2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/04470

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 19 191/ШШ2025/04470

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар *******гийн *******, *******ын ******* нарын гэрлэлтийг цуцласугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 05 сарын 06-ны өдөр төрсөн охин *******гийн *******, 2014 оны 10 сарын 12-ны өдөр төрсөн хүү *******гийн ******* нарыг эх Б.*******гийн асрамжинд үлдээсүгэй.

3. Хариуцагч О.******* нь 2011 оны 05 сарын 06-ны өдөр төрсөн охин *******гийн *******, 2014 оны 10 сарын 12-ны өдөр төрсөн хүү *******гийн ******* нарт сар бүр нийт 2,000,000 төгрөгийн тэтгэлгийг төлөхөөр нэхэмжлэгч Б.*******тай тохиролцсон бөгөөд хариуцагч О.*******гийн төлж буй тэтгэлэгийн хэмжээ Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хэмжээнээс бага хэмжээгээр тооцогдох тохиолдолд 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч О.*******гээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан 2011 оны 05 сарын 06-ны өдөр төрсөн охин *******гийн *******, 2014 оны 10 сарын 12-ны өдөр төрсөн хүү *******гийн ******* нарыг тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

4. Хариуцагч О.******* нь охин О.*******, хүү О.******* нарын ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг холбогдох баримтад үндэслэн төлөхөөр нэхэмжлэгч Б.*******тай харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******гээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

6. Гэрлэгсэд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН