| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2023/04743/И |
| Дугаар | 191/ШШ2025/03986 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/03986
| 2025 05 07 | 191/ШШ2025/03986 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух, ******* овогт ******* *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух, ******* овогт ******* *******/РД: *******/-д холбогдох,
57,405,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, хариуцагч С.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ж., гэрч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2022 оны 06-р сард "Норд Бенз" маркийн өөрөө буулгагч авто машиныг зарах зарыг Фэйсбүүкт 60 000 000 төгрөгөөр зарахаар тавьсан. Гэтэл дугаараас С. ******* гэх хүн залгаж автомашиныг чинь очиж үзээд худалдаж авъя Улаанбаатараас гарлаа гэсэн. Улмаар машиныг маань ирж үзээд таалагдаж байна одоо бэлэн 20 000 000 төгрөгийг нь төлье хотруу ороод миний таньдаг банк бус санхүүгийн байгууллага байгаа гэсэн.
Ингээд бид автомашин худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан бөгөөд бидний тохиролцоо улсын дугаартай North Benz маркийн тээврийн хэрэгслийг 60 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах, төлбөрийн 20 000 000 төгрөгийг бэлнээр, үлдэгдлийг банк бус санхүүгийн байгууллагаас бөөнд нь авч өгөхөөр тохиролцож улмаар 2022 оны 06-р сарын 09-ны өдөр Улаанбаатар руу хариуцагч нь унаад явсан.
Нэхэмжлэгч нь өөрийн эхнэрийн хамт хариуцагчийг дагаж хотруу явсан бөгөөд хотруу орж ирээд утас нь холбогдохоо байсан. Гэтэл банк бус санхүүгийн байгууллага олдохгүй байна гэх мэтээр хугацаа алдсаар байгаад 2022 оны 08-р сар хүргэсэн.
Ингээд нэхэмжлэгч нь банкинд их хэмжээний зээл төлдөг учир болохгүй бол машинаа авая наймаагаа буцаая гэхэд хариу өгөхгүй байсан бөгөөд сүүлдээ хүлээн зөвшөөрч 2023 оны 09-р сарын 21-ны өдөр автомашинаа очиж авсан байдаг.
Гэтэл авто машин маань анх түүнд хүлээлгэж өгсөн шигээ байгаагүй бөгөөд Хойд тэнхлэг, Харандаан гол, аппаратур, дугуйнууд жигд элэгдэлтэй, хрофны хальс хагарсан, 2 аккумляторын шонгууд хайлсан байсан.
Ингээд нэхэмжлэгч иргэн З. гэх хүнд зарахаар болоход өмнөх 60 000 000 төгрөгийн үнээ барихгүй 40 000 000 төгрөгд авая гэсэн улмаар банкны зээл төлөгдөх хугацаа хэтэрсэн мөн тухайн машинаа 3 сарын хугацаанд ашиглаагүй мөнгө төгрөг муутай байсан тул аргагүй буюу машинаа зарсан.
Нэхэмжлэгч нь 2022 оны 09-р сарын 22-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ хийж эвдрэлтэй эд ангийн үнийг хасаж 40 000 000 төгрөгөөр худалдсан. Тус үнийн дүнд 23 000 000 төгрөгт прус 30 маркийн автомашин, үлдэгдэл 17 000 000 төгрөгийг бэлнээр дансаар авсан байдаг.
Нэхэмжлэгч нь хариуцагчид зарсан тээврийн хэрэгслийг сард 10 000 000 төгрөгийн түрээсэнд явуулж банкны зээл, бусад зардлуудаа гаргаж ирдэг байсан.
Улмаар хариуцагч нь урьдчилгаанд өгсөн 20 000 000 төгрөгөө гаргуулахаар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаан дээрээ өмгөөлөгч нь очоогүйгээс сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр буцаасан байдаг.
Хариуцагч бидний хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд хариуцагч С.******* нь анх тохиролцсон хугацаандаа үлдэгдэл 40 000 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс талууд гэрээнээс татгалзаж гэрээний үүрэг дуусгавар болсон.
Хариуцагч нь урьдчилгаанд өгсөн 20 000 000 төгрөгөө гаргуулахаар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Шүүх Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан урьдчилгаанд өгсөн 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэсэн.
Талуудын хооронд автомашин худалдах, худалдан авах хэлцэл амаар хийгдсэн хэдий ч хариуцагч үнийг төлөх боломжгүй болж улмаар гэрээнээс татгалзаж гэрээний үүрэг дуусгавар болсон. Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд, үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг хожим нь дуусгавар болсон бол хөрөнгөө шилжүүлсэн этгээд шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж, 493-р зүйлийн 493.1-д буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж, 493-р зүйлийн 493.6-д ... өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчид Норд Бенз маркийн өөрөө буулгагч авто машиныг худалдахаар 2022 оны 06-р сард шилжүүлсэн бөгөөд 2022 оны 09-р сарын 21-ны өдөр буцааж авсан. Хариуцагч С.******* нь тухайн автомашиныг 2022 оны 6, 7, 8 дугаар саруудад өөрийн эзэмшил, ашиглалтад байлгасан. Энэ хугацаанд хамгийн багадаа 1 сарын 10 000 000 төгрөгөөр түрээсэлж ашиг олж үр шимийг нь хүртэх бүрэн боломжтой тул хариуцагч С.******* нь 3 сарын түрээсийн төлбөр буюу 30 000 000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Мөн тухайн автомашины эд ангийн эвдрэлээс шалтгаалан 60 000 000 төгрөгийн үнийн дүнтэй автомашиныг 40 000 000 төгрөгөөр зарсан тул 20 000 000 төгрөгөөр хохирсон.
Иймд Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1, 493.1, 493.6-д тус тус зааснаар 50 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч талаас 2024 оны 06-р сарын 19-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага, туунии хууль зүйн үндэслэлээ тодруулж байсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын 30.000.000 төгрөг нь 3 сар түрээслүүлсэн байсан бол олох ёстой байсан орлого, 20.000.000 төгрөг нь хариуцагчийн буруугаас шалтгаалан эд хөрөнгийн зах зээлийн үнэ хямдарч эд хөрөнгийн алдагдал хүлээсэн гэж үндэслэлээ тайлбарладаг.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлохоор 2012 онд үйлдвэрлэсэн, 2013 онд Монголд орж ирсэн, beiben North Benz маркын, 37600 кг, Ө жин 12600кг жинтэй, 25000 кг даацтай, 3 суудалтай, ачааны зориулалттай, өөрөө буулгагч, 64593 км гүилттэи автомашиныг жолоочтой 2022 оны 6, 7, 8 сард түрээслэхэд нэг сарын түрээсийн зах зээлийн үнэлгээ хэдтэй байгаа эсэх талаар шинжээч томилуулсан.
Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10-р сарын 09-ний өдрийн дугаар захирамжийн дагуу Хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөрөлтэй " ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 2012 онд үйлдвэрлэсэн, 2013 онд Монголд орж ирсэн, beiben North Benz маркын автомашиныг 2022 оны 6,7,8 дугаар сард түрээслэхэд нэг сарын түрээсийн төлбөр 12,498,500 /арванхоёр сая дөрвөн уун ерэн найман мянга таван зуун төгрөг/ байна гэж дүгнэжээ.
Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа шинжээчийн дүгнэлтэд заасан хэмжээгээр ихэсгэж байгаа болно. Тодруулбал нэг сарын түрээсийн төлбөр 12,498,500 төгрөгийг 3 сараар үржүүлбэл 37,405,500 төгрөг болж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа 7,405,500 төгрөгөөр ихэсгэж байна.
Иймд Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1, 493.1, 493.6-д тус тус зааснаар 57,405,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэв.
Хариуцагч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. О.*******ын 50 сая төгрөг гаргуулах нэхэмжлэл үндэслэл муутай, миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд дурьдсанаар надад НОРД БЕНЗ автомашин надтай Худалдах, худалдан авах гэрээ 60 сая төгрөгөөр байгуулсан ба О.******* намайг "машины төлбөрөө төлж чадахгүй бол наймаагаа буцаая" гэсний дагуу хүлээн зөвшөөрч 2022.09.21-ний өдөр О.******* очиж машинаа авсан.
Анх машинаа 50 сая төгрөгөөр зарахаар болж аман тохиролцоо хийж би урьдчилгаа 20 саяыг О.*******ын дансанд шилжүүлсэн. Гэтэл машин анх түүнд өгсөн шиг байгаагүй эвдрэлтэй байсан мэтээр бичсэн байна.
О.******* нь надад хэлэлгүй, зөвшөөрөлгүй намайг байхгүйд гэрт байсан хүнд машин унаж үзье гэж хэлээд тэр чигтээ аваад явсан байдаг. Үнэхээр эвдрэл гэмтэлтэй байсан бол тухайн үед машин хүлээж авахдаа шалгаж үзээд надтай уулзаж энэ талаар хэлж тооцоо асуудлаа шийдэхгүй яагаад өдийг хүртэл чимээгүй байсан юм бэ?
Машинаа өөрөө унаж эвдрэл гэмтэл учруулаад эсхүл хуурамч баримт бүрдүүлж надаас энэ төлбөрөө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Би аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд машины урьдчилгаанд өгсөн 20 сая төгрөгийг О.*******аас нэхэмжилсэн бөгөөд О.******* болон түүний өмгөөлөгч нь тус шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргана, гэрч асуулгана гэсэн боловч гаргаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд ирээгүй юм.
Баримт гаргасан боловч нотлох баримтын шаардлага хангаагүй болно.
Шүүхийн шийдвэр гарч О.*******аас надад 20 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрөө өгдөггүй, хаягтаа байхгүй одоог хүрч намайг хохироож байна.
Одоо надаас үндэслэлгүйгээр төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.
Хариуцагч С.Ишдагвын өмгөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа. Олох байсан орлоо 37,405,500 төгрөгийг нэхэмжилсэн байна. Хавтаст хэрэгт 37,405,500 төгрөг олох байсан гэх нотлох баримт байхгүй байна. Хийсвэр ойлголтоор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Олох ёстой байсан орлого гэж үзэж байгаа бол өмнө нь түрээслээд орлого олж байсан талаар баримт байх ёстой. аймгийн шүүхэд С.Ишдагвын нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсээд, О.******* сөрөг нэхэмжлэл гаргасан. Тухайн автомашиныг түрээсэлдэг байсан гэж хэлсэн. Гэтэл энэ талаар ямар ч баримт байхгүй. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл аймгийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн утга агуулга шал өөр утгатай. Засаж янзлаад эвдрэл гэмтлийг нь тооцсон. аймгийн шүүхэд гаргасан тайлбартаа засаж янзлаад өөр хүнд зарсан гэсэн. Шал өөр агуулгаар нэхэмжлэл гаргаж байгаа. Алийг нь үнэн зөв гэж үзэх вэ, эргэлзээтэй ач холбогдолгүй баримтуудыг гаргаад байгаа. Үүнийг шүүгч анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хариуцагч тал гэрээнээс татгалзаагүй. Нэхэмжлэгч хүнд машинаа үзүүлье гэж хэлээд зөвшөөрөлгүйгээр машиныг аваад явсан. Хохирсон асуудлыг ярихын тулд О.******* 20,000,000 төгрөгийг яаж тооцож өгөх вэ. Хашаанаас нь машинаа аваад л явчихсан. Гэрээнээс татгалзаагүй. 3 сарын хугацаанд олох ёстой байсан орлого үүнд тооцсон гэвэл яагаад тооцоо нийлээгүй юм. Тэгвэл 6, 7 сард нь энэ асуудлаа ярих боломжтой байсан. С.Ишдагвыг банк бусаас зээл авна гэсэн талаар ярьж байна. 5,000,000 төгрөгийн дансны хуулганы асуудал байгаа. Нэг удаагийн гүйлгээ 5,000,000 төгрөг л байна. Тухайн машиныг дугаар нь байгаа боловч тухайн хүнтэй гэрээ байгуулсан эсэх, н. гэж хүн шүүх хуралд яагаад ирэхгүй байгаа юм. Мөн компанийн нэр яригдаад байна. Яагаад тухайн компанийн төлөөлөгчийг гэрчээр асуугаагүй юм. Нэхэмжлэгч тал холбогдох баримтаа гаргаж өгөөгүй, баримтын шаардлага хангахгүй байна. аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан боловч одоог хүртэл 20,000,000 төгрөгөө өгөөгүй, 1,500,000 төгрөг л өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гацаад л явж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, Л.ийн Тээврийн хэрэгслийн лавлагаа, Л., О.******* нарын эзэмшлийн Хаан банкны дугаартай депозит дансны 2022.05.12, 2022.05.13, 2022.09.22-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2022/08/В-26 дугаартай гэрээ, аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай шийдвэрийн хуулбар, аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 78 дугаартай тодорхойлолт, О.*******ын эзэмшлийн Хаан банкны дугаартай депозит дансны 2022.05.13-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 31 дугаартай албан бичгийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Зарлагын баримт /1 хх 62/, аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай захирамжийн хуулбар, улсын дугаартай автомашины гэрчилгээний хуулбар, аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан О.*******ын сөрөг нэхэмжлэлийн хуулбар, Зарлагын баримтууд/1 хх 74/, Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн МТ/30 дугаартай тогтоол, улсын дугаартай автомашины гэрчилгээний хуулбар,
Зохигчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Авто тээврийн үндэсний төвийн улсын дугаартай автомашины түүхчилсэн лавлагаа, З.ын гэрчийн мэдүүлэг, трейд үнэлгээ ХХК-ийн №42 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Л.ийн гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О.******* хариуцагч С.*******д холбогдуулан түрээсийн төлбөр 37,405,500/гучин долоон сая дөрвөн зуун таван мянга таван зуу/ төгрөг, хохирол 20,000,000/хорин сая/ төгрөг, учирсан хохиролд нийт 57,405,500/тавин долоон сая дөрвөн зуун таван мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч С.******* нь үндэслэлгүйгээр төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж маргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.******* хариуцагч С.*******ас нийт 57,405,500/тавин долоон сая дөрвөн зуун таван мянга таван зуу/ төгрөг гаргуулахаар шаардсанаас 20,000,000/хорин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна.
2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээний 1-ийн 1.1, 2-ын 2.1, 2.2, 2.3, 2.4-т зааснаар нэхэмжлэгч нь Beiben North Benz маркийн, улсын дугаартай, ачааны автомашин, түүнтэй холбоотой баримт бичгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь нэхэмжлэгчид автомашины үнэд 40,000,000/дөчин сая/ төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна.
Beiben North Benz маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр нэхэмжлэгч О.******* бүртгэлтэй байсан болох нь улсын дугаартай тээврийн хэрэгслийн Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... түүнтэй холбоотой баримт бичгийг ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх, хариуцагч нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байх боловч аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дугаар шийдвэрээр нэхэмжлэгч О.*******, хариуцагч С.******* нарын хооронд үүссэн харилцааны талаар дүгнэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дугаар шийдвэр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дугаар шийдвэрээр С.******* нь О.*******т улсын дугаартай, Норд бенз маркийн автомашиныг худалан авах урьдчилгаа төлбөрт 20,000,000/хорин сая/ төгрөг өгсөн үйл баримт тогтоогджээ.
аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх О.******* үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад зааснаар О.Хүрэлбаатраас улсын дугаартай тээврийн хэрэгслийн төлбөрт төлсөн 20,000,000/хорин сая/ төгрөг гаргуулан С.*******д олгохоор шийдвэрлэжээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж заасан.
аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дугаар шийдвэрээр О.******* үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар С.******* нь Beiben North Benz маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгслийг О.Хүрбэлбаатарт буцаан өгөх үүрэгтэй байна.
Хариуцагч нь Beiben North Benz маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 6, 7, 8 дугаар сард өөрийн эзэмшилд байлгасан талаар маргахгүй байна.
Нэхэмжлэгч нь Beiben North Benz маркийн, улсын дугаартай, тээврийн хэрэгслийн нэг сарын түрээсийн төлбөрийг 12,498,500/арван хоёр сая дөрвөн зуун ерэн найман мянга таван зуу/ төгрөгөөр тооцож, хариуцагчаас Beiben North Benz маркийн, улсын дугаартай, тээврийн хэрэгслийг 2022 оны 6, 7, 8 дугаар сард түрээслээд олох байсан орлогод 37,405,500/гучин долоон сая дөрвөн зуун таван мянга таван зуу/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Хариуцагч нь Beiben North Benz маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 6, 7, 8 дугаар сард өөрийн эзэмшилд байлгасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг бусдын эд хөрөнгө буюу Beiben North Benz маркийн, улсын дугаартай, тээврийн хэрэгслийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээд нь уг хөрөнгөөс олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх үүрэг хүлээнэ. гэж заасан.
Нэхэмжлэгч нь тухайн тээврийн хэрэгслийг түрээсэлж сард 5,000,000/таван сая/ төгрөгийн орлого олж байсан болох нь Л., О.******* нар Хаан банк ХК-д эзэмшиж байгаа Депозит дансны 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
Хариуцагч нь Beiben North Benz маркийн, улсын дугаартай, тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд байлгасан 2022 оны 6, 7, 8 дугаар саруудыг тээврийн хэрэгслийг үндэслэлгүй олж авсан хугацаа гэж үзэх ба Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь тухайн 66-48 улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээсэлж олох байсан орлогод нэхэмжлэгчид нийт 15,000,000/3х5,000,000=15,000,000/ /арван таван сая/ төгрөг төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 15,000,000/арван таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.*******т олгон, үлдсэн 22,405,500/37,405,500-15,000,000=22,405,500/ /хорин хоёр сая дөрвөн зуун таван мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Мөнх-оргил трейд үнэлгээ ХХК-ийн № 42 Шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлангаар тээврийн хэрэгслийн нэг сарын түрээсийн төлбөрийн илэрхийлэгдэх дүн 12,498,500/арван хоёр сая дөрвөн зуун ерэн найман мянга таван зуу/ төгрөг гэсэн байх боловч нэхэмжлэгч нь тухайн тээврийн хэрэгслийг түрээсэлж нэг сарын 5,000,000/таван сая/ төгрөгийн орлого олж байсан болох нь Л., О.******* нар нь Хаан банк ХК-д эзэмшиж байгаа Депозит дансны 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
Шүүх Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.*******ас нийт 15,000,000/арван таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.*******т олгон, үлдсэн 22,405,500/хорин хоёр сая дөрвөн зуун таван мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч О.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 541,450 төгрөгөөс 541,388 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******ас улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөг, шинжээчийн ажлын хөлсөд 55,000 төгрөг, улсын орлогоос илүү төлсөн 62 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.*******т олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч О.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 541,450 төгрөгөөс 541,388 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******ас улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөг, шинжээчийн ажлын хөлсөд 55,000 төгрөг, улсын орлогоос илүү төлсөн 62 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.*******т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ