| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 197/2025/07286/И |
| Дугаар | 197/ШШ2025/07111 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 197/ШШ2025/07111
| 2025 05 29 | 197/ШШ2025/07111 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, тус шүүхийн хуралдааны “3” дугаартай танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХХ аймаг ХХ сум, ХХ баг, ХХ гудамж, Х тоотод оршин суух хаягтай, ХХ овогт ХХ-ийн ХХ /РД:ХХ00000000,
Нэхэмжлэгч: ХХ аймаг ХХ сум, ХХ баг, ХХ гудамж, Х тоотод оршин суух хаягтай, ХХ овогт ХХ-ийн ХХ /РД:ХХ00000000, нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХХ хот, ХХ дүүрэг, ХХ гудамж, Х тоотод оршин суух хаягтай, ХХ овогт ХХ-ийн ХХ /РД:ХХ00000000, /-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагч Ц.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б гэрч А.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Намуунзул нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч Б.Ч, Д.Б нар нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Б.Нтай ХХ дүүрэг, ХХ гудамж, Х тоотод тоотод байрлах 614 м2 газрын хашаа, байшингийн хамт 40,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөрт нэхэмжлэгч нарын зүгээс 13,000,000 төгрөг шилжүүлсэн байна.
Нэхэмжлэгч нар нь худалдан авахаар тохиролцсон газар, хашаа, байшингийн өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ нь гараагүй шалтгаанаар 2024 оны 07 дугаар сард газрыг чөлөөлж, нүүсэн бөгөөд уг газар, хашаа, байшинг худалдан авахаар урьдчилгаанд төлсөн 13,000,000 төгрөгийг хариуцагч Б.Наас шаарджээ.
Хариуцагч Б.Н нь хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт “Нэхэмжлэгч нарт зарсан газрын гэрчилгээ нь бидний зүгээс үл шалтгаалан гараагүй, эдгээр хүмүүс нь нүүж явахдаа яндангаа бөглөлгүй орхиж явснаас шалтгаалж шинээр барьсан байшингийн шал, хана, цонх, тааз гэмтэж, дахин засварлах шаардлагатай болж надад хохирол учирсан. Мөн бидний хооронд хийсэн гэрээнд сар бүр 1 сая төгрөг өгөхөөр тохиролцсон боловч нэхэмжлэгч нар нь мөнгөө төлөөгүй намайг хохироосон. Надад учирсан хохирлыг арилгахад нэхэмжлэгч нарын нэхэмжилж байгаа мөнгө хангалтгүй гэж үзэж байна гэж мэтгэлцэж оролцов.
2. Талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулагдаж, харилцан нөхцөл тохирч гэрээ байгуулсан нь хэрэгт тусгагдсан баримтуудаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “ Худалдах, худалдан авах гэрэгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж,
205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож байгуулсан худалдан худалдан авах гэрээнээс нэхэмжлэгч тал нь эрхийн зөрчилтэй үндэслэлээр татгалзаж, гэрээг дуусгавар болгосон бөгөөд хариуцагчаас худалдан авсан эд хөрөнгийг буцааж өгч, чөлөөлсөн байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор сөрөн нэхэмжлэл гаргаагүй бөгөөд түүний гаргасан “Нэхэмжлэгчид мөнгө төлөх шаардлагагүй, гэрээнээс үүссэн харилцаанаас шалтгаалж хариуцагчид хохирол учирсан” гэх тайлбарыг нотолсон баримт хэрэгт тусгагдаагүй байна.
Иймд хариуцагч Б.Наас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ч, Д.Бнарт олгож шийдвэрлэв.
3. Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тул хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759 .1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан Б.Наас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ч, Д.Бнарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Наас 222,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ч, Д.Бнарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ