| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/09955/И |
| Дугаар | 191/ШШ2025/04087 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/04087
2025 05 09 191/ШШ2025/04087
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж ******* ******* хотхон ******* байр хаягт байрлах, ******* ХХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, хороо, хэсэг, гудамж, тоот хаягт байрлах, цэцэрлэг боловсролын сургалтын байгууллагад /РД: / холбогдох
34,997,071 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Го орд ХХК нь цэцэрлэг-тэй 2019 оноос түрээсийн байгуулан өөрийн өмчлөлийн ******* дүүрэг, ******* хороо, байрны 2 дугаар давхарт байрлах 224,15 м.кв талбайг түрээслэсэн.
Уг байр 9 давхар, 2 орцтой барилга ба 1 давхар нь үйлчилгээний зориулалтай, 2 давхрыг хариуцагч цэцэрлэг нь түрээслэдэг байсан.
Түрээслэгч цэцэрлэг нь гэрээ байгуулагдсан цагаас төлбөрийг хугацаа хэтрүүлж төлж байсан бөгөөд түрээслэгчийн хүсэлтээр тухай бүр нь гэрээний үлдэгдлийг тооцон төлөх төлбөр дээр нь нэмж төлөхөөр хуваарь гарган тохиролцож байсан.
Хамгийн сүүлд 2024 оны 08 сарын 31-ний өдрийн байдлаар түрээсийн өр, төлбөрийн үлдэгдэл 22,850,000 төгрөг, цахилгааны төлбөр 481,381 төгрөг, нийт 23,331,681 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.
Үүнээс 2024 оны 06, 07, 08 сарын түрээс хөнгөлөлт үзүүлж 6,6000,000 төгрөгийг хөнгөлж, 2019 онд түрээслэгч талын хийсэн тусгаарлах хана, гадаа хаалгыг нийт 731,381 төгрөгөөр үнэлж, төлөх үнийн дүнгээс хасаад 16,000,000 төгрөгийг 2024 оны 09 сарын 28-ны өдрөөс 2025 оны 04 сарын 28-ны өдрийн хооронд төлүүлэхээр харилцан тохиролцсон.
Гэтэл цэцэрлэг 16,000,000 төгрөгөөс нэг ч удаа төлөлт хийгээгүй. Төлбөрийг тохиролцсон хугацаанд төлөхгүй бол түрээсийг 23,331,381 төгрөгөөр тооцон, уг үнийн дүнгээс алданги нэхэмжлэхээр харилцан тохиролцсон.
лдангийг 2024 оны 09 сарын 28-ны өдрөөс 23,331,381 төгрөгийн 0,5 хувиар бодоход 1 хоногийн алданги 116,656 төгрөг, нийт 177 хоногоор тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тал хувиас хэтэрсэн.
Иймд хариуцагч цэцэрлэг-ээс түрээсийн төлбөр болон алданги нийт 34,997,071 төгрөг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан.
Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 23,331,381 төгрөгөөс тусгаарлах хана, хаалганы үнэ 731,381 төгрөгийг хасч 22,600,000 төгрөг, алданги 11,300,000 төгрөг, нийт 33,900,000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч цэцэрлэг боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх захирал Б. шүүхэд гаргасан тайлбартаа:
Тус цэцэрлэг нь Нийслэлийн засаг даргын 2018 оны 06 сарын 12-ны өдрийн /537 тоот захирамжаар байгуулагдан ******* дүүргийн 32-р хороо, Б.******* гудамж, 108б тоот хаягт байрлах, Го орд ХХК-ийн өмчлөлийн 224 м.кв талбай бүхий байрыг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэхээр 2019 оны 01 сарын 10-ны өдөр Го орд ХХК-ийн захирал -тай /сарын 2,200,000 төгрөгийн/ түрээсийн гэрээ байгуулж, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулсаар ирсэн билээ.
Ковид цар тахлын улмаас цэцэрлэгийн үйл ажиллагаа 2 жил гаруй түр зогссон тул түрээсийн төлбөрийн хуримтлал үүсч, нийт 60,000,000 төгрөгийг 24 сарын хугацаанд хувааж төлөх гэрээ байгуулсан.
2022-2023 оны хичээлийн жилд түрээсийн төлбөрийн үлдэгдлийг төлж явсаар нилээд бууруулж, улмаар сар бүр 6,600,000 төгрөг төлж явсан бөгөөд 2023-2024 оны хичээлийн жил эхлэхэд манай цэцэрлэгт 60 хүүхдийг улсаас хуваарилсан байсан боловч ус, цахилгааны хязгаарлалтыг удаа дараа олон удаа хийж, төлбөр төлөхийг шаардаж, төлөх тохиолдолд сар дуустал бүтэн сар буюу 30 хоног ус, цахилгаангүй байсаар /өөрсдөө газан плитка ашиглан хоол цайгаа хийж, лаа асаан гэрэлтүүлж, ардын хувьсгалын өмнөх үе мэт/ үйл ажиллагаагаа хэвийн явуулахыг зорьж мэрийж байсан боловч бидний үйл ажиллагаа доголдож, цэцэрлэгийн нэр хүнд эцэг эхчүүдийн дунд унасан төдийгүй 2024-2025 оны хичээлийн жил эхлэхэд буюу 2024 оны 09 сарын 02-нд мөн л цахилгааны хязгаарлалт хийсэн, цахилгаангүй байсны улмаас 60 хүүхэд хуваарилагддаг байснаа больж, 22 хүүхэд хуваарилагдсаны 11 хүүхдийг өөр цэцэрлэгт шилжүүлэх хүсэлтийг тухайн хүүхдийн эцэг эхийн зүгээс гаргаж, шилжүүлсэн болно.
Иймээс бидний цэцэрлэгийн тогтвортой үйл ажиллагаа доголдож, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй, суралцагчгүй болсон тул үйл ажиллагаа тухайн байранд явуулахаа зогсоосон болно.
Бид энэ ус, цахилгааны хязгаарлалт хийх бүрд маш олон удаа Го орд ХХК-ийн захиргаатай биечлэн уулзаж, учир байдлаа тайлбарлахыг хүссэн боловч уг компанийн захирал монгол хэл мэдэхгүй, орчуулагч авч уулз гэсний дагуу хятад хэлний орчуулагч н.Батхуягийг хувиараа хөлслөн 2-3 удаа уулзуулсан, зарим тохиолдолд захирал байхгүй, хятад явсан ирээгүй, заавал түрээсийн өрийг төлүүлж байж, ус цахилгааныг нээнэ гэх мэтээр маш их чирэгдүүлж, өөрсдийн байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй байхад биднээс байр чөлөөлж өгөхийг шаардаж, цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагаа явуулах эрхийг минь ноцтой зөрчиж байсан төдийгүй тухай бүр хэнд хандах учраа олохгүй, ******* дүүргийн цагдаагийн байгууллагад /биечлэн уулзсан/, мөн БНХУ-ын элчин сайдын яамны бие төлөөлөгчид /утсаар хандсан/, Засгийн газрын гомдол санал хүлээн авах утсанд тус тус хандсан боловч аль аль нь хариу тайлбар өгөөд нааштайгаар шийдэгдээгүй орхигдсон.
Хэдийгээр бид түрээсийн байранд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа боловч анх өр үүссэн шалтгаан нь биднээс биш ковид цар тахлын улмаас 2 жил орчим үйл ажиллагаа явуулаагүй байхад үүссэн өр боловч түрээсийн төлбөрөөс ямар ч хөнгөлөлт үзүүлээгүйн улмаас үүссэн 60 гаруй сая төгрөг юм.
Иймээс бид түрээслэгчид хандан бидний хооронд байгуулсан түрээсийн гэрээг 2024 оны 05 сарын 31-ээр тасалбар болгож өгнө үү. Учир нь бид 2024 оны 05 сарын 31-ээс хойш танай байранд огт үйл ажиллагаа явуулаагүй төдийгүй өнгөрсөн хичээлийн жилд удаа дараа ус цахилгаанаа нээж, олон нялх хүүхдийн эрх ашгийг бодолцож, харилцан хүндэтгэлтэй хандахыг хүссэн албан хүсэлт өгсөөр байсан атал маш олон удаа цахилгааны хязгаарлалт хийсээр байснаас бидний үйл ажиллагаа өнөөдөр зогсоход хүрлээ.
Иймээс бид 2024 оны 04 сарын 25-ны байдлаархи үлдэгдэл 16,250,000 төгрөг дээр 2024 оны 05 сард үйл ажиллагаа явуулсан 1 сарын төлбөр 2,200,000 төгрөг, нийт 18,450,000 төгрөгийг төлнө. Энэ төлбөрийг ******* дүүргийн 13-р хороонд явуулж буй цэцэрлэгийн санхүүжилтээс сар бүр 2,000,000 төгрөг төлж барагдуулах санал хүргүүлж байна.
Мөн бидний цэцэрлэгийн үйл ажиллагааг явуулахаар танай байранд хийгдсэн бүрэн хэмжээний засварын ажлыг эс тооцвол ядаж дотоод хана, тасалгаа хуваарилалт, гадна хаалга зэргийг өөрсдийн хөрөнгөөр хийсэн тул тэдгээрийг салгаж авах талаар санал асууж байна.
Хэрвээ цаашид энэ чиглэлээр өөр хүнд түрээслэхээр бол бид төлөх ёстой үнийн дүнгээс хасуулж тооцуулах саналтай байна хэмээн бид Го орд ХХК-ийн захиргаанд албан бичиг хүргүүлсэн юм.
Энэ албан бичгийн хариуг Го орд ХХК 2024 оны 09 сарын 24-ний өдөр бичгээр ирүүлэхдээ төлбөр төлөх графикийн хамт ирүүлсэн болно. Энэ графикт дурдсанаар 16,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр дурджээ.
Энэ хавсралт бичигтээ бидний хийсэн гадна хаалгыг мөн дотор вакум, хамар ханын хамт 731,381 төгрөгөөр тооцож, түрээсээс хассан нь зах зээлийн өнөөгийн ханштай огт дүйцэхгүй бөгөөд биднийг энэ хаалгыг хийлгэж байх үед 2,570,000 төгрөг, ажлын хөлс нь 600,000 төгрөг, дотор вакум хамар хана 1,800,000 төгрөг, ажлын хөлс 300,000 төгрөгөөр буюу нийт 5,270,000 төгрөгийн зүйлийг 731,381 төгрөгөөр тооцсон байгаа нь буруу, шударга бус байна.
Мөн тус Го орд ХХК-ийн 2024 оны 11 сарын 27-ны өдөр ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ 34,997,071 төгрөг нэхэмжилсэн нь огт үндэслэлгүй, түрээсийн гэрээг удаа дараа зөрчиж, түмний олон хүүхдийн буюу хамран сургах тойргийн 60 хүүхдийн эрх ашгийг зөрчиж, цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагаа явуулах эрхийг минь удаа дараа зөрчиж, ус цахилгааны хязгаарлалт олон удаа хийж, эцэг эхчүүдийн өмнө хүлээсэн үүргийг минь санаатайгаар зөрчүүлж байсанд бидний зүгээс тус компанийн захиргаанд маш гомдолтой байна.
Иймээс бид Го орд ХХК-ийн нэхэмжлэлийн хариуд сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой, ийнхүү бүртгүүлээгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлбэрийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.
Төлбөр барагдуулах график ч хүчин төгөлдөр бус тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хариуцагч талд үүрэг үүсээгүй. Уг үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгч Го ордХХК-ийнх мөн эсэх нь тодорхойгүй.
Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулсан боловч үйл ажиллагаа огт явуулаагүй, ковид гарснаар түр хугацаанд ажиллаад цэцэрлэгээ хаасан. Ковидын дараа ажиллуулах боломжгүй болсон тул төлбөр тооцооны баримт үйлдсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Го Орд ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, компанийн дүрмийн хуулбар, итгэмжлэлүүд,
Го Орд ХХК, ХХК нарын 2024 оны 09 сарын 24-ний өдөр үйлдсэн төлбөрийн үлдэгдэл, төлөх нөхцөл, график, цэцэрлэгийн үлдэгдэл төлбөрийн график, төлбөрийн нэхэмжлэх,
Го Орд ХХК, ХХК нарын 2023 оны 12 сарын 01-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээний хуулбар, түрээсийн гэрээний хавсралт зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч цэцэрлэг боловсролын сургалтын байгууллага нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, сургалт эхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, дүрмийн хуулбар, хариу тайлбар,
Го Орд ХХК, ХХК нарын 2024 оны 09 сарын 24-ний өдөр үйлдсэн төлбөрийн үлдэгдэл, төлөх нөхцөл, график, цэцэрлэгийн үлдэгдэл төлбөрийн график, түрээслэгч эхлэх ХХК-ийн хийсэн хаалганы гэрэл зургууд зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 сарын 17-ны өдрийн 12014 дугаар бүхий захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.гийн хүсэлтээр нэхэмжлэгч Го орд ХХК-иас Го орд ХХК, ХХК-ийн хооронд 2019 онд байгуулсан түрээсийн гэрээ, ******* дүүргийн ******* хороо, Б.******* гудамж ******* хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч Го Орд ХХК уг баримтуудыг ирүүлжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч цэцэрлэг боловсролын сургалтын байгууллагад холбогдуулан түрээсийн төлбөр болон алданги нийт 34,997,071 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад нэхэмжлэгч Го орд ХХК нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл 23,331,381 төгрөгөөс тусгаарлах хана, хаалганы үнэ 731,381 төгрөгийг хасч 22,600,000 төгрөг, алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тал хувь 11,300,000 төгрөг, нийт 33,900,000 төгрөг нэхэмжилж тайлбараа гаргалаа.
Нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч Го орд ХХК нь хариуцагч буюу түрээслэгч цэцэрлэг боловсролын сургалтын байгууллагатай 2019 оны 01 сарын 10-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан цэцэрлэгт ******* дүүрэг, ******* хороо, Цайз 13292, Б.******* гудамж, байрны 2 давхар хаягт байршилтай, 224 м.кв талбайг сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааны зориулалтаар 2 жилийн хугацаатай, сарын 2,200,000 төгрөгөөр түрээслэхээр,
Түрээслэгч 224 м.кв талбайд засвар тохижилт хийн орж байгаа тул түрээсийн төлбөрийг 2019 оны 02 сарын 10-ны өдрөөс тооцохоор харилцан тохиролцон гэрээ байгуулжээ.
Мөн дээрх гэрээний талууд 2023 оны 12 сарын 01-ний өдөр дахин түрээсийн гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулсан ба түрээсийн төлбөрт үнийн өөрчлөлт оруулаагүй байна.
Уг гэрээнд талууд хэн аль нь өөрсдийн хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 19-23, 62-65 дугаар тал/
Хариуцагч цэцэрлэг боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх захирал Б. нь нэхэмжлэгч Го орд ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан Го орд ХХК-ийн өмчлөлийн ******* дүүрэг, ******* хороо, Цайз 13292, Б.******* гудамж, байрны 2 давхар хаягт байршилтай, 224 м.кв талбайг сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааны зориулалтаар 2019 оны 01 сарын 10-ны өдрөөс эхлэн түрээслэсэн талаараа маргаагүй бөгөөд тэрээр энэ талаар шүүхэд гаргасан тайлбартаа тусгажээ.
******* дүүрэг, ******* хороо, Цайз /13292/, Б.******* гудамж, байр, 2 дугаар давхар хаягт байршилтай, 224.15 м.кв талбайтай, үйлчилгээ зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204101101 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгч Го орд ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдлоо.
Мөн тухайн байр нь 9 давхар, 2 орц бүхий, үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд уг барилгын 1-р давхарт худалдаа үйлчилгээний чиглэлээр, 2-р давхарт цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байсан талаар нэхэмжлэгч тал тайлбарласан бөгөөд үүнийг хариуцагч тал эсэргүүцээгүй.
/ХХ-ийн 51-52, 61, 69-71 дүгээр тал/
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ,
318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан 9 давхар барилгын тодорхой хэсэг болох 2 давхрын 224,15 м.кв талбайг түрээслэх гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх шаардлага үүсэхгүй бөгөөд уг гэрээг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Түрээслэгч цэцэрлэг нь түрээслүүлэгч Го орд ХХК-д түрээсийн төлбөрийн үлдэгдэл 60,000,000 төгрөгийг төлөхтэй холбоотой, мөн ус, цахилгааны хязгаарлалт хийхгүй байх талаар 2022 оны 04 сарын 04-ний өдөр 04/01 тоот хүсэлт хүргүүлсэн ба хүсэлтэд Го орд ХХК нь мөн 2022 оны 04 сарын 08-ны өдөр 2022/04/02 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн бөгөөд гэрээгээ хэрэгжүүлж ажиллах талаар мэдэгдсэн байна.
/ХХ-ийн 67-68 дугаар тал/
Түрээслэгч цэцэрлэг, түрээслүүлэгч Го орд ХХК нарын 2024 оны 09 сарын 24-ний өдөр үйлдсэн төлбөрийн үлдэгдэл, төлөх нөхцөл, графикт:
-2024 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэлх түрээсийн өр, төлбөрийн үлдэгдэл 22,850,000 төгрө, цахилгааны төлбөр 481,381 төгрөг, нийт 23,331,381 төгрөг.
-2024 оны 09 сарын 10-ны өдрийн өдрийн албан бичгийг хүсэлтийг хүлээн авч сар бүр 2,000,000 төгрөг төлөх график гаргаж тухайн төлбөрийг хуваарийн дагуу цаг тухайд нь төлсөн нөхцөлд 6, 7, 8 сарын түрээс хөнгөлөх нөхцөлтэй тохиролцов.
-Төлбөрийг графикт заасан хуваарийн дагуу хийгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги ногдуулах ба 2-оос дээш удаа төлөх хугацаа хоцроосон нөхцөлд хөнгөлөлт хүчингүйд тооцогдож, анх нэхэмжилсэн дүнгээр нэхэмжилнэ.
Цэцэрлэг түрээсийн үлдэгдэл төлбөрийн графикт:
1. 6, 7, 8 сарын түрээс хөнгөлөлт үзүүлж нийт үлдэгдэл 16,731,381 төгрөгөөс гадна хаалга, тусгаарлалт ханыг 731,831 төгрөгөөр үнэлж төлбөрөөс хасуулав.
2. Нийт үлдэгдэл 16,000,000 төгрөг.
2024.09.28-ны өдөр 2,000,000 төгрөг,
2024.10.28-ны өдөр 2,000,000 төгрөг,
2024.11.28-ны өдөр 2,000,000 төгрөг,
2024.12.28-ны өдөр 2,000,000 төгрөг,
2025.01.28-ны өдөр 2,000,000 төгрөг,
2025.02.28-ны өдөр 2,000,000 төгрөг,
2025.03.28-ны өдөр 2,000,000 төгрөг,
2025.04.28-ны өдөр 2,000,000 төгрөг. Нийт 16,000,000 төгрөг төлнө гэжээ.
/ХХ-ийн 16-17, 41-42 дугаар тал/
Хариуцагч цэцэрлэг нь 2024 оны 09 сарын 24-ний өдрийн дээрх баримтыг нэхэмжлэгч Го орд ХХК-ийг хуваарийн хамт ирүүлсэн гэх боловч уг баримтад тусгаснаар түрээслэгч тал төлбөрийн үлдэгдлийг сард 2,000,000 төгрөгөөр төлөхөөр хүсэлт гаргасныг түрээслүүлэгч тал хүлээн авч хөнгөлөлт үзүүлсэн талаар тусгасан, мөн түрээслэгч тал тухайн хуваарийг хүлээн зөвшөөрч баталгаажуулан тамгаа даран гарын үсгээ зурснаас үзэхэд тухайн төлбөртэй холбоотой 2024 оны 09 сарын 24-ний өдөр үйлдсэн баримтыг дан ганц түрээслүүлэгч Го орд ХХК-ийн хүсэл зоригыг тусгасан гэж үзэхгүй.
Мөн хариуцагч цэцэрлэг нь өөрийн хийсэн засвар тохижилт болох гадна хаалга, дотор вакум, хамар ханын хамт 731,381 төгрөгт тооцон, төлбөрөөс хассаныг зөвшөөрөхгүй, тухайн хаалгыг хийлгэх үед 2,570,000 төгрөг, ажлын хөлс 600,000 төгрөг, дотор вакум хамар хана 1,800,000 төгрөг, ажлын хөлс 300,000 төгрөг, 5,270,000 төгрөг байсан гэж маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн хувийг гардан авсан 2025 оны 01 сарын 20-ны өдрөөс хойш 2025 оны 05 сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд дээрх маргаж байгаа зүйлийн талаарх баримтаа ирүүлээгүй, уг засвар тохижилт 5,270,00 төгрөг болох нь баримтаар нотлогдсонгүй.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ,
мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ,
232.4-т нз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. нзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заажээ.
Түрээслэгч буюу хариуцагч цэцэрлэг нь 2024 оны 09 сарын 24-ний өдрийн талуудын тохиролцон тогтоосон хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тул мөн тохиролцсоны дагуу хөнгөлөлт эдлэхгүй.
Түрээслүүлэгч тал түрээсийн төлбөрийн үлдэгдэл 23,331,381 төгрөгөөс засвар тохижилтын буюу тусгаарлах хана, хаалганы үнэ 731,381 төгрөгийг хасч, үлдэгдэл түрээсийн төлбөр 22,600,000 төгрөг, алданги 11,300,000 төгрөг, нийт 33,900,000 төгрөгийг нэхэмжилсний түрээслэгч тал төлөх үүрэгтэй.
Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч цэцэрлэг боловсролын сургалтын байгууллагаас 33,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Го Орд ХХК-д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч цэцэрлэг боловсролын сургалтын байгууллагаас 33,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Го Орд ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Го Орд ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,6 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч цэцэрлэг ХХК-иас 327,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Го орд ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДРГЛГЧ ШҮҮГЧ Н.СРНГҮН