төгрөг,
2020 оны 07 сарын 07-ны өдөр зээлийн хүүгийн төлбөрт 499,6*******6.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 343.76 төгрөг,
2020 оны 08 сарын 06-ны өдөр зээлийн хүүгийн төлбөрт *******99,669.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 330.40 төгрөг,
2020 оны 09 сарын 07-ны өдөр зээлийн хүүгийн төлбөрт 299,*******86.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 413.97 төгрөг,
2020 оны 10 сарын 01-ний өдөр зээлийн хүүгийн төлбөрт 399,6*******1.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 348.40 төгрөг,
2020 оны 11 сарын 14-ний өдөр зээлийн хүүгийн төлбөрт 744,2*******2.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 747,32 төгрөг,
2021 оны 03 сарын 0*******-ны өдөр зээлийн хүүгийн төлбөрт 300,000 төгрөг,
2021 оны 0******* сарын 29-ний өдөр зээлийн хүүгийн төлбөрт 2*******0,000 төгрөг,
2021 оны 06 сарын 10-ны өдөр зээлийн хүүгийн төлбөрт 300,000 төгрөг,
2021 оны 06 сарын 28-ны өдөр зээлийн хүүгийн төлбөрт 200,000 төгрөг,
2021 оны 07 сарын 24-ний өдөр зээлийн хүүгийн төлбөрт 300,000 төгрөг,
2021 оны 08 сарын 26-ны өдөр зээлийн хүүгийн төлбөрт 300,000 төгрөг тус тус төлсөн ба үндсэн зээлийн төлбөрт 1,*******93,263.39 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7,730,616.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2.719.70 төгрөг, нийт 9,326,600 төгрөг төлсөн гэжээ.
/ХХ-ийн 1-9 дүгээр тал/
Талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.*******-д Зээлдэгч зээлийн графикт хугацааг ноцтой зөрчсөн, .... барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг хураан авах,
3 дугаар зүйлийн 3.2.1-т Үндсэн зээл, хүүгийн төлбөрийг тохиролцсон хугацаанд нь төлөх үүрэгтэй бөгөөд зээлдэгч тал нь 2021 оны 08 сарын 26-ны өдрөөс хойш зээлийн гэрээгээр тохиролцсон зээл, зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр төлөх үүргээ биелүүлээгүй тул барьцаа хөрөнгө болох улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 04 сарын 06-ны өдөр зээлдүүлэгч ******* ******* ******* ХХК хураан авсан болох нь талуудын тайлбар,
******* ******* ******* ХХК нь 2022 оны 04 сарын 06-ны өдөр улсын дугаартай тоёота приус маркийн авто машиныг хураан авсан бичлэгт 2024 оны 04 сарын 03-ны өдөр үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл,
Барьцаа хөрөнгийг хураан авахад зээлдүүлэгч талаас байлцан хураан авсан ажилтан Б.аас 2024 оны 04 сарын 03-ны өдөр авсан гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 103-114 дүгээр тал/
Зээлдүүлэгч тал барьцаа хөрөнгийг хураан авсан 2022 оны 04 сарын 06-ны өдрийн байдлаар зээлдэгч нар үндсэн зээлийн төлбөр 14,006,736.61 төгрөг, 3,962,342.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 8,492.64 төгрөг, нийт 17,977,*******71.38 төгрөг байсан гэж тайлбарласан.
/ХХ-ийн 10 дугаар тал/
Талуудын хооронд 2019 оны 07 сарын 09-ний өдөр байгуулсан үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7-д ... барьцаалагч барьцаа хөрөнгийг хураан авч үүргийн гүйцэтгэлийг хангах талаар бичгээр мэдэгдэл хүргүүлнэ,
1.8-д Барьцаалуулагчид мэдэгдлийг өөрт нь эсхүл гэр бүлийн гишүүнд нь гардуулсан, ийнхүү гардуулах боломжгүй бол иргэний үнэмлэх дээр бичигдсэн хаягт баталгаат шуудангаар хүргүүлснийг өөрт нь гардуулан өгсөнд тооцно,
1.9-д Гэрээний 1.7-д заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш зээлдэгч нь зээл төлөх талаар ямар нэг үйлдэл хийгээгүй бол мэдэгдэл хүргүүлсэн өдрөөс хойш 1******* хоногийн дараа барьцаалагч нь Монгол Улсын Иргэний хуулийн 1*******3-160 дугаар зүйл, 23*******.4 дэхь заалтад нийцүүлэн авто машиныг бусдад худалдах, дурын авто ломбардад шилжүүлэн тавьж хохирлоо барагдуулна,
Иргэний хуулийн 4*******1 дүгээр зүйлийн 4*******1.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ,
4*******2 дугаар зүйлийн 4*******2.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно,
227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно
23******* дугаар зүйлийн 23*******.4-т Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж тус тус заасан байна.
Зээлдүүлэгч тал ******* ******* ******* ХХК нь 2022 оны 04 сарын 06-ны өдөр барьцаа хөрөнгө болох улсын дугаар бүхий тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг хураан авч өөрийн эзэмшил ашиглалтад 226 хоног байлгасны дараагаар уг тээврийн хэрэгслийг 2023 оны 01 сарын 02-ны өдөр бусдад 1*******,600,000 төгрөгөөр худалдахын тулд 4,030,000 төгрөгийн засвар, үйлчилгээ хийсэн хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Засвар хийсэн гэх боловч тухайн засварын зардалд зарцуулсан гэх баримтууд улсын дугаар бүхий тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг засварлахад зарцуулсан эсэх нь тодорхойгүй, уг тээврийн хэрэгслийг 2022 оны 04 сарын 06-ны өдөр оношлогоонд оруулан **************,000 төгрөг төлсөн гэх боловч тухайн тээврийн хэрэгслийг оношлогоонд оруулсан төлбөр гэж үзэх боломжгүй.
/ХХ-ийн *******0-*******2, 72, 84-94 дүгээр тал/
Зээлдэгч Б., Г. нарыг улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг өөрсдийн эзэмшилд байлгах хугацаанд тухайн тээврийн хэрэгсэлд торгууль 410,000 төгрөг, татвар 210,000 төгрөг тус тус төлөхөөр байсан ба энэ нь Тээврийн цагдаагийн албанаас ирүүлсэн улсын дугаартай, тоёота приус 30 маркийн авто машины 2019 оны 07 сарын 09-ний өдрөөс 2022 оны 04 сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны торгуулийн талаарх лавлагаагаар тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй бөгөөд зээлдэгч тал уг төлбөрийг төлөхөөр хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан тул зээлдэгч талын зөвшөөрсөний дагуу шийдвэрлэх үндэслэлтэй.
/ХХ-ийн 48-49, 144-169 дүгээр тал
Иймд Иргэний хуулийн 4*******1 дүгээр зүйлийн 4*******1.1, 4*******2 дугаар зүйлийн 4*******2.1, 227 дугаар зүйлийн 227.3, 23******* дугаар зүйлийн 23*******.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б., Г. нараас нийт 620,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6,429,*******71 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Б.ийн 7,109,029 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.1, 11*******.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 4*******1 дүгээр зүйлийн 4*******1.1, 4*******2 дугаар зүйлийн 4*******2.1, 227 дугаар зүйлийн 227.3, 23******* дугаар зүйлийн 23*******.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б., Г. нараас нийт 620,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6,429,*******71 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Б.ийн 7,109,029 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127,744 төгрөгийг болон хариуцагч Б.ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 176,6*******6 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б., Г. нараас 19,2*******0 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН