Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 150/ШШ2025/00145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

     Хүсэлт гаргагч: *аймаг * сум *-р баг * дугаар гудамж *тоот хаяг оршин суух, * овогт * (РД:*)-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

     Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, гэрч Ц*, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...* би *-нд төрсөн одоо * настай. Өндөр настны тэтгэвэр нийгмийн даатгалаараа тогтоолгох гэсэн боловч тухайн үеийн *-н боловсон хүчин хөдөлмөрийн дэвтэрт бүрэн бичилт хийгээгүй ажилд орсон тушаал нь байгаа мөртлөө, гарсан тушаалыг нь бичээгүй мөн архивт холбогдох баримт бичгүүдийг өгч хадгалуулаагүйгээс болж иргэн би улсад, тус *-д *-ны өдрөөс 1999 оны 03 сарыг дуустал 11 жил 07 сараа бүрэн тогтоолгож чадахгүй бүтэн нэг жил гаруй хохирч байна. Иймд намайг * аймгийн *-н хадлангийн *-р бригадад туслах ажилтан, грушик, трактор комбайнчнаар *-ны өдрөөс 1992 оны 03 сарын 01-ныг хүртэл тус сумын *-д тракторчин, комбайнчнаар тасралтгүй 5 жил 07 сар ажилласан хугацаа байхгүй байгаа тул дээрх жил сарыг сэргээн тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *: “...Хүсэлт гаргагч * нь 1987 оны 07 сарын 02-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ны өдөр хүртэл О*сангийн аж ахуйн 8 дугаар бригадад трактор комбайны жолоочоор тасралтгүй 5 жил 7 сар ажилласан боловч нийгмийн даатгал болон бусад холбогдох газарт нотлох баримт байхгүй тул шүүхээр нөхөн ажилласан жил тогтоолгохоор хүсэлтийг гаргаж байна. Шүүхэд хамт ажиллаж байсан * нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан...” гэв.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч * нь шүүхэд ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Хүсэлт гаргагч * нь 1987 оны 07 дугаар сарын 02-ноос 1992 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн хүртэл * сангийн аж ахуйн хадлангийн *дугаар бригадад трактор комбайнч, грушик, туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь:

 

Шүүх хуралдаанд:

 

Гэрч *: “...*тай хамт * аймгийн *-д Хадлангийн *дугаар бригадад 1987 оноос 1992 онуудад  хамт ажиллаж байсан. Би 1980 оноос хойш 1993 он хүртэл ажиллаж, Сангийн аж ахуй бутрах үед * ажиллаж байсан. Он сарыг нарийн сайн санахгүй байна. Хадлангийн бригадад трактор-комбайнч, өвөлдөө туслах ажил хийдэг байсан.  Хадлангийн бригад нь хэд хэдэн салаа болоод явдаг байсан...” гэх мэдүүлэг,

 

Гэрч *: “...Би *ыг танина. Бид *д Хадлангийн* дугаар бригадад 1987 оноос 1992 онуудад  цуг ажиллаж байсан. Он сарыг сайн санахгүй байна. Хадлангийн* дугаар бригадад трактор-комбайнч, өвөлдөө туслах ажилтан, грушик хийдэг байсан...” гэх мэдүүлэг,

 

Хүсэлт гаргагчийн 1981 оны 06 дугаар сарын 17-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тэдгээрийн бичилт /хх-ийн 6-8-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн * архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын18-ны өдөр 341 дугаартай архивын магадлагаа /хх-ийн 9-р хуудас/,

Гэрч *ын 1992 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нээсэн * дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, /хх-ийн 13-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хүсэлт гаргагч *ын 1987 оны 07 дугаар сарын 02-ны өдөр * хадлангийн * дугаар бригадад трактор- комбайнч, грүшик, туслах ажилтнаар ажилд орсон тушаал, гарсан тушаал байхгүй байгаа хэдий ч хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт, бусад гэрчийн мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт зэргийг үндэслэхэд хүсэлт гаргагч *ын ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

            Дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *ыг 1987 оны 07 дугаар сарын 02-ноос 1992 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн хүртэл * хадлангийн * дугаар бригадад трактор- комбайнч, грүшик, туслах ажилтнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч *ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар * 1987 оны 07 дугаар сарын 02-ноос 1992 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн хүртэл * хадлангийн * дугаар бригадад трактор- комбайнч, грүшик, туслах ажилтнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч *ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ДЭЛГЭРСАЙХАН