2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/04301

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 14 191/ШШ2025/04301

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, *******ийн *******ын /РД: *******/ нэхэмжлэлтэй

иуцагч: ******* дүүрэг, ******* хороо, , гудамж, тоот хаягт оршин суух, ын д /РД: / холбогдох

******* дүүрэг, ******* хороо, -4 тоот хаягт байршилтай, 185.4 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөө эзэмших, ашиглахад саад учруулж буй үйлдлийг таслан зогсоолгох, тухайн үл хөдлөх хөрөнгө рүү нэвтрэх орц, гарцыг нээж, чөлөөтэй байлгахыг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.******* нь Нийслэлийн ******* дүүргийн ******* хороо, гудамж, -4 тоот хаягт байршилтай, 185.4 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204054924 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм.

Гэтэл тухайн газарт оршин суух, иргэн Г. нь Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэх илт тодорхой хуулийн заалтыг зөрчин О.*******ыг энэхүү үл хөдлөх эд хөрөнгө нь байршиж буй газарт чөлөөтэй нэвтрэн орж өөрийн өмчлөлийн хөрөнгөө эзэмших, ашиглахад зориудаар саад учруулж байна.

Улмаар дээрх хууль зөрчсөн үйлдлээ хэрэгжүүлэх зорилгоор тус хотхоны манаачид хууль бус үүрэг даалгавар өгч Б.*******ыг өөрийн өмчлөлийн хувийн сууцандаа нэвтрэх гэхэд нэвтрүүлэхгүй, хөрөнгөө ашиглах, захиран зарцуулах, үр шимийг нь хүртэх эрхэд нь ноцтой халдаж байна.

Иймд иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын өмчийн халдашгүй байдал, иргэний эрх, үүргээ ямар нэг хязгаарлалтгүй хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчмыг үндэслэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасны дагуу уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг эрх зөрчигчөөс шаардах эрхийн хүрээнд энэ нэхэмжлэлийг гаргасан.

Иймд ******* дүүрэг, ******* хороо, -4 тоот хаягт байршилтай, 185.4 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөө эзэмших, ашиглахад саад учруулж буй үйлдлийг таслан зогсоолгох, тухайн үл хөдлөх хөрөнгө рүү нэвтрэх орц, гарцыг нээж, чөлөөтэй байлгахыг хариуцагч Г.д даалгаж өгнө үү гэв.

 

иуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Энэ нэхэмжлэлийг хүлээн авахгүй. Энэ хүн надтай хэзээ ч уулзаж байгаагүй. ******* дүүргийн бүртгэлийн газар хандсан нь оновчтой байх ёстой. Г. надад ямар ч хамаагүй гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч О.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл,

******* дүүрэг, ******* хороо, -4 тоот хаягт байршилтай, 185.4 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаанууд зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

иуцагч Г.д 2025 оны 01 сарын 22-ны өдөр О.*******ын нэхэмжлэлийн хувийг гардуулах гэтэл тэрээр өөрт хамааралгүй гэх тайлбар гаргасан нь нэхэмжлэлийн хувийг гардан аваагүй гэж үзэх үндэслэл болохгүй болно.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Г.д холбогдуулан ******* дүүрэг, ******* хороо, -4 тоот хаягт байршилтай, 185.4 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөө эзэмших, ашиглахад саад учруулж буй үйлдлийг таслан зогсоолгох, тухайн үл хөдлөх хөрөнгө рүү нэвтрэх орц, гарцыг нээж, чөлөөтэй байлгахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

******* дүүрэг, ******* хороо, -4 тоот хаягт байршилтай, 185.4 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Y-2204054924 дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь 2013 оны 09 сарын 30-ны өдөр иргэн ын ы өмчлөлд,

Г. нь өөрийн өмчлөлийн дээр дурдсан үл хөдлөх хөрөнгөө 2013 оны 12 сарын 26-ны өдөр иргэн ы Эрхэс-Одод худалдсан,

Б.Эрхэс-Од өөрийн өмчлөлд 2013 оны 12 сарын 26-ны өдөр бүртгэгдсэн дээрх хөрөнгөө 2016 оны 07 сарын 02-ны өдөр Ч.Амартүвшинд худалдсан,

Ч.Амартүвшин уг хөрөнгөө 2017 оны 05 сарын 11-ний өдөр Г.Чулуунбаатарт бэлэглэсэн бөгөөд Г.Чулуунбаатар уг хувийн сууцыг 2017 оны 05 сарын 19-ний өдөр О.*******д бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 2024 оны 11 сарын 19-ний өдрийн лавлагаагаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 6-8 дугаар тал/

 

О.******* нь ******* дүүрэг, ******* хороо, -4 тоот хаягт байршилтай, 185.4 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Y-2204054924 дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2017 оны 05 сарын 19-ний өдөр бүртгэгдсэн нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар нотлогдлоо.

/ХХ-ийн 5 дугаар тал/

Нэхэмжлэгч О.******* нь өөрийн өмчлөлийн хөрөнгөө үл хөдлөх хөрөнгөө эзэмших, ашиглахад саад учруулж буй үйлдлийг таслан зогсоолгох буюу тухайн үл хөдлөх хөрөнгө рүү нэвтрэх орц, гарцыг нээж, чөлөөтэй байлгахыг хариуцагч Г.д даалгуулахаар шаардсан ба Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй юм.

иуцагч Г. нь уг асуудал надад хамааралгүй гэх боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т Эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх,

мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй,

 

106.3Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж тус тус заасан тул О.******* нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй.

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.*******ын өөрийн өмчлөлийн ******* дүүрэг, 2 дугаар хороо, Усан гудамж, -4 тоот хаягт байршилтай, 185,4 м.кв талбайтай, хувийн сууцын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054924 дугаарт бүртгэлтэй эд хөрөнгөө эзэмших, ашиглахад саад учруулж буй үйлдлийг таслан зогсоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгө рүү нэвтрэх орц, гарцыг нээж, нээлттэй чөлөөтэй байлгахыг хариуцагч Г. д даалгах үндэслэлтэй.

 

Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч 2024 оны 12 сарын 31-ний өдрийн 629 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба 2025 оны 05 сарын 05-ны өдрийн 13 цаг 30 минутанд шүүх хуралдаан болохыг хариуцагч Г.д ******* дүүрэг, ******* хороо, , гудамж, тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн,

Мөн түүний дугаарын утас руу шүүгчийн туслах өөрийн дугаарын утаснаас 2025 оны 04 сарын 15-ны өдрийн 5:18 цагт мессэж илгээн мэдэгджээ.

 

2025 оны 05 сарын 05-ны өдрийн 13 цаг 30 минутанд товлосон хуралдаанд хариуцагч Г. ирээгүй ба түүний мэтгэлцэх эрхийг ханган шүүх хуралдааныг 2025 оны 05 сарын 14-ний өдрийн 15 цаг хүртэл хугацаагаар хойшлуулан хариуцагч Г.ы дугаарын утас руу шүүгчийн туслах 2025 оны 05 сарын 11-ний өдөр захидал илгээн мэдэгдэхэд тэрээр хуралдаан болох өдөр шүүхэд хүрэлцэн ирсэн хэдий ч шүүх хуралдаанд оролцоогүй байна.

/ХХ-ийн 1-2, 9, 12-18, 22-36 дугаар тал/

 

иуцагч Г. нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ирэх боломжгүй тохиолдолд энэ талаараа шүүхэд мэдэгдээгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т иуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч Г.ы эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.*******ын өөрийн өмчлөлийн ******* дүүрэг, 2 дугаар хороо, Усан гудамж, -4 тоот хаягт байршилтай, 185,4 м.кв талбайтай, хувийн сууцын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054924 дугаарт бүртгэлтэй эд хөрөнгөө эзэмших, ашиглахад саад учруулж буй үйлдлийг таслан зогсоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгө рүү нэвтрэх орц, гарцыг нээж, нээлттэй чөлөөтэй байлгахыг хариуцагч Г. д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН